Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2016/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг

Улсын яллагч: Г.Ганхөлөг

 Шүүгдэгч П.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Хариад овогт Пүрэвийн Б.Хэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

145.2-т зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **********дугаартай хэргийг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын харьяат,

Шүүгдэгч П.Б нь машин механизм ашиглан 2015 оны 10 дугаар сард *****сумын нутаг *********гэх газраас иргэн Г.Хын эзэмшлийн 1 тооны ухам дөрөөвч имтэй, хар зүсмийн сарлагийн эр үхрийг хулгайлан *******гэх газар тууж аваачин нядалж, зарж борлуулан 850.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                ТОДОРХОЙЛОХ нь

 Шүүгдэгч П.Б нь 2015 оны 10 дугаар сард ******сумын нутаг *********ам гэх газраас иргэн Г.Хын эзэмшлийн 1 тооны ухам дөрөөвч имтэй, хар зүсмийн сарлагийн эр үхрийг машин механизм хэрэглэн хулгайлан авч, 850.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч П.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би хэрэг хийсэн их гэмшиж байна. Дахиад ийм хэрэг хийхгүй гэж бодож байна гэв.

Хохирогч Г.Хын мөрдөн байцаалтад өгсөн: Манайх энэ намар ******намаржиж байсан. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үхрээ тугалтай нь тавиад тууж гаргасан. Намар хүмүүс үхрээтугалтай нь хэсэгтавьчихдаг юм. Манай үхэр өөрснөө яваад ********эхээд гарсан байсан. Тэгээд би үхэрнийхээ араас 2015 оны 10 дугаар сарын 07-нд очиж үзэхэд манай үхэрнээс ухам дөрөөвч имтэй, хар зүсмийн сүүлэн дээрээ жижигхэн доголтой нас нийлж байгаа гуна маань байхгүй байсан. Ингээд хайчсан юм бол гээд ойр зуур эрж хайсан боловч олдоогүй. Ингээд сурагтавьж байхад **********сумын хэсгийн төлөөлөгч нэг айлын амбаарнаас хар үхэрийн шинэхэн шир олсон тухай надад хэлсэн. Тэгээд би гэрээрээ байж байтал ********** сумын “Заваанаа” гэж дууддаг залуу, Б.Х гэх залуутай манайд ирсэн. Манайд ирээд танай хар шарыг би авчихсан юм гэж Б.Х нь хэлсэн. Би танай шарыг төлж өгнө гээд хэлээд явсан гэх мэдүүлэг / хх - ийн 9-10-р хуудас/,

Гэрч С.Г мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 10 дугаар сарын 27- ны өдөр хэсгийн төлөөлөгч Тамгын газрын машинаар хөдөө 2 дугаар баг руу ажлаар явах гэж байгаа талаар сонсоод би мод үзэх гэж цуг явсан юм. Тэгээд Р.Д гэдэг айлд очсон юм. Очоод Рэ.Н эхнэрийг машиндаа суулгаж аваад ******* гэх нэртэй газар Р.Дын өвөлжөөний амбаар дээр ирсэн юм. Тэгээд хэсгийн төлөөлөгч И.Л танай амбаарт үзлэг хийнэ гэж Р.Дын эхнэрээс асуухад хийж болно гээд зөвшөөрсөн. Тэгээд уг амбаарт үзлэг хийхэд дотроос хар зүсмийн үхэрийн шир, гялгар цаас, үхэрийн хоёр шийр гарч ирсэн юм. Тэгээд хэсгийн төлөөлөгч уг хар үхэрийн ширийг танайх мөн эсэхийг Р.Дын эхнэрээс асуухад би мэдэхгүй гэж хэлж байсан гэх мэдүүлэг/хх-ийн 16-р хуудас/,

Гэрч Ч.Х мөрдөн байцаалтад өгсөн: Хэсгийн төлөөлөгч И.Л уг өвөлжөөний амбаарт үзлэг хийх шаардлагатай байна. Мэдээллийн үндсэн дээр гэж Р.Дын эхнэрээс асуухад таны ажил юм чинь хийж болно гэж зөвшөөрсөн. Уг амбаарт үзлэг хийсэн чинь амбаар дотроос хар зүсмийн үхэрийн хар шир, хоёр ширхэг шийр, нэг том гэгчийн гялгар юм цус болчихсон гарч ирсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 17- дугаар хуудас/,

Сэжигтэн Э.Р.Дын мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орчимд манай хүргэн ах болох Б.Х мотоциклтой ирсэн. Ирэхдээ үхэр хөөгөөд ирлээ хамжилцаад өгөөч гэсэн. Х.А гэж айлын үхэрийг туугаад ирсэн байсан. Тэгээд тэр үхэрийг өвөлжөөн дээр аваачиж хашиж байгаад нэг үхэр барьж авсан. Барьж авсан үхэр нь хар зүсмийн эр үхэр байсан. Үхэрийг бид хоёр хамжиж нядлаад Б.Х ах махыг нь Мөрөнрүү оруулж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

П.Ц мөрдөн байцаалтад өгсөн:...П.Б нь 2015 оны 11 дүгээр сарын эхээр бие нь муудаж 100.000 төгрөгийн хэрэгтэй байна гэхээр нь би хуучин мотоциклийг нь мөнгө өгч авсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/,

Мал үнэлсэн тайлан/ХХ-ийн 19 дүгээр хуудас/, шүүгдэгч П.Бийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 30-31,33-34,36-37 дугаар хуудас/ зэрэг болно.

Мөн шүүгдэгч П.Б нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн нь хохирогч Г.Х, гэрч С.Г, Ч.Х нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, түүнд эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Бийн эзэмшлийн мотоциклийг 120.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ 120.000 төгрөгийг шүүгдэгч П.Бээс хураан гаргуулж, шийтгэхтогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь

1. Шүүгдэгч  П.Б-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч П.Бэд эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр / жил 1/ нэг / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Бэд оногдуулсан 2 / хоёр / жил 1/ нэг / сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар П.Бэд оногдуулсан 2 / хоёр/ жил 1/ нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шүүгдэгч П.Бээс гэмт хэргийг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан гаргуулж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

б.Эрүүгийн ******* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тустус дурдсугай.

7.       Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,

4

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

8.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээрүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    

                            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.ЭРДЭНЭ-ОЧИР