| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/03574/И |
| Дугаар | 181/ШШ2021/00082 |
| Огноо | 2021-01-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2021/00082
| 2021 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 181/ШШ2021/00082 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ю.И.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Өндөржавхлан нэртэй газарт орших 251,10 гектар талбай бүхий уурхайн талбайд байрлах бутлуур канвер, пүү буюу хэмжигч хөрөнгийг 85,700,000 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ Эстимэйт ХХК- ийн үнэлгээг хүчингүй болгуулах; *******,*******,*******,*******,******* шаардлагыг гаргасан. Нэхэмжпэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна.
Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2019 оны 05 дугаар сарын 20- ны өдрийн 172 дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шуүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10666 дугаартай Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж, Шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 00802 дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19281104 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын дагуу төлбөр авагч Ю.И.Б, төлбөр төлөгч М.Э.З ХХК-д холбогдох 2,373,629,602 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа анхнаасаа хууль бусаар явагдаж байгаа.
Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажиллагаа хийж төлбөр төлөгчийн хөрөнгүүдийг Сэлэнгэ Эстимэйт ХХК-аар үнэлүүлсэн байх бөгөөд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Өндөржавхлан нэртэй газарт орших 251,10 гектар талбай бүхий уурхайн талбайд байрлах бутлуур канвер, пүү буюу хэмжигч хөрөнгийг 85,700,000 төгрөгөөр *******,*******,*******,*******,420 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр танилцуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4-153/36625, 4-153/36626 дугаартай үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойг 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хугацааны дотор гаргаж байна. Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн хөрөнгөнүүдийг хэт өндөр үндэслэлгүй үнэлсэнг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хөрөнгөнүүдийг үнэлнэ гэдэг нь дуудлага худалдааны зориулалтаар үнэлэх гэж байгаа юм. Эхний дуудлага худалдаа 70 хувиар, 2 дахь дуудлага худалдаа 50 хувиар, худалдан борлогдохгүй бол үнэлгээний дүнгээр төлбөр авагчид санал болгодог шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг. Үнэлгээний дүн бодитоор тогтоогдох нь дуудлага худалдаагаар худалдан борлогдох боломжтой, төлбөр барагдах боломжтой, мөн төлбөр авагч бодитоор төлбөрөө барагдуулах үр дагаврыг бий болгодог. Дээрх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдах ёстой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно, 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж тус тус заасныг зөрчиж дүгнэлт гаргасан. Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үнэлгээ хийсэн мэргэжилтний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг үнэлгээ хийсэн аж ахуй нэгж, этгээдийн эрхийг нь баталгаажуулсан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу нотариатын баталгаажуулаагүй, шууд сканнердан тайланд хавсаргасан байгаагаас үнэлгээ хийх эрхтэй эсэхээ нотлоогүй, үнэлгээ хийн дүгнэлт гаргах ямар ч тусгай мэдлэгтэй мэргэжлийн гэх баримт авагдаагүй байгаагаас хууль ёсны шинжээчээр ажилласан гэж үзэхээргүй байна. Шинжилгээ хийсэн эрх бүхий этгээд нь тусгай мэдлэгтэй эсэхээ баримтаар нотлоогүй байх тул үнэн зөв дүгнэлт гаргасан гэж үзэхгүй байна.
Мөн Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг огт баримтлаагүй дүгнэлт гаргасан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай журмыг зохицуулсан байх бөгөөд энэхүү журмыг баримтлалгүй дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчиж гаргасан дүгнэлт болсон байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана гэж, 9.2 дахь хэсэгт энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, зарын үсэг зуруулна гэж заасныг тус тус зөрчиж шинжээч томилсон байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд шинжээчийн үүргийг дурдсан бөгөөд 14.1.1 дэх хэсэгт шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, 14.1.2.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжпэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргана гэж заасан. Гэтэл шинжээч нь тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт гаргаж чадаагүй. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн. Хөрөнгийг үнэлгээ хийхтэй холбоотой зарчмыг огт мөрдөхгүйгээр үнэлгээг гаргасан.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан ч баримтлаагүй. Тоног төхөөрөмжийг үнэлэхдээ ганцхан аргаар явсан. Ашигт малтмалын лиценз дээр 2 аргыг ашигласан боловч дүнг хооронд нь нэмээд гаргачихсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна, 9.2.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байна гэж заасан.
Тоног төхөөрөмжийг үнэлэхдээ хэдэн онд үйлдвэрлэгдсэн, ямар маркийн ямар хүчин чадалтай, хаана хэзээ орж ирсэн, ямар тоног төхөөрөмж болох нь огт мэдэгдэхгүй. Мөн ашигт малтмалын лиценз нь байхгүй. Хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаархи мэдээлэл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Гадаадын иргэдээс хүсэлт, үнийн санал авахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд орчуулагч, хэлмэрчийг хэрхэн оролцуулах талаар байгаа.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа нэг талд хэтэрхий үйлчилж байгаа үндсэн шинж юу вэ гэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед компанийн үүсгэн байгуулагч, удирдах албан тушаалтнуудыг сольсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсний дараа мэдүүлэг авна гэж заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэснээс хойш огт мэдүүлэг авахгүй явж байснаа н.Нарантуяа гэх хүн үүсгэн байгуулагчаар орж ирж бүх компанийн эрх мэдлийг шилжүүлсний дараа мэдүүлэг авсан. Энэ бол зориудаар хийсэн ажиллагаа юм. Энэ бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамгийн том алдаа юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхэгийг тусгасан жагсаалт үйлдэнэ гэж заасан ч энэ талаар юу ч байхгүй. Төлбөр төлөгчөөс тусгай зөвшөөрлийн үнэлгээг 20,000,000,000 төгрөг гэж өгсөн. Гэтэл шинжилгээ хийлгэтэл 33,*******,*******,420 төгрөг гэж үндэслэлгүй тоо гарч ирсэн. Мөн Тоног төхөөрөмж дээр аль ч талаас үнийн санал аваагүй, мөн зөвшөөрсөнтэй холбоотой санал аваагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материал дээр маш олон албан тоотууд байдаг бөгөөд тусгай зөвшөөрлийн 1,000,000,000 төгрөгт шилжүүлэхийг хүссэн хүсэлтүүд их явдаг ч хүлээж аваагүй юм байна лээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалаас харахад н.Нарантуяа гэх хүн төлбөр төлж байгаа учраас шилжүүлж өгнө үү гэдэг хүсэлтүүдийг гаргасан юм байна лээ. Гэхдээ одоо болтол төлбөрөө төлөхгүй, төлөхтэй холбоотой ямар нэг санаачлага гаргахгүй явж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай шууд холбоотой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Олон Улсын ба Үндэсний арбитрын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 172 тоот шийдвэрээр Мига эрин зуун ХХК-аас 2,398,042,639 төгрөгийг гаргуулж Ю.И.Бд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч Мига эрин зуун ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул төлбөр төлөгч Мига эрин зуун ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Өндөржавхлан нэртэй газарт орших 251,10 гектар талбай бүхий уурхайн талбайд байрлах бутлуур, канвер, Мига эрин зуун ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Өндөржавхлан нэртэй газарт орших 251,10 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмалын МV-021454 тоот тусгай зөвшөөрлийн хамт битүүмжилж, хураасан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудаас эд хөрөнгийн үнийн санал авахад харилцан тохиролцоогүй мөн төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/451 тоот тогтоол, 2020 оны 09/42 тоот тогтоолоор томилж эд хөрөнгийг үнэлүүлсэн.
Төлбөр төлөгч Мига эрин зуун ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Өндөржавхлан нэртэй газарт орших 251,10 гектар талбай бүхий уурхайн талбайд байрлах бутлуур, канверыг 85,700,000 төгрөгөөр, Мига эрин зуун ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Өндөржавхлан нэртэй газарт орших 251,10 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмалын МV-021454 тоот тусгай зөвшөөрлийн хамт шинжээчийн үнэлгээ болох 33,*******,*******,420 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг талуудад 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4-153/36625, 4-153/36626 дугаартай албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг оршин суугаа хаягаар биечлэн хүлээлгэн өгсөн.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ю.И.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Өндөржавхланд орших 251,10 гектор талбай бүхий уурхайн талбайд байрлах бутлуур, канвер, пүү буюу хэмжигч хөрөнгийг 85,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, мөн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Бор хулангийн нутаг дэвсгэрт байрлах МV-021063 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 251,10 гектор талбайг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь үнэлгээний мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуулийн зохицуулалтад нийцэж байна.
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 172 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас 1,869,013,575 төгрөг, алданги 504,616,027 төгрөг нийт 2,373,696,602 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ю.И.Б-д олгож шийдвэрлэжээ.
Тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны 802 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-р шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.
2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 192801104/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Бор хулангийн нутаг дэвсгэрт байрлах МV-021454 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 192801104/05 тоот тогтоолоор хураан авсан болох нь нотлогдож байна.
Мөн, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 19281104/04-154 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Дорноговь аймгийн Сайхандулаан сум 1 дүгээр баг, Улаан шороот, Бор Хулангийн ус гэх газарт байрлах Пүү буюу хэмжүүр, бутлуур, конверийг битүүмжлэн авч, мөн өдрийн 19281104/04155 тоот тогтоолоор хураан авчээ.
Төлбөр авагч Ю.И.Б-оос 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үнийн санал авахад шинжээч томилуулах хүсэлт гаргасан, харин, төлбөр төлөгч Мига эрин зуун ХХК-аас 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үнийн саналыг авахад Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Бор хулангийн нутаг дэвсгэрт байрлах МV-021454 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 20,000,000,000 /хорин тэр бум/ төгрөгөөр үнэлсэн байна.
Хариуцагч нь үнэлгээний санал авахдаа БНХАУ-ын иргэн Ю.И.Б-оос Монгол хэлээр авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээр банйа.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тул 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/451 дүгээр тогтоолоор Дорноговь аймгийн Өндөржавхланд орших 251,10 гектор талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтыг зөвшөөрсөн МV-021454 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд үнэлгээ хийлгэхээр /нэгдүгээр ХХ-ийн 198 дахь тал/, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 9/42 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Өндөржавхланд нэртэй газар байрлах бутлуур канвер, пүү буюу хэмжигчийн үнэлгээг тогтоолгохоор Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ.
Шинжээч Сэлэнгэ-эстимэйт ХХК нь Дорноговь аймгийн Өндөржавхланд орших 251,10 гектор талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтыг зөвшөөрсөн МV-021063 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нүүрсний орд газрын үнэлгээг 33,*******,*******,420 төгрөгөөр, бутлуур, канвер, пүү буюу хэмжигчийн үнэлгээг 85,700,000 төгрөгөөр тус тус үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь Төлбөр төлөгч өөрөө 20,000,000,000 төгрөгөөр үнэлсэн. Харин шинжээч томилох тогтоолд Дорноговь аймгийн Өндөржавхланд орших 251,10 гектор талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтыг зөвшөөрсөн МV-021454 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд үнэлгээ хийлгэхээр Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийг томилсон Дорноговь аймгийн Өндөржавхланд орших 251,10 гектор талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтыг зөвшөөрсөн МV-021063 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нүүрсний орд газрын үнэлгээ гаргасан, хариуцагч нь тусгай зөвшөөрлийн дугаарт техник шинжтэй алдаа гарсан байх гэж тус тус тайлбарласан.
Шинжээч Сэлэнгэ-эстимэйт ХХК нь Дорноговь аймгийн Өндөржавхланд орших 251,10 гектор талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтыг зөвшөөрсөн МV-021063 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нүүрсний орд газрын үнэлгээг гаргасан үйл баримтыг МV-021454 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд гүйцэтгэсэн үнэлгээ гэж үзэх боломжгүй тул уг үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй.
Бутлуур, канвер, пүү буюу хэмжигч хэрэгслийн үнэлгээг гаргахдаа Зах зээлийн жишиг үнийн хандлагыг ашигласан ба үнэлэгдэх хөрөнгийн мэдээллийн тусгаагүй, тайланд бутлуур, канвер, пүү буюу хэмжигчийг тээврийн хэрэгсэл /автомашин/ гэж дурдаж үнэлсэн, мөн бутлуур, канвер, пүү буюу хэмжигчийн нэг бүрийн үнэлгээг дурьдаагүй. Өөрөөр хэлбэл, зах зээлийн жишиг автомашины мэдээлэл хэсэгт бутлуур-канвер, пүү гэж тусд нь үнэлгээг харьцуулсан атлаа нэгж төхөөрөмжийг зах зээлийн үнэлгээг гаргаагүй байна.
Иймд, Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийн бутлуур канвер, пүү буюу хэмжигчийг 85,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон Дорноговь аймгийн Өндөржавхланд орших 251,10 гектор талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтыг зөвшөөрсөн МV-021454 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 33,*******,*******,420 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийн бутлуур, канвер, пүү буюу хэмжигчийг 85,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Дорноговь аймгийн Өндөржавхланд орших 251,10 гектор талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтыг зөвшөөрсөн МV-021454 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 33,*******,*******,420 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгосугай.
2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ю.И.Бд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР