| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/58 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/58
2025 01 30 2025/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0026/Э
******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагч Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2518000000020 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 41 настай, яс үндэс халх, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа засал чимэглэлийн ажил хийдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, *******,*******,*******,******* тоотод оршин суух, Улсын бүртгэлийн лавлагаагаар Дархан-Уул аймгийн*******,,, тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,
******* овогт ******* (РД:)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Хохирогч насанд хүрээгүй хохирогч мэдүүлэг (хх-ийн 12-14 дүгээр хуудас), гээгдэл эд хөрөнгө болох “Ноnог Х76” маркийн гар утсыг хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 41 дүгээр хуудас/, эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээч Я.Батбаярын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт (хх-ийн 26, 27 дугаар хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гаргаж өгсөн “Google photos” аппликэйшнээс татаж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 32, 33 дугаар хуудас) гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч ******* нь 2024 оны 09-р сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн*******,, хажууд насанд хүрээгүй хохирогч машинаас буухдаа гээгдүүлсэн гэх “Ноnог Х76” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
Насанд хүрээгүй хохирогч өгсөн “...2024 оны 09-р сарын 02-ны өдөр хичээлээ тараад 12 цаг 40 минутын орчимд гэртээ харихаар хээтэй хорооллын голоос хуучин хорооллын-р байр руу явахаар хар өнгийн приус 30 маркийн таксинд суугаад гэрийнхээ хойно буугаад таксины мөнгө байхгүй ээж рүүгээ ярьж таксины жолоочийн Хаан банкны045520726 тоот дугаарын данс руу.000 төгрөг шилжүүлж хариулт 4.000 төгрөгөө авч таксинаас буухдаа “Ноnог Х76” маркийн ногоон өнгийн гар утсаа машиных нь арын суудалд үлдээгээд буусан байсныг орцныхоо урд ирэхэд мэдээд гэр лүүгээ ороод ээжийнхээ утаснаас өөрийнхөө таксинд үлдээсэн гар утас руу залгаж үзэхэд утас нь дуудаад авахгүй байсан. Тэгээд тухайн үед ээж цагдаа руу яваад жолоочийн утасны дугаарыг олуулж Дархан дээд сургуулийн урд миний сууж явсан таксины жолооч болох ******* гэх хүнтэй уулзахад миний утас байгаагүй таксины жолооч нь би мэдэхгүй ээ зөндөө олон хүн машинд сууж буусан. Би чиний гар утсыг аваагүй гээд тухайн үедээ өнгөрсөн. Миний ашиглаж байсан гар утсыг манай ээж нь өөрийн утсаар давхар хянадаг байсан тул 2024 оны 12-р сарын эхээр миний ашиглаж байсан гар утасны Gmail зурагт тухайн жолоочийн эхнэр, хүүхэдтэй даруулсан зураг гарч ирснийг хараад миний гээсэн гар утсыг тухайн үед гар утсаа үлдээсэн таксины жолооч ашиглаж байгаа гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг (хх-ийн 12-14 дүгээр хуудас),
Гээгдэл эд хөрөнгө болох “Ноnог Х76” маркийн гар утсыг хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 41 дүгээр хуудас),
Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээч Я.Батбаярын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт (хх-ийн 26, 27 дугаар хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гаргаж өгсөн “Google photos” аппликэйшнээс татаж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 32, 33 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч ******* нь 2024 оны 09-р сарын 02-ны өдөр, Дархан-Уул аймгийн*******,, хажууд насанд хүрээгүй хохирогч машинаас буухдаа гээгдүүлсэн гэх 650,000 төгрөгийн үнэ бүхий “Ноnог Х76” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ба өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь нотлогдож байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл мөн.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч ******* нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүх хуралдаанд маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна.” саналыг гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн4/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн8/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь гар утсыг биет байдлаар насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт буцаан өгсөн байх тул (хх-ийн 41) шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 (зургаан зуу) нэгж буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн 4, дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ