| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/75 |
| Огноо | 2016-03-28 |
| Зүйл хэсэг | 181.2.5., |
| Улсын яллагч | Ц.Бямбажаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2016/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгн Н.Ариунжаргал даргалж, шүүгчид Т.Батжаргал, М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг
Улсын яллагч Ч.Бямбажаргал
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж, Б.Амаржаргал, Ч.Энхбаяр
Хохирогч нарын өмгөөлөгч Д.Намжилмаа
Иргэдийн төлөөлөгч Ч.Даваасүрэн
Хохирогч Ж.Г, М.Б
Шүүгдэгч Ш.Д, Ц.Б нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3, 185 дугаар зүйлийн 185.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б нарт холбогдох эрүүгийн ****** тоот хэргийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Ц.Б, Ш.Д нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр галт зэвсэг ашиглан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-20-17 тоотод оршин суух иргэн Ж.Гын байшингийн цонх руу ******маркийн гар буугаар буудаж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж танхайрсан, Мөн шүүгдэгч Ц.Б нь байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэргийгтус, тус үйлдсэнд холбогджээ..
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ш.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж бүлэглэн танхайрсан, шүүгдэгч Ц.Б нь 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр галтзэвсэг ашиглан Хөвсгөл аймгийн ******** сумын ********* тоотод оршин суух иргэн Ж.Гын байшингийн цонх руу **********маркийн гар буугаар буудаж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж бүлэглэн танхайрсан, мөн шүүгдэгч Ц.Б нь байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэргийг тус, тус үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогч Ж.Гын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн ... Би өчигдөр буюу 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өглөөний 10 цагт Д.Ж бид 2 хамт Мөрөн сумын *******дээр очиж захиралтай нь уулзана гэж сүүлийн 2-3 хоног биеэр болон утсаар ярьж байсан, Тэгээд уржигдар буюу 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Г.Р-р, нар нарын хамт архи уучихсан байсан болохоор өчигдөр өглөө шартаад байсан...Тэгээд би 11-12 цагийн хооронд Д.л руу / утсаар яриад "Би өнөөдөр архи уучихлаа. МСҮТ рүү хоёулаа очих худлаа боллоо. Та завтай бол манайд ганц юм аваад ирээч, хоёулаа ярилцъя" гэж хэлсэн. Тэгтэл 20 минутын дараа Д.В өөрийнхөө инженер А.Г гэгчийн хамт 0,75 литрийн Улаанбаатар гээд архины тал авч ирсэн. Тэр архийг нь бид 3 хувааж уусан.... нар бид 3.А гэрт хамт очсон. Бид 4 тэдний гэрт нэг шил виски хувааж уусан... Д.Д надад Тан зоригтоо чи нэг шил виски аваач” гэхээр нь Д.А ээж дэлгүүрээс нэг шил виски авсан. Тэр вискигээ Д.Д гудамжинд буцаж очоод ууж байгаад манай гэрийн гадаа очиж хашааны гадаа машин дотроо үлдсэн вискигээ уусан. Д.В бид 2 манай гэрийн гадаа машин дотор ******-ийн авто засварын газрын дадлагын байрны барилгын зурагны үнийн дүнгээс болж маргаж эхэлсэн. Учир нь би “Зургийн гэрээ байгуулж үнэ тохирсны дараа улсын комиссын актан дээр гарын үсэг зурна“ гэж хэлснээс болж бид 2 маргасан. Хоорондоо маргалдаж машин дотор барилцаж авсан. Тэгээд би машинаас нь буугаад ганцаараа гэртээ орсон. Намайг гэртээ ороход манай гражийн барилгыг барьж байсан Э.Т т, нар байсан...Тэгээд өнөө өглөө манай эхнэр намайг сэрээгээд хөшгөө нээж харчихаад “..о энэ цонхыг хэн хагалчихсан юм бэ, чамд мэдэж байгаа юм байна уу" гэхээр нь би босоод хартал “уг цонх нь чулуу модоор хагалсан шинжгүй л байна даа” гэж хэлчихээд гэрээсээ гарч ойр зуурын юмыг харсан. Тэгээд би цонхон доор үүссэн хагархайны дагуу гаднаас дотогш гэрийнхээ дотор талыг хартал уг цонхны хагархайны тушаа манай гэрийн хананд цоорхой үүссэн байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод уг цоорхойг очоод хартал уг цоорхойн дээр бууны сумны хошуу байсан. Тэгэхээр нь эхнэртээ хэлээд цагдаа дуудсан. Тэгэхээр нь би барьж байсан граж хашаа 2-ын завсраас уг бууны сумны хонгиог хайж эхэлсэн. Тэгтэл тэр завсар сумны нэг ширхэн хонгио хэвтэж байсан. Энэ хэргийг Д.Л үйлдсэн гэж бодож байна. Ш.Д нь манайхаар орж гардаг. Манай унтлагын өрөөг сайн мэддэг. Ц.Б манай гэрийг мэдэхгүй. Харин Ц.Б буудахдаа өөр тийш нь дээшээ буудсан байж болох юм... Ш.Д хэрэг болохын өмнө өдөр манай гэрт орж ирээд өрөө болгоныг шагайгаад, эхнэр, хүүхдийн унтдаг ор зэргийг мэдээд гарсан. Энэ байдалд маань эхнэр маань дургүйцэж байсан. Би Ш.Дыг Ц.Бийн уур бухимдлыг хүргэсэн үг хэллэг хэрэглэсэн гэж бодож байгаа. Учир нь Цэрэнжав гуай “Ш.Д хүүхдүүдийн хооронд үг хаячихсан юм байна “гэж хэлж байсан...Би Ц.Бийг хамтрагч гэж тухайн үед бодоогүй. Ингээд мөрдөн байцаагчийн өрөөнд хэрэг болсон өдрөөс 3 хоногийн дараа уулзахад “ах нь буудаагүй, буу нь олдвол эзэн нь тодорхой болно” гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод би хоёрдогч, гуравдагч хүн байна гэж бодсон. Би Ц.Бийг сэжиглэсэн ч гэсэн буруу андуурахвий, эргээд өөрөө байдалд орох вий гэж санаа зовоод чимээгүй байсан. Ц.Б нэлээд нуугдаж байгаад аргагүй мэдэгдсэн...Би Ш.Дтай ажил хэргийн холбоотой бөгөөд бид ажил хэргийн асуудлаас үүдэж маргалдаж байсан. Ш.Д нь намайг өөртэйгээ ашиг сонирхол нэгтэй байхыг шаардах, мөн “зургийн компани байгуулж чамайг дампууруулж чадна, эсвэл ажил хэргийн хамтрагч бай” гэх зэргээр намайг дарамталдаг байсан...Би анх 20.000.000 төгрөгийн орлоготойгоор компаниа нээж байсан бөгөөд одоо 200.000.000 төгрөгийн орлоготой болсон байсан ба оны эхээр 140.000.000 төгрөгийн орлого, оны сүүлээр 70.000.000 төгрөгийн орлого тооцоод ажиллаж байтал ажил тасраад хөлний шөрмөс тасархад “амь насыг чинь хэлтрүүлж” гэж намайг Ш.Д тавлаж байсан. Би орон нутгаас ажил хүлээж авдаг байсан ч аймгийн Засаг даргын тамгын газраас ажил олдохоо больсон Түүнчлэн би өөрийн найзыгаа гуйгаад өмгөөлөгчөөр оролцуулж байгаа хэдий ч 6.000.000 төгрөгийн төлбөр өгсөн. Бизнесийн хамтрагч нар надад итгэхээ больсон. Олон жил хөдөлмөрлөж бий болгосон нэр хүнд унах хэцүү байдаг юм билээ. Гэхдээ би эдгээр хүмүүсээс болж нутаг орноо орхиж явахгүй. Ингээд би нийт 106.000.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Эдгээр хүмүүс санаатай тухайн гэмт хэргийг үйлдсэн, танхайн гэмт хэрэг биш гэж үзэж байна. Надад гомдолтой байна. Шүүх хэргийг үнэ зөвөөр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг, / XX- ийн 50-59-р хуудас/
Хохирогч М Б мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн ... Сүүлийн хэд хоног ажил ихтэй байсан болохоор хүүхдүүддээ "зурагтаа унтраагаад унт” гэж хэлээд 21 цаг 00 минутын үед унтсан. Намайг унтаж байтал хана түгхийх шиг чимээ гарах шиг болохоор нь би тэр чимээнд нь цочиж сэрсэн. Би сэрээд хэсэгхэн орон дотроо хэвтэж байгаад гадаа хашаанд хүн амьтны хөрөө эд зүйл байгаа гэж бодоод том өрөөнийхөө урд талын цонхны булангаар харахад ямар нэгэн зүйл харагдаагүй...Тэгээд ажилдаа явах гээд том өрөөний урд 3 цонхны дунд талын цонх хагарчихсан байхаар нь ‘Танаа энэ цонхыг хэн хагалчихваа” гэж асуусан. Тэгтэл манай нөхөр босч байгаа харагдсан, Машинаа асаагаад хашаанаасаа гарах гэтэл манай нөхөр гарч ирээд "манай цонх руу буудсан байна, Чингисийн зурагны хажуу талд ханан дээр сум нь байна” гэж хэлж байсан. Тэгээд цагдаа дуудахаар болсон Энэ хэргээс хойш хүүхдүүд айдсын байдалтай байдаг болсон. Манай хүү гудамжинд / / Д.Лыг хараад айгаад “Д.В ах явж байна. Хурдан машиндаа сууя” гэж байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 78- 81-р хуудас/
Гэрч А.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Тэр хоёр “барилгын материал дээр гарын үсэг зураад өгөөч” гэхээр нь Танзоригт нь ууж идэж явахад би
ажил хийхгүй, дараа болъё” гэсэн чинь Д.Л нь “Чамд сонгуулийн үеэр 500.000 төгрөг өгөө биз дээ бас хивс өгсөн” гээд яриад байсан. Тэгээд тэр хоёр барилцаж аваад нэг нэгийгээ харилцан ганц нэг удаа цохьсон. Би яг хэд цохисон, хаана нь цохьсон гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэр хоёрыг зодолдоод эхлэхээр нь би салгасан гэх мэдүүлэг, / хх-ийн 66-71 -р хуудас/
Гэрч У.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг тэдний хашаанд ороход Г.Г, Д.Л. А.Г гээд 2 хүний хамт хашаан дотроо банзан дээр юм ярьчихсан сууж байсан. Би тэдний гадаа хөрөөгөө буулгасан. Хэсэг юм ярьж суусны дараа 12 цаг 30, 40 минутын үед, Д.Л нар Д.Лын цагаан өнгийн аксент маркийн машинаар гараад явсан, Тэгтэл орой 18 цаг өнгөрч байхад Д.Лын цагаан өнгийн аксент машинтай хамт Г.н гэрийн гадаа ирсэн. Машин дотор нь нөгөө 3 хүний хамт манай ангийн Э.Х сууж байсан. Тэгэхээр нь би Г.Зыг машин дотроос нь тосч авахаар очсон. Би тэд нартай 10-20 минут юм ярилцсан. Би Д.Лыг өдөр нь уулзахдаа хэдэн төгрөгний өгцөө авцаа байсан болохоор тэрийгээ нэхэж байсан. Тэгтэл Д.Л надад 100.000 төгрөг өгнө гээд салсан юм. Тэгтэл Д.Л орой нь ирчихээд надад “мөнгө өгөхгүй” гээд агсам тавих янзтай намайг “ална, хядна” гэхээр нь би “та яахаараа намайг ална хядна гээд байдаг юм, би таны насыг хүндлээд дуугүй байхад чинь, ийм настай байж намайг яаж зодох вэ дээ” гэтэл “чи намайг харж байгаарай, маргааш дүү нараа авч ирж байгаад чамайг зодуулна” гэхээр нь би согтуу хүний үг юм даа гээд нэг их юм бодолгүй чимээгүй өнгөрсөн. Д.Л ер нь уухаараа их агсам зантай болчихдог. Д.Л Г.Зын гадаа хэсэг маргаж байгаад А.Г, Э.Х нарын хамт яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 73-75-р хуудас/
Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн : ... Өчигдөр өдөр намайг ажил дээрээ байж байсан чинь манайд Д.Л ирээд “Г.З дуудаж байна. Хоёулаа хамт очьё” гээд Г.Зын гэрт нь очсон. Тэдний гэрт очиход гадаа гражийг нь барьж байсан хоёр хүн Г.З гурвуулаа байсан. Г.З халамцуу архи уучихсан байсан. Д.Л бид 2 Г.Зтой ажлын талаар ярьсан...Архиа хувааж уугаад байж байсан чинь гэрээн дээр гарын үсэг зурж өгөхгүй гээд маргаан болоод Г.З, Д.Л 2 хальт зодолдсон. Тэгэхээр нь бид 2 салгасан .тэх мэдүүлзг, / хх-ийн 76-77-р хуудас/
Гэрч Р.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2013 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө 01-02 цагийн үед манай нөхөр компьютер тоглож байсан. Би тухайн үед хүүхдийнхээ хичээлийг хийж байсан. Би номоо дуусгачихаад нөхөртэйгээ хамт компьютер тоглоод сууж байтал гадаа гэнэтхэн тас хийгээд дуугарсан, Би тухайн үед нь машины дугуй хагарсан гэж бодсон. Тэгээд минут ч болоогүй байхад гадаа тасхийгээд дуугарсан. Би нөхрөөсөө “юу юм бол” гэж асуухад манай нөхөр “гал нь таараагүй машин байхаа” гэж хэлсэн. Бид 2 үргэлжлүүлээд тоглоомоо тоглож байгаад унтсан гэх мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/
Гэрч Н.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн : ... Утсаар ярьснаас хойш нэг их удаагүй барагцаагаар 21 цагийн үед С.Э манайд ганцаараа ирсэн. Ирэхдээ нэг шил 0.75 литрийн Улаанбаатар архи авч ирээд тэр хоёр ажлын тухай ярьцгаасан. Би хүүхдээ унтуулах гээд хэсэг зүүрмэглэж байгаад сэрэхэд С.Э ‘Тэртээ харьлаа” гээд гараад явсан, С.Эг явсны дараа эхнэр Мөөжиг нь миний гар утас руу залгаад “Багийн хөгжлийн төвийн барилгын санхүүжилт орсон уу” гэж асуухаар нь би “Үгүй, ороогүй байна” гэсэн чинь утсаа тасалчихсан. С.Эг явсны дараа манай нөхөр хүүхэдтэйгээ тоглож байгаад унтах гээд хувцсаа тайлж байтал С.Э манай гэрт ганцаараа ороод ирсэн. Орж ирээд хальт сонсоход “Г.Зийн гэрийг заагаад өгчих" гээд манай нөхрөөс асуугаад байсан, би бол сайн сонсоогүй. Тэгээд манай нөхөр хувцсаа өмсөөд С.Этэй хамт гарсан. Би унтаад үлдсэн, нэг их удаагүй манай нөхөр ганцаараа орж ирээд унтсан. Маргааш өглөө нь гэртээ шартаад хэвтэж байхад нь цагдаа нар ирээд аваад явчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 298-299-р хуудас/
Гэрч Ж.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн : ... Тэгтэл Б.С хашаанаасаа машинаа унаад гарснаас хойш ах Баяраа нь манай гэрт 22 цаг болох гэж байхад орж ирээд Б.Хийн эхнэр над руу утсаар залгаж яриад “Б.Хийг машинтай энэ тэрүүгээр согтуу яваад байна, та олоод гэрт нь аваад ирээч гээд байна, хоёулаа хамт гарья" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Б.А хамт явахаар болсон . Баяраа бид 2 Б.Хийг “Д.Д гэрт байж магадгүй” гээд Д.Д гэрийн гадаа очсон...Тэр хашааны урд талд 10 орчим минут хүлээж байтал Б.Х өөрийнхөө УАЗ 469 машиныг барьчихсан Д.В хажууд нь суучихсан хоёулаа нэлээн халамцуу ирсэн. Тэгэхээр нь Б.А бид 2 Б.Хийг дагуулаад гэрт нь авч ирсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 300-302-р хуудас/
Гэрч Н.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн : ... Би 2012 оны намар 11 дүгээр сар Д.В ахын компанид ажиллаж байхдаа аймгийн цахилгаан станцын өргөтгөл дээр буюу Бөмбөгөр циркийн зүүн талд гэр барьж ажиллахаар болсон. Тэгээд тэр гэрийг барих гээд манай ажилчид бүгдээрээ оролцож байсан. Би гэрийн нэг туургыг сөхтөл туурган завсар бор өнгийн савхин ширэн гэртэй төмөр гар буу байсан, Би тэр бууг хуйнаас нь гаргаж ирээд буунаас замгийг нь салгаад үзтэл магазиндаа 8 ширхэг сумтай байсан. Би тэр бууг даамал А.Т үзүүлэхэд “наадах чинь байлдааны зориулалттай буу байна” гэж хэлэхээр нь би тэр бууг гэртээ аваачаад хадгалсан. Тэгтэл 7-8 хоногийн дараа Д.В ах “гэрийн туурган дор хийчихсэн буу хаана байна” гэхээр нь би “надад байгаа” гэж хэлсэн. Тэгтэл Д.В ах машинаар надтай хамт манай гэрт очоод тэр бууг надаас аваад явсан гэх мэдүүлэг, /хх-ийн 303-304-р хуудас/
Гэрч Э.Эмөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэр бууг Э.Р олоод надад үзүүлэхээр нь би уутнаас нь гаргаад хартал хүрэн өнгийн бариултай гар буу байсан. Тэр бууны замаг нь хойшоо дээшээгээ гозойж цэнэглэгдэж байсан. Би тэр бууных нь хойно байдаг түгжээг мулталж замгийг нь авч байгаад гол төмөр доторхыг нь харсан, тэгэхэд гол төмөр нь хуучин бололтой сум гараагүй удсан шинжгэй байсан, Би тэр бууг нь үзээд Э.Т эргүүлээд өгсөн. Буунд магазин байсан ч сум бол байгаагүй. Надад Э.Т “энэ сум нь юм шиг байна” гээд нэг сум үзүүлсэн тэр нь богинохон сум байсан, би түүнээс өөр сум хараагүй гэх мэдүүлэг, /хх-ийн 307-308-р хуудас/
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн : ... Намайг гэртээ орохын үед Б.Х “Д.Дд очоод санхүүжилт орж байгаа гэнэ, цалин тавих байх энэ талаар уулзаад ирье” гээд явсан. Энэ үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Би Б.Хийг явсных нь дараа дэлгүүр орж тамхи авахад цаг яг 22 цаг болж байсан. Тэгээд нэлээн орой ч болсон, Б.Х ирэхгүй болохоор нь “удаад байна, цалингаа бодоод байгаа юм шиг байна, хоёулаа Д.Д-д очъё” гээд Цагаан ахын хамт портер машинаар шууд Д.Д гэрт нь очсон. Бид 2-ыг Д.Д гэрийн гадаа очиход Д.В, Б.Х хоёр Б.Хийн супер ***машин дотор сууж байсан, Д.Д эхнэр хашааны гадаа гараад ирсэн байсан. Намайг очиход Б.Х “хаа хүрч яваа юм” гэхээр нь би “энэ хүрч явна” гэсэн чинь Б.Х “та 2 түрүүлээд явж
6
бай, би араас чинь хөдөллөө” гээд би хөдөлсөн. Миний араас Б.Х хөдлөөд явсан, бид нар шууд гэртээ ирсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 318- 318-р хуудас/
Гэрч А.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн :... Парабеллум Р08 буу нь дэлхийн 2 дугаар дайны үед ашиглагдаж байгаад одоо байлдааны галт зэвсгийн зэвсэглэлийн чанараа алдаж зэвсэглэлээс хасагдаж одоогоор ашиглагдахгүй байгаа. Харин иргэдийн гар дээр үзэсгэлэн, өв залгамжпагдаж ирсэн бэлэглэлийн чанартай ганц нэг хадгалагдаж байхыг үгүйсгэхгүй. Энэ бууны үйлдвэрлэл зогссон, сум нь ч гэсэн үйлдвэрлэгдэхээ больсон байгаа...Харин энэ буунд сум тааруулж хийгээд ажиллуулахад буудах боломжтой байх, учир нь галт зэвсгийн элэгдэл хорогдол нь бага байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 392-393-р хуудас/ Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2013 оны 12 дугаар сарын 18- ны өдрийн 83 дугаартай ... Ш.Д нь урьд нь сэтгэцийн эмгэгээр өвчилж байгаагүй, Сэтгэцийн хувьд эрүүл. Апбадан эмчилгээ хийх шаардлагагүй, Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт, /хх-ийн 373-374-р хуудас/
Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 81 дүгээртэй ... Ц.Б нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаап/й. Болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Хэрэг хариуцах чадвартай. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэх дүгнэлт, /хх- ийн 377-378-р хуудас/
Шүүгдэгч Ш.Дын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн : 2013 оны 09 сарын 24-ны өглөө Г.Зын ажпын байран дээр нь очиж уулзах гэхэд байхгүй байсан, үүний өмнөх өдөр нь Г.З над руу яриад “маргааш өглөө 09 цагт ажил дээр байж байгаарай” гэхээр нь би очсон юм...Би Г.Зоор гарын үсэг зуруулах гээд л олон дахин очоод байсан юм. Тэгээд Г.Зын утас руу нь би өөрийнхөө утсаар яриад асуухад “гэрт хүрээд ир" гэхээр нь гэрт нь очихоор болсон. Тэгээд ганцаараа гэрт нь очих гэхээр архи уух болох байх гэж жаахан жийрхээд ажил дээрээ очиж инженер А.Г аваад Г.Зын гэртнь очсон...Гэрт нь ороод мэндэлхэд Г.З согтуугаар бид хоёрт хандаж “гэрт яагаад зөвшөөрөлгүй орж ирэв, алив тэр буу хаана байна, буудна” гэж хэлсэн. Тэгэхэд Г.Зын хүүхэд нь гэртээ байсан, өөрөө согтуу байсан. Тэгэхээр нь би маргалдахаас зайлсхийгээд А.Т гарын үсэг зуруулах актаа өгчихөөд гараад машиндаа суусан...Тэгээд тэр гражийн үүдэнд ажил төрлөө ярьцгаагаад байж байтал намайг “мяду аваад ирээч" гэхээр нь “би явж чадахгүй, чи өөрөө яв" гээд машины түлхүүрээ өгсөн чинь “та өөрөө, яваад өг” гэхээр нь А.Г, Г.З, тэдний хүүхэд бид нар нь арынх нь гудамжнаас очиж нэг мяду авсан, тэр айлаасаа гараад явж байсан чинь Г.Зын аав нь тааралдсан. Аав нь “Г.З оос тросстайл хоёр авна” гэсэн. Тэгтэл Г.З намайг яваад “аавын юмыг нь аваад өг" гэхээр нь би Г.З, Алтанхуяг хоёрыг буулгаад аавыг нь хүүхэдтэй нь аваад айлаас очиж тросс тайл хоёрыг нь аваад усан сангийн гудамжны ард нэг айлд аав хүү хоёрыг нь хүргэж өгөөд би ганцаараа Г.Зын гэрт нь очсон. Намайг очтол Г.З намайг яваад “нэг шил юм аваад ир, тэгэж байж актан дээр гарын үсэг зурна” гэхээр нь би “өмнө нь чиний гурван хундага уугаад үлдээсэн архи чинь л байгаа, надад өөр архи авах мөнгө байхгүй” гэхэд "тэр архиа аваад ир” гэхээр нь “би машинаараа архинд явж чадахгүй, чи хүн явуул” гэсэн чинь тэр Амгаланг явуулах гэсэн чинь нөгөөдөх нь “машин барьж чадахгүй” гэхээр нь би өөрөө явахаар болоод Г.З, А.Г бид гурав манайд ирж задалсан Улаанбаатар архийг авсан,..Тэрийг нь А.Г Г.З бид гурав л уусан, Э.Х уухгүй байсан, тэгэж байхад Э.Х надаас “та юу хийгээд байна” гэхээр нь “би гарын үсэг зуруулах гэж долоо хоног явж байна, нийтдээ 14 хоног явж байна, Г.Г сайн дүү гээд байдаг байж гарын үсэг зураад өгөхгүй надаас 21 машин хүрмэн чулуу авсан, нэг сая төгрөг авсан, нэг удаа 500,000 төгрөг авсан, нэг удаа 2x3 м хэмжээтэй хивс авсан, хамгийн суүлд 100,000 төгрөг авсан" гээд жаахан шүүмжлэлтэй хэлсэн. Тэгээд Г.З бид хоёрын хооронд маргаан үүссэн. Тэгсэн Г.З намайг гараараа нүүр лүү цохихоор нь би Г.Зыг дийлэхгүй болохоор хүзүүнээс нь зүүгдээд авсан. Тэгтэл нар хоёр бид хоёрыг салгасан. Тэгтэл миний хуучин бэртэлтэй байсан шагай руу өшиглөсөн болохоор би машинаа барьж чадахгүй болсон. Би Э.С “ах нь хөл өвдөөд байна, бас согтуу байна, чи машин бариад хүргээд өг” гээд байж байтал Г.З ирээд бид хоёр барилцаад авсан, тэгэхэд миний цамц урагдсан байхаар нь би “чи дандаа хүний үнэтэй цайтай юм урдаг" гэж үг хаяж хэлсэн.Тэгсэн чинь Г.З "хоёулаа эвлэрье” гээд эвлэрээд надад виски авч өгөхөөр болоод Э.Х машин бариад бид дөрөв Далай ээж дэлгүүрээс ирж виски авсан...Тэгээд манай гэрт 150 граммын хятад архи байсныг нь Э.Х бид хоёр хувааж уугаад байж байтал Г.Зын эхнэр Э.Хийн эхнэр хоёр машинтай ирээд Э.Хийг хүүхдүүдтэй нь аваад явсан. Би тэгэж байхад нь Г.Зын эхнэрт “Та нар нүглээр бүтсэн байшинд амьдардаг сайхан амьдарч байна гэж бодоод байна уу” гэж муу үг хэлсэн гэсэн. Би ингэж хэлснээ сайн мэдэхгүй байгаа юм, ингэсэн гэж манай эхнэр намайг зэмлэсэн юм. Тэгээд би гэртээ ороод хоолоо идээд хүүхэдтэйгээ тоглож байгаад унтсан. Тэгээд маргааш өглөө нь босоогүй байж байхад цагдаа нар ирсэн...Г.З бид хоёр хоорондоо хэрэлдэх маргалдах үе байдаг, би нэг ажил авахаар та миний хүчинд ажил оллоо, намайг боох юм байгаа биз дээ гэдэг байсан. 2009 онд барилга хот байгуулалтын яамны хүмүүс ирээд би Г.Зтой хамт Хатгал руу явж байсан юм. Тэнд очоод тэндээ архи уугаад Г.З намайг ухаан алдтал зодсон байсан. Би өмдөндөө баасан байсан, тэгээд маргааш нь Г.Зын дотуур хувцсыгөмсөж байсан, миний цамцаар баасыг минь арчсан байсан. үүнээс өөр хэрэлдэж маргалдаагүй. Ноднин намар би Г.Зын ажлын Б.В гэдэг хүнтэй уулзахад “Г.З чамайг өмдөнд нь баатал зодсон гээд онгироод явж байна лээ” гэхээр нь би архи ууж байгаад Г.З дээр захиргааны гадаа ажил дээр нь очиж зодолдсон ч бас л зодуулсан. Тэр цагаас хойш Г.З “та тэгэхэд намайг ална гэсэн, буудна гэж дарамталсан" гэж хэлдэг юм. Би тухайн үед болсон юмыг бүүр түүр л санадаг юм. Үүнээс хойш намайг байнга л дарамтлах болсон. Өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулийн үеэр Г.Зоор гарын үсэг зуруулах гэхэд “зурахгүй" гээд байхаар нь би 500,000 төгрөгийг дүү нар нараар Эрчмийн байрны тэнд байхад нь өгүүлж байсан юм. Тэгээд дараа нь намайг орон нутгийн сонгуулиар “миний хянагчийг хийж өг" гэхээр нь би 3 өдөр зогсож байсан. Тэгэхэд би барилгын хөл муутай Мөнхөө гэдэгзалууг гэрт нь хүргээд өгсөн чинь намайг “нэр дэвшигч Эрдэнэцэцэгийн хүмүүсийг зөөсөн” гэж намайг их гүжирдэж доромжилсон. Энэ цагаас хойш бид хоёрын маргаан хурцадсан. Бид хоёр энэ талаар утсаар хэрүүл хийж байсан. тэгэхэд би утсаар “ална хядна" гэж хэлсэн. Үүнээс хойш намайг Г.З үгээр иддэг болсон.,.Би хааяа, хааяа архи уучихдаг, нэг өдөр уугаад цаашаа ууж чаддаггүй, бие өвдөөд байдаг. Дандаа ажил төрлийн шугамаар л уудаг. Архи уухаараа би муу хэл амтай, хүнтэй хэрүүл хийгээд явдаг юм, тэрнээс биш хүнтэй хэрэлдэж зодолдоод байдаггүй... Би Г.Зын гэр лүү буудаагүй Г.З намайг буудсан гэж хэлснээс болж 2 сар хоригдсон.Би Г.Зын гэр лүү Ц.Бийг буудсан гэж сүүлд мэдсэн... . Би Цэрэнжав даргыг цус харвасан, тахир дутуу, хөрөнгөнд нь болж Цэрэнжав даргын охинтой суусан Ц.Б гэх залуутай ажил ярьдаг хүн биш гэж Г.Зыг хэлж байна лээ гэж худлаа зүйл зохиож ярьсан...Ажил хэргийн таарамжгүй асуудал үүссэн гэдэг нь худлаа үргэлж таарамжгүй байгаагүй. Зөвшөөрөхгүй байна. Г.З уран зураг зурдаг бөгөөд ургуулан бодож болно...Анхнаасаа хангалттай шалгагдаж эхнэр хүүхдийг маань авчираад, үүдэнд нь хүүхдийг маань харуулж байгаад “гарах хэрэгтэй... төсөөлөл өгөөд ингээд хэлчих юман дээр” гэх зэргээр надад хандаж байсан зэрэг асуудлаас болж би худлаа үнэн ярьсан асууудал байдаг. Би сайн ойлгож чадахп/й байна. Г.З ИТХ-н тэргүүлэгчээр ажилладаг. Шүүх энэ байдлыг харгалзан үзэж үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 171-175- р хуудас/
Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн : ...2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Д.Л над руу утасдаад “...уулзаж ярих ажил байна” гэсэн. Тэгээд Д.В ах бид хоёр барьж байгаа барилгынхаа талаар ярьсан. Бас өдөр Г.Зтой уулзаад бүтээгүй ажпынхаа талаар ярьсан. Д.В ах тэгэхэд “160.000.000 төгрөгийн өртөгтэй барилгыг өөрийнхөө хөрөнгөөр барьсан, санхүүжилт орохгүй өр зээл нэхэгдээд хэцүү байдалд орж байна, Г.З гарын үсэг зурж өгөхгүй байна” гэсэн. Тэгээд надад “Чи Г.Зыг сайн танина биз дээ” гэхээр нь би “танина“ гэхэд “...хоёулаа очиж уулзъя, чи ахтайгаа хамт очоод надад хэлээд яриад өгөөч” гэж надаас гуйсан. Миний зүгээс ч гэсэн Г.Зтой барилгатай холбоотой асуудлаар уулзаж ярилцах ажил байсан юм. Д.В ах надад гэрийг нь зааж өгөхөөр болоод бид хоёр миний унаж очсон УАЗ-469 маркийн машинаар Г.Зийн гэрийн гадаа очсон. Тэгэхэд Г.Зийн байшингийн цонхнууд нь харанхуй байсан. Тэгэхээр нь би машинаасаа ганцаараа буусан.Д.В ах нэлээд согтоод тасрах шахуу болсон машины урд суудал дээр сууж байсан. Би машинаасаа буух гэхэд нохой нь дайраад ирэхээр нь би буцаад машиндаа суугаад хаалгаа зүүн гараараа бариад суусан. Тэгээд хэсэгхартал хүн амьтан ч гарч ирэхгүй, нохой нь дайраад байхаар нь тухайн үед миний жолооч талын хаалганы хавтаст миний гар буу байгааг санаад буугаа аваад нохойг нь айлгах санаатай буудсан...Д.В ах ч хүнтэй уулзах тэнхэлгүй байхаар нь би буцаад гэрт нь ирээд хашаанд нь оруулж өгсөн... Би энэ бууг 2012 онд Улаанбаатар хотод Нарантуул зах дээр явж байхдаа хуучны эд зүйл зардаг лангууны орчмоос нэг залуугаас 200.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Д.В ах баригдаад дараа нь айл руу буудсан барьсан гэж сонсоод жаахан айгаад зуслангийн байшингаа эргэх гэж явж байхдаа янгиртай хөшөөний тэр орчим буугаа шидсэн юм...Надад хүн алах санаа зорилго байгаагүй. Г.Зтой хэрэлдэж муудалцаж байсан удаа байхгүй. Тухайн үед би нохой айлгах л гэж буу дуугаргасан...Тэр айлын байшин руу сум орсныг мэдээгүй. Надад байшин руу буудах санаа байгаагүй. Хохирогч нараас уучлалт гуйж байна... Би Г.Зийг айлгаж ичээе гэж бодоогүй, гэмшиж байна. Шийдвэр гаргахдаа ар гэрийн байдлыг анхааралдаа авч үзнэ үү гэх мэдүүлэг /хх-ийн 341-342-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Х.Түвшин-Эрдэнийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7520 дугаартай: ... Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Ш.Д, Д.А нарын баруун гарнаас авсан арчдасуудад дарь тортогны элементүүд илрээгүй болно гэх дүгнэлт, / хавтасны 134-р хуудас/ Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Г.Зийн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 55 дугаартай: ... Хэргийн газрын үзлэгээр илрүүлэн бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн мөр нь суудлын автомашины мөр байна.
9
Шинжлэгдэж буй мөрийг үүсгэсэн дугуйг ихэнх төрлийн суудлын автомашин, ердийн хөсөгт ашиглах боломжтой. Мөн тээврийн хэрэгслийг аль улсад үйлдвэрлэсэн, ямар маркийн автомашин болохыг тусгайлан тогтоох боломжгүй гэх дүгнэлт, /хх-ийн 138-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Г 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 56 дугаартай : ...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харьцуулах загвараар илрүүлсэн сэжигтэн Ш.Дын хэрэг болох өдөр өмсөж байсан гутлын мөртэй хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлтийн зураг 18, 20-д байх гутлын мөрүүд тохирч байна. Шинжлэгдэж буй гутлын мөрүүд нь хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн эзэнгүй гутлын мөрний санд байгаа мөрүүдтэй тохирохгүй байна гэх дүгнэлт, /хх-ийн 144-145-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Хос- Эрдэнийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3036 дугаартай : ... Шинжилгээнд 9x18 мм-ийн сумны хошуу ирүүлсэн байна. Дээрхи сумны хошуу, хонгио нь 9x18 мм-ийн гар буу, пистолет- пулемётод зориулагдсан сумны хошуу хонгио байна. Сумны хошуун дээр бууны гол төмрөөс үүссэн бянтны мөр байна. Хошуун дээр үүссэн бянтны мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Энэ сумны хошуу нь галт зэвсгийн хошуу хонгионы нэгдсэн санд бүртгэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хонгиог хонгионы амсар хэсгийг 9.71 мм голчтой нарийсган зүлгэсэн байна. Буудагдаагүй 9x18 мм- ийн ПМ сумын хонгионы амсар хэсэг 9,91 мм голчтой байдаг. Шинжлэгдэж байгаа хошуу хонгио хоёр өмнө нь нэг бүхэл байсан. Хэргийн газраас олдсон гэх сумны хошуу, хонгио нь галт зэвсгээс буудагдсан байна. Дээрхи шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу хонгиог 9x19 мм-ийн сумаар бууддаг буунд тааруулан амсар хэсгийг нарийсган зүлгэсэн байна. Дээрхи хошуу хонгио нь 9x19 мм-ийн Парабеллум, Вальтер Р38 загварын буунаас буудагдсан байж болно. Жич: Энэ нь 9x19 мм-ийн сум нь хонгионы амсар хэсгээрээ 9,65 мм-ийн голчтой байдаг, 9x18 мм-ийн сум нь 9,91 мм-ийн голчтой байдагтул 9x19 мм- ийн Парабеллум, Вальтер Р38 загварын буунд 9x18 мм-ийн сум нь сумны байранд таардаггүй/томдох/ учраас 9x18 мм-ийн сумыг хонгионы амсар хэсгээр зүлгэж нарийсгаж дээрхи төрлийн буунд тааруулсан байна гэх дүгнэлт, / хх-ийн 155-156-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн мөр нь УАЗ 469 /УАЗ -31512/ маркийн тээврийн хэрэгслийн мөртэй тохирохгүй байна гэх дүгнэлт, /хх-ийн 520-р хуудас/
Шинжээч Ч.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Тийм шинжилгээ хийх шаардлага байхгүй, хэргийн газрын үзлэгийн зургийг Д.Лын тээврийн хэрэгслийн мөртэй харьцуулахад дугуйн хээний зураглал ерөнхий шинж тэмдгээрээ илт өөр байх тул шинжилгээ хийх шаардлагагүй. Энэ галт зэвсэг нь бусад галт зэвсгээс арай өөр, хонгиогоо дээш чиглэлтэй хаядаг, уг хаядаг өнцгийг нь нарийн хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг, /хх-ийн 543-544-р хуудзс/
Мөн шүүх хуралдаанаар дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 4-5-р хуудас/
Гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 8-13, 17-19, 25, 33-37-р хуудас/
Хэрэгучралын газарт нөхөн үзлэгхийсэн тэмдэглэл, /хх-ийн 14-р хуудас/ Ш.Дын гэрт нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 15- 6.27-32, 38- 39-р хуудас/
Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, /хх-ийн 261 -р хуудас/-
10
Орон байранд нэгжлэг хийх тухай тогтоол, /хх-ийн 268-р хуудас/
Ц.Бийн Мөрөн сумын 9-45-Б-02тоотод байрлах байшин, граж, автомашинд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 269-273-рхуудас/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 274-276-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 277-285-р хуудас/
Бууны голд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 286-288-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар болон мөрдөн байцаалтын шатанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бүлэглэн танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-т зааснаар байлдааны галт зэвсэг хууль бусаар хадгалсан, авч явсан, шүүгдэгч Ш.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181,2.5-д зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Ш.Дд Аймгийн Прокурорын газраас бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгт... нохойг нь айлгах санаатай буудсан...Д.В ах хүнтэй уулзах тэнхэлгүй урд талын суудалд тасралтын байдалд байсан... гэх мэдүүлэг, шүүгдэгч Ш.Дын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7520 дугаартай дүгнэлтэнд ... Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Ш.Д, Д.А нарын баруун гарнаас авсан арчдасуудад дарь тортогны элементүүд илрээгүй болно гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулаагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч нар нь хувийн болон бизнесийн нэр хүндэд учирсан хохирол, гэр бүлийн өмч болох 2 давхар сууцны үнэгүйдэх эрсдэл болон өмгөөлөгчийн хөлс, замын зардал, бусад зардал нийт 106.000.000 төгрөгний хохирол гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч уг шаардлагын үнийн дүнг хангалттай нотлох баримт байхгүй тул хохирлыг тооцон гаргуулах боломжгүй байна гэж шүүхээс үзлээ. Учир нь хохирогч өмгөөлөгчтэй харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан төр хариуцан гаргах "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал'’-д хамаарахгүй тул хохирогч Ж.Г, М.Б нар нь дээр дурдсан хохирлын баримтыг хуульд зааснаар бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжпэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 188,358-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Д, Ц.Б нарт ял оногдуулахдаа Ц.Бийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нарын согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Ц.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн болон ар гэрийн байдал болох Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны 202 дугаартай Ц.М, Ц.Б нарын гэрлэлт цуцлуулсан шийдвэр, “Ц.Б нь ам бүл 2, охин Б.Ар хамт амьдардаг” гэсэн багийн Засагдаргын 2014 оны Юдугаар сарын 17-ны өдрийн 14/109 тооттодорхойлолт, Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын 1 настай охин Б.А асран хамгаалагчаар Ц.Бийг тогтоосон тухай захирамж, Ц.Бийн эхнэр Ц.М нас барсан байдлыг тодорхойлох Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон “Ц.В М.А нь 2015 оны 7 дугаар сард нас барсан тухай 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 165-д бүртгэсэн” /хх 3-р хавтас 250 дугаар тал/ гэх лавлагаа зэргийг харгалзан үзэж Б.Хийн А.Л /РЮ13251701/ нь 2013 оны 05 дугаар сарын 17- ны өдөр төрсөн / хх-ийн 2-р хавтас 472-р тал/ гэх тодорхойлолтыг үндэслэн шүүхийн шийтгэх тогтоол гарах хугацаанд 2 нас 10 сар 11 хоногтой буюу 3 хүртлэх насны хүүхэдтэй ганц бие эцэг Ц.Бэд оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв,
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сумны хошуу 1 ширхэг, сумны хонгио 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөн шүүгдэгч Ш.Дын цагдан хоригдсон 68 хоног, Ц.Бийн цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 -т зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3- т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Хийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бүлэглэн танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, байлдааны галт зэвсэг хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэрэг үйлдсэнд, Шүүгдэгч Ш.Д-ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бүлэглэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ш.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Ц.Б-д оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг, Ш.Д-д оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус хасч, Ц.Бийн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, Ш.Дын биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш.Д-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Ц.Бийн цагдан хоригдсон 14 хоног, Ш.Дын цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар Ц.Бэд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
9. Хохирогч Ж.Г, М.Б нар нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн ********* дугаартай хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч Ц.Б нь 14 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сумны хошуу 1 ширхэг, сумны хонгио 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээрзүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ш.Д-д урьд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ