Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/36

 

         2025           01            21                                           2025/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                         Хэргийн индекс: 307/2025/0006/Э

 

дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт******* ******* нарт холбогдох эрүүгийн 2418000000784 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн, ******* өдөр Дархан-уул аймгийнанд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт ,,, тоотод оршин суух хаягтай, урьд:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

 

******* ургийн овогтой ******* ******* (РД:),

 

  1. Монгол Улсын иргэн, өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “” ХХК-ийн , ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт, ,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

******* ургийн овогтой******* ******* (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Насанд хүрээгүй хохирогч мэдүүлэг (ХХ-ийн 21-30 тал), насанд хүрээгүй гэрч мэдүүлэг (ХХ-ийн 48-49 тал), гэрч мэдүүлэг (ХХ-ийн 59-60, 63 тал), гэрч мэдүүлэг (ХХ-ийн 65-66 тал), гэрч мэдүүлэг (ХХ-ийн 68 тал), гэрч мэдүүлэг (ХХ-ийн 72 тал), гэрч мэдүүлэг (ХХ-ийн 70 тал), шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/11 дугаартай дүгнэлт (ХХ-ийн 141-142 тал), шинжээч мэдүүлэг (ХХ-ийн 144-145 тал), дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 933 дугаартай шинжээчийн дүгнэлт (ХХ-ийн 80-82 тал), яллагдагч *******ы мэдүүлэг (1ХХ-ийн 196-197 тал), яллагдагч *******ын мэдүүлэг (1ХХ-ийн 186-187 тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (ХХ-ийн 17-19 тал), ХХК болон захиралтай байгуулсан гуравласан гэрээ (ХХ-ийн 229-232 тал), ХХК-ний захирал *******ы 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 39/24 дугаартай , томилох тухай тушаал (ХХ-ийн 55 тал), ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ (ХХ-ийн 77 тал) гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

 

“ оюутан , нар нь “”, “” ХХК нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, ,,, гудамжинд дулааны шугам татах ажилд дадлагажих үедээ “ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс гулсуур төмөр буулгах явцад унаж, осолдон эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

 

- Насанд хүрээгүй хохирогч “...Би тэр өдөр буюу 2024 оны *0 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчим барилгын ажлын талбай дээр өөрийн ангийн найз болох хамт ажиллаж байсан. Бид хоёр Дархан өргөө Политехникийн сургуулийн оюутан ХХК-нд уртын дадлага хийж байгаа юм. Үүний дагуу бид хоёр тэр өдөр ажиллаж байгаад цагаан өнгийн ачааны машины түвшин дээрээс гулсуур гэж дууддаг төмөр буулгаж байсан юм. Тэгээд буулгаж дуусгачхаад би ухарч байхдаа г бага зэрэг бөгсөөрөө түлхчихсэн. Тэгэхэд сандраад машины тэвшнээс унах үедээ надаас татаад бид хоёр доошоо унасан. уг нь унахгүй гэсэндээ л надаас татчихсан. Түүнээс санаатай бол татаж унагаасан зүйл байхгүй. Унасны дараа миний зүүн гар хүчтэй өвдөөд би орилоход ах эгчийг дуудаад бид нар эгчийн машинтай эмнэлэг явсан. ... бид хоёрыг машины тэвшин дээрээс гулсах гэж нэрлэдэг төмөр буулга гэж хэн ч хэлээгүй ээ. Бид хоёр өөрсдөө дур мэдээд гарсан. Учир нь бид хоёр энэ ажлыг мэддэг болчихсон тул тэгсэн юмаа. Би холбогдох зардлуудыг баримтын дагуу гаргаж өгсөн байгаа. Баримтын зардал болох 1,619,525 төгрөг байгаа. Баримтгүй зардал 1,048,350 төгрөг байсан дээр нь нэмэгдээд боолт хийлгэсэн. Хөвсгөл аймгаас ирсэн замын зардал нийт 175,000 төгрөг нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хохирол гэж нэхэмжлэхгүй ээ...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 21-30 тал),

 

- Насанд хүрээгүй гэрч “...2024 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 08 цагт ын гудамжинд би -ний дулааны шугам татах ажил дээр , , , гээд ангийнхаа дөрвөн хүүхдийн хамт ажилд гарсан. Өдрийн хоолны дараа тэвштэй кран дээрээс гулсах төмөр буулгаж байгаад манай ангийн арагшаа харж ухарч явж байхдаа намайг харалгүй мөргөсөн бөгөөд би т мөргүүлээд хөл алдаад аас зуураад авах үедээ бид хоёр хоёулаа цуг краны тэвшин дээрээс газар луу унасан. Унахдаа газар дээр бид хоёр зэрэгцээд унах шиг болсон. Гэтэл тухайн үед гар хугарчихлаа гээд ёолоод орилж хашхираад эхэлсэн. Тэгээд тэр үед харж байсан гээд ах нярав эгчид хэлээд эгч бид хоёрыг аваад эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэг дээр очиход ын гар нь хугарчихсан байна гэж хэлсэн. Намайг болохоор рентген зураг авч үзээд зүгээр байна гэж хэлсэн. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 48-49 тал),

 

- Гэрч “...Би тэр өдөр барилгын талбай дээрээ буюу ТК-76 гэсэн худгийн хажууд хяналт тавиад зогсож байхад над руу сүрэн гээд манай байгууллагын үндсэн ажилчин залгаад 2 хүүхэд тоглож байгаад крантай машин дээрээс унаад бэртчихлээ гэхээр нь би сүрэнд хандаж наад хоёр хүүхдээ эмнэлэг рүү аваад яваа гэж хэлсэн. Би бол осол болсон гэх газар очиж чадаагүй учир нь ТК-76 нэршил бүхий худаг дотор 15 хүн эрсдэлтэй орчинд ажиллаж байсан учраас тэд нарын аюулгүй ажиллагаанд хяналт тавиад зогсож байсан. Тэр үед манай байгууллагын ХАБЭА-н инженер ******* над руу залгахад би эхний дуудлагын авч чадаагүй ажилтай байсан тул 2 дахь дуудлагыг авахад хүүхэд бэртсэн юм байна гэхэд эхний элжинд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээ. Тэгээд дараагийн үе шаттай ажиллагааг хийгээрэй гэж хэлсэн. Тухайн барилгын талбайн хэсэгт манай байгууллагын ажилтан нийтдээ 7 хүнийг ахалж ажиллаж байсан. Үүнд нь үндсэн 3 ажилтан дадлагын 4 хүүхэд байсан. Үүний дотор унаж бэртсэн гэх , нар багтана...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 59- 60, 63 тал),

 

- Гэрч “...Манай байгууллага нь дулааны шугам сүлжээ татдаг үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотой ,,, гудамжинд дулааны шугам татах ажиллагаа хийж байсан. Мөн манай байгууллагад нь оюутнууд дадлага хийж байгаа юм билээ. Өглөө ажилд гарахад талбайн инженер дорж надад хандан , , бас нэг хүүхэд нэрийн санахгүй байна би Бүлтээк гэж дууддаг юм. Нийтдээ 4 хүүхдийг дагуулж ажиллаад юу хийхийг нь зааж өгөөрэй гээд хэлсэн. Үүний дагуу би тэр хүүхдүүдтэй хамт ажлаа хийж байхад крантай ачааны машин ирээд тэрний ачаан дээрээс гулсуур төмөр буулгахаар болсон юм шиг байна лээ. Би доор үл хөдлөх хоолойгоо байрлуулах гээд ажиллаж байсан юм. Тэгж байгаад би хүүхдүүд яасан бэ гэж асуутал над дээр ирээд хоёр хүүхэд чинь крантай машин дээрээс давхралдаад уначихлаа гэж хэлсэн. 

Тэгэхээр нь би яасан юу болов оо гээд доороос орилтол ын гар хугарчихлаа гэсэн. Тэгээд би ажлын байраа орхиж болохгүй тул тэнд ажлаа хийж байхад байгууллагын нярав ирээд эмнэлэг рүү тэр хоёрыг аваад явсан юм билээ. Оюутнууд ноосон малгайтай цамц түрийтэй гуталтай бээлийтэй байсан. Надтай хамт ажиллаж байсан 4 хүүхдээс л малгайтай байсан бусад нь малгайгүй байсан. Тэр өдөр хөдөлмөр аюулгүй байдал, бид нар дээр ирж хувцаслалтын талаар шалгасан зүйл байхгүй. Ер нь ирээгүй. Би 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш ажиллаж байна. Энэ хугацаанд бол хөдөлмөр хамгааллын чиглэлээр сургалт ороогүй. Миний хувьд дагуулж ажиллаж байгаа хүүхдүүддээ малгайгаа өмс хувцас хэрэглэлээ бүгдийн өмс гэж хэлдэг. Харин хөдөлмөр аюулгүй байдал хэлж байгааг хараагүй...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 65-66 тал),

 

- Гэрч “...2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгууллагын тогоочтойгоо орж ногоо авах гээд явж байхад манай байгууллагын ажилтан сүрэн над руу залгаад хүүхдийн гар хугарчихлаа ирээд эмнэлэг аваад яваад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хаана юм бэ гэхэд 46 дугаар худгийн хажуудаа гэж хэлсэн. Уг газар манай байгууллагын шугам тавьж байгаа газрын нэршил юмаа. Манай байгууллага гудамж Залуус 1 хотхоны дулааны шугам тавьж байгаа юмаа. Үүний дагуу би очиход сүрэн крантай машины жолооч нар байсан ба гэмтсэн гэх хүн нь 2 хүүхэд байсан. Тэр хоёр нь манай компанид дадлага хийж байгаа , нар байсан. Ингээд тэр хоёрыг аваад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан. ...Манай компани , *******, талбайн инженер дорж гэж хүмүүс байгаа уг хүмүүс осол болсон гэх газар байгаагүй. Ирээгүй байна гэж хэлж байсан. Хаана байсныг бол мэдэхгүй байна. , нар намайг очиход цус гарсан зүйл байхгүй гар өвдөж байна гэсэн нуруу өвдөж байна гэж байсан. Өглөө ажилд гарахад барилгын талбай дээр ажиллах ажилтан алба хаагч нарт эрүүл ахуйн зааварчилга ******* ХАБ өгч зааварчилга дээр гарын үсэг зуруулдаг. Малгай болон бээлий аваагүй хүн байвал надад хэлж байгаад авдаг. Би тэрнийх нь дагуу олгодог. Харин энэ талаар бол шинээр олгосон талаар гарын үсэг зуруулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 68 тал),

 

- Гэрч “...Би тэр өдөр ХХК-ны шугамын  ажлын дулааны шугамыг тээвэрлэх ажил хийж байсан. Ингээд ,ын,,, гудамж дугааргүй блокон хашаанд хоолойны доогуур хийж гүйлгэдэг гулсуур төмрөөр оруулж өгсөн. Машины ачаан дээр байсан төмрүүдийг тэнд байсан хэдэн хүүхдүүд тэвшин дээрээс буулгаж байх шиг байсан. Би машиныхаа нөгөө талд буюу ачаа буулгаж байсны эсрэг талд зогсож байсан юм. Тэгтэл нэг хүүхэд гэнэт ёолоод эхэлсэн. Тэгэхээр нь би машинаа тойроод нөгөө талдаа очиход 2 хүүхэд дээр дээрээсээ давхралдаад газар уначихсан байсан. Би юу болсон талаар асуухад буух гэж байгаад юманд тээгэлдээд бид хоёр уначихлаа гэж байсан. Тэгээд тэр байгууллагын нэг эмэгтэй хүрч ирээд хүүхдүүдийг аваад эмнэлэг явсан. Бээлий өмссөн байсан. Малгай, хантааз бол өмсөөгүй байсан.” гэх мэдүүлэг (ХХ-ийн 72 тал),

 

- Гэрч “... дахь Дархан политехникийн коллежийн хичээлийн байрны эрүүл ахуйн ажилтан хийдэг. Миний ажлын байрны үүрэг бол тухайн сургуульд суралцаж байгаа багш, ажилтан, сурагч нарт , эрүүл ахуйн чиглэлээр мэдээлэл өгч, шаардлагатай тохиолдолд зааварчилгаа өгдөг. Жишээлбэл: үйлдвэрлэлийн дадлага, ургац хураалтад гарахад хэрхэн ажиллах талаар тухайлсан зааварчилга өгөх үүрэгтэй. ...Ер нь бол дадлагын хүүхдүүд суралцаж байгаа мэргэжлийнхээ дагуу дадлагаа хийх ёстой. Тухайн аж ахуй нэгжтэй хийсэн гэрээн дээр тухайн хүүхдүүдийн хийх ажил нь тодорхой байгаа...” гэх мэдүүлэг (XX- ийн 70 тал),

 

- Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/11 дугаартай , нарт ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон баримт байхгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалт зохион байгуулалтын үндсэн дүрмийн МNS 4969:2000 стандартын 4.4 дэх хэсэгт заасан агуулгаар урьдчилсан зааварчилгаа, 4.8 дахь хэсэгт заасан агуулгаар анхан шатны зааварчилга өгөөгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангагдаагүйн улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар ажил олгогч болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны чиг үүргийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд заасан байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4           дэх “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.8 дахь “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” зэрэг үүргүүдийг ажил олгогч

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4 дэх “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт 27.3.5 дахь “ажлын нөхцөл, зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах”, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих” үүргүүдийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан тус тус биелүүлээгүй байна. захирал , ХХК-ийн захирал ******* нарын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “Оюутан, суралцагчдын үйлдвэрлэлийн дадлага хийлгэх ажил олгогч, сургалтын байгууллага, суралцагчийн гурван талт гэрээ”-ний 3 дахь хэсгийн хэсэгт заасан Байгууллагын удирдах ажилтан нь мэргэжилтэн, инженер техникийн ажилтан /ИТА/, мастер ажилчдыг оюутан, суралцагчийн мэргэжлийн цагийн ажил удирдах сургагч багшаар томилон ажиллуулна” гэсэн дадлага хийлгэж буй байгууллагын хүлээх үүрэг хэрэгжээгүй. ХХК-ийн инженер техникийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт байхгүй, ялангуяа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүлээх чиг үүрэг тодорхойгүй, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар баталж мөрдүүлээгүй зэрэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх үүргээ Ажил олгогч биелүүлээгүй байна...” гэх дүгнэлт (ХХ-ийн 141-142 тал),

 

- Шинжээч “...МNS4969:2000 стандартын 4.4-т заасан агуулга гэдэг нь хөдөлмөрийн хууль, тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар, улсын стандарт, тухайн байгууллагын өвөрмөц онцлог, дотоод гүрэм, техникийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэвэр, галын аюулгүй байдал, хувийн хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин хурц хордлого, үүсэх шалтгаан, осолдогчдод үзүүлэх анхны тусламж зэргээр урьдчилсан зааварчилга өгөх ёстой. Харин МNS 4000:2000 стандартын 4.8 дах хэсэгт заасан анхан шатны зааварчилгааны агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл ашиглах болон ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэх машин механизм даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах, журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод үзүүлэх анхны тусламж зэрэг зүйлүүд байдаг. ХХК-ны зүгээс насанд хүрээгүй хохирогч т өгсөн урьдчилсан болон анхан шатны зааварчилгааны тэмдэглэл дээр дээрх агуулгууд ерөөсөө тусгагдаагүй. Байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд , эрүүл ахуйн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажлын төсөв, төлөвлөгөө, тухайн байгууллагын онцлогт нийцсэн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар батлагдсан байх ёстой. Нийт ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтын төлөвлөгөө хөтөлбөр гарсан байх, түүний дагуу сургалт зохион байгуулж шалгалт авсан байх мөн тухайн байгууллагын инженер техникийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтоор хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой чиг үүргийг тодорхойлж өгөх ёстой байдаг. Ажилтнуудад олгох ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр төрөл эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж олгосон байх ёстой. Эдгээр зүйлүүд маань байгууллагаас ирүүлсэн ослын акт, хэрэгт авагдсан баримт бичгүүдэд байхгүй байсан. Мөн мөрдөгчийн зүгээс шинжээч томилж миний бие ослын акт гаргах үед ХХК-ны зүгээс ослын актад эдгээр зүйлс байхгүй байсан. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна гэж заасан байдаг. ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 39/24 дугаартай тушаалаар *******ыг ХАБЭА-н инженерийн албан тушаалд томилсон байна. Гэтэл ******* нь хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/173 дугаартай тушаалын хоёрдугаар хавиралтаар баталсан “, эрүүл ахуйн сургалТын хөтөлбөр”-д зааснаар ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтын хөтөлбөрт хамрагдаж эрх бүхий байгууллагаас батламж аваагүй байна. Энэ нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ХХК-ний захирал болон захирал нарын байгуулсан гэрээний 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан Байгууллагын удирдах ажилтан нь мэргэжилтэн, инженер техникийн ажилтан, мастер ажилчдыг оюутан, суралцагчийн мэргэжлийн цагийн ажил удирдах сургагч багшаар томилон ажиллуулна” гэсэн үүргээ ажил олгогч биелүүлээгүй байгаа юм...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 144-145 тал),

 

- дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 933 дугаартай “... биед зүүн шуу богтос ясны сэлтэрсэн ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (ХХ-ийн 80-82 тал),

 

- Яллагдагч *******ы “...*******ыг зарын дагуу ажилд аваад ярилцлага хийгээд анкет бөглүүлээд туршлагатай гэж үнэлээд ажилд авч тушаал гаргасан байдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/173 дугаартай тушаалын 2-р хавсралтад баталсан сургалтын хөтөлбөрт хамрагдсан эсэхийг сайн мэдэхгүй байна, хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллах дипломтой, би өөрийнхөө хувьд туршлагатай гэж үзэж байна. Эрсдэлийн үнэлгээг би сайн мэдэхгүй байна, хөдөлмөр хамгааллын ажилтан нь өөрийнхөө ажлын үүргийн дагуу ажлаа хийх байх. Ажлын талбайд ажиллаж байсан оюутан суралцагч нарт мэргэжлийн цагийн удирдах сургагч багш би томилж өгөөгүй ээ...” гэх мэдүүлэг (1ХХ-ийн 196-197 тал),

 

- Яллагдагч *******ын “... ХХК нь ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийсэн эсэхийг би тухайн ажилд ороод 12 хоног болж байсан учраас сайн мэдэхгүй байна. Хийгдэх ажлын дагуу өндрийн аюулгүй ажиллагаа, нүх, шуудуйгийн аюулгүй ажиллагаа, цахилгаан, галын аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн аюулгүй ажиллагаа, хамгаалах хэрэгслээ бүрэн гүйцэт өмсөх зааварчилга өгдөг. Бригадыг удирдаж буй хүмүүст дээрх зааварчилгаатай адил зааварчилга өгдөг байсан. Хувцас, хэрэгсэл, хамгаалалтын малгай бээлий, гутал, өмд цамц өмсөх ёстой. Хувцас нь шороо нэвтрэхгүй, галд тэсвэртэй, биед эвтэйхэн байх ёстой, бээлий нь ус чийгийн хамгаалалттай байх ёстой, гутал нь төмрийн хамгаалалттай, ус чийг нэвтрэхгүй тусгай зориулалтынх байх ёстой. Дээрх хувцсаар хангаж өгсөн талаар би сайн мэдэхгүй байна. Манай компанийн зүгээс хамгаалалтын малгай бээлийгээр хангаж өгсөн, хувцасны хувьд хангаж өгсөн талаар би мэдэхгүй байна. Сургалтад таныг хамрагдаагүй талаар ХХК-ний захирал ******* мэдэхгүй ээ. Учир нь Хөдөлмөр аюулгүй байдлын диплом, туршлагыг харж ажилд авсан юм. Ажилд ороход өмнөх ажиллаж байсан ажилтны хийж байсан ажил болох ажлуудыг хүлээлгэн өгсөн, ажил үүргийн минь хувьд өглөө эрт ирээд ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байгаарай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1ХХ-ийн 186-187 тал),

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (ХХ-ийн 17-19 тал),

- ХХК болон захиралтай байгуулсан гуравласан гэрээ (ХХ-ийн 229-232 тал),

 

- ХХК-ний захирал *******ы 2024 оны 10 дугаар Сарын 03-ны өдрийн 39/24 дугаартай , томилох тухай тушаал (ХХ-ийн 55 тал),

 

- ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ (ХХ-ийн 77 тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол учирсан байхыг шаардана.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

 

Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар биед “зүүн шуу богтос ясны сэлтэрсэн ил хугарал гэмтэл” тогтоогдсон бөгөөд дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол болох нь дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 933 дугаартай дүгнэлт  (хавтаст хэргийн 80-82)-ээр нотлогдож байна.

 

оюутан , нар нь “”, “” ХХК нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу “” ХХК-д 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үйлдвэрлэлийн дадлага хийжээ.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, цэргийн сургуулийн сонсогч нь уг хуулийн үйлчлэх хүрээнд хамрагдахаар заасан.

 

Мөн насанд хүрээгүй хохирогч болон , “” ХХК-иуд хооронд үйлдвэрлэлийн дадлага буюу хөдөлмөр эрхлэх талаар гэрээ байгуулагдсан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иймд шүүгдэгч ******* нь “” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага буюу ажил олгогч болохын хувьд оюутан , нараар дадлагын ажил  гүйцэтгүүлэхдээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах” гэж, 27 дугаар зүйлийн 27.4-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна.” гэж, 28 дугаар зүйлийн 28.1.4-т “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэж, 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж тус тус заасныг биелүүлээгүй,

шүүгдэгч ******* нь ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, болохын хувьд мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж, 27 дугаар зүйлийн 27.3.4-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах” гэж, 27.3.5-д “ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих” гэж тус тус заасныг, мөн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалт зохион байгуулалтын үндсэн дүрмийн МNS 4969:2000 стандартын 4.4 дэх хэсэгт заасан агуулгаар урьдчилсан зааварчилга, 4.8 дахь хэсэгт заасан агуулгаар анхан шатны зааварчилга өгөх” гэж заасан үүргээ биелүүлээгүй болох нь Шинжээч 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/11 дугаартай дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно...” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд уг үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч биед хүндэвтэр хохирол учруулсан шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******, ******* нар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 203, 212), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 210, 219) зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

 

   Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч нараас  эмчилгээний зардалд 2,842,876 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нар нь бүрэн төлж барагдуулсан болох нь гүйлгээний баримтууд (3хх-ийн 14, 16, 29-р тал)-аар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,723,640 төгрөгийн зардал гарсан бөгөөд уг зардлыг нөхөн төлүүлэх тухай Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13/511 дугаар албан бичиг (2хх-ийн 180-р тал) хэрэгт авагдсан бөгөөд уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг тус тус үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч нар нь насанд хүрээгүй хохирогч эмчилгээний зардалд нийт 2,842,876 төгрөг төлсөн болохыг дурдсугай. 

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 1,723,640 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ