Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2018/01223

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 11 өдөр Дугаар 142/ШШ2018/01223 Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* *******-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг Шандын ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Морьтон цогцолбор тоотод оршин суух, овогт /РД:/

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг тоотод оршин суух, овогт /РД:/ нарт холбогдох,

 

Зээлийн төлбөр 60159592,68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Д., Ж.*******, хариуцагч Н.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* *******-н Эрдэнэт салбарын захирал Б.Энхнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Долгорсүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.******* нар нь ******* *******тай 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1130028066 дугаартай зээлийн гэрээ байгуулан 65000000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2015 оны 01 сарын 15-ний өдөр зээлдэгч О. ******* Банкин дахь 5000098895 дансанд 65000000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Мөн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1130030409 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1264000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар зээлж, ******* гэрээ болон хуулийн 1130030409 дугаар зээлийн дансанд олгож, зээлдэгч 2 ширхэг гар утас худалдан авсан. Зээлдэгч О.Долгорсүрэн нь 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 5001526782 дугаар зээлийн шугамын гэрээ байгуулан 17000000 төгрөгийн зээлийн шугамын эрхийг жилийн 22,8 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 0,2 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатайгаар нээлгэсэн. Банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн эрхийг 5001526782 дугаар дансанд нээсэн. Гэнэтийн харамсалтай зүйл болж зээлдэгч О.Долгорсүрэн 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нас барсан бөгөөд үүнээс хойш хамтран үүрэг гүйцтгэгч Ж.******* болон зээлдэгчийн охин Д. нар зээлийн төлбөрийг төлж байсан боловч 2016 оны 6 дугаар сараас хойш зээлийг төлөөгүй. Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч болон зээлдэгчийн өвлөгч нар дээрх зээлийн гэрээдийн дагуу нийтдээ үндсэн зээлд 22247556.19 төгрөг, зээлийн хүүд 12408391.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 65604.89 төгрөгийг төлсөн. Хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.*******д зээлийг төлөх тухай мэдэгдэж, уулзаж байсан боловч гэрээний үүргийг гүйцэтгэхгүй байгаа ба зээлдэгч О. 1 дүгээр ээлжийн ганц өвлөгч болох Д. нь зээлдэгчийн нэр дээрх орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийг эрхлэн удирдаж, одоог хүртэл бусдад түрээслүүлэн өвийн хөрөнгийг хүлээн авч, түүнчлэн зээлийн төлбөрийг төлөх тухай бичгээр санал хүсэлтээ гаргаж байсан. Хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сард өвийн хөрөнгөөс зээлийн төлбөрийг төлнө гэсэн боловч өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулах арга хэмжээ авахгүй утсаа авахгүй байна. Монголын нотариатчдын танхимын 2018 оны 7 дугаар сарын албан бичгээр илэрхийлэгдэж байгаа ба хөрөнгийг худалдан борлуулах арга хэмжээ аваагүй, авахгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, Иргэний хуулийн 242 дугаар зүйл болон 1130028066, 1130030409, дугаартай гэрээний 3.3 дахь заалтууд, 5000098895-01 дугаартай гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 59,916,443.81 төгрөг, 2018 оны 10 -р сарын 02-ны өдрийн байдлаарх хүү 204,755.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,393.41, нийт 60,159,592.68 төгрөгийг Ж.*******, Д. Н. нараас гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурьдсан хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.******* шүүхэд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие зээлдэгч О. гуйлтаар, охин Д. нь хотод 2 нялх хүүхэдтэй учир ирэх боломжгүй гэх шалтгаанаар, барьцаа хөрөнгө хангалттай гэж үзсэний улмаас зээлийн гэрээнд батлан даагчаар гарын үсэг зурсан. Зээлдэгчээс нэг ч мөнгө аваагүй. Тиймээс ******* *******ны барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 5000098895-01 дугаартай зээлийн гэрээний дагуу 11497121 төгрөгийг төлж барагдуулна. Уг төлбөрийг 2018 оны 12 дугаар сараас эхлэн сар бүр 500000 төгрөгөөр төлж дуусгасны дараа өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж авна гэжээ.

 

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний ээж талийгаач О.Долгорсүрэн нь 2015 онд ******* *******наас зээл авсан. Уг зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь би бөгөөд уг төлбөрийн ногдох хэсгийг нь төлөөд барьцаа хөрөнгийг суллаж авах хүсэлттэй байна. Тухайн зээлнээс Н. 17000000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг мөнгөнөөс 5500000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 11500000 төгрөгийг Н. эгч төлнө. Харин миний зээлийн үлдэгдэл 48659593 төгрөгийг график гаргаж хугацаа хэтрүүлэхгүй төлөх болно. Зээлийг 2018 оны 12 дүгээр сарын 31-ний дотор 500000 төгрөг, 2019 онд сар бүр 500000 төгрөг, 2020 онд сар бүр 500000 төгрөгөөр, 2021 онд сар бүр 1000000 төгрөгөөр, 2022 онд сар бүр 2015000 төгрөгөөр төлж барагдуулна. Миний бие зээлийн төлбөрийг гаргасан графикийн дагуу төлж барагдуулж үүргээ хүлээнэ. Үүргээ биелүүлэхгүй тохиолдолд зээлийг барьцаа хөрөнгөөр барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүсэлтийг минь хүлээн авч асуудлыг боломжит байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* *******-н Эрдэнэт салбар нь хариуцагч Ж.*******, Н., Д. нарт холбогдуулан зээлийн төлбөр 60159592,68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* *******ны Эрдэнэт салбар нь зээлдэгч О.Долгорсүрэн Ж.******* нартай 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1130028066 дугаартай зээлийн гэрээ байгуулан 65000000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. ******* ******* 2015 оны 1 сарын 15-нд зээлдэгч О. ******* *******ин дахь 5000098895 дансанд 65 сая төгрөгийг шилжүүлжээ.

Мөн зээлдэгч О.Долгорсүрэн нь 2015 оны 09 сарын 21-ний өдөр 5001526782 дугаар зээлийн шугамын гэрээ байгуулан 17 сая төгрөгийн зээлийн шугамын эрхийг жилийн 22.8 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 0.2 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатайгаар нээлгэсэн,

Мөн ******* *******ны Эрдэнэт салбар нь зээлдэгч О.Долгорсүрэн Ж.******* нартай 2015 оны 05 сарын 21-ний өдөр 1130030409 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1264000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг тоот Ү-2101003848 улсын бүртгэлийн дугаартай, 27.6 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж 2015 оны 01 сарын 15-ны өдрийн 1130028066-1 дугаартай барьцааны гэрээ, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-23-203 тоот Ү-2101005639 улсын бүртгэлийн дугаартай 18 м2 нэг өрөө орон сууцыг барьцаалж 2015 оны 05 сарын 21-ний өдөр 1130030409-01 дугаартай барьцааны гэрээ барьцааны гэрээг тус тус байгуулжээ.

 

Зээлдэгч О.Долгорсүрэн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нас барсан байх бөгөөд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.*******, зээлдэгчийн /О./ хууль ёсны өвлөгч болох Д. нар зээлийн гэрээний дагуу нийтдээ үндсэн зээлд 22247556,19 төгрөг, зээлийн хүүд 12408391,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 65604,89 төгрөг тус тус төлжээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хуульд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Хаан ******* хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зээлдэгч О.Долгосүрэнгийн хууль ёсны өвлөгч Д., хамтран үүрэг гүйцэтгэгч, батлан даагч Ж.*******, Н. нар нь зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулалгүй хугацаа хэтрүүлж, нэхэмжлэгч талаас зээлийн хугацаа хэтэрч байгаа талаар сануулж, төлөхийг шаардсан боловч нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хариуцагч Д. нь Зээлийг 2018 оны 12 дүгээр сарын 31-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 500000 төгрөгөөр, 2020 онд сар бүр 500000 төгрөгөөр, 2021 онд сар бүр 1000000 төгрөгөөр, 2022 онд сар бүр 20150000 төгрөгөөр төлж барагдуулна, хариуцагч Ж.******* ******* *******ны барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөрийг барагдуулж өгнө үү, хариуцагч Н.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний дагуу 11497121 төгрөгийг төлж барагдуулна. Уг төлбөрийг 2018 оны 12 дугаар сараас эхлэн сар бүр 500000 төгрөгөөр төлж дуусгах хүсэлтэй байгаагаа тайлбарласан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Талуудын байгуулсан гэрээнээс үзвэл зээлдэгч буюу хариуцагч нар нь зээлийн гэрээгээр тохирсон ёсоор төлбөрийг төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангах талаар харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж , үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Д.аас зээлийн гэрээний төлбөр 48103885,75 төгрөг, хариуцагч Н.гаас 11497,121 төгрөг, хариуцагч Ж.*******аас 558585,39 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* Банк *******-д олгож, барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг тоот Ү-2101003848 улсын бүртгэлийн дугаартай, 27.6 м.кв 2 өрөө орон сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-23-203 тоот Ү-2101005639 улсын бүртгэлийн дугаартай, 18,0 м.кв 1 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458748 /дөрвөн зуун тавин найман мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгийн хураамж 398469 төгрөг, хариуцагч Н.гаас 198903 төгрөг, хариуцагч Ж.*******аас 17407 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-ийн Эрдэнэт салбарт олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч овогт /РД:/-аас зээлийн гэрээний төлбөр 48103885,75 /дөчин найман сая нэг зуун гурван мянга найман зуун наян тав/ төгрөг, хариуцагч овогт /РД:/-аас 11497,121 /арван нэгэн сая дөрвөн зуун ерэн долоон мянга нэг зуун хорин нэг/ төгрөг, хариуцагч ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-аас 558585,39 /таван зуун тавин найман мянга таван зуун наян тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* *******-ийн Эрдэнэт салбарт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг тоот Ү-2101003848 улсын бүртгэлийн дугаартай, 27.6 м.кв 2 өрөө орон сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-23-203 тоот Ү-2101005639 улсын бүртгэлийн дугаартай, 18,0 м.кв 1 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458748 /дөрвөн зуун тавин найман мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгийн хураамж 398469 төгрөг, хариуцагч Н.гаас 198903 төгрөг, хариуцагч Ж.*******аас 17407 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-ийн Эрдэнэт салбарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ