Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/56

 

 

2025        01            30                                               25/ШЦТ/56

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 307/2025/0027/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2518000000015 дугаартай хэргийг25 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* өдөр *******, Дархан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, *******,*******,*******,*******, тоотод оршин суух хаягтай, урьд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн03 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар, 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

 

******* овогтой ******* (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Хохирогч мэдүүлэг (ХХ-ийн 08-09 тал), гэрч мэдүүлэг (ХХ-ийн 17-18 тал), гэрч мэдүүлэг (ХХ-ийн 19-20 тал),24 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн 924-11563 дугаартай дүгнэлт (ХХ-ийн 25-32 тал), эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (XX-ийн 39-43 тал), иргэний нэхэмжлэгч мэдүүлэг (ХХ-ийн 12-16 тал), яллагдагч *******ын мэдүүлэг (ХХ-ийн 23,47 тал) гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

“Шүүгдэгч ******* нь24 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 13 цагийн орчим, Дархан-уул аймгийн*******,, урд талаас хохирогч гээгдүүлсэн HUAWEI Ү-72 загварын гар утсыг бусдын, өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж авч өөрийн хэрэгцээндээ захиран зарцуулж завшсаны улмаас 450,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

 

- Хохирогч “...2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хөдөө гэрээсээ 12 цагийн үед сумын төвд ирсэн. Би сумын төвөөс хөдөө гэр лүүгээ гэгчийг авч явахаар гэрт нь очиход байхгүй байхаар нь гадуур хайж яваад 6 дугаар байрны хажуугаар явж байхад 2 хүний хамтаар явж байхаар нь би урдаас нь очиж уулзсан юм. Тэгээд бид нар 6 дугаар байрны ард байдаг үсчний шатан дээр бид нар сууж байгаад 1 шил архи хувааж уучхаад би утсаар хөдөө явах унаа дуудсан. Удалгүй бид нарыг 6 дугаар байрны ард сууж байхад миний утсаар дуудсан унаа ирэхээр нь би гийн хамтаар машинд сууж хөдөө гэрийнхээ гадаа ирээд машинаас буухдаа гар утсаар хүн ярих гээд гар утсаа үзэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд би машин дотор гар утсаа үзэхэд миний гар утас байхгүй байсан. Би24 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 509,000 төгрөгөөр*******ын Моbicom салбараас лизингээр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 08-09 тал),

 

- Гэрч “...үсчний гадна талын шатан дээр сууж 1 шил архи хувааж уугаад сууж байхад утсаар хүнтэй яриад хөдөө явах машинаа дуудсан юм. Тэгээд удалгүй машин хүрч ирэхээр нь бид хоёр суугаад сумын төвөөс хөдөө явж байхад миний гар утас байхгүй байна гээд миний утсаар өөрийнхөө утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. тэгээд машинаа буцааж архи уусан газарт ирэхэд ойр орчмоор нь гар утсыг нь хайсан боловч байхгүй байсан...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 17-18 тал),

 

- Гэрч “...Би24 оны 12 дугаар сард өдрийн санахгүй байна намайг дэлгүүрт байхад өдөр 13 цагийн үед гэж дуудаг настай хүн дэлгүүрт орж ирээд би гар утсаа зармаар байна гэхээр нь би гар утас авахгүй гэж хэлээд явсан. Тэгсэн тэр хүн дахиж 15 цагийн үед орж ирээд ахынхаа гар утсыг авчхаач дээ ахад нь мөнгөний хэрэг гараад байна. Хөдөө явах гэсэн чинь бензиний мөнгөгүй болчихлоо гээд гуйгаад байхаар нь за за гэж хэлээд гар утсыг нь худалдаж авахаар болоод тэр хүнээс гар утсыг нь худалдаж авсан. Би тэр хүнд бэлэн мөнгө өгөөд дэлгүүрээс оймс болон бусад эд зүйл авсан. гэгч нь тухайн үед архи, дарс хэрэглээгүй байсан.*******анд хааяа л явж байдаг юм...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 19-20 тал),

-24 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн 924-11563 дугаартай “...НUАWEI Ү-72 загварын гар утасны үнэ цэнэ нь 450,000 төгрөг байна...” гэх дүгнэлт (ХХ-ийн 25-32 тал),

 

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (ХХ-ийн 39-43 тал),

 

- Яллагдагч *******ын “...Би *******,*******анд амьдардаг.24 оны 12 дугаар сарын 02-ны өдөр*******ын,, урд 13 цагийн үед таарч, уулзаад бид хоёр дэлгүүрээс нэг шил архи авч, гарч ирэхэд урдаас , нартай таарч уулзаад ганц юм уух уу гэхэд тэгье гэж хэлээд бид нарийн 6 дугаар байрны арын хуучин үсчний газрын шатан дээр дөрвүүлээ 0,75 граммын Хараа нэртэй архи хувааж ууж дуусахад утсаар хүн рүү залгаад такси дуудсан. Тэгсэн удалгүй такси ирэхэд , нар машинд суугаад яваад өгсөн. бид хоёр архи ууж байсан газраас босож явахад газарт гар утас байсныг нь би олж аваад бид хоёр 46 дугаар байранд байдаг гэх нэртэй дэлгүүрт 17 цагийн үед орж, дэлгүүрийн хүнээс гар утас авах уу гэхэд үгүй гэж хэлээд бид хоёрыг гаргасан. Тэгээд бид хоёр хэсэг хугацааны дараа буцаж нөгөө дэлгүүрт ороод би дэлгүүрийн хүнтэй уулзаад ах нь хөдөө явах гэсэн чинь бензиний  мөнгөгүй болчихлоо энэ утсыг бэлэн мөнгөөр авчихаа гэж гуйж байгаад тэр хүнд 100,000 төгрөгөөр зарахаар болсон. Дэлгүүрийн хүн надад бэлэн 90,000 төгрөг байна. Танд 2 ширхэг оймс өгье болох уу гэхээр нь болно, болно гээд 90,000 төгрөгийг нь бэлнээр аваад 2 ширхэг оймс аваад дэлгүүрээс ын хамтаар гарч явсан...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 23, 47 тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

******* Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

 

Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч ******* нь24 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн орчим Дархан-уул аймгийн*******ынийн урд талаас хохирогч гээгдүүлсэн HUAWEI Ү-72 загварын гар утсыг бусдын, өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж авч өөрийн хэрэгцээндээ захиран зарцуулж завшсаны улмаас 450,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ба өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл мөн.

 

Иймд ******* Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч ******* нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүх хуралдаанд маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр ял шийтгэх..” саналыг гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58) зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

 

Иргэний нэхэмжлэгч нь HUAWEI Ү-72 загварын гар утсыг биет байдлаар хохирогч Ж.д хүлээлгэн өгсөн, шүүгдэгч ******* иргэний нэхэмжлэгчид төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч болон хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 800 (найман зуу) нэгж буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд  сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ