| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2018/01028/И |
| Дугаар | 142/ШШ2018/01089 |
| Огноо | 2018-11-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 142/ШШ2018/01089
| 2018 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 142/ШШ2018/01089 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, Хонгорынхон овгийн Нансалын /регистрийн дугаар ГЗ89082919/,
Хариуцагч: ,,*******,, Боржигин овгийн Эрдэнэчулууны Ванчиндорж /регистрийн дугаар ХБ81072778 нарт холбогдох 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.
нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
,
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өлзий овогтой Жигжидхорол миний бие нь Их залуу багийн Толгодын 10-18 тоот хашаа байшинг зарна гэсэн зарын дагуу 2017 оны 12 сарын эхээр анх Болороо гэдэг хүн зуучлан үзүүлээд 4.000.000 төгрөг өгөөд орж байж болно /би мөнгөнд 1.000.000 өгчихнө/ гэрчилгээ нь одоогоор барьцаанд байгаа тул хавар 6 сард танд гаргаад өгөхөөр банкинд тавиад үлдэгдэл мөнгөө өгч болно банкны урьдчилгаанд төлөх мөнгийг би гаргаж болно гэж хэлсэн. Би хүүхдүүд, дүү нартайгаа яриад жинхэнэ ордерийн эзэнтэй нь уулзаж гэрээ хийж мөнгөө өгнө гэсэн. Гэвч жинхэнэ эзэн нь Дэнж багийн засаг дарга Н. болох нь тогтоогдсон. Очиж уулзахад гэрчилгээ надад байхгүй би байранд орохдоо Баян-Өндөр хорооллын захирал Ванчиндоржид барьцаанд өгсөн байгаа Болороо эгч л хашаа байшинг чинь зараад өгье гээд түлхүүр авсан гэсэн.
...Ванчиндорж, бид 3 ярилцах тохиролцоод гурвалсан гэрээг гараар бичиж нотариатаар батлуулах гэсэн боловч тэд гарын үсгээр баталгаажуулж болно шүү дээ та байгаа мөнгөө урьдчилгаанд өгөөд хашаа байшиндаа орж бай гээд байсан.Хэрэв гэрчилгээ нь бэлэн байсан бол хүүхдүүд банкинд тавьж зээл аваад нэг мөр хашаа байшин авах зорилготой байсан юм.
Ингээд 2017 оны 12 сарын 12-нд гэрээ хийж , урьдчилгаанд 1 сая төгрөг өгч намайг хашаа байшиндаа орж болно гэсний дагуу би 2017 оны 12 сарын 19-нд нүүж орсон. Би 1.000.000 төгрөгөө гэрчилгээг барьцаалсан Ванчиндоржид өөрийн гараар тоолж өгсөн. Гэрээ цуцлуулах болсон шалтгаан нь тэр хашаа байшинд ганц бие хөгшин хүн амьдрах боломжгүй, маш хүйтэн пийшин нь асуудалтай байсан гэдгийг нуусан, нийтийн тээврээс хол, өндөрлөг газар тул маш их салхилдаг, хашаа нь байнга салхинд нурж унаж үргэлж шонг нь тулгуурлаж тогтоодог, 7 хоногт 2-3 удаа город орох хэрэг гарвал 5400 таксиддаг, гэнэт даралт ихсэж шөнө орой бие муудвал ойр хавь айлгүй, зэлүүд газар тул цаашаа амьдрах ямар боломжгүй болоод 2018 оны 04 сарын 08-12-ны хооронд юмаа зөөж хашаа байшинг суллаж түлхүүрийг нь Н.д өгсөн. Ингээд суусан 4 сарынхаа хөлсийг суутгаад үлдэгдэл 800.000 төгрөгөө өгөөч гэж маш олон удаа , Ванчиндорж нарт гуйж хэлсэн боловч бие биерүүгээ түлхээд сүүлдээ утсаа авахгүй мэссэж бичихээр хариу өгөхгүй хөгшин хүнийг маш ихээр чирэгдүүлж даралт ихэсгэж байгаад харамсаж байна.
Нэг сар хашаа байшин түрээслэхэд одоогийн ханшаар 25-30 мянган төгрөг юм байна. Гэвч би 50.000 төгрөгөөр бодож 4 сарын хөлс 200.000 төгрөг хасаад 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...би 1.000.000 төгрөгөөр 3 сар хашаа байшин хөлслөх боломжтой хүн бишээ гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нансал овогтой миний бие нь Яргуйт Толгод 10-18 тоот хашаа, байшинтай бөгөөд 2017 оны 12 дугаар сард Ө.Жижидхорол нь утсаар ярьж Болороотой харьцахгүй шууд чамтай наймаа хиймээр байна гэж ярьсан. Ингээд миний худалдаж авсан байрны захирал, байшингийн минь гэрчилгээг авсан Ванчиндорж ахтай уулзаж хоорондоо ярилцаж бид 3 гэрээ байгуулсан. Нотариатаар батлуулах болтол нотариат хашаа байшингийн гэрчилгээ байхгүй шалтгаанаар батлаагүй тул гарын үсгээр баталгаажуулан гэрээ байгуулсан. Ингээд Ө.Жижидхорол нь байшингийн түлхүүр авч байшинд нүүж орсон. Байшингийн доголдолын талаар асуухад нь ханын пийшин муу халдаг талаар тодорхой хэлсэн. Би өвөл Жижидхорол эгчийнд гэрт нь очиж байшин ямархуу байна гэж асуухад юу ч яриагүй байшин сайхан байна амар юм гэж ярьж байсан.Гэвч хавар болоод мөнгө өгөх хугацаа болсон чинь энд амьдарч чадахгүй хол, хүйтэн сүүлдээ түлхүүрээ ав гээд ажил хийлгэхгүй ойр ойрхон залгаж миний сэтгэлзүйд нөлөөлж эхэлсэн. Ингээд би тэр Ванчиндорж гэдэг хүнтэй ярь гэж хэлсэн. 800.000 төгрөг нэхэж байн байн над руу залгаж байсан. Уг нь зарах гэж зар тавьсан байсныг устгуулан өвөлжсөн боловч гэнэт больсон гэж дураараа аашилж сэтгэл санааны хувьд дарамт учруулж байгааг нь гайхаж байна гэжээ.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Яргуйт Толгодын 10-18 тоотод байрлах хашаа байшинг 2016 онд Н. нь байрны урьдчилгаанд барьцаанд тавьж гэрчилгээг нь Ванчиндоржийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд 2017 оны 12 дугаар сард нь худалдан авах гэсэн юм гэж Аймгийн Засаг даргын тамгын газарт уулзаж урьдчилгаа 1 сая төгрөг өгч үлдэгдэл мөнгийг нь 5 сард өгөөд гэрчилгээгээ авна гэсэн гэрээ байгуулан 3% канондож түлхүүр мөнгөө солилцсон болно. нь уг байшинд өвөлжиж, хаваржин 4 сар болж мөнгө төлөх хугацаа болж Н. утасдаж мөнгө юу болж байна гэхэд булзайруулан мушгиж хүйтэн, зам болон хотын төвөөс хол байгаа тул би авахаа болилоо мөнгөө авъя байшингаа ирж хүлээж ав 800.000 төгрөг өг гэж өдөр бүр ажил хийлгэхгүй шахаж шаардах болсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагч Н., Э.Ванчиндорж нарт холбогдуулан 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч 2017 оны 12 сар дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Толгодын 10-18 тоот хашаа байшинг худалдан авах хэлцлийг Н., Э.Ванчиндорж нартай хийж, урьдчилгаа болох 1 000 000 төгрөгийг Э.Ванчиндоржид өгсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч Н. нарын тайлбар, худалдах, худалдан авах гэрээ зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь ...энэ хашаа байшинд ганц бие хөгшин хүн амьдрах боломжгүй, маш хүйтэн, пийшин нь асуудалтай байсан гэдгийг нуусан, нийтийн тээврээс хол, өндөрлөг газар тул маш их салхилдаг, хашаа нь байнга салхинд нурж унаж үргэлж шонг нь тулгуурлаж тогтоодог, 7 хоногт 2-3 удаа город орох хэрэг гарвал 5400 төгрөгөөр таксиддаг, гэнэт даралт ихсэж шөнө орой бие муудвал ойр хавь айлгүй, зэлүүд газар тул цаашаа амьдрах ямар ч боломжгүй, гэрчилгээгээ өгөхгүй, хэний нэр дээр гэрчилгээ байдаг нь ч тодорхойгүй тул худалдан авах боломжгүй гэж тайлбарлаж байгаа.
Хариуцагч нар шүүхэд ...зарж борлуулах гээд зар өгөхөд авна гэж тохироод гэрээ хийж урьдчилгаа мөнгөө өгчихөөд одоо авахгүй гэж буцааж байгаа нь бидэнд хохиролтой байна гэсэн тайлбар гаргаж байгаа.
Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж тус тус заасан.
Худалдагч Н., Э.Ванчиндорж нар нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч д шилжүүлэх үүрэгтэй.
Гэтэл худалдагч нарын худалдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Толгодын 10-18 тоот хашаа байшин нь хэний өмчлөлд байдаг нь тодорхойгүй, нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ байдаг гэх боловч хэрэгт энэ талаархи нотлох баримтыг хариуцагч нар ирүүлээгүй.
Иймд хариуцагч нарыг эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч д шилжүүлээгүй байна гэж үзэх үндэстэй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч Н. нь шүүх хуралдаанд ...би орон сууцны төлбөрт Э.Ванчиндоржид мөнгө өгөх ёстой учраас ын өгсөн 1 000 000 төгрөгийг Э.Ванчиндорж надаас авах өр төлбөртөө тооцож авсан. Би Э.Ванчиндоржид төлбөртэй учраас ын нэхэмжилж байгаа мөнгийг Э.Ванчиндорж намайг төл гээд байгаа. Тиймээс би эгчийн мөнгийг төлөхөөс өөр арга алга.Гэхдээ эгч байшинг авахгүй гэж буцааснаас болж би бас их хохирч байна. Э.Ванчиндорж бол энэ асуудал надад хамаагүй. эгч мөнгөө Н.өөс авна биз гэсэн байр суурьтай байгаа гэсэн тайлбар гаргасан.
Шүүх хариуцагч 1 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож шийдвэрлэв. Учир нь Э.Ванчиндорж нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Толгодын 10-18 тоот хашаа байшингийн өмчлөгч эсэх нь тодорхойгүй атлаа оос 1 000 000 төгрөгийг авсан, түүнчлэн Э.Ванчиндорж Н. нарын хоорондын өр төлбөрийн асуудал нэхэмжлэгч д хамааралгүй, хэрэв Э.Ванчиндорж Н.өөс мөнгө авах ёстой бол Н.өөс өөрөөс нь үүргийг шаардах эрхтэй ба тэрээр оос 1 000 000 төгрөгийг авах эрхгүй байсан гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээнд тооцож 800 000 төгрөгийг хариуцагч гаргуулж нэхэмжлэгч д олгож, хариуцагч Н.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, хариуцагч Н.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 23 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр ньтанилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА