Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/36

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

                 Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

            Шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овгийн ****** ******өд холбогдох ************  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                              

                 Монгол Улсын иргэн, ********* оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ************* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ************* сумын ****** дугаар баг ********* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ****** овгийн ****** ****** /РД:******/,

 

  Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч ********* нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** сумын 12 дугаар багийн ****** тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч ****** бөгс рүү нь хайчаар хатгах үйлдлээр түүний биед зүүн хонгонд ил шарх, тараагуур судасны зүсэгдэл гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Тэр өдөр халуун тогоо буудчихаад янзалж байсан. Хүүхдүүд хичээлээсээ ирээд хоолоо халааж идэх гэхээр нь цай чанах гээд утсыг нь салгаад сууж байсан. Манай хүн гэрээ шатаачихна гээд янзалж байсан тогоог өшиглөхөөр нь би яаж байгаа юм бэ гээд гараараа түлхсэн чинь санамсаргүй хайчны үзүүрээр дүрсэн. Би өөрөө гэмшиж байна” гэв.

 

           Хохирогч ******  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 03-ны орой Өвөрхангай аймгийн ****** сумын **** дугаар багийн ****** тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч *********, төрсөн 3 хүүхдийн хамт бид тавуулаа гэртээ байсан. Тухайн үед ********* нь халуун тогоо янзалж байхаар нь би маргааш өглөө болоо, одоо гэр шатаачихав гэж хэлсэн чинь ********* нь миний өгзөг рүү хайчаар хатгасан. Тэгээд би орон дээр хэвтсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07-09 дүгээр хуудас/,

 

Хохирогч ******  мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Бид хоёр тэр орой хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй. ********* хайчаа далайлгасан зүйл байхгүй, санамсаргүй л хатгасан байх. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн орчимд гэртээ хичээлээсээ тараад ирсэн. Аав халуун тогоо янзлаад сууж байсан. Ээж ****** наад тогоогоо янзалж яах гээд байгаа юм гээд халуун тогоо дээр гишгэсэн чинь аав цаашаа бай гээд түлхсэн. Удалгүй ээжийн өгзөгнөөс цус гараад байна гээд байсан. Аав бид хоёр өгзөг дээр нь даавуу тавьсан. Аав, ээж хоёр хэрүүл маргаан, зодоон хийгээгүй, хоёулаа архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Гэрт аав, ээж, 4 жаахан дүү нар байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...****** нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн зардал нийт 6,703,026 төгрөгийг гаргуулах хүсэлттэй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82  дугаар хуудас/,

 

             Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №781 дугаартай

                  “...1. ****** биед зүүн хонгонд ил шарх, тараагуур судасны зүсэгдэл гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

                  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

                  4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.9, 4.3.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

                  5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

 

Хохирогч ****** Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх Өвчний түүх  /хх-ийн 23-78-р хуудас/,

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авсан талаарх Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр хуудас/,

 

Хохирогчоос гаргаж өгсөн хайчинд үзлэг хийсэн тухай Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 86-87 дугаар  хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 88 дугаар хуудас/

 

           Шүүгдэгч *********ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн ****** сумын 10 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105, 106, 102 дугаар хуудас/ зэрэг болно.    

 

           1. Шүүгдэгч *********ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Өнөөдрийн  шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож  шүүгдэгч *********ийн гэм буруугийн асуудлаар дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн тухайд 2024 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хохирогч ****** бөгс рүү нь хайчаар хатгах үйлдлээр түүний биед хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд  шилжүүлсэн. ...Хохирогчийн хоёр удаагийн өгсөн мэдүүлэг мөн насанд хүрээгүй гэрчийн өгсөн мэдүүлэг, эдгээр мэдүүлгийн нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрөөгүй байдаг. Мөн тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг өөрийн нүдээр үзэж харсан мэдүүлэг нотлох баримтууд байгаа учраас шууд нотлох баримтаар үнэлж  дүгнэлт өгсөн. Шинжээчийн 781 дугаартай ...дүгнэлтэд хохирогчийн биед ямар гэмтэл учирсан эдгээр гэмтэл нь хохирлын ямар зэрэг тогтоогдож байна гэдэг талаар шинжээчийн дүгнэлт гарсан. ...Мөн хохирогчийн эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан баримтууд мөн хайчаар хатгасан гэдэг үйлдэлтэй холбогдуулж тухайн хайчийг эд мөрийн баримтаар тооцсон. Тухайн эд зүйлд үзлэг хийж авсан мөрдөн шалгах ажиллагаа явагдсан эдгээр нотлох баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг хуульд хүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл бусад болгоомжгүй үйлдлүүдийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан байдаг. Хэрэгт авагдсан мэдүүлэг нотлох баримтуудаас үзэхэд тухайн цаг хугацаанд шүүгдэгч болон хохирогч маргаан бүхий байдал үүсээгүй хоорондоо хэрүүл зодоон хийсэн асуудал гараагүй байдаг. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг ч юм уу өөрийнхөө  үйлдлийг удирдах чадваргүй гэдэг ч юм уу ийм нөхцөл байдлууд тогтоогдоогүй эсрэгээрээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийн нөхцөл байдал хэвийн байсан. Энэ нөхцөл байдалд шүүгдэгч нь тогоо янзалдаг, тогоо янзалж байхдаа тогооныхоо цахилгааны утсыг хайчаар янзалж байсан нөхцөл байдал хохирогчоос гэр шатаах гэж байгаа юм маргааш бол гэдэг нөхцөл байдлыг тайлбарласны улмаас шүүгдэгч тогоо янзалж байгаа нөхцөл байдлаас өөрөөсөө холдуулах зорилгоор ингэж холдуулдаг. Энэ нь хохирогчид хүнд хохирол учруулах зорилго агуулсан  хүнд хохирол учруулчихъя гэж ингэж урьдчилан тооцсон бус харин тогоо засаж байгаа үйлдлээсээ холдуулах санаа зорилготой байсан. Харин энэ санаа зорилгын явцад хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан байна гэж үзэж байна. ...Гэмт хэргийн шинжийн тухайд ялангуяа субьектив шинжийн тухайд анхаарч ...энэ нөхцөл байдал нь санаатай юм уу болгоомжгүй юм уу гэсэн нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулсан. ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад гэрт маргаан юу ч болоогүй гэдэг талаар тодорхой тайлбарладаг. Хохирогчоос мөн адил тодруулахад манайх ер нь хэрүүл маргаан хийдэг айл биш  манай нөхөр архи дарс уудаггүй хааяа баяр ёслолын үеэр уудаг тухайн үед бол маргаан үүсээгүй гэдэг байдлаар тайлбарладаг. Энэ нөхцөл байдал  болгоомжгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүгдэгчийн эрх зүйн хувьд байдаг дээрдүүлэх үүднээс дээрх байдлаар дүгнэсэн. Харин эсрэгээрээ санаатай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх дээр мөрдөн шалгах ажиллагаа мөн явагддаг. ...Тухайн хор уршигт хүргэе гэсэн субьектив санаа зорилго анхнаасаа энэ хүнд байсан юм уу? эсвэл тухайн нөхцөл байдлын улмаас тэр цаг хугацаандаа энэ хүнийг хайчаар хатгачихъя гэдэг санаа зорилго мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. ...Ийм учраас  шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч *********өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллагчаар татсан нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар мөрдөн байцаалтын ажиллагаанд маргаангүйгээр тухайн үйлдэл нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан үйлдэл нь мөрдөн байцаалтын үед гэрч болон хохирогч шүүх эмнэлгийн дүгнэлт бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа учраас зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналтай байна. Хоёрдугаарт хохирогч ****** хувьд  тухайн гарсан зардлын эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан ямар нэгэн хохирлын нэхэмжлэх зүйлгүй байгаа учраас хохирогч ******т төлөх төлбөргүй гэж үзэх боломжтой.  Гуравдугаарт Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэний нэхэмжлэгч ******** хувьд 6.703.026 төгрөгийг шүүгдэгч *********өөс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээрээ нэхэмжилдэг. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн өвчний түүхийн хуулбар хавтаст хэрэгт авагдсан. Энэ хавтаст хэрэгт авагдсан баримтаар Эрүүл мэндийн даатгалын санд 6.703.026 төгрөг гарсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалтгүй, өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын сангаас гаргаж өгсөн цахим системийн  хураангуй бүртгэлээр харахад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гаргасан өвчний түүхийн дэлгэрэнгүй баримт хоёр тооцооны хувьд нэг баримт байх ёстой. Гэтэл эрүүл мэндийн даатгалын сангийн мэдүүлээд байгаа 6.703.026 төгрөг цахим сангийн бүртгэлийн жагсаалт байгаа учраас Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн өвчний  түүхийг  үндэслэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санд гарсан хохирлыг  тооцох боломжтой гэж үзэж байгаа учраас эрүүл мэндийн даатгалын сангийн нөхөн төлбөрийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нотлох баримтаар үндэслэж шүүгдэгч *********өөс гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 Шүүгдэгч *********өд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тодорхойлсон.

 

Шүүгдэгч ********* нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** сумын 12 дугаар багийн ****** тоотод байрлах өөрийн гэртээ  хамтран амьдрагч ****** бөгс рүү нь хайчаар хатгах үйлдлээр түүний биед зүүн хонгонд ил шарх, тараагуур судасны зүсэгдэл гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *********ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ********* нь хайчаар цахилгаан тогоо засаж байхад хохирогчоос гэр шатаах гэж байгаа юм маргааш бол гэдэг нөхцөл байдлыг тайлбарласны улмаас шүүгдэгч өөрөөсөө холдуулах зорилгоор хамтран амьдрагч ******ыг цааш нь түлхэхдээ хүний эрүүл мэндэд хохирол хор уршиг учруулж болно гэдгийг мэдэх боломжтой байсан хэдий ч мэдэлгүйгээр ****** биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ****** овогт ****** ****** нь болгоомжгүй үйлдлийн  улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

                  Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ******  “...2024 оны 11 дүгээр сарын 03-ны орой Өвөрхангай аймгийн ****** сумын 12 дугаар багийн ****** тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч *********, төрсөн 3 хүүхдийн хамт бид тавуулаа гэртээ байсан. Тухайн үед ****** нь халуун тогоо янзалж байхаар нь би маргааш өглөө болоо одоо гэр шатаачихав гэж хэлсэн чинь ********* нь миний өгзөг рүү хайчаар хатгасан. Тэгээд би орон дээр хэвтсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07-09 дүгээр хуудас/, хохирогч ******  дахин өгсөн “...Бид хоёр тэр орой хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй. ****** хайчаа далайлгасан зүйл байхгүй, санамсаргүй л хатгасан байх. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч ******** “...2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн орчимд гэртээ хичээлээсээ тараад ирсэн. Аав халуун тогоо янзлаад сууж байсан. Ээж ******** наад тогоогоо янзалж яах гээд байгаа юм гээд халуун тогоо дээр гишгэсэн чинь аав цаашаа бай гээд түлхсэн. Удалгүй ээжийн өгзөгнөөс цус гараад байна гээд байсан. Аав бид хоёр өгзөг дээр нь даавуу тавьсан. Аав, ээж хоёр хэрүүл маргаан, зодоон хийгээгүй, хоёулаа архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Гэрт аав, ээж 4 жаахан дүү нар байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ******** “...****** нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн зардал нийт 6,703,026 төгрөгийг гаргуулах хүсэлттэй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82  дугаар хуудас/,  Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №781 дугаартай“...1. ****** биед зүүн хонгонд ил шарх, тараагуур судасны зүсэгдэл гэмтэл тогтоогдлоо.         2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.            4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.9, 4.3.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 16-19 дүгээр хуудас/, хохирогчийн Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 23-78-р хуудас/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим сангийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, (хохирогчоос гаргаж өгсөн хайч) /хх-ийн 86-87 дугаар  хуудас/, Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 88 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Иймд Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *********өд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч *********ийг болгоомжгүй үйлдлийн  улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

            Энэ хэргийн улмаас хохирогч ****** эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, болох нь Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №781 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 16-19 дүгээр хуудас/ тогтоогдож байна.

 

            Хохирогч ****** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болох нь хохирогч ****** мэдүүлэг, шүүхээс  шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцийн хор уршиг нэхэмжлэхгүй.” гэсэн талаар хариу өгсөн талаархи шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх тул шүүгдэгч *********ийг хохирогч ******т төлөх төлбөргүй байна гэж үзлээ.  

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.        

 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ******** нь хохирогч ******  эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын улмаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд нийт 6,703,026 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нийт 6,703,026 төгрөгийн хохирол Эрүүл мэндийн даатгалын санд учирсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********өөс 6,703,026 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 23-78-р хуудас/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим сангийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр хуудас/, баримтаар давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн “...Эрүүл мэндийн даатгалын сангийн нөхөн төлбөрийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нотлох баримтаар үндэслэж шүүгдэгч *********өөс гаргуулж өгнө үү”  гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй болохыг дурдаж байна.

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *********ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас нийгэмд  учирч байгаа хор аюул, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Дээрх ялыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх. ...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн бариултай 26 см метр урттай  хайч 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчээс гаргуулах зардалгүй шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Д.******ийн хувьд  гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа. Бусдад учирсан хохирлын тухайд эрүүл мэндийн даатгалын санд 6.703.026 төгрөг төлөх хохирлын тооцоо гарсан. Ийм учраас хохирлоо төлөхөө илэрхийлж, прокурорын шатанд ********* гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг сар сараар хэсэгчилж төлүүлэх баталгааг бичгээр гаргасан. Энэ бичгээр гаргасан баримтыг үндэслээд хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийлж байгаа. ...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1ийг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэл нь зургаан сараас хэтрэхгүй зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч *********өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар  шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ****** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *********өд мэдэгдэж,

 

Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч ****** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай, 26 см урттай хайч 1 ширхэгийг устгаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт ****** ******ийг болгоомжгүй үйлдлийн  улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ****** овогт ****** ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийг нэг жилийн  хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ****** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *********өд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй,  хохирогч ****** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай, 26 см урттай хайч 1 ширхэгийг устгасугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********өөс 6,703,026 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********өд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.МАНДАХБАЯР