Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2016/ШЦТ/72

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н .Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

          Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян

          Улсын яллагч Ц.Мөнхжаргал

           Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд

     Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн **********тоот хэргийг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Д.Д нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны едер Хөвсгөл аймгийн Т.Л сумын 1 дүгээр багийн нутаг Н. С гэх газраас иргэн  Н.Б- ийн 25 тооны адууг хулгайлж 14.520.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                            ТОДОРХОЙЛОХ НЬ

 Шүүгдэгч Д.Д нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны едер Хевсгөл аймгийн Т.Л сумын 1 дүгээр багийн нутаг Н.С гэх газраас иргэн Н.Б 25 тооны адууг хулгайлж 14.520.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь

Хохирогч Н.Б-ийнмөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 03-ны едөр манай эхнэр  Э.Г рүү М.И гэдэг хүн утсаар яриад “танай адуу Н.Сгэх газар байна, би даагаа барьж аваад Д.Р хойш нь туулгаад орхилоо" гэж ярьсан байсан. Тэгээд маргааш өглөө нь би адуугаа хайгаад сураг гаргаж чадаагүй. Тэгээд хайж явсаар байтал 3 хоногхайгаад 12 сарын 07-ны өдөр адуугаа ********худгийн Өндөр хөх уулын бэлээс олж авсан. Нийтдээ 25 тооны адуу байснаас ногооны дааган шүдпэн, соёолон гүү нийт 2 тооны адуу алга болсон байсан. Уг адуу нь зөв талын гуяндаа 6 нүхтэй крантан тамгатай шар хээр даага, нөгөөх нь бор хээр зүсмийн зөв талын гуяндаа 6 нүхтэй крантан тамгатай адуу байсан. Миний алдсан 2 адуу хоёулаа хурдан удамтай байсан. Даагыг би 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Байдсаа 1.500.000 төгрөгөөр үнэлнэ...Хурдан угшлын адуу гэж л ингэж үнэлж байгаа юм. Ямар нэгэн эрдэм чадал байхгүй. Эх нь жороо явдалтай л юм. Хохирлоо төлүүлж авмаар байна гэсэн боловч миний хохирлыг бүрэн барагдуулж бид хоёр эвлэрсэн ба цаашид ямар нэгэн санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэх мэдүүлэг /хх-ийн 9-12-р тал/

Гэрч Г.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Д.Г нутгийн ах гэдгээр нь мэднэ.,.2015 оны 12 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед Д.А ах манай гэрт орж ирсэн. Тэгээд “ах нь танай захьсан идэшний адууг авчирлаа” гээд Д.А ах бид 2 гарч адууг нь хашсан. Д.А ах бид хоёр Д.А ахын тууж ирсэн адууг бүгдийг нь хашиж байгаад улаан хээр зүсмийн босоо дэлтэй даага, халтар хээр зүстэй байдсыг барьж авсан. Тэр хоёр адууг хашаан дотроо ногтолж уяж хонуулаад маргааш өглөө нь босоод Д.А ахтай хамт манай идшэнд худалдаж авсан даагыг янзлаад дуусаж байхад Д.Р,  нар ба ах 3 ирсэн. Тэгээд би даагаа янзалж дуусангуутаа хониндоо явсан. Хониноос ирэхэд байдсаа ** ах 3 янзлаад дуусч байсан...Д.А ах ганцаараа адуу тууж ирсэн. Хэний адуу юм гэж асуугаагүй, “өөрийнхөө адууг тууж авчирсан юм байна" гэж би бодсон юм... Манай ээжид даагаа 250.000 төгрөгөнд зараад арьсаа өөрөө аваад ээж 200.000 төгрөг өгөхөөр болсон. Байдсаа махлаад хүмүүст хувааж зарсан юм шиг байсан. Яг хэн, хэнд хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/

Гэрч Ю.М  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2015 оны 12 сарын 03-ны орой 22 цагийн үед Д.А ах олон адуу тууж ирээд “идэшнийхээ адууг барьж ав” гэж хэлсэн...”Нэг адуу нь танай идэш, нөгөө адууг нь би өөрөө махалж зарах юм” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 11 цагийн үед манай хүү П.Чтай хамт эхлээд манайд өгөх даагыг янзалсан. Тэгээд манай хүү хониндоо явсан. Тэгээд "өөрийнхөө адууг янзлах хүн олно” гээд  тэр а 3-ыг дуудаж өөрийнхөө адууг янзлуулсан. Тэгээд хүмүүст адуугаа зараад байх шиг байсан. Яг хэн хэнд яаж зарж байгааг нь би сайн мэдээгүй. Би 2 адууны гэдсийг нь янзалсан...Би Д.А ахыг өмнө нь “адуу хулгай хийж байна” гэж сонсож байгаагүй болохоор хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/

Гэрч Ю.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 12 сарын 04-ний өдөр 16 цагийн үед сумын төв орж хуүхдээ авах гэж явахдаа М.Н эгчийн гэрээр ороход нартай хамт адуу янзлаад дуусч байсан. Гэр дотор М.Н эгч хүү, ач нартайгаа хамт байсан. Бараан зүсмийн адуу янзлаад дуусч байсан. Д.А ахтай очиж уулзахад “Б.Д ах өрөөлийг нь авах гэж байгаа” гэхээр нь “би нэг гуяыг нь авна” гэхэд “бэлэн мөнгө өгвөл 50,000 төгрөгөөр ав” гэхээр нь 50,000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд намайг “сумын төв явах юм бол арьсыг нь тушаачих” гээд сүүлд янзалж байсан адууныхаа арьсыг надад өгөөд явуулсан. Сумын төв рүү М.Н эгчийн банди хамт орж ирсэн. Би Б.А гуайд 35.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгийг нь Д.А ахад аваачиж өгөөд шууд гэр лүүгээ харьсан. Би хулгайн адуу гэж огт бодоогүй. Д.А ах өөрөө адуу мал сайтай болохоор тийм зүйл огт бодоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 17- 18-р тал/

Гэрч Д.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын

03-ны өдөр Б.Б гэрт очиж Д.ой хамт идшийг нь хийсэн. Тэгээд тэндээ хоночихоод маргааш өглөө нь  Б.Б утас руу Д.А ах залгаад “ирээд адуу алаад өг гэж байна гэж хэлж байна” гээд  2 бид 3 М.Нгийн гэрт очиж хээр зүсмийн байдас байсныг нь янзалсан. **о бид 2 М.Нгийн гэрт мах идэж байж байгаад үдээс хойш сумын төв орж ирсэн. Тэр адууныхаа хааг Д.А ах бас барьж орж ирсэн, зарна гэж байсан хэнд зарсныг мэдэхгуй. Тэгээд надад 5000 төгрөг өгсөн. Би хулгайн адуу гэж огт юм бодоогүй. Д.А ах өерөө адуу мал сайтай болохоор тийм зүйл огт бодоогүй гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20—р хуудас/

Гэрч Ю.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2015 оны 12 сарын

04-ний өдөр манай хөдөө гэрт  2-той хамт байсан юм. Х.А, Д.Охоёр 12 дугаар сарын 03-ны өдөр манай гэрт манай идшийг хамт хийлцсэн юм...Би 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр Б.Д ахынд очиход “адууны мах зарах хүн байна уу, зарах хүн байвал мэдэж байгаарай'1 гэж хэлэхээр нь би тухайн үед Д.А ах л адуутай хүн, адуу зарж магадгүй, би тааралдвал асууж өгъе" гэж хэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өглөө М.Н эгчийн утсаар Д.А ах “М.Нгийн идшийг авчирч өглөө ирж адуу янзалж өгөөч” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь ***хоёрыг дагуулаад М.Н эгчийн гэрт нь 12 цагийн үед очиход М.Н эгч бандитайгаа, Д.А ах цуг байсан. М.Н эгчийн хүү П.Ч бид нарыг ирэх үед зөрөөд хониндоо явсан. Нэг адууг янзалсан байсан, бас нэг адуу хашаанаас уяатай байсан. Тэр уяатай байсан адууг **а, , Д.А ах бид 4 янзалсан. Адууг нь янзалж дуусчихаад би хонь руугаа явсан.***, Д.А ах нар ** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Д.А ахыг сураглаж явсаар байгаад 12 дугаар сарын 04-05-ны үед сумын төвд гудамжинд Д.А ахтай тааралдаад “адууны мах зарах юм уу” гэхэд “байна” гээд өрөөл махыг авахаар тохирсон юм. Тэгээд би...өрөөл махыг нь ачаад 100.000 төгрөгөөр аваад дээр нь нэг шил архи авч өгсөн...Би хулгайн адуу гэж огт бодоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний мэдэж байгаагаар одоогоос 4-5 жилийн өмнө Н.Б хүрэн үрээг хязаалан насанд нь авчирж байсан. Т.Л сумын болон бусад сумдын уралдаанд байнга уягдаж уралддаг...Энэ хүрэн үрээг Сүхбаатар аймгаас худалдаж авч авчирж байсан гэж байсан. Түүнчлэн өөрийнхөө угшилтай хээр морийг сумын болон овооны наадамд уяж уралдуулж байдаг. Энэ хээр морь нь 2012 онд Т.Л сумын баяр наадамд 9-өөр бас давхиж байсан. Түрүүлж айрагдаж байгаагүй санагдаж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 27-28-р тал/

Шүүгдэгч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 03-ны орчимд өөрийнхөө мал байдаг Мөнхчулуун гэх айлд байж байгаад орой өөрийн саарал морьтой мордоод явсан. Дүү  Д.Б-ийн рүү явж байсан. Замд ухаагийн үзүүр гэх газар 20 гаруй тооны адуу тааралдсан. Ингээд уг адууг тууж яваад Хөхий худаг гэх газар аваачиж М.Н гэх айлын үхрийн хашаанд хашиж байгаад барьж авсан юм. М.Н гэх хүн надад идэшний даага захиж байсан юм. Тэгээд 2 адууг барьж авсан...Адууг нь буцаагаад туусан. Барьж авсан 2 адуугаа М.Нгийн гадаа нядалсан. Хээр зүсмийн даага, мөн хар хээр зүсмийн шүдлэн байдас 2 байсан. Д.Н махыг М.Нд 200.000 төгрөгөөр зарсан. Шүдлэн байдасны махны өрөөлийг сумын төвийн Б.Д гэх залууд 150.000 төгрөгөөр зарсан. Нөгөө өрөөлний ууц, хааг нь О.Ү гэх хүнд 40.000 төгрөгөөр өгсөн. Нэг гуяыг нь М.Ж гэх айлд 40.000 төгрөгөөр өгсөн...Хохирогч мэдүүлэхдээ ирэх оны ногооны гэдэг утгаар нь нэг, нэг нас нэмж хэлсэн байна. Хоёр адуу хоёулаа охин байсан юм... Шөнө орой байсан учир адууг нь таниагүй гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/

Эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 29-р тал/

Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 30-р тал/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд бэхжүүлж авсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд нь шүүх хуралдаанд “... шүүгдэгч Д.Д нь олон тооны мал хулгайлах зорилгогүй байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар зүйлчилж өгнө үү” гэж мэтгэлцэж байгаа боловч хулгайлах гэмт хэргийн бүрдэл нь гэмт этгээд нь бусдын өмчийн эд хөрөнгийг авч түүнийг өөрийн өмчийн адилаар захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр төгсдөг тул шүүгдэгч Д.Дг бусдын олон тооны бод мал хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэв. Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгч Д.Дгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Өөрийнхөө мал байдаг М.Н гэх айлд байж байгаад орой өөрийн саарал морьтой мордоод явсан... Замд ухаагийн үзүүр гэх газар 20 гаруй тооны адуу тааралдсан. Ингээд уг адууг тууж яваад ******гэх газар аваачиж М.Н гэх айлын үхрийн хашаанд хашиж байгаад барьж авсан юм..,М.с М.Нгийнх хүртэл 20 гаруй км байгаа” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.Дг бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Хөвсгөл аймгийн Т.Л сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэн нийгмээс тусгаарлах шаардлагагүй байна гэж шүүх үзлээ.

          Харин шүүгдэгч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн;. Би 2015 онд 300 гаруй толгой мал тоолуулсан...." гэх мэдүүлэг болон хавтаст хэргийн 50-р хуудсанд авагдсан 2014 оны жилийн эцсийн малын тооллогын баримт зэргээс шүүгдэгч нь өөрийн гэсэн мал, хөрөнгөтэй байх тул түүнд оногдох хэсгээс эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн, шүүгдэгч Д.Дгийн гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн уналга болох зөв талын гуяндаа хас тамгатай, саарал зүсмийн 1 тооны адууг улсын орлогод оруулах нь зөв гэж үзлээ.

Эрүүгийн ****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжпэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 14 хоног цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Д-г бусдын олон тооны мал хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Д.Д-гаас 200.000 /хоёр зуун мянга/төгрөгний эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Дд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61 4-т зааснаар Д.Д-гийн ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, , хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 14 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Д.-гийн зөв талын гуяндаа хас тамгатай, саарал зүсмийн 1 тооны адууг улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-гийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.АРИУНЖАРГАЛ