Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2016/ШЦТ/81

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Б.Болд,

Шүүгдэгч А.С  нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зуйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн А-ийн  С т холбогдох эрүүгийн 201622000139 дугаартай хэргийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э  овогт А-ийн  С , 1981 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн И суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ноолуурын техногич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн И сумын ................ багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ................дугаар регистртэй. Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч А.С  нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн И сумын Төрийн банкинд дотор ажлаа хийж байсан иргэн Д.М ыг зодож тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.С  нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн И сумын Төрийн банкинд дотор ажлаа хийж байсан иргэн Д.М-ыг зодож тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч А.С-ын  хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлсэн: "... 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал 17 цагийн үед миний утас руу Батмаа гэж хүн залгаад Д-тай, М  хоёр Их-Уул сумын соёлын төвийн хажуу талын нарийн гудманд сугадалцаад явж байна гэж хэлэхээр нь Төрийн банкин дээр очиж М тай хэрүүл хийж Д-тай та хоёрыг сугадалцаад явж байсан талаар хүмүүс хараад хэлж, ярьж байна. Чи яахаараа манай нөхөртэй хамт сугадалцаад явдаг юм. Та хоёрын талаар Их-Уул сумын таньдаг мэддэг хүмүүс гадуур ярьж байна гэх мэт болон уурлаж бухимдсандаа янз бүрийн үг хэлж ярьж уурлан нэг удаа зүүн хацар дээр нь алгадсан. Өөр цохисон зүйлгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-29 дугаар хуудас/

Хохирогч Д.М ын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: "...2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банкин дээр цэвэрлэгээ хийж дуусаад байж байтал гаднаас С  гэж эмэгтэй орилж хашгираад ямар ч үгийн зөрүүгүй шууд хүрч ирснээ миний нүүр рүү алгадаж цохиж алгадаж авахаар нь та яасан гэж хүнийг цохиж зодож байгаа юм гэж хэлсэн чинь чи манай нөхөртэй яахаараа сугадалцаад хамт явж байдаг юм сумын төвийн камерын бичлэгт сугадалцаад явж байсныг харсан хүн байна гэж хэлж дайрч намайг үсдэж авсан.Тухайн үед Төрийн банкны ажилчид байсан. С  гэж эмэгтэйн нөхөр нь ажлын өрөөнөөсөө гарч ирж болиулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 109 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

  1.  Д.М ын биед гэмтэл тогтоогдлоо,
  2.  Д.М ын биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна.
  3.  Дээрх гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  5.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч А.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байна,

Шүүгдэгч А.С  нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэвч хохирогч Д.Мө нь шүүгдэгч А.С тай эвлэрсэн болох нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 201622000139 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжпэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Шүүгдэгч Э  овогт А-ийн С ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3.  Эрүүгийн 201622000139 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303,1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  5.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давжзаалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг тудгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-ын  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.НЯМСҮРЭН