Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2016/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгч Э.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ач хариад  Э.Л-д холбогдох эрүүгийн *********дугаартай хэргийг 2016 оны 03 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Э.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                    ТОДОРХОЙЛОХНЬ

Шүүгдэгч Э.Л нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***********багт үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ч.Б-ийг  зодож бие махбодид нь баруун хөлний хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь

шүүгдэгч Э.Лын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2015 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 11 цаг өнгөрч байхад 9 дүгээр хороонд Б.Лтэй таарсан. Б.Л нэг айлд очиж муушиг тоглох уу гэсэн. Тэгэхээр нь би завгүй гэсэн чинь Б.Л яваад өгсөн. ... 19 цагийн үед У.Нгийн дүү залгаад Б.Л ах манай гэрт ирчихсэн агсан тавиад байна гэхээр нь У.Н бид 2 хамт очсон. Б.Л баруун талын орон дээр суучихсан нилээн согтсон байдалтай байсан. Б.Лийг эхнэр нь авч явах гэхэд явалгүй үлдсэн. Эхнэрээ явсны дараа Б.Л намайг "чи намайг энд байгаа гэж хэлсэн үү муу санаатай юм" гээд байхаар нь миний уур хүрээд Б.Лийг гэрээс чирч гаргаад нүүрэн тус газар 2 удаа гарынхаа ар талаар алгадаад, 2 удаа хавсарч унагаасан. Тэгээд би У.Нгийн гэрт ороод 10-аад минутын дараа харих гээд гартал Б.Л газарт хэвтчихсэн миний хөл болохоо байчихлаа гэж хэлсэн. Тэгээд У.Нг дуудаад гэрт оруулаад гутлыг нь тайлаад шагайг нь үзэхэд шагай нь мултарчихсан байсан. Би хохирогчоос уучлалт гуйж 1 200 000 төгрөг өгсөн гэх,

хохирогч Ч.Б.Лийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 21- ний өглөө би гэрээсээ 10 цагийн орчимд гарсан бөгөөд Мөрөн сумын ******** дүгээр хороонд байрлах У.Нгийн гэрт очсон. У.Нгийнд 20-50 минут болоод М.А гэх хүнтэй утсаар яриад уулзахаар болоод гэрээс нь гараад 9 дүгээр хороонд байрлах Э.Р нэртэй дэлгүүрийн урд талд М.Атай уулзаад бид хоёр муушиг тоглохоор болж М.Агийн таньдаг гэх 2-3 айлд очсон. Тэгээд тоглох хүн байхгүй гээд бид хоёр М.Агийнд ирээд хоёр литрийн том 3 пиво хувааж уугаад орой 17 цаг өнгөрч байхад М.Агийнхаас гарсан. Тухайн үед би нилээн халсан байсан гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан.Тэднийхээс гараад би шууд У.Нгийнд очсон. У.Нгийнд хэсэг сууж байгаад оройн 18 цаг өнгөрч байхад манай эхнэр Н.Х, хадам эгч А.а хоёр ирсэн. Тэгээд манай эхнэр намайг авч явах гэж уурлаад тэгээд бид хоёр ноцолдсон. ...У.Нгийн эмэпгэй дүү нь Л.Р луу залгаж намайг гэртээ агсан тавиад байна гэж хэлсэн байна лээ. Тэгээд хэсэг хугацааны дараа Л.Р, У.Н хоёр ирсэн.Тухайн үед манай эхнэр яваагүй хашааны үүдэнд зогсож байсан тэр хоёрыг ирэхээр нь зөрөөд явсан. Тэгээд Л.Рыг ороод ирэхээр нь би "намайг У.Нгийнд байгаа гэж манай эхнэрт хэлсэн байна гэж" уурласан. Тэгээд Л.Р бид хоёр жаахан маргалдсан би нилээн согтсон байсан. Ингээд нэг мэдсэн чинь би гудамжинд гарчихсан Л.Р миний нүүр лүү гараараа цохиод хамар амнаас цус гарчихсан байсан, миний хөл өвдөөд явж чадахгүй байна гэхэд чанга чанга дуугарч хавсарч унагаагаад байсан. Тэгээд намайг хөл өвдөөд байна гэж чанга орилоход Л.Р, У.Нгийн хамт намайг гэрлүүгээ өргөж оруулаад миний гутлыг тайлахад миний хөл маш их өвдөж байсан, миний хөл улаан хүрэн болж хавдсан байсан.Тэгээд такси дуудаж намайг манай ах Н.Хын гэрт хүргэж өгсөн. Тэгээд Л.Р явахдаа манай ахад намайг халтирч унаад хөлөө хугалчихсан гэж хэлээд явсан байсан. Намайг халтирч унаад хөлөө хугалсан гэж худлаа яриад яваад гомдолтой байна. Өөр хүн намайг зодоогүй Э.Лаас эмчилгээний мөнгө 480 000 төгрөг авсан, үлдэгдэл 800 000 төгрөгөө нэхэмжилнэ гэх /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

гэрч Ж.Н.Хын мөрдөн байцаалтад өгсөн: ... намайг 2015 оны 12-р сарын 21-ний өдөр гэртээ байхад оройн 22 цагийн орчимд манай төрсөн эгчийн хүүхэд Б.Лийг Л.Р сугадаж манай гэрт оруулж ирсэн. Би Б.Л, Л.Р хоёроос юу болсон талаар асуухад тэр хоёр халтирч унаад хөлөө гэмтээчих шиг боллоо гэж байсан. Тэгээд намайг Б.Лийн хөлийг үзэхэд шагай хавиараа улайгаад хөл нь мурийсан байдалтай байхаар нь Д.Ж гэх бариач дээр очиж бариулахад хөлийнх нь шагай мултарчихаж мөн шагайн дээгүүр хугарчихсан юм шиг байна маргааш нэгдсэн эмнэлэг орж зураг авхуул гэсэн. Тэгээд маргааш нэгдсэн эмнэлэг ороод зургийг авхуулахад хоёр яс цуурсан байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Б.Лийн нүүр, өмсөж явсан дээл зэрэг нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би Б.Лээс чи хүнд зодуулчихсан юм биш үү гэж асуухад зодуулаагүй би 9-р хорооны засмал замаар явж байгаад халтирчихсан гээд байсан. Сүүлдээ би эмчилгээний мөнгө хэрэгтэй чи үнэнээ хэл эмч нар халтирч унахад хөл ингэж хугарахгүй гэж байна бид чиний эмчилгээний зардлыг өгч чадахгүй гэхэд Л.Рт зодуулсан талаараа хэлсэн гэх /хх-ийн 20-21-р хуудас/,

ГэрчЖ.У.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Намайг2015 оны 12 сарын 21-ний өдөр Мөрөн сумын 5 дугаар хороонд найз Л.Рын гэрт нь байж байхад оройн 19 цагийн орчимд манай эмэгтэй дүү О.Р над руу залгаад Б.Л ах манай гэрт согтуу ирээд эхнэр нь манай гэрт араас нь ирсэн чинь явахгүй гээд агсан тавиад байна гээд намайг хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд би Л.Рыг хоёулаа хамт явчхаад ирье манай гэрт Б.Л ирээд агсам тавиад байна гэнэ гээд бид хоёр манай гэрт очсон. Бид хоёрыг манай гэрт ороход манай дүү О.Р гэрийнхээ зүүн талын орон дээр уйлчихсан сууж байсан. Тэгээд бид хоёрыг ороод ирэхэд Б.Л "та хоёр хуйвалдаж манай эхнэр лүү залгаж миний хаа байгаа газрыг зааж өгсөн байна гэжм уурласан, Тэгэхээр нь би "тэгэлгүй яадаг юм танай эхнэр байн байн залгаад хаа байгаа газрыг заагаад өг гээд байсан юм чинь гэж" хэлсэн.Тэгсэн чинь Б.Л манай гэрт нус, цэрээ хаяад байхаар нь Л.Р бид хоёр хоёр талаас нь сугадаж өргөөд хашааны гадаа гаргаад би гэртээ орсон. Л.Р, Б.Л хоёр хашааны гадаа үлдсэн.Тэгээд нэг их удалгүй Л.Р манай гэрт орж ирсэн. Би тухайн үед нь яасан юу болсон гэхэд Л.Р Б.Лийг гадаа сууж байна тэгж байгаад явна биз гэж байсан. Л.Р манай гэрт 20-иод минут болоод харилаа гээд гарч яваад буцаж орж

ирээд Б.Л халтирч унаад хөлөө хугалчихлаа гэж байна гэсээр орж ирсэн. Тэгээд бид хоёр Б.Лийг өргөж гэрт оруулсан. Гэрт оруулаад би такси барьж авчраад ахынд нь хүргэж өгсөн. Намайг харж байхад л Л.Р Б.Лийг цохиж зодоод хавсарч унагааж байсан харагдаагүй. Намайг гэрт орсны дараа тэр хоёр маргалдсан юм шиг байсан. Бид хоёрыг Б.Лийг сугадаж аваад хашааны үүд рүү гаргаж өгөхөд хөл нь зүгээр байсан гэх /хх-ийн 22-23-р хуудас/ мэдүүлгүүд,

гэрч Ж.Ж  /хх-ийн 27-28-р хуудас/, Ж.О.Р /хх-ийн 29-30-р хуудас/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 31-ний 14 тоот дүгнэлтэд: 1.2.Ч.Б.Лийн биед баруун хөлийн хавчаар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, зовхинд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. З.Дээрх гэмтлүүдийн баруун хөлийн хавчаар ясны далд хугарал шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1- т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин хамрын  таславчийн муруйлт, зовхинд цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 4.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн удаа дараагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Халтирч унаснаас гэмтэх боломж багатай. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 36-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Л нь урьд ял шийтгэлгүй болох нь хэргийн 83-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 84-р хуудсанд авагдсан "...уучлалт гуйж эмчилгээний зардал болон бусад зардалыг нөхөн төлсөн, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй" гэсэн эвлэрлийн гэрээгээр шүүгдэгч Э.Лыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Лт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                              ТОГТООХ НЬ

1.Шүүгдэгч Э.Л ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Э.Лыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Лт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлуулсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Лт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

б.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол

хуулийн хучин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Лт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэххуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Т.БАТЖАРГАЛ