| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/68 |
| Огноо | 2016-03-23 |
| Зүйл хэсэг | 097.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2016/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :
Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу
Улсын яллагч Г.Ганхөлөг
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд, Б.Түмэндэмбэрэл
Шүүгдэгч М.Ж нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Жд холбогдох эрүүгийн *******3 тоот хэргийг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч М.Ж нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр М.Н сумын 3-01-16 тоотод оршин суух иргэн Ц.Б гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ очиж архи, пиво нэхэж гэрээс нь гарах үедээ Ц.Батөмөрийг болгоомжгүй түлхснээс цементен довжоо руу унаж тархинд нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч М.Ж нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр М.Н сумын 3-01-16 тоотод оршин суух иргэн Ц.Бийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ очиж архи, пиво нэхэж гэрээс нь гарах үедээ Ц.Б болгоомжгүй түлхснээс цементен довжоо руу унаж тархинд нь хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь
Хохирогч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ ганцаараа байж байсан чинь орой Ж.О хамт манай гэрт ирсэн, Тэр хоёр ирэхдээ хоёулаа нэлээд халамцуу байсан. Би орж ирэхээр нь цай идээ авч өгөөд байж байсан чинь Ж.Н “архи байна уу” гэсэн маягтай надтай яриад байсан. Тухайн үед би “сургууль руу явах ажилтай" гэсэн чинь ер нь явах шинжгүй болохоор нь аргаа бараад тэр хоёрыг "явцгаа, би ажилтай гарах гэж байна” гэж хэлсэн чинь явахгүй суугаад байхаар нь би гэрийнхээ хаалгыг онгойлгоод ‘‘одоо яв” гэж бараг хөөсөн. Тэгтэл тэр хоёр гэрээс гарсан, Гэрээс гараад Ж.Н явахдаа намайг түлхчихсэн. Би түлхүүлээд хойшоо унахдаа довжоонд тээглээд толгойны ар хэсгээрээ цементен довжоон дээр саваад уначихсан. Ж.Н намайг түлхэж унагаачихаад шууд яваад өгсен. Ж.Н намайг түлхэж унагаах үед О.Р цаашаа хашааны хаалганы тийшээ явж байсан байх ,Би сайн мэдэхгүй байна. Би Ж.Нд түлхүүлж уначихаад босож гэрлүүгээ ороод байж байсан чинь толгойны хуйх нойтон оргиод эхлэхээр нь гараараа хүрээд үзсэн чинь цус шүүрчихсэн байсан. Тэгэхээр нь нэг их тоолгүй гэртээ хоолоо идээд байж байгаад хэвтсэн чинь толгой өвдөөд дүүрээд байхаар нь тоохгүй тэр чигтээ унтаад өгсөн. Маргааш нь үд болтол орондоо хэвтэж байгаад ажил дээрээ оччихоод замаараа охин Ө.Гийн гэрээр орж толгой өвдөж байгаа талаараа хэлсэн. “Ж.Н ах чинь ирээд надаас архи нэхээд байхгүй гэсэн чинь намайг зодчихоод яваад өгсөн, тэгээд миний толгой өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ хариад унтаж амраад өглөө нь босох гэсэн босож чадахгүй байхаар нь Ө.Гийг дуудсан. Ө.Г ирээд түргэн дуудаад тэгээд эмнэлэгт хүргэгдсэн. Би эхлээд аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад яаралтай Улаанбаатар хот руу явсан. Бид хоёрт хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй, би явахгүй болохоор нь загнаж уцаарлах маягтай үг хэлсэн. Цохиж зодсон зүйл байхгүй түлхэж л унагаасан .Би унахдаа толгойгоороо хүчтэй цементэн довжоо мөргөж унасан. Ж.Ны эхнэр нь манай өргөмөл эгчийн төрсөн дүү нь юм. Уг нь хуурай ах дүү шиг л байдаг хүмүүс. Ж.Н нь архи уухаараа л жаахан муухай ааш араншинтай болчихдог юм. Түүнээс эрүүл үедээ хүнд тусархаг мөрөөрөө хүн байдаг,.. Би эмчилгээний зардал гэж 2.000.000 гаруй төгрөгний зардал өөрөөсөө гаргасан. Гэхдээ би Ж.Н-аас 500.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн боловч Ж.Н миний хохирлыг барагдуулсан, Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Ж.Н бид хоёр эвлэрсэн гэх мэдүүлэг/хх-ийн 16-19-ртал/
Гэрч П.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 06- ны өдөр манай гэрт Ж.Н 9 цаг өнгөрч байхад танихгүй залуутай цуг том савтай ливо барьсаар орж ирсэн... “Айлд оччихоод ирлээ, танайхыг олохгүй нилээн удлаа” гэсээр орж ирсэн. Хүнтэй зодолдож цохилцсон зүйл надад ажиглагдаагүй. Надад Б.Р-тэй маргалдсан талаар яриагүй. Ж.Н нь цэвэр цагаан сэтгэлтэй, хөөрүү хуймгай хүн шиг санагддаг. Архи дарс уусан ч гэсэн агсам согтуу тавиад байдаггүй, хүн зодож цохихоор хүн биш мэдүүлэг /хх-ийн 20-21 -р тал/
Гэрч Б.Ө.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай аав Б.Р манай гэрт 15 цагийн үед ирсэн. Манайд ирэхдээ нүүрнийх нь зүүн талын хацар шалбарсан байдалтай байхаар нь ‘нүүрээ яасан юм бэ” гэж асуусан чинь “ээж чинь хот явахдаа бууз бэлдэж хөлдөөж өгсөн. Тэрийг жигнэж идэх гээд байж байсан чинь Жагаа ах чинь ирээд архи нэхэж суугаад тэгээд намайг зодчихоод яваад өглөө” гэж ярьсан. Тэгэж яриад хоол идсэний дараа "толгой өвдөөд байна, толгой дотор нэг юм хөдлөөд явахад өвдөөд байна” гэж ярьж байсан...Маргааш нь намайг очиход галаа ч түлээгүй биеийн байдал нь муу чичирж даарсан байдалтай байсан ба байнгын ёолж байсан. Тэгээд би гал түлж цай чанаад хийж өгсөн чинь цайгаа уусны дараа бөөлжөөд гаргачихсан. Тэгэхээр нь түргэн дуудсан. Түргэний эмч ирээд даралтыг нь үзээд “даралт нь өндөр байна зүрх нь савалгаатай байна” гээд өвчин намдааж тайвшруулах тариа хийж эм өгсөн, мөн бөөлжилтийн эсрэг эм өгөөд явсан...Манай ах очоод байж байхад аав таталт өгөөд эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт хүргэгдээд эхний өдөр 103-ын ажиглах өрөөнд хоноод маргааш нь мэдрэлийн тасагт хэвтэж эмчлүүлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. Эмнэлэгт хүргэгдсэний маргааш нь томографикийн зураг авахуулахад “гэмтлийн улмаас харвалт өгсөн байна, түүнээс гадна тархиндаа гэмтэл авсан байна” гэж хэлсэн...Аав Улаанбаатар хот руу явахынхаа өмнө хэлэхдээ Ж.Нтай ноцолдож байтал Ж.Н намайг нэг юм руу дарж унаад тэгээд толгойгоороо юм мөргөсөн гэж ярьсан... Түргэн дуудаад эмнэлэгт хүргэгдсэний дараа аавын зүүн талын чихний дээд тал болон ар дагз хэсгийн хуйх язарсан цус гоожоод хатсан байдалтай байхаар нь зургийг нь авсан. Одоо Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж ирээд гайгүй байгаа. Хааяа толгой нь өвдөж байна гэсэн. Анх эндээс явсаныгаа бодвол сайн байгаа /хх- ийн 22-23-р тал/
Гэрч С.О.Р-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Б.Р ахыг танина. Ажил төрлийн шугамаар таньдаг болсон. Хуурай ах дүү хүмүүс гэж ойлгож болно. Ж.Н ахыг бол танихгүй. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би М.Н дэлгүүрийн тэнд явж байгаад...Ж.Н гэж хүнтэй танилцаад ярьж хөөрж яваад хоёулаа Б.Р ахыг таньдаг болохоо мэдсэн. Тэгсэн Б.Р ахынх руу явж байна гэхээр нь би ойрд уулзаагүй болохоор хамт очъё гэж бодоод Б.Р ахын гэрт очсон... Миний хувьд Ж.Н Б.Р ахыг түлхэж унагаасныг хараагүй надад замдаа түлхэж унагаасан талаараа ч яриагүй. Зодоон цохион болоогүй тийм зүйл болсон бол би Б.Р ахыг хамгаалж өмгөөлнө шүү дээ. Харин Ж.Н ах Б.Р ахыг “пиво авч өгсөнгүй” гээд бааварлаад байх шиг байсан...Би тэр байдлыг нь хараад “яагаад Б.Р ахыг дээрэлхээд байгаа юм бол” гэж бодож байсан. Гэхдээ цохиж зодсон зүйл байхгүй . Миний араас 1 минут орчмын дараа гарч ирсэн байх. Тэгэж гарч ирэхдээ ямар нэгэн юм болсон шинжгүй “энэ ч яахав, новширч байна" гэж хэлээд гарч ирсэн. Миний хувьд Ж.Ныг Б.Р ахыг түлхэж унагаасныг хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/
Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр намайг гэртээ байж байтал Б.Рийн охин Ө.Г над руу утсаар яриад ‘Ж.Н ах манай аавыг зодсон байна, аавыг яаж зодсон юм бол” гэж надаас асуухаар нь би “эгч нь дагаж яваагүй болохоор ёстой мэдэхгүй байна” гэж хэлсэн,..Ж.Н 103-руу утасдаж Б.Рийн биеийн байдлын талаар тодруулахад “архины хордлоготой хүн ирсэн. Одоо тариа хийгээд зүгээр болно” гэж хэлсэн байсан...Тэгээд хэд хоногийн дараа Б.Рийн хотод байдаг охин нь яриад “Аав хотод ирсэн байна. Эмчилгээний зардал гэж 500.000 төгрөгний зардал гарлаа, Цаашид хагалгаанд орно, өөр мөнгө хэрэг болох юм байна” гэж ярьсан...Ж.Ныг анх цагдаа дээр дуудагдаж ирсний дараа Б.Рийн эхнэр Я.Н-тай холбоо бариад “...хэрэг болох өдөр Б.Р согтуу л байсан юм билээ шүү дээ” гэж хэлсэн чинь “битгий Ж.Ныг өмөөрөөд бай" гээд намайг загнаад байсан. Миний нөхөр хэзээ ч хүн цохиж зодох хүн биш. Гэнэн цайлган, хүнд хар муу санаж чаддаггүй. Би нөхрийгөө Б.Рийн биед гэмтэл учруулсан гэдэгт итгэхгүй байна. Учруулаагүй л гэж бодож байна гэх мэдүүлэг /хх- ийн 27-28-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16790 тоот: Б.Рийн биед тархины зүун духны хажуу, чамархай, зулайг хамарсан хатуу хальсан доорхи архаг цусан хураа, няцралын дараахи голомт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна . Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-ийн 31-р тал/
Шүүгдэгч М.Ж-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Би 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хуучнаар О.Р баярын өдөр гэж бодоод тээврийн товчоо орохдоо тэнд бага зэрэг архи уусан. Тэнд архи уугаад зах ороод тэгээд Б.Рийн гэрт очсон. Би Б.Рийн гэрээр байнгын орж гардаг, тийм л учраас гэрт нь очсон. Өөр ямар нэгэн зорилго байгаагүй...Би Б.Рөөс архи нэхээгүй. Б.Р өөрөө намайг Тар" гээд хөөгөөд байсан. Б.Ртэй юм яриад сууж байхад согтуу гэдэг нь мэдэгдэж байсан...Б.Р миний үйлдлээс болж унасан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ би тухайн үед архи уусан согтуу байсан болохоор гуйвж дайвах эсвэл өөр бусад болгоомжгүй хөдөлгөөнд Б.Р өртөж унасныг би үгүйсгэхгүй байна...Бид хоёрын болон манай гэр бүлийн хооронд маргаантай зөрчилтэй асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. Би Ц.Бийн эмчилгээнд 500.000 төгрөгийг өгч бид хоёр эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 42-44-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч М.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч М.Ж нь нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтп/й, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжпэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Ж-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч М.Ж-ыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Ж-д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61,1-д зааснаар М.Жд оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар М.Жы ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ж-нд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ