| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/01008/И |
| Дугаар | 142/ШШ2017/01010 |
| Огноо | 2017-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2017/01010
| 2017 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 142/ШШ2017/01010 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,д холбогдох
1,511,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие нь 2017 оны 02 дугаар сарын 02-нд Д.Түмэнбуянд 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл өөрийнх нь гуйлтаар 1 сая төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 5 сар 10 хоногийн хугацаатай виза картаа барьцаалж авсан. 2017 оны 03 дугаар сарын 15-нд виза картнаас нь 35000 төгрөг авсан. Энэ мөнгийг эхний сарын хүү 80,000 төгрөгөөс хассан. Эхний сарын хүү 45000 төгрөг үлдсэн. Үүнээс хойш одоог хүртэл виза картанд нь мөнгө ороогүй. Утас руу нь залгахаар утсаа авахгүй. Иймээс гэрээнд заасны дагуу 5 сар 10 хоногийн хүү 426,600 төгрөгөөс 35000 төгрөгийг хасаж 391,600 төгрөг, 24 хоногийн алданги 120,000 төгрөг, нийт 1,511,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Түмэнбуян шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Түмэнбуян нь 2014 оноос хойш цахим үнэмлэх, виза картаа барьцаалан зээл олгодог ломбард байдаг гэж манай ажлын Оюунгэрэл зааж өгч очиж үйлчлүүлж эхэлсэн. Эхнэр Цацаа гэдэг хүнтэй уулзаж зээл авсан. Эхний авсан мөнгөө сар бүр хүүгийн өгч байгаад төлж дуусгасан. Ээж маань хорт хавдартай хэвтэрт өвчтэй байсан болохоор эм тариа өндөр үнээр авдаг болохоор дахиад мөнгө авч 2017 оны 02 сар хүртэл хүүгийн нь миний визанаас тогтмол авч байсан. Ээж маань өнгөрснөөс хойш ганцаараа ажлаа хийгээд хүүгийнхээ сургалтын төлбөр, байрны тогны мөнгө хоол хүнсээ авах мөнгө ч хүрэлцэхгүй байна. Энэ хүмүүстэй уулзаад цалингийн зээлээ аваад төлчихнө гэсэн бодолтой байсан. Манай ажлын хүмүүс Төрийн банкнаас цалингаа авдаг байснаа өөрчилж Хаан банкнаас авдаг болсон. Хаан банкны хугацаа нь 36 сар болохоор зээлээ авч чадаагүй. Би 2014 оноос одоог хүртэл хүүгээ тогтмол өгөөд явж байсан. Одоо миний хувьд ганцаараа цалингийн зээлээ төлд үлдсэн 80,000 төгрөгөөр амьдарч байна. Миний хувьд олон жил хүүтэй мөнгийг төлж байсан болохоор одоо үндсэн 1 сая төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-н гэхэд тлж барагдуулж өгмөөр байна. Миний амьдралын энэ байдлыг харж үзнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Түмэнбуянаас үндсэн зээл 1 сая төгрөг, зээлийн хүү 391.600, алданги 120.000 төгрөг нийт 1.511.600 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна.
Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч, хариуцагчид 1.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 5 сар 10 хоногийн хугацаатай зээлдүүлсэн байна.
Талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх болон зээлийн гэрээний үнийн дүн,хүү төлөх журам, хугацаа, мөн хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 35.000 төгрөг төлсөн талаар маргахгүй байна.
Харин нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчийн виза картнаас 35.000 төгрөг авсан. Энэ мөнгийг эхний сарын хүү 80.000 төгрөгөөс хасаж эхний сарын хүү 45.000 төгрөг үлдсэн. Иймд гэрээнд заасны дагуу 5 сар 10 хоногийн хүү 426.600 төгрөгөөс 35.000 төгрөгийг хасаж нийт хүү 391.000 төгрөг үлдсэн, түүнчлэн 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 24 хоногийн алданги 120.000 төгрөг үлдсэн гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тооцож гаргасан байна.
Хариуцагч Д.Түмэнбуян нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа олон жил хүүтэй мөнгө төлж байсан, үндсэн 1 сая төгрөгийг барагдуулж өгнө гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр алданги болох 120.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 391.000 төгрөгийг гаргуулах үндэстэй байна. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Монгол Улсын иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Түмэнбуянгаас 1.391.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 120.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 39.100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 37.206 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН