Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 151/2018/00559/И

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............. аймаг, ............. сум, 1 дүгээр баг, Мандал, агьт 7 гудамж, 79 тоотод оршин суух ...........................................

Хариуцагч: ............. аймаг, ............. сум, Эрүүл мэндийн ............. /хариуцагчийн ........../

............. аймгийн ............. сумын Эрүүл мэндийн .............ийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/18 дугаар Б..............ийг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.............. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр тушаалаар ............. аймгийн ............. сумын Хүн эмнэлгийн дотрын эмчээр, 2013 оны 05 дугаар сард эх барих эмэгтэйчүүдийн эмчээр томилогдон 11 дэх жилдээ ажиллаж байсан. Гэтэл ............. сумын Эрүүл мэндийн .............ийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/18 дугаар Б..............ийг ажлаас халах тухай тушаал гарсныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах 7 үндэслэлийг хуульчилсан, тухайн тушаал мөн хуулийн 40.1.4-ийг үндэслэжээ. Уг заалтаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байдаг боловч ажил олгогч аль хэсгээр гэрээг цуцалж байгаа нь ойлгомжгүй, асуухаар хариу өгдөггүй. Ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн гэрээний 12.2.3 дах заалтыг үндэслэсэн байх бөгөөд заалтад дурдсан 10 үйлдлийг бүгдийг нь гаргасан гэж ойлгогдохоор байна, тушаалын үндэслэх хэсэгт ............. аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018.03.22-ны өдрийн 122 тоот албан бичгийн 3 дахь заалт гэх үндэслэл заажээ. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн тохирох хэсгийг баримтлах боловч байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэж байгаа нь хууль зөрчиж байна. Миний бие ............. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчийн алан тушаал эрхэлдэг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Засаг дарга, эрх бүхий албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байна. гэж заасныг ажил олгогч ............. сумын ИТХ-тай зөшилцсөн асуудал байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь анх 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус Эрүүл мэндийн .............д дотрын эмчээр ажилд орж байсан. Улмаар 2015 оны 5 дугаар сард эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Ингээд тус .............ийн дарга Н.Намжилмаа 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр Б..............ийг ажлаас халсан байдаг. Үүнийг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухайм хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачлагаар ажлаас халах үндэслэлүүдийг заасан байдаг. Б..............ийг ажлаас халах тушаал дээр хөдөдмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г үндэслэлсэн бөгөөд энэ нь Хөдөлмөрийн гэрээг ноцтойгоор зөрчсөн, ажилчин сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлнө гэсэн заалт юм. Гэтэл энэ 2 хэсгийн аль хэсгээр нь цуцалж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчид энэ талаар тайлбар өгдөггүй. Мөн хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.3.1 дэх заалтыг үндэслэж ажлаас чөлөөлөсөн байдаг. Энэ заалт нь ажлаас чөлөөлөх тодорхой төрлийн ноцтой 10 үйлдлийг нэрлэсэн, нэхэмжлэгч энэ 10 үйлдлийн алийг нь гаргасан нь ойлгомжгүй. Архив албан хэрэг хөтлөлтийн стандардад нийцэхгүй. Мөн дээр нь нэхэмжлэгч Б.Нандинцэнцэг нь ............. сумын Иргэдийн хурлын төлөөлөгчийн албан тушаалыг хашдаг. Монгол улсын засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.14.4 дэх хэсэгт зааснаар Засаг дарга, эрх бүхий албан тушаалтан хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, өөрчлөх болвол хурлын тэргүүлэгч нарт урьдчилан мэдэгдэх, зөвшилцөх ёстой байдаг боловч ийм зүйл байдаггүй. Үүний зэрэгцээ ажлаас чөлөөлсөн тушаалаа нэхэмжлэгчид эх хувиар нь гардуулж өгөөгүй байдаг. Мөн дээр нь нэхэмжлэгч 2007 онд анх ажилд орсон байтал хөдөлмөрийн гэрээг 2015 онд байгуулсан байдаг. Энэ мэтчилэн эрх зүйн зөрчилтэй асуудлууд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Намжилмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б..............ийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 12.2.3, ............. аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 122 тоот заалтын 3 дахь заалтыг үндэслэн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б..............ийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас нь халсан. Б.............. ............. суманд иргэдэд үр хөндөлтийн ажилбарыг хийж гүйцэтгэхдээ нууцаар өөртөө ашиг олох зорилгоор төлбөрийг бэлнээр өөрөө шууд авдаг, сумын хэмжээнд хийсэн үр хөндөлтийн мэдээг байгууллагын удирдлага, статистикт мэдээлдэггүй, энэ талаар иргэд, эмнэлгийн ажилчид удаа дараа надад хандаж асуудал тавьж байсан юм. Энэ байдал нь үнэн эсэхийг баримтжуулахаар байгууллагын камериар шалгахад нэг иргэнд үр хөндөлт хийсний дараа тухайн иргэн ширээн дээр нь мөнгө гаргаж тавьсан бичлэгийг диск дээр хуулж, шүүхэд нотлох баримтаар өгч байна. Мөн байгууллагын камериас нуугдаж амбулаторид үр хөндөлт хийсэн бохироо хаяагүй орхиж байсныг би бага эмч Аняг дуудаж асуухад 75 000 төгрөг авч үр хөндөлт хийсэн гэж хариулсан ба үүнийг би Аня бага эмчээр бариулж байгаад зургийг нь авсан. Энэ мэтчилэн эмч хүн үйлчлэгчид үйлчилгээ үзүүлсний төлбөрийг өөртөө бэлнээр авах нь ноцтой зөрчил юм.

Дээрх үйлдлүүд нь Б..............тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 12.2.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ноцтой зөрчил гэдэгт дараах зүйлийг ойлгоно гээд 8-д албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан бол гэж заасан бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/288 дугаар тушаалаар баталсан Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж үйлчилгээний журам-ын 2.4-д заасан үйлчлүүлэгч төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийг зөвхөн төлбөр хураах .............лөрсөн цэгт төлж, төлбөр төлснийг нотлох баримт авна. гэж, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 148 дугаар тушаалаар баталсан Үр хөндөлтийг зохицуулах журам-ын 8-д Үр хөндөх ажилбар хийсэн эмч тухайн ажилбарын талаар Үр хөндөлт-ийн түүхэнд тэмдэглэж, үр хөндөлтийн бүртгэлийн маягтад бүртгэнэ., 9-д Эрт үеийн үр хөндөлтийг хийхийн өмнө эмэгтэйд үр хөндөлтийн талаар таниулж сонгосон аргаар үр хөндүүлэх зөвшөөрлийг бичгээр авч, үр хөндөлтийн түүхэнд хавсаргана. гэж, Монгол Улсын стандарт MNS5488:2005-ын 8.8-д Үр хөндөлтийн тайланг сар бүр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дүн бүртгэлийн албанд мэдээлнэ. гэснийг зөрчсөн болно. Нэхэмжлэгч нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.4-д заасан Засаг дарга, эрх бүхий албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байна. гэж заасныг ажил олгогч ............. сумын ИТХ-тай зөшилцсөн асуудал байдаггүй гэжээ. ............. сумын Эрүүл мэндийн .............ийн дарга ажил олгогчийн хувьд ажлаас халах, томилох эрхтэй. Эмч Б.............. төрийн үйлчилгээний албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 11.5-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хална гэж зааснаас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтыг удирдлага болгоно гэж заагаагүй юм.

Б.............. нь ............. аймгийн ............. сумын Эрүүл мэндийн .............д эмэгтэйчүүдийн эх барих их эмчийн албан тушаалд ажилладаг, энэ эмнэлэг нь түүний хувьдаа ашиг орлого олдог, хувийн эмнэлэг бус төрийн өмчит эмнэлэг юм. Нэхэмжлэгч төрд ажилласныхаа төлөө төрөөс цалин хөлс авдаг. Гэтэл төрд орох орлогыг зөвхөн өөртөө бэлнээр авч холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчсөн үйлдлийг нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан онц ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.............. ............. аймгийн ............. сумын Эрүүл мэндийн .............ийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/18 дугаар Б..............ийг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн төлөөлөгч Н.Намжилмаа хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдийн тайлбарыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.............. ............. аймгийн ............. сумын Эрүүл мэндийн .............ийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд /хх-4-5, 7/ түүнийг ............. аймгийн ............. сумын Эрүүл мэндийн .............ийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Б..............тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.2.3, ............. аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 122 тоот албан бичгийн 3 дахь заалт-ыг үндэслэн мөн оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ажлаас /хх-8/ халжээ. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлээ нэхэмжлэгч үр хөндөлтийн төлбөрийг бэлнээр авсан нь Хөдөлмөрийн гэрээний 12.2.3-д заасан албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан-д тооцогдох бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил-д орно, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/288 дугаар тушаалаар баталсан Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж үйлчилгээний журам-ын 2.4, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 148 дугаар тушаалаар баталсан Үр хөндөлтийг зохицуулах журам-ын 8, 9, Монгол Улсын стандарт MNS5488:2005-ын 8.8-д заасныг зөрчсөн гэж /хх-22-24/ тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ... эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн /хариуцагчийн төлөөлөгч/ санаачилгаар ажилтантай /нэхэмжлэгч/ байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ. Хариуцагчийн төлөөлөгч хөдөлмөрийн гэрээний /хх-4-5/ 12.2.3-ын Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан нь нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болсон гэж тайлбар гаргадаг. Ажил олгогч /хариуцагчийн төлөөлөгч/, ажилтан /нэхэмжлэгч/ нар хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажлын байр, албан тушаал, ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг Ноцтой зөрчил-д тооцохыг харилцан тохиролцож энэ тухай гэрээнд нэрлэн заасан /Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан/ боловч дээрх үйлдэл /төрд орох орлогыг зөвхөн өөртөө бэлнээр авч холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчсөн/ нь нэхэмжлэгчээс шууд шалтгаалсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайлбал Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 264/А/293 дугаар Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ-ний 17.1-д Гар соруурын аргаар ажилбар хийх (унтуулгагүй) төлбөрийн хэмжээ 75 000 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд энэ төлбөрийг нэхэмжлэгч авдаг байсан нь зохигчдийн тайлбараар тогтоогддог. Тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний орлогыг зарцуулах үлгэрчилсэн журам-ын 4.1-д Нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээ нь байгууллагын үндсэн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх, байгууллагын үйл ажиллагааг доголдуулахгүй байх чиглэлээр төлбөрт үйлчилгээг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүргийг төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нар хүлээнэ., 4.2-д Нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний орлого, зарлагын гүйцэтгэл болон төлбөрт үйлчилгээний хэрэгжилтийн байдалд эрүүл мэндийн байгууллагын дотоод аудитын нэгж улирал бүр, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны ............. байгууллагын дотоод аудитын нэгж жилд нэг удаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргана., 4.3-д Нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний талаарх иргэдийн өргөдөл, санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн байдал, төлбөрт үйлчилгээний орлогын зарцуулалтын талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг байгууллагын дарга, захирал нар хангаж ажиллана. гэж заажээ. Өөрөөр хэлбэл төлбөртэй тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих, төлбөрт үйлчилгээний орлогын зарцуулалтын талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг ............. аймгийн ............. сумын Эрүүл мэндийн .............ийн дарга хариуцахаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч үр хөндөлтийн төлбөр 75 000 төгрөгийг өөртөө хураан авч, ашиг орлого олдог байсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар болон хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор заасан албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн дээрх журмуудад заасан үүргээ хариуцагчийн төлөөлөгч биелүүлээгүй болох нь ............. аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаар албан бичиг /хх-37-38/, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 19-03-032/43 дугаар албан шаардлага /хх-39-40/-аар нотлогдож байна. Ажил олгогчийн Б/18 дугаар захирамж нь /хх-8/ эрх зүйн акт болохын хувьд бүтэц, хэлбэр болон хууль хэрэглэсэн байдал зэргээр эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ... хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ..., ... эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил ... гэх хоёр үндэслэлийн алийг нь сонгосон нь ойлгомжгүй, ............. аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 122 тоот заалтын 3 дахь заалтыг ажлаас халах үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй гэж үзнэ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ... нь нотлогдож байх тул Б..............ийг ............. аймгийн ............. сумын Эрүүл мэндийн .............ийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ... ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгохыг хариуцагч ............. аймгийн ............. сумын Эрүүл мэндийн .............д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Б..............ийг ............. аймгийн ............. сумын Эрүүл мэндийн .............ийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тул олговор олгохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан тогтооно. Нийгмийн даатгалын дэвтрээс /хх-6-7/ үзэхэд нэхэмжлэгч сүүлийн гурван сард нийт 2 754 615 төгрөгийн цалин авчээ. Түүний 1 өдрийн дундаж цалин 42 708 төгрөг /2 754 615:3=918 205x21.5 өдөр=42 708/-ийг ажлаас халсан 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хоорондох ажлын 41 өдрөөр тооцоход 1 750 987 төгрөг /42 708х 41=1 750 987/ байх бөгөөд уг цалин олговорыг ............. аймгийн ............. сумын Эрүүл мэндийн .............өөс гаргуулан нэхэмжлэгч Б..............т олгох нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын шаардлага хангасан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, хөдөлмөрийн гэрээ /хх-4-5/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-6-7/, ............. аймгийн ............. сумын Эрүүл мэндийн .............ийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/18 дугаар тушаалын хуулбар /хх-8/, ............. аймгийн ............. сумын Эмнэлгийн эрхлэгчийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр тушаалын хуулбар /хх-9/, нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-10,33/, ............. аймгийн ............. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хуулбар /хх-11-12/, ............. аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар албан бичиг /хх-25-26/, нэхэмжлэгчийн цалингийн карт /хх-34-35/, ............. аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаар албан бичиг /хх-37-38/, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 19-03-032/43 дугаар албан шаардлага /хх-39-40/ зэргийг үнэлж шүүхийн шийдвэрийг үндэслэлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас цалин олговор 1 750 987 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42 965 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хуульд заасны дагуу шуудангаар хүргүүлсэн /хх-32/, хариуцагчийн өмгөөлөгчид Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гарын үсэг зуруулж мэдэгдсэн /хх-31/ боловч хариуцагч, түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хүсэлт гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт амаар, бичгээр /хх-41/ гаргасан тул нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хуасай овгийн Баярсайханы .............ийг ............. аймгийн ............. сумын Эрүүл мэндийн .............ийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ............. аймгийн ............. сумын Эрүүл мэндийн .............өөс ажилгүй байсан хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 750 987 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б..............т олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ............. аймгийн ............. сумын Эрүүл мэндийн .............д даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.............. улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч ............. аймгийн ............. сумын Эрүүл мэндийн .............өөс 1 750 987 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42 965 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ............. аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР