Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2016/ШЦТ/67

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүугийн хэргийн анхан шатны шуүхийн шуүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Б.В нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.В-д холбогдох Эрүүгийн **********тоот хэргийг 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Б.В нь 2015 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ************ мод гэх газраас зохих зөвшөөрөлгүй 8.3 куб метр мод бэлтгэж ойн санд 236.550 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.В нь 2015 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын *********мод гэх газраас зохих зөвшөөрөлгүй 8.3 куб метр мод бэлтгэж ойн санд 236.550 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Вийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 25-ны орой 17 цагийн орчимд *******сумын төвд байрлах хашаан дотроосоо түлээний мод тээвэрлэж яваад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны 07 цагт журамлагдсан. Би энэ модыг 10 дугаар сард хэрэгцээндээ бэлтгэж авсан мод юм. Энэ модыг Мөрөн суманд Д.А гэх эгчийндээ буулгаж өгөхөөр тээвэрлэж явсан юм. Мод ачиж гарахын урд орой нь би Мөрөн рүү мод ачих гэж байна гоожин бичиг авъя гэхэд манай сумын байгаль хамгаалагч нар олдоогүй юм гэх мэдүулэг /хх-ийн 33-34, 35-36-р хуудас/,

Хохирогч П.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Б.В-ийг зүстанина. Иргэн В.Ж нь одоогоор сумын ойн санд 236.000 төгрөгний хохирол учруулсан. Б.В сумын ойн санд учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх- ийн 10-13-р хуудас/,

Гэрч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.В нь 2015онд манай байгаль хамгаалах тасгаас мод бэлтгэх                                     ямар ч                        зөвшөөрөл        аваагүй.

Бүрэнтогтох сумын нутаг ********гэх газаас мод бэлтгэсэн гэх ба уг газар нь хамгаалалтын бүсэд 3 дугаар мужид хамаардаг гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.В нь 2015 онд манай байгаль хамгаалах тасгаас мод бэлтгэх                                     ямар ч зөвшөөрөл   аваагүй.                 Б.В нь

Б.Х сумын нутаг ******гэх газаас мод бэлтгэсэн гэх ба уг газар нь хамгаалалтын бүсэд 3 дугаар мужид хамаардаг гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө   битүүмжилсэн        тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум   дундын ойн ангийн 2015/29 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

Иргэн Б.В-ийн бэлтгэж тээвэрлэсэн мод нь хуурай унианги түлшний 8.3м3 мод болох нь тогтоогдов.

Иргэн Б.В нь Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7, 35.4,35.4.2-т заасан заалтуудыг зөрчиж мод бэлтгэж тээвэрлэсэн байна гэх дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/,

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.В-ийг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн *********мод гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 8.3м3 хуурай унианги мод бэлтгэж, экологи, эдийн засагт 236.550 /хоёр зуун гучин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211 1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.В нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүугдэгч Б.Вийн дээрх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтхураагдсан бичигбаримт, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар эрүүгийн ******* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн **********улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь С.Б эзэмшлийн болон шүүгдэгч Б.Вийн эзэмшилд байдаг эсэх нь эргэлзээтэй байх тул мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.В –с  1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Б.В-г Ойн тухай хууль тогтоомж зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, ойн санд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211,1-д зааснаар шүүгдэгч Б.В-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.В-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.В-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Б.В-д хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4-т заасныг журамлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн ХӨВ 04-13 улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, 8.3м3 хуурай унианги модыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулах, шүүгдэгч Б.В-с 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг тус тус Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Эрүүгийн ********* дугаар хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүугдэгч Б.В-д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эрх бүхий хүмүүст шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэогууиэл бичих эрхтэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.АРИУНЖАРГАЛ