| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2022/0098/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/79 |
| Огноо | 2024-03-30 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | Б.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2016/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Н.Нямсүрэн, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй Иргэдийн төлөөлөгч Н.Батмөнх Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг Улсын яллагч Б.Болд Хохирогч Ц.О-ын Шүүгдэгч Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т Б-ны Б д холбогдох 201522000838 дугаартай хэргийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т Б-ны Б , Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...................... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан 90 дүгээр зүйлийн 1 -д зааснаар 10 сарын хорих ялаар, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныгжурамлан хөнгөн ялыгхүндэд нь багтааж түүний биечлэн эдлэх ялыг 10 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22-р зүйлийн 5-д зааснаар жирийн дэглэмд эдлэхээр шийтгэгдэж байсан, ...................... регистрийн дугаартай.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3-тзаасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Б.Б нь2015 оны 12 дугаар сарын 14-ний орой Хөвсгөл аймгийн Чандмань- Өндөр сумын төвд согтуугаар танхайрч иргэн Ц.О-ын ын эрүүн тус газар хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь
Шүүгдэгч Б.Б ы мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хөдөөнөөс манай хадам ах найзтайгаа ирсэн юм. Ирэхдээ 1 шил архитай ирсэн. Тэрнийгээ задлаад хадам ах, ахын найз гурвуулаа уусан. ... тэр орой сумын төвд бүжиг болоод эхнэр бид 2 явсан. ...бүжигтараад харих гээд явж байтал эхнэрийн ажлын газрын хүн болох Г-ийн эгч нөхөртэйгөө соёлын төвийн үүдэн дээр таараад дөрвүүлээ харихаар цуг явж байтал сумын төвд байдаг Бадрахгэрэл гэж хүний дэлгүүрийн тэнд Б нэг залуугийн хамт явж байсан /Хохирогч О-ын ын хамт/. би Б ыгтаньдаг болохоор цуг дагуулаад явсан. Бид нар Г-ийн эгчийнд очихоор болсон. Надад тэр үед нэг шил архи байсан тэрнийгээ уух гэж очсон. Г-ийн эгчийнд очоод Б бид хоёр нэг шил архины мөрийтэй муушик тоглоод би хожигдчихсон. Тэгээд архиа ууж дуусчихаад Г-ийн эгчийнхээс гарсан. Манайд ирчихээд Б бие засна гээд гарч яваад эргэж орж ирээгүй. О-ын манайд суугаад байсан. О-ын хөзрийнхөө мөрийг алдчихаад архиа авч өгсөнгүй гэсэн. Би Б ад алдсан болохоор чамд авч өгөхгүй чи яв гэж хэлсэн. Тэрнээс болж бид хоёр маргалдаад барилцаж авсан. Үүнийг би үүр түүрхэн санаад байна. Хутга авч зүссэн барьсан асуудпаа санахгүй байна. Би согтчихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 51-57-р хуудас/,
Шүүгдэгч Б.Б ы шүүх хуралдаанд өгсөн: ...О-ын манай эхнэртэй юм яриад дотно байх шиг байгаад байхаар нь уур хүрээд хутгаар зүсчихсэн. Би бас наашаа цаашаа ирэн очин байдаг тул байхгүй хойгуур янз бүрийн юм болдог байж магадгүй гэж бодсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.О-ын ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой сумын төвд бүжиг болсон юм. Бүжигнээс би найз Б тай хамт гараад хойш явж байтал Б эхнэртэйгээ явжтаарсан. Би Б г өмнө нь таньдаггүй байсан. Манай найз таньдаг юм байна лээ Б эхнэртэйгээ мөн эхнэрийнх нь хамт ажилладаг хүн гээд нэг хүүхэн нөхөртэйгөө дөрвүүлээ явж таарсан юм.Тэд нар архи авчихсан явж байсан. Тэгээд Б эд нартай цуг явж хөзөр тоглоё гэсэн. Тэгээд нөгөө эхнэрийнх нь хамт ажилладаг хүүхнийд очсон юм. Б бид хоёр бүжгэн дээр нэг шил архийг өөр хоёр хүнтэй уусан байсан.Тэр айлд очиход 0.75 летрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирж тэрийг зургуулаа хувааж уусан. Тэгээд тэндээс Б эхнэртэйгээ Б бид дөрөв цуг гарсан ойролцоогоор 01 цаг болж байсан болов уу цаг хараагүй, Б гийнд очсон. Б , Б хоёр өмнө нь айлд архинд тоглоод Б хожигдсон байсан юм байна лээ тэгээд тэр хоёр гараад архи авч ирэх юм яриад байсан. Тэгээд гарах гэж байснаа Б гараад орж ирэхгүй алга болчихсон. Б үлдсэн. Б , би, эхнэр нь бид гурав гал тогооных нь өрөөнд сууж байтал Б гэнэт уурлаад эхнэртэй нь яриад сууж байтал тавиур дээрээ байсан хутга шүүрч аваад миний эрүүний орчим зүсчихсэн юм. Айхтар их цус гарсан. Ингэж зүсэхэд эхнэр нь бүр тасарчихсан ухаангүй согтчихсон байсан байх элдэв юм яриад инээгээд байсан. Маргааш нь уулзахад Б бид хоёр харин ухаангүй согтчихсон байна лээ гэж хэлж байсан. Намайг ингэж зүсчхээд өөрөө яах ч үгүй гал тогооныхоо тэнд очоод суугаад авсан. Би сайн ойлгохгүй байгаа юм. Надтай яриагүй, эхнэртэй нь яриад сууж байсан болохоор эхнэртэйгээ хардсан юм болов уу л гэж би дотроо бодсон. ...ерөөсөө маргалдсан зүйл болоогүй ...ингэж хутгаар зүсүүлсний дараа эхнэрийнх нь дүү гэж хүүхэн орж ирсэн тэр л харин хүн зүсчихсэн байна энэ тэр гэж орилж байсан. Тэгээд би гэр руүгээ явсан тэр хүүхэн бас согтуу байсан. Би эмчилгээний зардалд 240 000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2015 оны 12 сарын дундуур байсан байх тэр өдөр манайд хөдөөнөөс ээжийн төрсөн дүү болох Бямбадорж, хүргэн ах Г нар байсан. ...манай нөхөр надад энэ хүнийг жаахан айлгаад өгье гээд хутга бариад авсан тэгээд хоорондоо барилцаж авсан. Тэгэх хоорондоо хацарны доод талыг нь зүсчихсэн байсан гэх мэдүлэг/хх-ийн 15-16-р хуудас/,
Гэрч Н.Г-ийн гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...тэр орой манай гэрт Д , Б , Отгоо, Баасанхүү нар ирсэн. Манай гэрт архи уугаагүй харин хөзөр тоглож байгаад явцгаасан. Д бид нар нэг байгууллагад ажилладаг. Б д энд таних хүн байхгүй болохоор манай гэрээр орж гарч явдаг. Б , О-ын нартай ямар нэгэн харилцаа холбоо байхгуй. Яагаад манай гэрт очих болсон талаар сайн мэдэхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 19- 21-р хуудас/,
Гэрч Э.Б ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Тэр өдөр би О-ын ын хамт бүжгэнд орсон тэгээд О-ын бид хоёр Бадрахгэрэл гэх хүний дэлгүүрээс архи авч уусан. Тэгээд бүжигнээс гараад явж байхад Б эхнэртэйгээ хамт Г-ийн гэх хүн нөхөртэйгөө хамт Соёлын төвийн байрны ард таарсан. Тэгээд тэндээсээ Г-ийн гэх хүний гэрт очсон. Тэндээ бид нар нэг шил архи ууцгаасан. Тэгээд тэндээсээ гараад Б гэх хүний гэрт ирсэн. Тэнд архи уугаагүй тэндээсээ би нойр хүрээд байхаар нь гараад гэртээ харьсан. Намайг гараад явсан хойгуур О-ын ыг Б хутгалсан байсан. О-ын , Б нар согтуу байсан гэхдээ ухаан алдатлаа архи уугаагүй. ...Намайг гараад явахад О-ын , Б ,
Д нар суугаад үлдсэн. Би О-ын т явлаа гэдгээ хэлээгүй. Намайг байхад хүн ирээгүй, бид нар Б гийн гэрт 2 цаг өнгөрч байхад очоод ойролцоогоор 10-20 минут орчим болсон байх тэгээд би гараад явчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-25-р хуудас/,
Гэрч Б.О ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Тухайн үед би цаг анзаараагүй их орой болчихсон байсан. Би ганцаараа очсон хальт ороод гарах санаатай. Д-ийн гэрт ороход Мөрөнгөө өөрийнхөө нөхөр болох залуутай хамт байсан. Харин бусад хүмүүс нь хаана байсныг мэдэхгүй. Мөрөнгөө эгчийг намайг гэрт хүргэж өгөөч гэхэд за гээд бид 2 гэрээс цуг гарсан.Тэгээд намайг хальт хонхорт оруулж өгөөд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,
Гэрч Д.М- н мөрдөн байцаалтад өгсөн: ...Би О-ын ын баруун талын хацарын доод хэсэгт 14 орчим см газарт үргэлжилсэн оёдол тавьсан. Хацарын цул хэсэгт их гүн шарх байсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Гэрч Л.Мөийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 03 цагийн үед О-ын ын ээж Наранжаргал нь хүү маань хүнд хутгалуулсан очоод цусыг нь тогтоож өгөөд боолт хийгээч гэж дуудлага ирсэн. Тэгээд эмнэлгийн хажууд байх гэрт нь очиж боолт хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Гэрч Б.Г /хх-ийн 33-34-р хуудас/, Б.Энхтүвшин/хх-ийн 35-36-р хуудас/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, гэрч Д.Д , хохирогч Ц.О-ын нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 37-38-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.2. Ц.О-ын ын биед баруун хацарт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирсан байна. З.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваагийн шүүх хуралдаанд гаргасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь: Шүүгдэгч
Б.Б нь архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч Д.Д-ийн гэрт гал тогооны өрөөнд хохирогч Ц.О-ын ыг Д.Д тэй юм яриад сууж байхад нь ямар ч шалтаг шалтгаангүйгээр хутга авч эрүү орчим нь зүссэн болох нь хохирогч Ц.О-ын ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой өгсөн "...Б , би, эхнэр бид гурав гал тогооных нь өрөөнд сууж байтал Б гэнэт уурлаад эхнэртэй нь юм яриад сууж байтал тавиур дээр байсан хутга шүүрч аваад миний эрүү орчим зүсчихсэн" мэдүүлгээр тогтоогдсоноос гадна хохирогч Ц.О-ын , шүүгдэгч Б.Б нарын дунд хувийн таарамжгүй харилцаа буюу хохирогчийн зүй бус харилцаа үүссэн байна гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Прокурорын газраас шүүгдэгч Б.Б гийн гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 сарын хорих ялаар, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтаажтүүний биечлэн эдлэх ялыг 10 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22-р зүйлийн 5-д зааснаар жирийн дэглэмд эдлэхээр шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 85-86-р хуудас/ зэргээр тогтоогдож байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар ялтайд тооцогдох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч, хохирогч нарын шүүхэд ирүүлсэн "...эмчилгээний зардалд 240 000төгрөгөгсөн. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болно" нотариатаар батлуулсан эвлэрлийн гэрээгээр шүүгдэгч Б.Б ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгчид хорих ял оногдуулж дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажпын ир хэсэг нь 10 см, бариул хэсэг нь 10 см, нийт 20 см урттай хөх өнгийн иштэй ........... гэсэн бичигтэй ажпын ирний үзүүр хэсэг нь хугарсан хятад улсад үйлдвэрлэсэн хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэжүнэлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1 .Шүүгдэгч Т Б-ны Б ыг танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэпн Б.Б ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэ
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын ир хэсэг нь 10 см, бариул хэсэг нь 10 см, нийт 20 см урттай хөх өнгийн иштэй ......................... гэсэн бичигтэй ажпын ирний үзүүр хэсэг нь хугарсан хятад улсад үйлдвэрлэсэн хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
б.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 - д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН
Н.АРИУНЖАРГАЛ
/
|
|