| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/71 |
| Огноо | 2016-03-24 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2016/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Б.Д –д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Д нь 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугааар багийн **********тоотод өөрийн нөхөр В.Н-г зодож толгойн дагзны хуйханд шарх, цээжний ар хэсэгт шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүулгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Л нь 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугааар багийн *******2 тоотод өөрийн нөхөр В.Н-г зодож түүний толгойн дагзны хуйханд болон цээжний ар хэсэгт шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцуүлэгт шинжпэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд;
Шүүгдэгч Б.Л-ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлсэн: "... 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр манай хүргэн Г.Н-ын хүүхдийн гуйлга Зүүн хараагаас ирээд нөхөр бид хоёр очсон юм. Тэнд байж байтал манай нөхөр Завхан аймгаас тэмцээнд ирж байгаа хүмүүстэй уулзана гээд яваад ирээгүй юм. Би орой 19 цаг өнгөрч байхад гэртээ иртэл манай нөхөр Н.А архи уугаад согтоод унтсан байсан. Би өөрийн нуусан мөнгөө үзтэл байхгүй байсан юм. Ингээд уг мөнгийг Н.А аваад архи уучихсан байна гэж бодоод уурлаад Н.Агийн өмнө байсан архины шилийг аваад Н.У руу хөөе бос гээд шидтэл уг шил толгойн ар хэсэг рүү нь онож хагарсан юм. Толгойных нь ар дагз руу цус урсаж байсан. Мөн нуруу хавиар нь цус гарсан байсан. Бодвол харгархай нь зүссэн юм шиг байна лээ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-28, 29-30 дугаар хуудас/
Хохирогч В.Н.Агийн хэрэгбүртгэлтийн шатанд мэдүүлсэн: "...2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр Д.Н дүүгийн хүүхдийн гуйлга ирсэн юм. Тэнд эхнэр Д.Л бид хоёр очсон юм. Би тэндээс ганцаараа гарч Завхан аймгаас Булган аймаг руу цанын өсвөрийн аваргын тэмцээнд явж байгаа хүмүүсийг хүлээж авч хооллож ундлаад гэртээ ирсэн юм. Би эхнэр Д.Н хувцасны шүүгээнд байсан 60.000 төгрөгийг авч уг хүмүүсийг хооллож нэг шил архи өгсөн байсан. Би гэртээ ирээд унтаж байтал гэнэт миний толгой руу хүн цохисон юм. Сэрээд хартал манай эхнэр Д.Л архины шилээр цохисон байсан. Мөн архины шил хагарч үзүүр нь хагарч нуруу зүссэн байсан. Би ширээн дээр заазуур байхыг хараад намайг заазуураар цохилоо гэж ойлгоод чи намайг заазуураар цохилоо гэж орилсон юм. Миний толгой ар хэсэгт бага зэрэг хуйх язарч, бага зэрэг нуруун дээр зүсэгдсэн цус гоожиж байсан юм...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12-р хуудас/,
Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 13-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 112 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1. В.Н.Агийн биед гэмтэл тогтоогдлоо.
2. В.Н.Агийн биед толгойн дагзны хуйханд шарх, цээжний ар хэсэгт шарх бүхий гэмтэл учирсан байна.
3. Дээрх гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг топгоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Л нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шуүгдэгч нь урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1360 дугаартай шийтгэх тогтоолоор 203 дугаар зүйлийн 203.2-т зааснаар гэм буруутайд тооцогдож, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан” Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд шүүгдэгч Б.Лыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцож үзлээ.
Гэвч хохирогч В.Н.А нь шүүгдэгч Б.Лтай эвлэрсэн болох нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн ********* дугаартай хэрэгт бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Соёрхол, Хар чингис нэртэй архины шил тус бүр 1 ширхэг, ногоон өнгийн бариултай заазуур нэг ширхэг, 0.5 литрийн Кола ундааны хоосон сав 1 ширхэг, цамц 2 ширхэг зэргийг устгахыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Д-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн ********** тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хураагдсан бичиг баримт байхгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Соёрхол, Хар чингис нэртэй архины шил тус бүр 1 ширхэг, ногоон өнгийн бариултай заазуур нэг ширхэг, 0.5 литрийн Кола ундааны хоосон сав 1 ширхэг, 2 ширхэг цамц зэргийг устгахыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгасугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5. Шийтгэхтогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давжзаалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-ын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН