Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛУЛСЫННЭРИЙНӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнЕрөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсыняллагч: Р.Батнасан,

Нарийнбичгийндарга: А.Болор,

Хохирогч: А.Сүнжидмаа,

Шүүгдэгч С.Ууганбаяр, түүнийөмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

            Шүүгдэгч Н.Баярмагнай, түүний өмгөөлөгч Н.Галцацрах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Буурал овогт Санзайгалсангийн Ууганбаярт Эрүүгийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Нуваан овогт Нямдоржийн Баярмагнайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгттус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201525022373 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянанхэлэлцэв.

 

Шүүгдэгчийнбиеийнбайцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн,1975 оны 01 дүгээр сарын 28-нд өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны 446 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ Үнэн.мн сайтын ерөнхий редактор ажиллаж байсан, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЕБ75012816, Буурал овогт Санзайгалсангийн Ууганбаяр,

 

2. Монгол Улсын иргэн,1983 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн, 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 22-339 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ“Энхжин” худалдааны төвд үсчний салон ажиллуулж байсан,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006.06.29-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгэгдэж, 2006.06.23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 04 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн, регистрийн дугаар ЙЕ83021910, Нуваан овогт Нямдоржийн Баярмагнай.

 

Холбогдсонхэргийнталаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч Н.Баярмагнай нь Үнэн.мн сайтад гэрээт ерөнхий редактор ажилтай С.Ууганбаярт “Энхжин” худалдааны төвийн захирал А.Сүнжидмаа нь түрээслэгчдэд өндөр үнээр талбай түрээсэлж, түрээсийн мөнгийг “Боса” компанид дутуу өгдөг, түрээслэгчдээ дарамталдаг” гэх мэдээллийг өгч “энэ талаар хэвлэлээр хандвал удирдлагууд сануулга авах болов уу” гэж хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэгийг Үнэн.мн сайтаар олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдэхэд С.Ууганбаярыг өдөөн түлхэж хамтран оролцсон,

 

Яллагдагч С.Ууганбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Үнэн.мн сайтад гэрээт ерөнхий редактороор ажиллаж байхдаа “Энхжин” худалдааны төвийн захирал А.Сүнжидмаа нь түрээслэгчдэд өндөр үнээр талбай түрээсэлж, түрээсийн мөнгийг “Боса” компанид дутуу өгдөг, түрээслэгчдээ дарамтлахаас эхлээд социалист Нийгмийн үеийнх шиг ажиллуулдаг" гэсэн илт худал гүжирдлэгийг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор Үнэн.мн сайтаар олон нийтэд тараасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч С.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Н.Баярмагнай бид хоёр оюутан цагийн найзууд юм. Бид хоёр ойрд уулзаагүй байж байгаад Энхжин худалдааны төвд уулзсан. Уулзаад зовлон жаргалаа ярьцгаасан. Н.Баярмагнай энэ тухай ярьсныг нь би нэмэлт хачиргүйгээр сэтгүүлчийн зүгээс найруулж, бичиж сайтад уг мэдээллийг тавьсан. Түүнээс биш би хохирогчийн нэр төрд нь халдах гэсэн оролдого гаргаагүй. Би хохирогчийн өмнө нь таньдаггүй байсан гэв.

 

Шүүгдэгч Н.Баярмагнай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед Ууганбаярт ярихдаа Сүнжидмаа захирал баяр ёслолын үеэр машины зогсоол зохицуулдаг, аж ахуйн албанд ээлж дарааллан дайчилдаг нь түрээсийн төлбөр төлөхөд заримдаа хүндрэлтэй байх юм гэсэн зовлон жаргалын тухай л ярьсан юм. Түүнээс биш санхүүгийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Би энэ тухай захиалж, бичиж өгөөч гэсэн зүйл байхгүй. Би энэ тухай мэдээлэл гарсныг 2 сарын дараа л мэдсэн. Миний ар гэрийн амьдрал ч их хүндрэлтэй байна гэв.

 

Хохирогч А.Сүнжидмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:11 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ өнгөрсөн хугацаанд Ууганбаяр, Н.Баярмагнай хоёр над дээр 2 удаа л ирсэн. Хамгийн сүүлд шүүх хуралдаан хойшлоход над дээр ирээд гомдол, саналгүй гэж хэлчихэж болдоггүй юм уу гэсэн. Түүнээс биш уучлалт гуйхаар ирж байгаагүй. Миний нэр төрийг гутаасан мэдээлэл Факт.мн дээр 2 өдөр харин Үнэн.мн дээр 5 өдөр гарсан байсан. С.Ууганбаяр нь би уучлалт гуйж уг мэдээллийг залруулсан гэж байна. Гэвч би тэр мэдээг нь олж хараагүй. Намайг төр засаг маань үнэлж цагаан сарын өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Би нэр төрөө доромжлуулсандаа харамсаж байна. Би маш их гомдолтой байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Сүнжидмаа /хх-ийн 15/, гэрч Б.Оюунтуяа /хх-ийн 17/, гэрч Ч.Энхтуяа /хх-ийн 18/, гэрч М.Даваабат /хх-ийн 148/, гэрч Б.Цэрэндаваа /хх-ийн 149/, гэрч А.Цасчихэр /хх-ийн 150/,гэрч Г.Энх-Амгалан /хх-ийн 25/, гэрч Т.Шижирбаатар /хх-ийн 46/, яллагдагч С.Ууганбаяр /хх-ийн 57/, яллагдагч Н.Баярмагнай /хх-ийн 31/ арын өгсөн мэдүүлгүүд, Үнэн.мн сайтын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тавигдсан “Энхжин-г хариуцагч Боса-ийн мөнгийг зөвшиж байна” гэх нийтлэл /хх-ийн 9-10/, шүүгдэгч С.Ууганбаяр/хх-ийн 66/, Н.Баярмагнай/хх-ийн 38/ нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүгдэгч Н.Баярмагнайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл муутай байна. Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Баярмагнайгийн хувьд уг гэмт хэргийг үйлдэх санаа зорилго хангалттай тогтоогдоогүй байна. Нөгөөтэйгүүр бусдад үзэх бодлоо илэрхийлсэнийг “...бусдыг гүтгэх шууд санаа зорилготой байсан...” гэж дүгнэх боломжгүй байна.

 

            Шүүгдэгч Н.Баярмагнай нь “Энхжин” худалдааны төвийн үйл ажиллагааны талаар найз С.Ууганбаяртаа сонирхуулж хэлсэн нь бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаах санаа зорилго агуулсан гэж үзэх үндэслэлгүйн гадна энэ байдал нь:

            шүүгдэгч С.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “...Н.Баярмагнай надад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дээрх асуудлыг мэдээлж өгөөч гэж хэлээгүй...”,

            шүүгдэгч Н.Баярмагнай шүүхийн хэлэлцүүлэгт: “...би “Энхжин” худалдааны төвийн захирал А.Сүнжидмаагийн талаар ярьсан боловч уг асуудлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тарааж өгөөч гэсэн хүсэлт тавиагүй...” зэрэг мэдүүлгээр дээрх мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдэхэд С.Ууганбаярыг өдөөн түлхэж хамтран оролцсон гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч С.Ууганбаярын сэжигтэн, яллагдагчаар удаа дараа өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэж Н.Баярмагнайг бусдын нэр төр, алдар хүндийг гутаах санаа зорилгтой байсан гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзэв.

 

            Иймд прокуророос шүүгдэгч Н.Баярмагнайд 111.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Нуваан овогт Нямдоржийн Баярмагнайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан буюу “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч С.Ууганбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Энхжин” худалдааны төвийн захирал ажилтай А.Сүнжидмааг Үнэн.мн сайтаар хуулиар хамгаалагдсан нэр төр, ажил хөдөлмөрийг үндэслэлгүйгээр гүтгэн гүжирдэж, түрээслэгчдийн мөнгийг идэж завшсан тухай гүтгэсэн мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

 

Fact.mn сайт дээр 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Үнэн.мн сайтаас олж авсан мэдээлэлд: “...А.Сүнжидмаа толгой компанидаа 500 мянган төгрөгийн түрээс гэж өгөөд үлдсэнийг нь өөрөө шууд авдаг шударга бус явдал тогтоод удаж байгааг түрээслэгчид санаа зовнин өгүүлсэн юм. Хотын А зэрэглэлийн бүсэд 20 м2 оффис түрээслэсэн ч ийм үнэ хүрэхгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ийм маягаар бүхий л түрээслэгчдийн өгсөн мөнгөний гуравны хоёр болон дөрөвний нэгийг толгой компани Боса-д тушаагаад өөрөө үлдсэнийг нь халаасладаг гэхээр чамгүй баян авгай бололтой. ...Мөн Энхжин худалдааны төвийг хариуцан ажилладаг Сүнжидмаа нь түрээслэгчиддээ дарамтлахаас эхлээд яг социалист нийгмийнх шиг ажилладаг байна. Долоо хоног бүр хуруу хумсаа тайрах шахан  түрээслэгчиддээр цэвэрлэгээ хийлгэх зэргээр аль болох үнэгүй зарчихдаг ажээ. Орлого сайтай байршилд байдаг эсэхийг сайн мэдэх Энхжингийн эзэн түрээслэгчдээ дарамтлах, мөнгө илүү авах, толгой компанидаа багахан мөнгө өгөх зэрэг олон талын зовлонг тэд хэлсэн юм…” гэх нийтлэл /хх-ийн 9-14/,

 

Дээрх “түрээслэгчдийн мөнгийг идэж завшсан тухай” хохирогч А.Сүнжидмаагийн талаарх илт худал мэдээлэл  болох талаар гэрч А.Цасчихэрийн “...Энхжин худалдааны төвийн түрээслэх талбай, түрээсийн төлбөр зэргийг тогтоож өгдөг ба А.Сүнжидмаа түрээслэгчдээс илүү мөнгө авах, түрээслэгчдийн мөнгийг хувьдаа завших ямар ч боломжгүй юм. Түрээслэгчтэй байгуулсан гэрээг хувь эзэмшигч бид нар боловсруулдаг...”, гэрч Ч.Энхтуяагийн “...Түрээслэгчдийн мөнгийг хууль бусаар завшиж үрэгдүүлж, ашиглаж байсан асуудал байхгүй. Ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж байгаагүй...”, гэрч Б.Оюунтуяагийн “...А.Сүнжидмаа нь лангуу түрээслэж байх хугацаанд ямар нэгэн байдлаар хууль бус үйлдэл гаргаж, түрээсийн мөнгийг нэмэх, хууль бус ажил хөдөлмөр хийлгэсэн асуудал байхгүй…” зэрэг мэдүүлгээр няцаагдсан байна.

 

Мөн хохирогч А.Сүнжидмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр интернэтээс мэдээ уншиж байтал "Энхжин" худалдааны төвд захирал ажилтай миний биед холбогдуулсан мэдээ байсан. Мэдээллийг яаж мэдсэн бэ гэхээр манай дүү болох Боса ХХК-ний худалдааны төвийн захирал А.Цасчихэр нь таны тухай мэдээлэл гарсан байна гэсний дагуу олж уншсан юм. Тэгтэл тухайн мэдээлэлд гарч байгаа шиг ямар нэгэн зүйл байхгүй харин намайг гүтгэж байгаа асуудалд би гомдолтой байна. Энэ асуудлаас болж ажлаасаа халагдах болчихоод байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Гэрч А.Цасчихэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...А.Сүнжидмаа түрээслэгчдээс илүү мөнгө авах, түрээслэгчдийн мөнгийг хувьдаа завших ямар ч боломжгүй юм. Түрээслэгчтэй байгуулсан гэрээг хувь эзэмшигч бид нар боловсруулдаг...” /хх-ийн 150/ ,

Гэрч М.Даваабат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн орчим ажил дээрээ ирэхэд манай ажлын үүдэнд олон хүн цугларсан байсан. Би тэдгээр хүмүүсээс яагаад ирсэн талаар асуухад манай "Энхжин" худалдааны төвийн талаар мэдээлэл танай сайтад гарсан байна. Энэ мэдээллийг нийтэлсэн сэтгүүлч чинь хаана байна вэ? Энэ мэдээллийг засаж, залруулах, устгуулах шаардлагатай байна гэсэн. Тухайн үед би админ Цэрэндаваагаас энэ мэдээг хэн нийтэлсэн талаар асуухад Ууганбаяр гэдэг гэрээт ажилтан бичсэн байсан. Тэгээд би Ууганбаяртай ярихад та санаа зоволтгүй ээ, би өөрийнхөө мэдээллийн үнэн бодит байдлыг хариуцна, санаа зоволтгүй гэж хэлсэн. Тухайн үед нөгөө хүмүүс шаардлага тавиад байсан учраас би тэдгээр хүмүүст хандаж би та бүхнийг хүндэтгээд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд зөв ч байсан буруу ч байсан энэ мэдээллийг устгая гээд тухайн мэдээллийг Цэрэндаваагаар устгуулсан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 148/,

 

Гэрч Б.Цэрэндаваа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…С.Ууганбаяр манай гэрээт сэтгүүлч юм. Би 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10 цагийн үед С.Ууганбаяр надад уг мэдээллийг өгөөд “энэ мэдээлэл эх сурвалжтай, баталгаатай, наад мэдээллээ оруулчихаарай” гэж хэлсэн. Тэгээд би тэр мэдээллийг 11 цагийн үед оруулсан. Тэгсэн чинь тэр өдрийн 13 цагийн орчим манай ажил руу “Энхжин” худалдааны төвөөс залгаад “энэ мэдээлэл худлаа мэдээлэл байна” гэж гомдол гаргаад манай захирал “устг”а гээд тэр мэдээллийг устгасан. Тэгээд С.Ууганбаярт энэ талаар хэлэхэд “би өөрөө уулзчихъя, миний утасны дугаарыг өгчих” гэж хэлсэн бөгөөд тэр хүмүүст С.Ууганбаярын утсыг өгөөд явуулсан. Энэ мэдээлэл Факт.мн сайт өөр дээрээ манайхаас хуулж тавьсан байсан. Тэгээд түүнийг бас Факт.мн-д мэдэгдэж устгуулсан. Гэхдээ гэрээний дагуу сэтгүүлч нар мэдээллийнхээ үнэн зөвийг, эх сурвалжийг өөрсдөө хариуцдаг юм. Захирлаас заавал зөвшөөрөл аваад байдаггүй.." /хх-ийн 149-р хуудас/

 

Гэрч Ч.Энхтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... А.Сүнжидмаа нь лангуу түрээслэж байх хугацаанд ямар нэгэн байдлаар хууль бус үйлдэл гаргаж, түрээсийн мөнгийг нэмэх, хууль бус ажил хөдөлмөр хийлгэсэн асуудал байхгүй. Гэрээнд заагдсан түрээсийнхээ мөнгийг банкинд тушаадаг юм. Түрээслэгчдийн мөнгийг хууль бусаар завшиж үрэгдүүлж, ашиглаж байсан асуудал байхгүй. Ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж байгаагүй. Хувь хүний талаар бол ямар нэгэн байдлаар илүү дутуу зан байхгүй бид нарт зөвлөгөө өгч хамтран ажилладаг хүн...” /хх-ийн 18/,

 

Гэрч Б.Оюунтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...А.Сүнжидмаа нь лангуу түрээслэж байх хугацаанд ямар нэгэн байдлаар хууль бус үйлдэл гаргаж, түрээсийн мөнгийг нэмэх, хууль бус ажил хөдөлмөр хийлгэсэн асуудал байхгүй. Гэрээнд заагдсан түрээсийнхээ мөнгийг банкинд тушаадаг юм. Жил болгон гэрээг шинэчлэн хийж тухайн үеийнхээ санхүүгийн байдлаас болоод түрээс бага зэргээр нэмэгддэг юм. түрээслэгчдийн мөнгийг хууль бусаар завшиж үрэгдүүлж, ашиглаж байсан талаар би мэдэхгүй...” /хх-ийн 17/ гэх мэдүүлэг болон хавтаст хэрэг байгаа бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ууганбаярыг нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан бусдын гүтгэж нэр төр, алдар хүндийг нь гутаасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Ууганбаяр нь мэдээллийнхээ үнэн, бодит байдлыг нягтлан шалгаагүй, тодорхой албан бус мэдээлэлд үндэслэн олон нийтэд ийнхүү тараасан үйлдлийн улмаас үүссэн үр дагаварыг хариуцах үүрэгтэй. Тухайлбал тараагдсан мэдээ, мэдээлэл бодит байдалд нийцэхгүй болохыг шалгаж баттай тогтоогоогүйгээс гадна С.Ууганбаяр ньН.Баярмагнайгаас сонссон мэдээллийн үнэн бодит гэдгийг лавтай мэдээгүй нь хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаахыг зорилго агуулагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Unen.mn сайтын ерөнхий редактор ажилтай С.Ууганбаяр нь дээрх илт худал мэдээллийн үнэн бодитой байдлыг нягтлан шалгалгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тараасан нь хохирогч А.Сүнжидмаагийн нэр төр, алдар хүнд гутаагдсан нөхцөл байдлыг бий болгосон байна.

 

Шүүгдэгч С.Ууганбаяр нь  Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйл болох хүний нэр төр, алдар хүндэд халдсаны гадна олон улсын нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ буюу Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2 дугаар зүйлд “…Хэний ч ...нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй…” Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд “…Хэний ч …нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно…” гэсэн суурь зарчмуудыг зөрсөн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс энэ хэргийн улмаас учирсан хохирол тодорхойгүй, Улсын Дээд шүүхийн тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл гүтгэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу үндсэн бүрэлдэхүүний шинжид заавал хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд гүтгэснээр уг хэрэг төгссөнд тооцогдох учиртай.Өмгөөлөгч эрдэм шинжилгээний тайлбарыг иш татаж, уг тайлбарт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан санал нь үндэслэлгүй бөгөөд уг тайлбарыг шүүх баримтлах үүрэг хүлээхгүй юм.

 

Энэ хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал үгүйсгэгдсэн учир С.Ууганбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг заавал журамлах шаардлагагүй гэж үзнэ. Энэ түүний хувьд эрх зүйн байдал нь дордохгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.Ууганбаярт ял оногдуулахдаа анхудаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаазэргийг хөнгөрүүлэн үзэв.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Баярмагнай нь 7 хоног цагдан хоригдсон, С.Ууганбаяр нь урьдчилан цагдан хоригдоогүй болно.

 

            Хохирогч А.Сүнжидмаа гүтгэгдсэний улмаас тодорхой хугацаанд ажилгүй байсан, эрүүл мэндээр хохирсон талаар шүүхэд мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримтаа ирүүлээгүй бөгөөд тэрээр өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхив.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Нуваан овогт Нямдоржийн Баярмагнайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Буурал овогт Санзайгалсангийн Ууганбаярыг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худалгүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ууганбаярыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.Шүүгдэгч Н.Баярмагнай нь 7 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч С.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэг шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ууганбаяр нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Хохирогч А.Сүнжидмаа нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Баярмагнайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болтол бусдын батлан даалтад байлгасугай.

 

8. Энэ тогтоолыг гомдол гаргах эрх бүхий этгээд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийндавжзаалдахшатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Ууганбаяр, Н.Баярмагнай нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     М.АЛДАР