| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/64 |
| Огноо | 2016-03-21 |
| Зүйл хэсэг | 099.1., 153.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2016/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРГИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүугийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүугч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Г.Ганхөлөг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох Эрүүгийн ********** тоот хэргийг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Э.М нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******худалдаа үйлчилгээний төвийн 3 дугаар давхарт иргэн Э.Д-тай маргалдаж лангуун дээр байсан “Монел" маркын камерын дэлгэц унагах, лангууны шилийг хагалах зэргээр бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн,
Мөн иргэн Э.Д толгойг өлгүүрээр цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлсэнд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.М нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ********давхарт иргэн Э.Д-тай маргалдаж лангуу дээр байсан монел маркын камерын дэлгэц унагах, лангууны шилийг хагалах зэргээр бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн,
Мөн иргэн Э.Д толгойг өлгүүрээр цохиж зүүн зулайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
Шүүгдэгч Э.Мгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ,..“Би үүдний хажууд байсан өггүүрт өлгөсөн байсан өмд, триког өлгүүртэй нь аваад шалан дээр шидээд өлгөөд тавьсан байсан хувцаснуудыг аваад лангуу руу нь шидсэн. 2-3 цамц л байсан. Миний аваад шидсэн хувцас лангуун дээр унаад лангуун дээр байсан монитор болон нүдний шилийг унагаасан... Би өөрийн уурыг барьж чадалгүй тийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Мөн намайг лангуу хагалсан гэж худлаа ярьсанд бий харамсаж байгаа. Намайг төмөр өлгүүрээр цохисон, лангуу руу цохисон гэж хохирогч ярьсан. Тийм зүйл байхгүй.
Хохирогч Э.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 30- ны 14 цагийн үед би өөрийн эрхэлдэг бизнесийнхээ лангуун дээр байж байтал М.Й над дээр орж ирээд чи муу хажуугаар өнгөрөхдөө муухай хялалзлаа гээд лангуун дээрх эд зүйлийг авч шидээд лангууны шил хагалаад компьютерийг гараараа цохиод дэлгэцийг салгачихсан. Шил тавьдаг том эргүүлдэг өлгүүрийг цохиод унагаахаар нь би аваад босгоод тавихад дахин унагаахаар нь чи наадхаа төлж чадах уу гэхэд чадна хөөе муу гуйлгачин минь танай ээж чинь гуйлгачин шүү дээ чамайг дүүгээсээ салгана наад гэдсэн дэх хүүхэд чинь манай дүүгийн хүүхэд биш шинжилгээ хийлгэнэ чи муу цагдаагийн хяналтанд байдаг шүү дээ чи муу сургууль төгсөөгүй 10 жилд байхын чи бүтэлгүй гэх мэтээр хашгичаад доромжлоод байсан. Компьютерийг гараараа цохьчихоор нь чи эвдчихлээ шүү дээ гээд тонгойгоод харахад миний толгойруу өлгүүрээр цохьсон. Манай өлгүүрүүд нь төмрөн материалаар хийгдсэн шар өнгийн өлгүүрүүд юм. Өлгүүрээр цохиж байх явцдаа лангууны шил хагалсан, М.Й гартаа өлгүүртэй байсан хувцаснуудыг бөөнөөр барьсан байгаад лангуу руу болон над руу саваад байхад миний толгой руу төмөр өлгүүр оноод мөн лангууны шил хагарсан юм. М.Й миний камерын дэлгэцийг гараараа цохиж унагаасан”... гэх мэдүүлэг/хх- н 17-18 дугаар хуудас/,
Гэрч Ц.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.,,Дуудлагын дагуу ахлах ахлагч Б.Н хамт очиход Тэвхэн худалдаа үйлчилгээний төвийн 3 давхарт жирэмсэн том гэдэстэй хүүхэн уйлчихсан лангууныхаа ард охин нь бололтой бага насны хүүхэдтэй хамт сууж байсан. Мөн тухайн үед лангууны шил нь дундуураа цуурч хагарсан байсан. Лангуун дээр нь байсан бололтой комьпютерийн дэлгэц нь газарт унасан байдалтай байсан”... гэх мэдүүлэг /х.х- ийн 25-26 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд: ...“Манай ээжийн лангуун дээр байсан компьютерийн дэлгэцийг гараараа цохиж унагаагаад манай ээжийг шалан дээр унасан компьютерийн дэлгэцээ авах гэтэл өлгүүртэй хувцас авч шидсэн. Тэр шидсэн өлгүүр нь манай ээжийг толгойг оносон. Тэгээд мөн манай ээжийн лангууны шилийг онож хагалсан гэх мэдүүлэг/хх-ийн 86-87-р хуудас/
Гэрч Х.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Дуудлагын дагуу ахлагч Х.Н хамт очиход Тэвхэн худалдаа үйлчилгээний төвийн 3 давхартжирэмсэн том гэдэстэй хүүхэн уйлчихсан лангууныхаа ард охин нь бололтой бага насны хүүхэд хамт сууж байсан. Тэгээд ахлагч Х.Н болсон явдлын талаар асуухад намайг нэг хүүхэн ирээд цохиод миний хамаг юм бусниулаад хаячихлаа гээд бараагаа янзлаад байгаа бололтой байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас /,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 626 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1. Э.Д биед зүүн зулайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
Эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 36-р хуудас/,
Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 37-р хуудас,
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Э.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Мгийн дээрх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Хохирогч Э.Днь шүүгдэгч Э.Мтай эвлэрсэн болох нь 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Д-г бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эруүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зуйлийн 61.1 -д зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Э.Мд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн ********** дугаар хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээрзүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны лрокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тоггоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд урьд авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН