Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Нарийн бичгийн дарга: Б.Батбаяр,

Улсын яллагч: Б.Батхишиг,

ШүүгдэгчД.Батжаргал, түүний өмгөөлөгч:Г.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далхаагийн Батжаргалд холбогдох эрүүгийн 201624000632 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийнбиеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1957 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, эрэгтэй, 59 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ тэтгэвэрт байсан, ам бүл 2,эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 29-52 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХЙ57080471, Олхонууд овогт Далхаагийн Батжаргал.

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Яллагдагч Д.Батжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой 19 цаг 55 минутын орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлх Цолмонгийн 2 дугаар гудамжны 3 тоот хашааны гадна 09-37 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.Эрдэнэ-Ундрахыг дайрч амь насыг нь хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнгэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Ургамал /хх-ийн 29-31/, гэрч Д.Туяа /хх-ийн 37, 38/, гэрч Б.Ойдов /хх-ийн 36/, гэрч Б.Баярмөнх /хх-ийн 34, 35/, гэрч Б.Үнэнбат /хх-ийн 42/ нарын өгсөн мэдүүлэгүүд, осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 10/, фото зургийн үзүүлбэрүүд /хх-ийн 11-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1228 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-50/, Шинжээчийн 5909 тоот дүгнэлт /хх-ийн 59/, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1051, 1559, 213 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 61-69, 192-196, 203-207/, Техникийн шинжээчийн 575 дугаартай дүгнэлт /хх-ийн 74, 75/, Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 66 дугаартай дүгнэлт /хх-ийн 211-212/, хохирогч Ш.Ургамалын прокурор болон шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 246, 247/, шүүгдэгч Д.Батжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:     

 

Шүүгдэгч Д.Батжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой 19 цаг 55 минутын орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлх Цолмонгийн 2 дугаар гудамжны 3 тоот хашааны гадна 09-37 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Э.Эрдэнэ-Ундрахыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

          Хохирогч Ш.Ургамалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 07дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим над руу “Замын цагдаагаас ярьж байна танай охин осолд орсон байна” гэж ярьсан. Тэгээд л осолд орж нас барсанг мэдсэн юм. Талийгчийг Эрдэнэбулган овогтой Эрдэнэ-Ундрах гэдэг байсан.1978 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймаг Адаацаг суманд төрсөн,38 настай хүн байсан...” /хх-ийн 31/,

 

          Гэрч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед болсон зам тээврийн ослын cap өдрийг нь санахгүй байна. Би орой 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн Бэлхэд байдаг зуслангийн байшиндаа юм аваачиж тавих санаатай нөхөр Санчир болон 5-7 насны хоёр хүүхдийн хамт өөрийн 94-98 УНР улсын дугаартай Toyota Рrius маркийн автомашинтайгаа “Cop”хүнсний дэлгүүрийн баруун талд явж байхад миний урд талд бас саарал өнгийн Tоёота Приус маркийн автомашин явж байсан. Ингээд уг машин зүүн гар тийш эргэх дохио өгөөд эргэх үйлдэл хийсэн. Тэгэхээр нь би уг машины эргэх чигт нь харахад зам нь нилээн дээр хашааны хаалга нь доошоо тонгойж ордог хэсэгтэй, замтай ойрхон хашаа байсан ба уг хашааны үүдэнд нь нэг хүн хэвтэж байгаа харагдсан. Тэгэхээр нь урд явсан машины жолоочийг тухайн хэвтэж байгаа хүнийг харсан байх гэж бодсон. Ингээд уг машиныг өнгөрөөд явж байхдаа эргээд харсан чинь нөгөө машин чинь хэвтэж байсан хүн дээгүүр урд дугуйгаараа гарчихсан байхаар нь машинаа зогсоод буугаад очиход машины жолооч нь хүн дайрсанаа мэдээгүй бололтой хашааныхаа хаалгыг онгойлгох гээд зогсож байсан. Би тэр машины жолооч ахад “хүүе ахаа, та хүн дайрчихлаа ш дээ” гэхэд машин доогуураа хараад хүний хөл харагдангуут сандраад бүр хачин болоод, салгалаад сонин болчихсон.Биенээс нь ямар нэгэн хүйт оргиогүй, бүлээн байх шиг байсан. Тухайн өдөр ч маш халуун байсан. Гэхдээ тэр эмэгтэйн амнаас аймаар их архи үнэртэж байсан. /хх-ийн 37, 38/,

 

            Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2016 оны 08 дугаар сарын 02 өдрийн 1228
дугаартай дүгнэлтэд: “...Талийгаачийн биед уушгины эдийн няцрал, гялтангийн урагдал, 5 хавирганы хугарал, духанд шарх, цээж, баруун мөр, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн тавхай, баруун өвдөг, зүүн хөмсөг, баруун шанаанд зулгаралт, зүүн хацрын нуманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж нуруу, баруун ташаан толгойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Автомашинд дайрагдах үед үүсгэгдэх боломжтой. Үүссэн дэс дараалалыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.Талийгаач нь зүрх өөхлөлт, сорвижил, нойр булчирхайн үхжил, ходоодны архаг үрэвсэл, шархлаа өвчтэй байсан ба дээрх өвчнүүд нь нас барахад нөлөөлөөгүй байна.Талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас уушиг унаж амьсгалын дутагдалд орж нас баржээ.Талийгаачийн цусанд 5.5 промил, шээсэнд 5.7 промил, ходоодны шингэнд 6.2 промил спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 47-50/,

 

              Техникийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 04 өдрийн 575 дугаартай дүгнэлтэд “...Тoyota Prius 09-37 УБВ улсын дугаартай автомашины жолооч Далхаа овогтой Батжаргал нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Э.Эрдэнэ-Ундрах нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” /хх-ийн 74, 75/ гэх зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчээс үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудааршүүгдэгч Д.Батжаргалын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд мөрдөн байцаалтын шатанд талийгаачийн үхлийн шалтгааны талаар зөрүүтэй хэд хэдэн дүгнэлтүүд гарч байсан хэдий ч хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1559 дугаартай /хх-ийн 196/ “...талийгаач Э.Эрдэнэ-Ундрахын цогцост хийсэн 2016.08.02-ны өдрийн 1228 дугаартай дүгнэлт /анхны дүгнэлт/ үндэслэлтэй байна. ...талийгаачийн биед учирсан цээжний хэнхэрцэг дарагдаж шахагдсаны улмаас зүүн 2, 3, 4, 5, 6-р хавирга шууд бус хугарч улмаар амьсгал бүтэж нас баржээ. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь үхэлд нөлөөлөөгүй. Талийгаач нь зүрх өөхлөлт, сорвижил, нойр булчирхайн үхжил, ходоодны архаг үрэвсэл,  шархлаа, зэрэг өвчтэй байсан нь нас барсан шалтгаанд нөлөөлөөгүй байна...” гэх дүгнэлт,

хэргийн материалаар хийсэн  шүүх эмнэлгийн шинжилгээний 213 дугаартай /хх-ийн 207/: “...урьд гаргасан 1228, 1559 шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй, 1051 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Талийгаач нь цээж дарагдаж, шахагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ...” гэж дүгнэсэн дээрх дүгнэлтүүдийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно. Учир нь дээрх дүгнэлтүүдэд заасан үндэслэлүүд нь хэрэг учрал болсон нөхцөл байдал буюу Приус машины гадна шал газар хүртэл 20 орчим см өндөртэй бөгөөд налуу газар хэвтэж байсан талийгаачийн цээжний дээгүүр гарч цээжний хэнхэрцэг дарагдаж шахагдсаны улмаас зүүн 2, 3, 4, 5, 6-р хавирга шууд бус хугарал үүсгэж улмаар амьсгал нь бүтэж нас барсан үйл баримттай тохирч байгаа нь шүүх дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлэх үндэслэл болсоныг дурьдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батжаргал болон түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд ял шийтгэл хөнгөрүүлэх байр суурьтай оролцсоныг тэмдэглэвэл зохино.

 

Иймд шүүгдэгч Д.Батжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй.

 

            Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна шүүгдэгч Д.Батжаргалын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэждүгнэв.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Ш.Ургамал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгч Д.Батжаргалын хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

            Прокуророос шүүгдэгч Д.Батжаргалын ¹78447 дугаартай жолоочийн үнэмлэх хавсаргаж ирүүлснийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр тогтов.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

                                                                                     

1. Шүүгдэгч Олхонуудовогт Далхаагийн Батжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялааршийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчД.Батжаргалын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Хэрэгт прокуророосхавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Д.Батжаргалын 78447 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Батжаргалд оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батжаргалд 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолохыг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Батжаргалд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    М.АЛДАР