Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2016/ШЦТ/70

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

      Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян

     Улсын яллагч Г.Ганхөлөг

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж

Шүүгдэгч Д.П нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.П-д холбогдох эрүүгийн ******** тоот хэргийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт :

   Монгол улсын иргэн,

  Шүүгдэгч Д.П нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *****тоотод оршин суух иргэн Ц.М байшингийн цонх хаалгыг эвдэж ****** маркийн зурагт, хоёр хаалгатай хөлдөөгч зэргийг хулгайлан авч 838.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ

 Шүүгдэгч Д.П нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* тоотод оршин суух иргэн Ц.М байшингийн цонх хаалгыг эвдэж ********* маркийн зурагт, хоёр хаалгатай хөлдөөгч зэргийг хулгайлан авч 838.500 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Ц.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  Намайг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн *******суманд ажлаар явж байхад миний хамтран амьдрагч  Б.Н над руу залгаад байшингийн цонх хагалаад хулгай орсон байна гэж мэдэгдсэн. Тэгээд би Мөрөнгийн төв руү орж ирээд гэртээ очиж эд зүйлээ бүртгэж үзэхэд манайхаас

1. 500.000 төгрөгний үнэ бүхий 32 инчийн ***** маркийн хар өнгөтэй, хавтгай дэлгэцтэй өнгөт зурагт,

2. 300.000 төгрөгний үнэ бүхий цагаан өнгийн хоёр хаалгатай, хоёр таг нь ногоон өнгөтэй угаалгын машин,

3: 15.000 төгрөгний үнэ бүхий миний өөрийн сахлын машин,

4. 35.000 төгрөгний үнэ бүхий иргэний цахим үнэмлэх зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Би Д.П-д сэжиглэж байна. Намайг байхгүй самранд явсан хойгуур манайхаар хааяа, хааяа орж гардаг байсан гэсэн .Одоо орж гарахгүй байгаа. Миний бие алдсан эд зүйлээ нөхөн төлүүлж авмаар байна. Гомдолтой байна гэсэн боловч Д.П нь миний хохирлыг бүрэн барагдуулж 840.000 төгрөгийг төлсөн байх тул гомдол саналгүй болно гэх мэдүүлэг /хх-ийн 13- 15-р тал/

Гэрч П.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би М.Г танина. Найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Найз нөхдийн хувиар хааяа нэг уулздаг юм. Би М.Г хулгай орсон талаар М.Ж-с өөрөөс нь мэдсэн. Намайг ажил дээрээ ажилаа хийгээд байж байхад М.Ж ирээд манайд хулгай ороод цагдаа нар манай гэрт ирээд гар хурууны мөр аваад явлаа гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Намайг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хамтран амьдрагч М.Жийн гэрт ирэхэд М.Жийн байшингийнх нь хаалганы цоож болон цонхыг эвдээд хулгай орсон байсан. Тэгээд би байшинд нь ороод эд зүйлийг нь бүртгэж үзэхэд миний мэдэж байснаар цагаан өнгийн хоёр хаалгатай хөлдөөгч, хоймрын мөлхөө тавилган дээр байсан 32 инчийн зурагт алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

Гэрч  ...нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 18-21-ртал/

Шүүгдэгч Д.Пийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр жаахан архи уучихсан явж байгаад Мөрөн сумын *********тоотод байрлах М.Ж-ийн гэрт очсон. Намайг М.Ж-ийн гэрт нь очиход хүнгүй байсан бөгөөд архи уумаар санагдаад байхаар нь тэдний байшингийн зүүн талынх нь цонхыг хагалж ороод зурагтны тавиур дээр байсан 32 инчийн зурагт болон доод талынх нь үүдний өрөөнд байсан хоёр хаалгатай цагаан өнгийн хөлдөөгчийг нь хаалгаар нь гаргасан. Тэгээд би гудамжнаас такси авчираад хөлдөөгчөө машин дээр тавиад зурагтаа машин дотор нь хийгээд Мөрөн сумын 5 дугаар хороонд байрлах зах дээр аваачиж зурагтыг хойд зах дээр явж байсан 45 орчим насны хөдөөний болов уу гэмээр ахад 150.000 төгрөгөөр зарсан. Харин хөлдөөгчийг нь зах дээр явж байсан нэг үл таних 35-36 орчим насны намхан нуруутай эгчид 100.000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд би мөнгөө аваад түүгээрээ архи уучихсан. Би архи уумаар санагдаад байхаар нь архи уучихсан юм. Түүнээс биш өс хонзон санаад хулгай хийсэн зүйл байхгүй. Би хохирлыг нь барагдуулж 840.000 төгрөгийг Ц.М.Ж-д хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх- ийн 56-57-р тал/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8-р тал/

      2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 24-25-р тал/

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 187 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-29-р тал/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34-р тал/

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 40-41-р тал/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 043 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44-р тал/

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 47-48-р тал/

Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 49-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

145.2-т зааснаар орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.П нь урьд ял шийтгэл эдлэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63, 68-69-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.П нь урьд хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 -д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгч Д.П нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх ба уг тогтоол гарахаас өмнө буюу 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Ц.М эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Д.П нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нь бусдад төлөх телбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдлаа.

      Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ НЬ;

1. Шүүгдэгч  Д.П-г орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар шүүгдэгч Д.П-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 5 /тав/ сарыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.П-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5 Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдооп/й болохыг дурьдсугай.

6 . Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П-д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.АРИУНЖАРГАЛ