Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/34

 

 

 

 

 

 

 

 

 

 2025          01           27                                    2025/ШЦТ/34

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Л.Төгсжаргал /томилолт/,

шүүгдэгч Ө.С, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Өы Сөд холбогдох эрүүгийн 2506 00000 0007 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.........................................................................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.С нь согтууруулсан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ...................................  тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Гтай тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдаж, түүний биед халдан эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.С нь согтууруулсан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ...................................  тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Гтай тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдаж, түүний биед халдан эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/,

 

Шуурхай удирдлагын тасаг, дуудпагын лавлагааны “Би өөрийнхөө эхнэрийн духыг цөм цохисон” гэх хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ггийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 11 цаг 30 минутын үед мөн гэртээ унтаж байгаад сэрсэн манай нөхөр Ө.С нь биеийн дээгүүр гараа тавиад толгойгоо цээж хэсэгт тавьсан байсан ба миний хавирга өвдөөд хөндүүр байхаар нь гараа ав, хавирга өвдөөд байна гэж хэлсэн тоохгүй буцаагаад толгойгоо тавиад байхаар нь цаашаа бай гэж хэлээд гартаа барьж байсан утсаараа 1 удаа цохиод авсан. Тэгсэн Ө.С уурлаад миний гар утсыг шүүрч авсан ба гар утас барьсан гараараа миний гар хөл болон толгой нүүрэн тус газар руу удаа дараа маш олон удаа цохисон. Намайг гар утас барьсан гараараа цохиж байхдаа миний гар утсыг хөндий рүү унагасан тэрний дараа өөрийнхөө гар утсаа аваад гартаа бариад үргэлжлүүлээд миний толгой руу удаа дараа цохиж авсан. Би айсандаа уучлал гуйгаад би өвдөөд байна гэж хэлсэн чинь салаад цаашаа явсан ба удалгүй хаалга тогшоод хадам ээж Ө болиоч чи, хаалгаа тайл гэж хэлсэн хаалгаа тайлж өгөхгүй хаалгаа дотроос нь нэмээд дэгээ төмрөөр хаалгаа улам цоожлоод гэрийнхээ зуухны үүдэнд тамхи татаад суугаад байсан тэр үед би өндийгөөд босоод ирсэн чинь миний толгойноос их хэмжээний цус гарсан бөгөөд би Ө.Сөөс тусламж хүссэн ч намайг тоохгүй байсан би өөрөө очиж хадам ээж Өд хаалга тайлж өгсөн. Тэгээд цагдаад дуудлага өгөөд эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Эийн өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед эгч Өы гэрт ирж хоносон маргааш нь эмнэлэгт үзүүлэх ажилтай байсан. Тэгээд өглөө 10 цаг 40 минутын үед 00 орох гээд Сийн гэрийнхэн хажуугаар явж байтал гэрт эхнэр нь уйлж байгаа юм шиг чимээ сонсогдоод тэгээд би буцаж байшин руу ороод эгч болох Өд энэ хоёр муудалцаад байх шиг байна гэж хэлсэн. Тэгсэн ээж нь гэрээс гараад гэрт нь орох гэхэд хаалга нь түгжээтэй байсан ба эгч Ө хаалга нээ нээхгүй бол чамайг цагдаад өгнө гэж хэлээд эгч Ө бид хоёр байшин руу ороод эгч утсаараа цагдаад дуудлага өгөөд буцаж бид хоёр гартал гэрийн хаалга онгорхой байсан ба эхнэр Ггийн толгой хэсэгт цус гарсан байдалтай уйлаад сууж байсан. Тэгээд би шууд 103 луу дуудлага өгсөн. Удалгүй түргэн ирсэн ба Г бид хоёр түргэний машинд сууж Гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн ба эмч нар хөнгөн гэмтэл байна гээд толгой нь орой хэсэг дух хэсэгтэй ойр газар оёдол тавих шиг болсон. Удалгүй Ггийн гэр бүлийнхэн ирээд Гг аваад явсан ...Яг юугаар цохисон талаар би хараагүй толгой хэсгээс цус гарсан байсныг нь харсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Өгийн өгсөн: “...Би 09 цагийн үед 00 орох замаараа хүүгийнхээ гэрийн хаалга татсан тэгсэн хаалга нь цоожтой байсан. Тэгээд дахиад 10 цаг өнгөрөөд хаалгыг нь татсан чинь мөн адил цоожтой байсан ба би унтаж байгаа юм байна гэж ойлгоод гэртээ орсон. Тэгээд гэрийн гадаа хашаанд юм хийгээд явж байсан ба Өлзий эгчээ энэ хоёр зүгээргүй байна, түжигнээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болов гээд гүйж гараад хаалгыг нь татсан. Тэгсэн хаалга цоожтой байсан ба би хаалгаа тайл, тайлахгүй бол эвдэллээ шүү гэхэд Г хаалга тайлж өгсөн. Тэгээд гэрт ортол С хойно орон дээр сууж байсан ба Г уйлаад толгойноос нь цус гарсан байдалтай байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Манай хүү С 103 луу дуудлага өгсөн байсан. Удалгүй түргэний тэрэг ирсэн ба Гг аваад явсан араас нь цагдаа нар ирээд Сийг эрүүлжүүлэх байр руу аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ц.Бадралын өгсөн: “...Тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл нь цаг хугацааны хувьд ойролцоо учраас тодорхойлох боломжгүй. Тухайн үед цээжний томографикууд дээр хавирга, эгэм, дал хугарал гэмтлийн өөрчлөлтгүй байсан учраас гэмтлийн зэрэг тогтоогдоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Бадралын 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 326 дугаартай “...Г.Ггийн биед духанд няцарсан шарх, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногоос дотогш цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн -адварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ө.Сийн яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эглөө 07 цагийн үед босоод галаа түлсэн ба өмнөх өдрийн шөнө ууж байгаад үлдээсэн байсан 2,500 граммын Ред касс нэртэй пиво уусан. Тэгээд би эхнэр Ггийн хажуугаар ороод хэвтсэн. Хэвтэж байхдаа Г хардалтын сэдвээр яриа эхэлж намайг шавьтай минь хардсан. Тэгээд би аргадаж уурыг нь гаргах гээд тэвэрч ноолтол намайг гар утсаараа толгой хэсэг рүү 2 удаа цохиод янз бүрээр хэлсэн. Тэгээд тухайн үед чамайг ингэж цохивол чи ч бас өвдөнө биз дээ гэж хэлээд толгой тархи болон шилэн хүзүү хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгтэл Г орны урдуур ойчих шиг болоод босож иртэл толгой хэсгээс нь цус гарсан байхаар нь би сандараад эмнэлгийн байгууллага болон цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед Г бид хоёр байсан ба өөр хүн байгаагүй бөгөөд би пиво уусан байсан. Уг гэмтлүүдийг би Г.Гтай маргалдсан үедээ биед нь учруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126-127 дахь тал/,

 

Хохирогч Г.Ггийн прокурорын байгууллагад гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 135 дахь тал/,

Яллагдагч Ө.Сийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 137 дахь тал/,

 

2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хавтаст хэргийн 145 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ө.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ггийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ө.Сийг бусдад төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дахь хэсгийн 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Өы Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Сөд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Сөд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Сөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНХТҮВШИН