Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 118/ШШ2022/0027

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Нямын Амарзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******ын **************

Хариуцагч: Завхан аймгийн сумын Засаг дарга нарын хоорондын өвөлжөөний газрыг давхардуулан эзэмшүүлсэнтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаартай захирамжийн овогтой **************д холбогдох өвөлжөөний газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжийг үндэслэн Ж.**************д олгосон сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн № дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах,

2. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаартай захирамжийн хавсралт хэсгээс д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тус захирамжийг үндэслэн д ******* нэртэй өвөлжөөний газар эзэмшүүлсэн 2007 оны 04 сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах

3. Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн сумын Засаг даргын 2007 оны 04 сарын 12-ны өдрийн 25 дугаар захирамж болон түүний хавсралтаар сумын багийн нутагт 0,5 га газрыг өвөлжөөний зориулалтаар д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2007 оны 04 сарын 19-ний өдөр д сумын багийн ******* нэртэй өвөлжөөний 1400 м.кв газрыг эзэмших дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /хавтаст хэргийн 7-р хуудас/ олгогдож, 0,14 га газрыг эзэмшүүлэх гэрээ /хавтаст хэргийн 9-11-р хуудас/ байгуулагдсан байна.  2018 оны 04 сарын 03-нд нас барснаар түүний эхнэр д 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дээрх 1400 м.кв газрыг эзэмших эрхийг өвлүүлсэн. /хавтаст хэргийн 8-р хуудас/.

сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар захирамжаар /хавтаст хэргийн 43-р хуудас/ гуравдагч этгээд Ж.**************д сумын багийн нутагт 0,5 га газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг захирамжийг үндэслэж 2008 оны 02 сарын 29-ны өдөр гуравдагч этгээд Ж.**************д сумын Хүнх нэртэй өвөлжөөний 0,5 га газар эзэмших эрхийн гэрчилгээ /хэргийн 11-р хуудас/ олгогдож, газар эзэмших гэрээ байгуулагдсан. /хавтаст хэргийн 39, 137-р хуудас/

4. Нэхэмжлэгч нь сумын Засаг даргын 2008 оны 02 сарын 29-ны өдрийн 17 дугаар захирамжийн талаар сумын Засаг даргад гомдол гаргаж, 2022 оны  02 дугаар сарын 25-ны өдрийн 1/46 дугаар албан бичгээр, аймгийн Засаг даргад гомдол гаргаж, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/445 дугаар албан бичгээр тус тус хариу авсан байх ба 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гуравдагч этгээд Ж.************** нь сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаартай захирамжийн талаар аймгийн Засаг даргад гомдол гаргаж 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/446 дугаар албан бичгээр /хэргийн 36-р хуудас/  хариу авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бие даасан шаардлага гаргасан байна /хэргийн 30-р хуудас/.  

5. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн сумын багийн ******* гэх нэртэй өвөлжөөний газрын эрх манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй байж байгаад 2021 онд би өвлөх эрхээр энэ өвөлжөөний гэрчилгээг гаргуулж авсан юм. Энэ өвөлжөө нь манай хадам аавын үе дамжин өвлөж ирсэн өвөлжөө бөгөөд манай хадам аав уг өвөлжөөн дээр бага наснаасаа эхлэн амьдарч байгаад 18 нас хүрээд цэрэгт яваад 1945 онд цэргээс ирээд, манай хадам ээж *******той гэр бүл болж үр хүүхдээ өсгөн тэтгэвэрт гартлаа малаа маллаж амьдарч байсан. Тэгээд 1991 онд өмч хувьчлалаар манай хадам аав, ээж хоёр уг өвөлжөөг хувьчлан авч амьдарч байгаад 1995 онд хадам аав нас барж, 1997 онд өвөлжөөний газрын гэрчилгээ ээжийн нэр дээр олгогдсон байдаг. Тэр гэрчилгээ нь А5 цаасыг дундуур нь нугалсан хэмжээтэй ногоон бичигтэй, өвөлжөөний нэрийг гараар бичсэн, ардаа ямар нэгэн хамтран эзэмшигчийн нэр бичигдээгүй гэрчилгээ байсан. Үүний дараа 2003 онд манай хадам ээж нас барж, 2007 онд газрын гэрчилгээ шинэчлэгдэн бор хүрээтэй гэрчилгээ гарснаар манай хүний нэр дээр өвөлжөөний гэрчилгээ бичигдсэн. Тэр гэрчилгээ нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тухайн үед сумын архиваас баримт шүүж үзэхэд **************ийн өвөлжөөний гэрчилгээний хуулга дээр ******* гээд бичээд дараад Хүнх нэртэй болгож засварласан гэрчилгээ байсныг би харсан.  Тэгээд би **************ийн засвартай гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Ер нь 2000 оноос хойш, мөн манай хадам ээжийг нас барснаас хойш ************** манайд ирж манай ханьтай гадуур уулзаад та өвөлжөөгөө надад зарчхаач гэж удаа дараа гуйж ирж байсан. Тэгэхэд манай хүн би аавынхаа өвөлжөөг зарахгүй, намайг тэтгэвэрт гартал чи наанаа малаа маллаад амьдарч бай. Би тэтгэвэрт гараад малаа маллана гэж хэлсэн байдаг. Миний тод санаж байгаагаар 2006 онд манай хүн ******* ирээд явлаа, өвөлжөөгөө зарчхаач гэнэ. Тэгэхээр нь зүүн талын хашааны шургаагийг авч өгөөд, энэ өвлийн галын түлш татаж өгөөд ав гэж хэллээ гэсэн. Тэгээд таг болсон. Манай өвөлжөөний хашаа саравч *******ын хашаагаа барьсны дээд талд байсан юм. Тэгтэл 2008 оноос хойш *******ынх хашаагаа доош нь шилжүүлж барьсан байсан.

************** манай хүнтэй зөвшилцсөний дагуу л уг өвөлжөөн дээр байдаг байсан. Харин *******гийн өвөлжөө нь **************ийн ээжийнх нь аавын үе дамжин ирсэн өвөлжөө учраас түүн дээр гэрчилгээтэй байгаа байх. Манай хадам аав Хүнхийн өвөлжөөнд зарим жил өвөлждөг байсан. 1991 онд өмч хувьчлал явагдаж төрийн алба хаагч нарт мал өгөөд манайх аавын дээр хувьчлалаар авсан 2 үхрээ авчирч тавьж байсан. Тэгэхэд тэр үед манайх Идэрт байсан. Хадам аав өвөлдөө зарим жил өвөлждөг. Зун, хавар, намартаа хөдөө гарч малаа малладаг байсан гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх нэхэмжлэлийг гаргахад техникийн алдаа гаргаж аас худалдаж авсан гэж бичсэн байсан. Энэ нь гэдэг хүнээс худалдаж авсан зүйл байдаггүй. Аав, ээжээсээ өвлөж аваад  2007 оны 25 дугаартай захирамжаар гэрчилгээ гарсан байдаг. Гуравдагч этгээд ************** нь ******* гэх өвөлжөөн дээр Наран******* гэх хүмүүстэй өвөлжиж байсан байх магадлалтай. Гуравдагч этгээдийн зүгээс хавтаст хэрэгт ******* гэсэн бичиглэлтэй, Хүнх гэсэн засвартай гэрчилгээний хуулбар гаргаж өгдөг. Мөн гэрээ нь хүртэл ******* гэснийг дараад Хүнх гэж засварласан байдаг. Тэр талаар тайлбарлахдаа тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан гэрч буруу бичээд дараа нь засварласан талаар тайлбарласан мөн гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэхдээ захиргааны хэргийн шүүх Завхан аймгийн сумын архивд хадгалагдаж байгаа эх гэрээг нь хуулбарлаж авсан байдаг. Энэ гэрээн дээр ******* гэх өвөлжөөний гэрээ **************д бичигдсэн байдаг. Тэгэхээр гуравдагч этгээд нь Хүнхийн өвөлжөөг эзэмшихийн тулд 2008 оны Засаг даргын захирамж дээр ******* гэх өвөлжөөний гэрээ гэрчилгээг үндэслээд засвар оруулж ******* нэртэй өвөлжөөг Хүнх болгосон байдал харагддаг. Ийм учраас **************ийн яриад байгаа нэхэмжлэлийн бие даасан шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Бичиг баримтыг хуурамчаар үйлдэж Хүнх нэртэй өвөлжөөний гэрчилгээг бичүүлсэн мэтээр зохиомол байдлыг бий болгосон учраас гуравдагч этгээдийн шаардлагыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан газар эзэмшигчийн бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлээр бол 41 төгсгөлтэй нэгж талбарын дугаар бүртгэгдсэн. **************тэй холбоотой ямар нэгэн бүртгэл хийгдээгүй байдаг. ************** тухайн өвөлжөөг эзэмшихийн тулд албан ёсны баримт бичигт засвар хийсэн байна. Хэрвээ тухайн үед тэгж зассан юм бол архивд хадгалагдаж байгаа эх хувийг бас засах байсан. Мөн мэдүүлэгтээ гэдэг хүн өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй, өвөлжөөний татвар төлж байгаагүй гэдэг.  Гэтэл сая шүүх хуралдаанаар шинжлэн судалсан ийн өөрийнх нь хөтөлсөн гэх 2008-2019 оны газрын төлбөрийн бүртгэл дээр ******* гээд , ************** нар төлбөр төлсөн байна. өөрөө төлбөрийг нь аваад яваад байсан байна. Эндээс харахад гэдэг хүн зарим тохиолдолд худлаа мэдүүлэг өгөөд байна. Мөн өмч хувьчлал 1993 онд явагдсан. Энэ талаарх баримт архиваас гараагүй. Харин гуравдагч этгээдээс 1997 оны нэг гэрээ гарч ирсэн. Тэр гэрээг харахад бэлэн маягт олоод сүүлийн үеийн балаар нөхөөд биччихсэн мэт ийм нөхцөл байдал харагддаг. Тийм учраас энэ баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Мөн кадастрын зургийг үндэслээд өвөлжөөг шийдэх боломжгүй. Учир нь маргаантай байгаа учраас гаргаж өгсөн кадастрын зураг нь албан ёсных биш гэдгийг гэрч хэлсэн. Мөн газрын албанаас ирсэн албан бичигт дурдсан байгаа. Тухайн газар 2 өвөлжөө байх боломжгүй. Хэн нэгнийх нь нэр дээр байх ёстой гэсэн агуулгаар тайлбарлагдаж байна. Тэгэхээр 2007 онд хүсэлтээ өгөөд газар өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийн дэвтэрт нь бүртгүүлээд, 41 дугаартай бүртгэл нь хийгдсэн байхад 2008 онд **************д олгосон нь өөрөө үндэслэлгүй юм. Ийм учраас Засаг даргын 2008 оны газар эзэмшүүлэх захирамжийн **************д холбогдох хэсгийг болон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

7. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: , Өвөгдий багийн иргэдээс газар эзэмших, өмчлөх талаар ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг 2007,2008 онуудад бүртгэл хөтлөхдөө тухайн үеийн архив, бичиг хэргийн эрхлэгч бүрэн хөтлөөгүй ба 2007 оноос хойш иргэн , , Ж.************** нар нь өвөлжөө, хаваржааны газрыг бусдад буюу нэгэндээ эрх шилжүүлэх талаар өргөдөл хүсэлт Засаг даргын Тамгын газарт ирсэн бүртгэлд байхгүй. Өвөлжөө, хаваржааны газрын маргаан 2022 оны 2 дугаар сараас гарч өргөдөл хүсэлт ирсэн. Өргөдөл хүсэлтээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг албан бичгээр хүргүүлсэн болно. Иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших захирамж, иргэн Ж.**************д өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших гэрээ газрын даамал дээр байгаа  гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 12 сараас Засаг даргын орлогчоор ажиллаж эхэлсэн. Энэ маргааны тухайд ах дүү улсуудын хооронд өвөлжөөний эзэмших эрхийн талаар маргаан гарсан. Тэгээд шүүхийн байгууллагаар шийдвэрлүүл гэж хэлсэн. Энэ асуудалд тухайн үеийн ажил хариуцаж байсан албан тушаалтнууд нь гэрчилгээ гаргаж олгосон байдаг. Өөр тайлбар байхгүй гэв.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бие даасан шаардлагаа дэмжиж байна. Өөрөөр хэлбэл ************** нь ээж , нарын хамт Хүнхийн өвөлжөөнд нэгдлийн үед өвөлжиж байсан бөгөөд гийн нөхөр болох ийн нэр дээр 1997 онд уг өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гарч байсан байдаг. Гэрчилгээг Засаг даргын Тамгын газар хурааж авсан боловч тэнд нь байхгүй байна гэсэн зүйл яригддаг. Гэхдээ үүнийг нотлох гэрээ байдаг. Мөн үүнтэй холбоотой ББХХ-ны орлогын бүртгэлийг баталгаажуулсан хөрөнгийн товчоон дээр , , ************** нар уг өвөлжөөг хувьчилж авсан талаарх нотлох баримт байдаг. Тийм учраас 2008 оны захирамжаар ************** нь уг өвөлжөөг эзэмших эрхийн гэрчилгээ авсан нь тодорхой байгаа. Нэрийн засварын тухайд гэрч мэдүүлэхдээ нэрийг нь алдаж бичээд буруу биччихсэн юм гэж хэлсэн байдаг. Харин гуайн тухайд уг өвөлжөөнд 2007 оноос өмнө өвөлжиж байсан талаарх баримт байдаггүй. Мөн уг өвөлжөөн дээр 2007 оноос хойш ч амьдарч байгаагүй байдаг. Тэгэхээр нь уг өвөлжөөний хууль ёсны эзэмшигч биш гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа техникийн алдаа гаргаад гэдэг хүнээс худалдаж авсан гэж бичсэн байна лээ гэж байна. Гэхдээ тэр тайлбарт 2007 онд хүсэлтээ гаргаад анх эзэмшчихсэн юм шиг байдал харагддаг. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч шүүх хуралдаанд эзэмшиж эхэлсэн байдлаа өөрөөр тайлбарлаж байна. Харин **************ийн тухайд уг өвөлжөөг эзэмшсэн талаарх тайлбар өөрчлөгддөггүй. Үүнээс үзэхэд **************ийн эзэмших эрхийн гэрчилгээнд маргаан байхгүй гэж үзэж байна. Харин төрийн байгууллага иргэний баримтыг хадгалаагүйгээс өнөөдөр талуудын маргааныг үүсгэсэн байна. Иргэдийг ингэж хохироож байгаа нь хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас болсон.

Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд 2003-2009 оны өргөдлийн бүртгэлд үзэхэд 64, 65, 66-д хүсэлт бүртгэгдэж энэ нь нэгж талбарын дугаар нь гэрчилгээтэйгээ таарч байгаа тул үндэслэлтэй байна гэж дүгнэлт бичсэн байдаг. Гэтэл үзлэг хийсэн тэмдэглэл бол бодит байдлыг л харах ёстой. Түүнээс үндэслэлтэй юу үгүй юу гэсэн дүгнэлтийг гаргах боломжгүй. Хоёрдугаарт, тухайн бүртгэл нь хүсэлт бүртгэсэн бүртгэл биш. Газар эзэмшүүлэх шийдвэр гарсны дараа гэрчилгээ олгоход нэгж талбарын дугаар олгогдож байгаа. Тэгэхээр хүсэлт өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өнөөдөр нэхэмжлэгч шүүх хуралдаанд орсноор хэд хэдэн эргэлзээтэй нөхцөл байдлууд гарч ирлээ. Маргаан бүхий 2007 оны А/25 дугаартай захирамжаар д өвөлжөөний газар 1, сумын төв дээр ахуйн хэрэглээний газар 1-г олгосон. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбарласнаар нь 2007 оны А/25 дугаартай захирамжийг үндэслээд 2 өвөлжөөний газар авсан байна. Өөрөөр хэлбэл Намаржаа гэдэг өвөлжөө нь манай өөрийн нэр дээр байдаг үндсэн өвөлжөө юм. Хүнхийн өвөлжөө нь нөхрийн аав амьдарч байсан өвөлжөө учраас авсан гэж байна. Үүгээр зогсохгүй улсын бүртгэлийн эзэмшигчийн бүртгэл дээр 3 өвөлжөөний нэгж талбарын дугаар үүсгэсэн байна. Энэ байдлаас харахад 2007 оны захирамж Намаржааг олгосон байтал үүнийг үндэслээд Хүнхийг авчихсан юм биш үү. Энэ нь өөрөө энэ хүмүүс ямар зорилготой өвөлжөөнүүдийг авсан бэ, өөрийн хүсэл зоригоор авсан уу гэдэг нь эргэлзээтэй байна. мэдүүлэхдээ **************д гэрчилгээ байсан түүнийгээ солиулах гээд явж байсан гэдгийг хэлдэг. Харин төлбөр төлсөн асуудал дээр гуай төлөөгүй байх гэж хэлснээс төлөөгүй гэж хэлээгүй.  Тухайн үед нь олон өвөлжөөтэй учраас алийг нь төлсөн, төлөөгүй талаар эргэлзсэн байх боломжтой. Үүн дээр бид ийг буруутгах боломжгүй. Мөн бичиглэлийн хувьд Хүнх, Дээд хүнх, ******* гэсэн эргэлзээтэй бичиглэлүүд хийгдсэн байдаг. Энэ байдлаас харахад Хүнхийн өвөлжөөг эзэмших талаар Довдонсамбуу гуай хүсэлт гаргасан нөхцөл байдал харагдахгүй байна. Намаржаа гэх өвөлжөөг эзэмшсэн захирамж дээр Хүнхийг давхар авсан нөхцөл байдал тогтоогдлоо гэж үзэж байна. Мөн ************** тухайн өвөлжөөн дээр одоог хүртэл амьдарч байгаа. Тийм учраас 2008 оны захирамж ганцхан Хүнх дээр гарсан нь тодорхой гэж үзэж байна. Учир нь 1997 онд өмч хувьчлал явагдаад нэрээр Хүнхийн өвөлжөөг эзэмших гэрээг байгуулж байсан байна. Тухайн үед гэрээ байна уу гэдгийг шүүхэд үзүүлж эх хувиас нь хуулбарлаж нотлуулж өгсөн. 1997 онд хувьчлал явагдаад тэр үүднээс гэдэг айл хүүхдүүдийн хамт энэ өвөлжөөг авсан байна. Энэ байдал нь хэрэгт авагдсан шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Мөн нь багийн цэнхэр ягаан тасалбараар хувьцаа авсан зүйл байдаггүй. Аав нь юм уу, ээж нь авч байсан талаар баримт байхгүй учраас ярих зүйл байхгүй. Гэхдээ өмч хувьчлалын баримтаас харахад нэгдэл тараад 1993 онд хувьцаа тараахад ************** ээжийн хамт байсан байна. , ******* нар өмч хувьчлалаар хувьцаа авч байсан байдал тогтоогддог. Мөн хүсэлтээ гаргаж эзэмшээгүй учраас энэ гэрчилгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Завхан аймгийн сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах үндэслэлүүдээр зөрчөөгүй байна.

2. Хариуцагч Завхан аймгийн сумын Засаг дарга нь маргаан бүхий 2008 оны 17 дугаар захирамжид /хэргийн 43-р хуудас/ Газрын тухай хуулийн 27-33 дугаар зүйлүүдийг үндэслэж, хавсралтаар нэр бүхий иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлсний дотор 26 дугаарт Ж.**************д багт өвөлжөөний зориулалтаар 0,5 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийг үндэслэн түүнд дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

3. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс Ж.************** нь ******* гэх өвөлжөөний бичиг баримтыг засаж Хүнх болгосон гэж маргаж байх ба гэрч Ж.ийн “...Гэрчилгээн дээр нь газрын нэрийг эхлээд андуураад ******* гэж бичээд арилгаад Хүнх гэж бичсэн. Тухайн үед үнэт цаас учраас дахин сольж бичих боломжгүй учир буруу бичсэнээ дараад зөв болгож бичсэн байдаг юм. Энэ дээр бол маргаан байхгүй. ******* гэх газар нь угаасаа гэрчилгээтэй Наран******* гэдэг хүний нэр дээр байдаг юм” гэж мэдүүлснээр, мөн Ж.**************ийн өөрийн гаргаж өгсөн газар эзэмшүүлэх гэрээнд Хүнх гэж /хавтаст хэргийн 39-р хуудас/, нэгж талбарын хувийн хэрэг дэх гэрээнд ******* гэж бичсэн /хавтаст хэргийн 137-р хуудас/ хоёр гэрээ хэрэгт авагдсанаас үзэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд ******* гэж бичээд Хүнх болгож засварласан болох нь тогтоогдож байна. Ж.************** 2008 оноос 2019 он хүртэл “Хүнх” нэртэй өвөлжөөний газрын төлбөрийг, Н.Наран******* нь ******* нэртэй өвөлжөөний газрын төлбөрийг тус тус төлж байсан, Ж.************** тухайн өвөлжөөнд байнга өвөлжиж байсныг Ж., Д., ,  , нар гэрчилж байгаагаас үзэхэд ******* гэх өвөлжөөний газрын бичиг баримтыг засварласан гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.

4. сумын Засаг даргын 1997 оны 11 сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 27 дугаар захирамжаар зөвхөн тус сумын харьяат иргэдэд болон аж ахуйн нэгжүүдэд ахуйн ба үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших, ашиглах гэрчилгээ олгохыг ажлын хэсэгт зөвшөөрсөн, багийн иргэдэд газар эзэмшүүлэх асуудлыг 1 дүгээр хавсралтаар шийдвэрлэсэн байна. Гэвч аймгийн архив болон сумын Засаг даргын Тамгын газарт тухайн 27 дугаар захирамжийн хавсралт байхгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. /хавтаст хэргийн 44, 206, 207-р хуудас/

5. сумын Засаг даргын 1997 оны 11 сарын 12-ны өдрийн дээрх шийдвэрийг үндэслэж 1997 оны 11 сарын 15-ны өдөр сумын багийн ******* нэртэй 0,16 м.кв газрыг өвөлжөө бууцны зориулалтаар А.ид эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, газрын байршлыг ******* гэж нэрлэж, хилийн заагийг  баруун тийш Цохио өтөг, хойшоо Хуурайн хоолой, урагшаа Шивээт, зүүн тийшээ Сэрвэн гэж тодорхойлж, нэгж талбарын төлбөрийг 388 төгрөг байхаар, сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан гарын үсэг зурж олгосон байна. Гэрч А. мэдүүлэхдээ ******* нэртэй өвөлжөөг Ж.**************, Ж. нарын хамт эзэмшиж байсан, өөрт нь 60 жилийн хугацаагаар олгогдсон гэрчилгээ байсан талаар мэдүүлж байгаагаас үзэхэд тухайн гэрээг хуурамч гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 45, 105, 172-р хуудас/

6. Гэрч  Ж., Д., ,  , нар нь сумын багт Дээд хүнх, ******* нэртэй 2 өвөлжөөний газар байдаг, нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын маргаж буй газар нь ******* нэртэй газар бөгөөд тус өвөлжөөг гуравдагч этгээд Ж.**************, түүний ээж нар 1983 оноос эхэлж эзэмшиж байсан, нэхэмжлэгч , түүний нөхөр нар мал малладаггүй, сумын төвд амьдарч байсан, ******* нэртэй өвөлжөөнд өвөлжиж байгаагүй талаар мэдүүлсэн байна. /хавтаст хэргийн 70-75,94, 107, 110, 113-р хуудас/

7. Гэрч А.ийн “...Би 1996 онд эхнэр болох тай гэрлээд тэр өвлөөс *******ийн өвөлжөөнд өвөлжсөн. 2009, 2010 он хүртэл ихэнхдээ тэр өвөлжөөнд буудаг байсан. 1997 оноос 2057 он хүртэл 60 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээ өгч байсан. Намайг хот руу явснаас хойш манай хадам дүү тэнд одоог хүртэл өвөлжиж байгаа. ...Одоо эзэмших эрхийн гэрчилгээ Ж.**************д байдаг” гэсэн, гэрч Ж.ийн “...Ж.**************д байсан хуучин гэрчилгээг л үндэслэж 2008 онд шинэ гэрчилгээг олгосон байгаа байх. Хуучин гэрчилгээг нь үндэслэлгүйгээр гэрчилгээг шинэчилж бичиж өгдөггүй байсан. Тухайн үед бүртгэл, баримтуудыг харахад Хүнхийн өвөлжөөний газрыг өөр хүн эзэмшиж байгаагүй учраас гэрчилгээг нь олгосон байгаа” гэж мэдүүлсэн мэдүүлэг болон А.ийн газар эзэмших гэрээнээс үзэхэд маргаан бүхий өвөлжөөний газрыг нэхэмжлэгчийн нөхөр д эзэмшүүлэхээс өмнө “*******” нэртэй өвөлжөөний газар А., Ж.************** нарын бодитой эзэмшилд байсан болох нь тогтоогдож байна. А.оос тухайн өвөлжөөний газар эзэмших эрхийг Ж.**************д шилжүүлсэн талаарх шийдвэр байхгүй боловч маргаан бүхий Завхан аймгийн сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар захирамжаар Ж.**************д багт өвөлжөөний зориулалтаар 0,5 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.  

8. Ж.**************д 2008 оны 02 сарын 29-ны өдөр олгогдсон дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнээс харахад “Хүнх” нэртэй өвөлжөөний 0,5 га газрыг Ж., А. нарын хамт эзэмшиж байсан байна. /хавтаст хэргийн 39, 137-р хуудас/

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ж.************** нь ээж, дүү нарын хамт хувьчлалын тасалбараараа багт хөрөнгө оруулалт хийж “*******” нэртэй өвөлжөөг хувьчилж авсан” гэж маргаж байх бөгөөд Завхан аймгийн сумын “Баян тэгш” ББХХ-ы 1993 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг баталгаажуулсан хөрөнгийн товчоо гэсэн жагсаалтын 34-39 дугаарт Ж.**************, түүний ээж Н. нар 7000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хөрөнгө оруулалтын эрхийн бичгээрээ мал болон бусад эд хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж байсан болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 33-34-р хуудас/ Бусад эд хөрөнгө гэдэгт юу хамаарч байгаа нь тодорхойгүй байх тул энэ баримтаар ******* нэртэй өвөлжөөг хувьчилж авсан гэж дүгнэх боломжгүй байна.

10. Нэхэмжлэгчээс манай хадам аав, ээж хоёр 1991 онд ******* нэртэй өвөлжөөг хувьчлан авч түүнээс хойш 1997 онд газрын гэрчилгээ хадам ээж С.*******ийн нэрээр олгогдсон байсан гэж маргах боловч ******* нэртэй өвөлжөөг , С.******* нар хувьчилж авсан, эзэмшиж байсан талаарх нотлох баримт байхгүй байна.  

11. сумын 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 12 дугаарт 5 багт өвөлжөөний зориулалтаар 8 га газрыг, 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 5 багт 9 га газрыг өвөлжөөний зориулалтаар тус тус олгохоор төлөвлөсөн байх тул /хавтаст хэргийн 60-68-р хуудас/ Сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу өвөлжөөний газрыг эзэмшүүлж байжээ гэж үзэхээр байна.

12. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын нэр дээрх кадастрын зурагт тэмдэглэгдсэн координатын цэгүүдийг газрын даамлын ажлын нэгж талбар дээр оруулахад давхцал байхгүй байгаа /хавтаст хэргийн 119-р хуудас/ гэх боловч ******* нэртэй өвөлжөө кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаар /хавтаст хэргийн 145-р хуудас/, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 431 дугаар /хавтаст хэргийн 182-р хуудас/ албан бичгүүдээр тус тус тодорхойлсон,  маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр /Хавтаст хэргийн 87-92 дах тал/ “*******” гэх газарт  малын модон хашаа 2,  малын саравчтай хашаа 2 ширхэг байгаа, тухайн газар хоёр айлын өвөлжөө байх боломжгүй болох нь тус тус тогтоогдсон. Мөн “*******”-д нэхэмжлэгчийн эзэмшлийн малын хашаа, хороо байхгүй, одоо байгаа малын хашаа нь нэгдлийн үед байсан, малын хашааг сүүлд гуравдагч этгээд  урагш нь зөөж барьсан болох нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар тогтоогдсон болно.

13. сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар захирамжаар /хавтаст хэргийн 28-р хуудас/ нэхэмжлэгчийн нөхөр д багт 0,5 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг 25 дугаар захирамжид газрын нэрийг тодорхой заагаагүй боловч 25 дугаар захирамжийг үндэслэж багийн ******* нэртэй газар 1400 м.кв газрыг эзэмшүүлэхээр дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулсан /хавтаст хэргийн 7, 9-10-р хуудас/ байх тул 25 дугаар захирамжаар д “*******” нэртэй өвөлжөөний газрыг эзэмшүүлээгүй өөр өвөлжөөний газар эзэмшүүлсэн байх гэсэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

14. Мөн сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар захирамж, түүний хавсралтаар /хавтаст хэргийн 120-121-р хуудас/ нэхэмжлэгчийн нөхөр д сумын багт 0,5 г газрыг өвөлжөөний зориулалтаар олгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ захирамжаар багт “Мухрын хаяа” гэдэг хаваржааны газрыг олгосон гэж тайлбарлаж байна.

15. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасан хэдий ч нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас “*******” нэртэй газрыг эзэмших талаар гаргасан хүсэлт, түүнийг бүртгэсэн бүртгэл байхгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхээс сумын Засаг даргын Тамгын газрын болон газрын даамал дээр хадгалагдаж байгаа бичиг баримтад үзлэг хийхэд “газар өмчлөгчийн улсын бүртгэлийн дэвтэр” гэсэн  бүртгэлийн 64, 65, 66 дугаарт тай холбоотой бүртгэл хийгдсэн байх бөгөөд энэ нь газар эзэмших хүсэлтийг бүртгэсэн бүртгэл биш газар эзэмшүүлэх  шийдвэр гарсны дараа нэгж талбарын дугаар олголтын бүртгэл болохыг газрын даамал гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодруулсан байна.

16. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд 2007 оны 04 сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн нөхөр д “*******” нэртэй өвөлжөөний газрыг эзэмшүүлэх үед А. тухайн өвөлжөөний газрыг эзэмших эрхтэй байсан, түүний газар эзэмших эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас дуусгавар болгоогүй, гуравдагч этгээд Ж.**************д тухайн үед маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр байхгүй боловч тухайн өвөлжөөний газрыг бодитоор эзэмшиж байсан болох нь тогтоогдож байна. д олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээнд сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн /өдрийг 19 гэж бичсэн/ 25 дугаар захирамжийг үндэслэсэн байх тул 25 дугаар захирамжаар д “*******” нэртэй өвөлжөөний газрыг эзэмшүүлэхдээ Ж.**************ийн эзэмшиж байгаа газартай давхцуулан эзэмшүүлсэн байна гэж үзэхээр байна.

17. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэхээр байна. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч нь маргаан бүхий өвөлжөөний газрыг бодитоор эзэмшиж, ашиглаж байгаагүй, өөрөөр хэлбэл 2007 оноос газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноос хойш тухайн өвөлжөөнд өвөлжиж байгаагүй, багт Намаржаа, Мухрын хаяа гэх өөр бусад өвөлжөө, хаваржааны газруудтай, харин гуравдагч этгээд Ж.************** нь тухайн өвөлжөөний газрыг гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноос хойш бодитой эзэмшиж байсан нь тогтоогдож байна.

18. Завхан аймгийн Архивын тасгийн 06 дугаар сарын 24-ний өдрийн А/1166 дугаар албан бичгээр сумын 1992 оны өмч хувьчлалын баримтын лавлагааг гаргаж ирүүлсэн ба сумын Өгөөмөр багт Хүнх нэртэй өвөлжөө байдаг болохыг нэхэмжлэгч хариуцагч нар тайлбарлаж байх тул Өгөөмөр багийн Хүнх нэртэй өвөлжөөг ******* хувьчилсан баримт нь хэрэгт хамааралгүй байх тул уг баримтыг шүүх үнэлэх шаардлагагүй байна. /хавтаст хэргийн 154-156-р хуудас/

19. Нэхэмжлэгчээс “Ж.************** өвөлжөөгөө зарчхаач гэж удаа дараа гуйж ирж байсан. Ж.************** манай хүнтэй зөвшилцсөний дагуу л уг өвөлжөөн дээр байдаг байсан” гэж тайлбарлаж байх ба маргаан бүхий өвөлжөөний газрыг 1997 оноос эхлэн А. эзэмшиж байсан, Ж.************** тухайн өвөлжөөнд байнга өвөлжиж байсныг гэрчүүд мэдүүлж байгаа, Ж.**************, нар өвөлжөөг зарах талаар хоорондоо хэлэлцэж тохиролцож байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

20. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан, Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан. нь ******* нэртэй өвөлжөөний газрыг эзэмших гэрээг 2007 оны 04 сарын 19-ны өдөр байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн өөрийн тайлбар болон гэрч нарын мэдүүлгээр газар эзэмших гэрээ байгуулснаас хойш тухайн өвөлжөөн дээр өвөлжиж байгаагүй, өөрөөр хэлбэл тухайн газрыг өвөлжөөний зориулалтаар ашиглаж байгаагүй байна. Иймд түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

21. Өвөлжөөний газар нь мал маллаж буй иргэдийн тухайд ашиглагддаг бэлчээр бүхий газар нутаг бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д  зааснаар газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах нь төрийн баримтлах зарчим байна. Нэхэмжлэгчийн тухайд өвөлжөөний зориулалтаар ашиглаж болох Намаржаа нэртэй өөр газар байгаа, тухайн маргаан бүхий өвөлжөөний газрыг бодитоор эзэмшиж ашиглаж байгаагүй нөхцөл байдлыг харгалзан түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн Завхан аймгийн сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 17 дугаар захирамжийн Ж.**************д холбогдох хэсгийг болон уг захирамжийг үндэслэн Ж.**************д олгосон дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар захирамжийн хавсралтаас д холбогдох хэсэг болон д олгогдсон дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /нийт 140400 төгрөг/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж гуравдагч этгээд Ж.**************д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АМАРЗАЯА