Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2016/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг

Улсын яллагч Г.Ганхөлөг

Шүүгдэгч Б.Н, Б.Л нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар Б.Н, Б.Л  нарт холбогдох эрүүгийн ************* тоот хэргийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Монгол улсын иргэн,

Б.Н, Б.Л  нар нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн *********сумын ****** дүгээр багт маргалдан зодолдож, шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.Л зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Б.Л  нь хохирогч Б.Нг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус, тус холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ

Б.Н, Б.Л нар нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт маргалдан зодолдож, шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.Л зодож бие махбодид нь тархи доргилт, баруун талын дээд доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Б.Л нь хохирогч Б. НН зодож бие махбодид нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь

Хохирогч Б.Л хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр...Б.В, М.Г гэдэг хоёр найз маань манайд ирсэн. ...Тэгээд бид гурав хоол унд идчихээд Хүслэн дэлгүүр лүү очиж 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авсан. Тэгээд Н.С дээрх архийг зээлээр авсан. Авсан архиа  *******нартай хамт дэлгүүрийнх нь ард талынх нь өрөөнд уусан. Уг архййг уугаад дууссаны дараа нэлээд халцгаасан. Тэгээд  ******болон Н.Й нарыг би дагуулан гэртээ харьсан юм. Ингээд манайд очсод мөн үргэлжпүүлэн уусан юм. Би архи уугаад тасарсан. Үүнээс хойш юу ч санахгүй байгаа. Нэг мэдэхэд миний хоолойг Н.Й боогоод нүүр рүү цохиод байх шиг байсан. Өөр юу ч санахгүй байна. Тухайн үед манайд Б.А ах эхнэрийн хамт ирсэн байсан...Миний баруун нүд хөхөрч хавдсан, баруун зовхи сэтэрч урагдсан гэмтэл учирсан. Уг хэсэгтээ оёдол тавиулсан юм. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр харилцан буулт хийж сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэх мэдүүлэг/хх-ийн 10-11-р тал/

Хохирогч Б.Нгийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн орой 17 цагийн үед өөрийнхөө Хүслэн нэртэй дэлгүүртээ зогсож байхад баз хүргэн Л.А /Л.Н/ хоёр найзтайгаа халамцуу архи уучихсан байдалтай орж ирсэн,..Л.А намайг манай гэр лүү хамт явъя гэж байсан... *** ах бид гурав Л.Х--ийн задалсан архийг уугаад байж байгаад Т.А ахын гэрлүү явцгаахаар болсон... Тэгээд бүгд гадуур хувцсаа өмсөөд байж байхад Л.А "Н.Й ахаа та куртик өмсүүлээд өгөөч” гэж байсан. Тэгэхээр нь би очоод куртикыг өмсүүлсэ. Тэгсэн чинь Л.А “цахилгааныг нь татаад өгөөч” гэж байсан. Тэгэхээр нь би тонгойгоод цахилгааныг татаж өгөх гэж байтал Л.А намайг тэвэрч аваад хойш нь хавсарч унагаасан. Би унах үедээ багажтай хайрцагыг ар дагз хэсгээрээ мөргеж унасан. Тэгээд босож амжаагүй байж байхад Л.А миний нүүр лүү 2 удаа гараараа цохьсон. Тэгээд би босож ирээд “ахыгаа яаж байгаа юм бэ” гзхэд “хувхай царайтай, тарган бүдүүн, ал, боов” гзх мэтчилэн есөн шидээр харааж эхэлсэн...Тэгээд нэг ухаан орсон чинь хүүгэз хетлөөд тэдний гэрээс гарч байсан...Дагзаараа юм руу савж унаснаас болж тархи доргилт үүссэн. Толгой хөдөлсөн байсан. Одоо надад санал хүсэлт байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн гэх мэдүүлэг/хх-ийн 13-14- р тал/

Гэрч Ц.А хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 2 дугаар сарын 11-ний орой би нөхөр Б.А болон хүүхдүүдийнхээ хамт хүргэн Л.Нгийн гэрт очиж цай уухаар 4-08-08 тоотод очсон юм...Бид нар тэднийд орж шинэлээд бүгдээрээ нийлээд 2 шил архи уусан юм...Ингээд байж байтал Н.Й “Тулга ахынд очиж шинэлцгээе” гэсэн. Тэгээд хувцасаа өмсөөд гарах гэж байтал Л.Н “Н.Й ах куртик өмсүүлээд өгөөч” гэхээр нь Н.Й очоод куртикийг нь өмсүүлж өгсөн юм. Гэтэл Н.Й нь “Цахилгааныг нь татаагүй байна" гээд уурлаад Н.Йгийн хөлийн ард хепөө тавьж байгаад арагш нь даран унагаасан.Тэгээд унагаагаад Н.Йгийн нүүр рүү хоёр удаа гараараа цохиж авсан юм. Н.Й босож ирээд “Яаж байгаа юм бэ ахын дүү” гэхэд нь урдаас нь хэл амаар аймаар Л.Н доромжлоод байсан юм. Тэгээд Н.Й нь Л.Нгийн нүүр рүү хоёр удаа гараараа цохьсон юм. Ингээд тэр хоёрын зодооныг бид хзд салгасан юм.../хх-ийн 16-17-р тал/

Гэрч Х.О хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Манай нөхер Л.Н нь Н.Й ахыг “Куртик өмсүүлээд өг” гэсэн юм. Тэгээд цахилгааныг нь татаагуй байсан чинь Л.Н “Ингэж цахилгаан татдаг юм уу” гээд маргалдаад байсан юм. Тэгснзэ Л.Н Н.Й ахыг хойш нь түлхэж унагаагаад гараараа нүүр хавьд нь 1-2 удаа цохьсон юм. Гэтзл Н.Й ах уурлаж босож ирззд Л.Нгийн нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохижавсан байх. Ингээд бид нар салгах гзэд беөн юм болж байгаад салгасан юм...

Шүүгдэгч Б.Нгийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Тэгэхээр нь би уурандаа баруун гараараа нүүр лүү нь 2 удаа цохьсон. Тэгээд шууд түүнтэй барилцаад авсан. Үүнээс хойш болсон зүйлийг яг сайн санахгүй байна. Би түүнээс хойш орон гаран болчихсон байсан...Би Л.Нгийн баруун шанаа, нүд хавьд нь гараараа цохьсон. Баруун нүд нь хавдаж гэмтсэн байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нь надтай сайн дураараа эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/

Шүүгдэгч Б.Л.Нгийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Би архи уугаад тасарсан байсан. Үүнээс хойш юу ч санахгүй байгаа...Сүүлд сонсоход архи ууж байгаад Н.Йтай би харилцан зодолдсон гэсэн.Зодооныг би эхлүүлсэн гэсэн. Куртикний цахилгаан татахаас болж маргалдсан юм байна лээ. Н.Йг би цохиод тархи нь хөдөлж гэмтсэн. Би хохирогчтоос уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 88 тоот: Н.Йн биед гэмтэл учирсан байна. Н.Йн биед тархи доргилт бүхий гэмтэл учирсан байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Хохирогчийн хэлж буй тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтпийн зэрэг тсгтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гзмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 35-р тал/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 83 тоот: Л.Нгийн биед гэмтэл тогтоогдлоо. Л.Нгийн биед тархи доргилт, баруун талын дээд доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Хохирогчийн хэлж буй тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтпийн зэрэг тсгтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гзмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 29-р тал/

Шүүгдэгч Б.Н, Б.Л.Н нар нь урьд ял шийтгэл эдэлжбайгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 60-61-р тал/-аартогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцож үзлээ.

Шүүгдэгч Б.Н, Б.Л.Н нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

Гэвч хохирогч Б.Н нь шүүгдэгч Б.Л.Нтай, хохирогч Б.Л.Н нь шүүгдэгч Б.Нтай тус, тус эвлэрсэн болох нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь нэхэмжпэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                    ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Н, Б.Л нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Б.Н, Б.Л.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Б.Л.Н нарын оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

            

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ