Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2016/ШЦТ/76

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүугийн хэргийн анхан шатны шүухийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

          Нарийн бичгийн дарга О.Өлзийбуянг суулцуулан

          Улсын яллагч Л.Отгончимэг

          Хохирогч П.Ч  

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү, Л.Цогтбаяр

        Шүүгдэгч Ш.Б, С.Б нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б.ү, С.Б.А нарт холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

Шуүгдэгч Ш.Б, С.Б нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* дугаар багийн ******** тоотод оршин суух иргэн П.Ч гийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 18.760.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн судлаад

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Б, С.Б нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *******дугаар багийн *******тоотод оршин суух иргэн П.Чгийн байшинд нэвтрэн 16 нэр төрлийн эд зүйл хулгайлж 8.760.000         төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ш.Б мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгг өгсөн: Би 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Хөвсгөл аймгийн ********суманд байж байгаад түр аймаг орж ирсэн. Тэр үед шоронгоос суллагдаад удаагүй байсан учир мөнгө хэрэгтэй байсан. Тэгээд явж байгаад Б.Атай таарсан. Б.А тэнд нэг мөнгөтэй айл байгаа гэж хэлсэн. Тэгээд тухайн айлд орж хулгай хийсэн. Монетон дэгээтэй ээмгийг би хараагүй. Өөрийн авсан эд зүйлээ буцааж өгсөн гэв.

Шүүгдэгч С.Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 10 сарын 20-дын үед Мөрөнд ирсэн ... 2015 оны 11 сарын 01-ны өдөр би зах дээр явж байсан чинь  Б.Хүү ганцаараа явж байсан, Б.Ү  тухайн үед тааралдсан бөгөөд Б.ү архи уучихсан жаахан халамцуу байсан. ... Б.ү бид хоёр  Ч.Нн ахын гэр рүү очоод хашааг нь даваад ороод баишингийн нь баруун талын цонхын хамгаалалт төмрииг түлээн дээрээс нь мод авч ирж хөшиж онгойлгоод вакум цонхыг нь онгойлгоод эхлээд Б.ү, араас нь би орсон. Бид хоёр байшинд ороод хоёр давхарт байсан сейфииг нь өргөж цонхоор нь гаргах гэсэн чинь багтахгүй байсан болохоор хаалгаар гаргасан. Байшингийн хаалгыг нь  Б.Н пийшингийн таг онгойлгоод байдаг төмрөөр нь хөшиж ойлгочихсон юм. Би сейфийг  Б.  Ү хамт өргөж гарсан бөгөөд дараа нь зурагтыг аваад гарсан. Бид хоёр байшингаас гараад баруун талынх нь эзэнгүй хашаанд юмнуудаа оруулсан. Би “энэ овортой юмнуудыг яаж авч явах юм бэ“ гэсэн чинь  Б.Ү ү эргэж Ч.Н  хашаа руу ороод лоом, сүх хоёр авч ирээд сейфнийх нь хаалгыг эвдчихсэн. Тэгээд дотроос тэр сейфэн дотроос Б.ү мөнгөн аяганууд, мөнгөн хазаарыг, би хөөргийг нь авсан. ... Согтуугийн гай боллоо, эрүүл ухаантай байсан бол ийм муухай зүйл хийхгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 44-45 дугаар хуудас/,

Хохирогч П.Чгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн *****сум руу ажлаар явж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ ирсэн. Бид нар хөдөөнөөсөө Мөрөн рүү гарахаасаа өмнө аав руу залгаад гэрт очоод гал түлж байгаарай гэж хэлсэн бөгөөд аавыг тэр өдрийн 12 цаг, оройн 19 цагийн үед манай гэрт очиж гал түлэхэд зүгээр байсан гэсэн. Би эхнэр, хүүхдийнхээ хамт оройн

3

20 цаг болж байхад гэртээ ирэхэд манай гэрийн цонхоор хулгай ороод сейф, зурагт хулгайлсан байсан.Зурагтыг маань баруун талын хашаанд даавуунд боогоод тавьсан байсан. Сейфийг эвдээд дотороос нь *******нуухтай, дээгүүрээ оюу нуухтай шүрэн толгойтой, ясан халбагатай, их гарын тархи манан хөөрөг -1 ширхэг. Энэ хөөргийг 2004 онд манай аав *******сумын иргэн ********гэх хүнээс тэр үедээ 6 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Хөөрөгний аман дээр цуурхай юм шиг хар судалтай, шүрэн толгой дээрээ цагаан нүдтэй. Би одоо 40,0 сая төгрөгөөр, долоон цэнгийн зоостой, 5 цэнгийн зоосоор бэлчир хийсэн, битүү мөнгөн чигжээртэй, мяндсан жолоотой, мөнгөн хазаар- 1 ширхэг. Энэ хазаарын манай аав гараараа хийж өгсөн бөгөөд хазаарны амгай нь төмөр, зуузай нь бас төмөр, хазаарны ширний үзүүрийг сүлжсэн байсан. Хазаарыг 3,0 сая төгрөгөөр, хажуудаа “дэд сайд ******дурсгав" гэсэн бичипгэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг. Энэ мөнгөн аягийг хүн бэлэглэж байсан ба мөнгөний орц ихтэй учраас одоо 250,000 төгрөг, хажуудаа “Хадгаламж банкны хамт олноос дурсгав, 2013 оны 06 сарын 11” гэсэн бичигтэй том гарын мөнгөн аяга -1 ширхэг, энэ аягыг 350.000 төгрөгөөр, хажуудаа “Хадгаламж банкны хамт олноос дурсгав, 2013 оны 06 сарын 11” гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 120,000 төгрөгөөр, битүү мөнгөлсөн сүүлийн үеийн хийцний дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хэлбэр хийц нь ижил учраас 1 ширхэгийг 150,000 төгрөгөөр, нийт 300,000 төгрөгөөр, ёроолдоо орос бичигтэй /бичгийг нь санахгүй байна/ хар, бор хоёр аягийг гар аргаар давтаж мөнгөлсөн, мөнгөний орц ихтэй мөнгөн аяга 2 ширхэг. Энэ хоёр аяга нь мөнгөний орц ихтэй ба нэгийг нь 500,000 төгрөгөөр, нийт 1.000.000 сая төгрөгөөр, шар өнгийн үндсэн аягийг мөнгөөр бүрсэн бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, нэгнийх нь ёроол дугариг хэлбэрийн хээтэй, нэгийг нь 300.000 төгрөгөөр, нийг 600.000 төгрөгөөр, битүү мөнгөлсөн /дундуураа мод нь хальт цухуйсан/, дотор ёроолдоо “2008 он" гэж бичсэн, хажуудаа “улсын сайн малчин  П.Т-т ааваас нь дурсгав" гэсэн бичигтэй том гарын мөнгөн аяга 1 ширхэг, энэ аягийг 400,000 төгрөгөөр үнэлнэ. Шигтгээ хээ байхгүй 0,5 см орчим өргөнтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг, нэгийг нь 130,000 төгрөгөөр, нийт 260.000 төгрөгөөр, өөрөөсөө сийлбэртэй орчин үеийн хийцтэй нарийхан мөнгөн бугуйвч нэг ширхэгийг 70.000 төгрөгөөр, эмээгийн ааваас уламжилж ирсэн монетон дэгээтэй, ундрам чулуун цагираг ээмэг 1 хос, 2.000.000 сая төгрөгөөр, дундаа оюу шигтгээтэй 3 ширхэг унжуургатай хорол хэлбэрийн мөнгөн ээмэг, мөнгөн бөгжний хамт 1 хос, 150.000 төгрөгөөр, улаан хүрэн шилэн шигтгээтэй, шигтгээний хажуугаар 2 навчны дүрстэй хуучны загварын мөнгөн ээмэг 1 хос, 80.000 төгрөгөөр, БНХАУ-д үйлдвэрлэсэн 1метрийн өндөртэй сейфны хаалгыг нь эвдсэн байсан ба тус сейфийг 2013 онд 450.000 төгрөгөөр БНХАУ-аас авч байсан учраас энэ үнээрээ үнэлнэ.  БНХАУ-Д үйлдвэрлэсэн ********маркийн 42 инчийн 1_СО маркийн зурагт 1 ширхэг, энэ зурагтыг 2013 онд 850,000 төгрөгөөр худалдаж авч байсан энэ зурагтыг хажуугийн хашаанд үлдээсэн байсан, гэрийн маань хоёр хаалгыг хөшөөд эвдсэн байсан ба нэг хаалгыг 130,000 төгрөгөөр, онгойлгож орсон вакум цонхны салхивч эргэж хаагдахаа больсон.Тэр цонхыг тэр чигээр нь солиход

85,000  төгрөг болж байна ...гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-28 дугаар хуудас/,

Гэрч Б.М мөрдөн байцаалтад өгсөн: ... 2015 оны 11 сарын 02-ны өдөр буюу 1 дэх өдрийн өглөө би гэрээсээ 10 цагийн үед гараад 9 дүгээр хороо руу хамаатны хүн болох А.Н гэр рүү нь явсан. Тэнд очих гээд байж байтал шинэ сургуулийн тэнд А.Д миний өөдөөс утсаар ярьж байгаад хүрээд ирсэн. Бид хоёр буцаад манай гэр рүү явж байтал А.Н гар утас руу Б. гэдэг хүн залгаад тэр хоёр ярьж байснаа байгаа газар чинь очьё гэж байна гэсэн. Удалгүй Б.ү ногоон өнгийн хужаа мотоцикль уначихсан, нэгтанихгүй залуутай хамт ирсэн. Тэр хоёр архи уучихсан согтуу ирээд “ хамт архи уух уу, хазаар зараад уух гэсэн чинь нэг дэхь өдөр болохоор зах ажиллахгүй, зарж чадахгүй байна” гээд Б.ү куртикнийхээ ханцуйнаас боодолтой юм гаргаж ирээд надад өгөхөөр нь би түүнийг аваад алт мөнгөний дархан дээр очиж үзүүлсэн. Тэр хазаар нь сургүй, мөнгөнүүдийг нь шулаад авчихсан зоосон мөнгөн хазаар байсан. Тэр хүн надаас "хэдэд өгөх юм “гэхээр нь би “150,000 төгрөгөөр өгнө" гэсэн чинь "100.000-д авъя 11 гэхээр нь би “ядаж 110.000 болгооч" гээд үнэ тохирч зарахаар болсон бөгөөд нөгөө алт мөнгөний дархан намайг машиндаа суулгаад нэг дүгээр хорооны засмал зам дээр намайг буулгачихаад, эндээ байж байгаарай гээд надад 10.000 төгрөг өгөөд эндээ байж байгаараа гэж хэлээд явснаа удалгүй буцаж ирээд надад 100.000 төгрөг өгөөд намайг машиндаа суулгаад явж байгаад зах руу өгсдөг зам дээр буулгасан.Би буугаад Б.үгийн өгсөн дугаар руу залгасан чинь 9 дүгээр хорооны Сондор дэлгүүрийн тэнд байна гэхээр нь захын урдаас такси аваад Сондор дэлгүүр дээр очиход Б.ү, А.Д хоёр зогсож байсан. Би Б.үд 100.000 төгрөгийг өгсөн. ...маргааш өдөр намайг гэртээ байж байхад А.Д манайд ирээд Б.ү надад 2 мөнгөн аяга өгсөн, тэрийг нь заръя гэхээр нь би “за” гээд бид хорё 9 дүгээр хороо руу алхаад А.Дын гэрт очоод, А.Д гэрээсээ нэг мөнгөн аяга гаргаж ирсэн бөгөөдтэр аягаа заръя гээд өчигдөрийн хазаар зарсан алт мөнгөний дархан руу залгаад "нэг мөнгөн аяга зарах гэсэн юм" гэсэн чинь тэр хүн хаана байна, би яваад очъё гэхээр нь Сондор дэлгүүрийн энд байна гэтэл тэр хүн машинтайгаа хүрч ирээд, тэр аягыг үзээд 40.000 төгрөгөөр авсан. Би тэр аягийг өгөхдөө дахиад нэг аяга байгаа гэж хэлэхэд үзэж байгаад авнаа гэсэн.

... маргааш нь буюу 11 сарын 03-ны өдөр А.Д бид хоёр *******халуун усны тэнд явж байхад нөгөө алт мөнгөний дархан намайг хайж байгаад ирлээ гээд хүрээд фсэн. Тэгээд зарсан юмнууд чинь хулгай юмнууд байна гээд цагдаа сэргийлэх болсон ... гэх мэдүүлэг/ ХХ-ийн 29-21 дүгээр хуудас/,

Гэрч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байсан чинь миний гар утас руу танихгүй дугаараас залгаад “алт мөнгөний дархан мөн үү” гэхээр нь мөн байна гэсэн “чинь захын урд хүрээд ирээч мөнгөн хазаарын зоос зарах гэсэн юм “ гэхээр нь би за гээд машинтайгаа захын урд очсон чинь нэг залуу гялгар уутанд мөнгөн хазаарын зоосон мөнгийг чинжээртэй нь хийчихсэн зогсож байсан. Тэгээд нь би тэрийг нь үзэхэд тэр хүн

110.000  төгрөгөөр зарна гэхээр нь би за гээд хариад картаа авна гээд тэр хүнийг машиндаа суулгаж нэгдүгээр хороо руу яваад тэр хүнийг гудамжны үзүүрт буулгаж үлдээгээд гэртээ харьж эхнэрээ суулгаад картаа аваад буцаж уруудан гудамжинд буулгасан хүндээ 110.000 төгрөг өгөөд хазаарыг нь аваад нөгөө хүнийг Хатгал руу гардаг замын хажууд байдаг Загал дэлгүүрийн үүдэнд буулгасан. Маргааш өглөө нь би гадуур явж байтал танихгүй дугаараас нэг эрэгтэй хүн залгаад “ өчигдөр хазаар зарсан хүн байна, мөнгөн аяга авах уу " гэхээр нь би “ тэгье" гээд 9 дүгээр хорооны Сондор дэлгүүрийн үүдэнд очиход хазаар зарсан залуу ганцаараа байж байсан. Тэр залуу надад 2 мөнгөн аяга үзүүлээд нэгийг нь 40,000 төгрөгөөр нийлүүлээд 80,000 төгрөгөөр зарна гэхээр нь би 60,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь хэсэг байж байгаад аваарай гэж хэлчихээд Ч.Нг дуудаж 2 мөнгөн аягыг нь үзүүлэхэд тэднийхээс алдсан мөнгөн аяга мөн байна гэж байсан. тэгэхээр нь нөгөө зарсан залуугаа очоод бариад авсан. Ч.Н бид хоёр*******, нэг нэгнээ сайн танина. Ч.Н 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр надруу “ гэрт хулгай ороод хазаар, мөнгөн аяга алдагдсан, та үзэж харвал хэлээрэй” гэсэн болохоор танихгүй хүн хазаар зарна гэж утасдахаар нь Ч.Нгийнхээс алдагдсан зүйл байж магадгүй гэж бодоод худалдаж авсан, тэгээд дахиад хоёр мөнгөн аяга зарна гэхээр нь мөн байна гэж бодоод Ч.Нд хэлж үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Гэрч Ч.А  мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Т.Л сум руу ажлаар эхнэрийнхээ хамт явж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Мөрөнд ээжийн гэрт ирсэн.Гэртээ ирсэн чинь манай хөгжлийн бэрхшээлтэй эгч маань надад “ А.Д, М.С хоёр ирж архи уусан11 гэх ярьсан. Тэгээд гэртээ ирээд хоёр хонож байтал өнөөдөр манай ээж хашааныхаа хогийг цэвэрлэж яваад арьсан даалинтай хөөрөг хашаан дотроос, байшингын араас олсон байсан. Тэгээд тэрийг нь аваад цагдаа дээр авч ирсэн юм. Учир нь М.Н эхнэр өнөөдөр над руу “ М.С, А.Д нар хүний хазаар зарж өгсөн байна" гэж өдөр нь ярьсан болохоор хашаанаас олдсон хөөргийг хурдан авчирж өгье гэж бодсон юм гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/ Гэрч С.А мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 11 дүгээр сары эхээр санагдаж байна   Б.ү надад нэг мөнгөн бугуйвч өгсөн, бас С.Т ч гэсэн нэг мөнгөн бугуйвч өгч байсан. Бид хоёрт өгсөн бугуйвч нь хос юм гэж байсан. Надад өгсөн бугуйвчийгнь би аваад ирсэн .... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Гэрч Н.С мөрдөн байцаалтад өгсөн:                          2015  оны 11 дүгээр сарын

эхээр санагдаж байна ..............  Б.ү       надад   нэг мөнгөн бугуйвч өгсөн, надад

өгснийхээ ижлийг А.Д бас өгсөн, өөр юм өгөөгүй. Б.ү нь М.Д гаргаж өгөөд тэрийг нь  М.А бид хоёрт нэг нэгээр нь өгсөн. Б.ү бид хоёрт хоёр ширхэг бугуйвч 32.000 төгрөгөөр авсан, та хоёрт өгөх гэж байгаа юм гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх - ийн 6-13 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийжтүр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14- 15 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-18 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19-22 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/, эд зүйлсийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-49 дүгээр хуудас / зэрэг болно.

Мөн шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байх бөгөөд хохирогч П.Ч, гэрч ***

нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ш.Б.ү, С.Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Шүүгдэгч нарыг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдэнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн

нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураахгүйгээр тэдгээрт хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ш.Б.ү нь урьд 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

145.2-д зааснаар 2 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байх бөгөөд /хх-ийн 96-101/ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарагдаж байх тул шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Эрүүгийн ******7 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Ш.Б.үгийн цагдан хоригдсон 145 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч П.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: Мөнгөн бугуйвч нэг ширхэг 70.000 төгрөг, ундрам чулуун цагираг ээмэг 1 хос, 500.000 төгрөг, оюу шигтгээтэй 3 ширхэг унжуургатай хорол хэлбэрийн мөнгөн ээмэг, мөнгөн бөгжний хамт 1 хос, 150.000 төгрөгөөр, мөнгөн ээмэг 1 хос, 80.000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн сейф 450.000 төгрөг, хаалга

260.000 төгрөг, вакум цонх 85.000 төгрөг, тээврийн хэрэгслийн зардал 800,000 төгрөг, бүгд 2.395.000 төгрөгийн хохирол үлдсэн. Үүнээс хохирогч С.Б.А нь

1.200.000 төгрөгийг нөхөн төлсөн. Үлдсэн хохирлоо нэхэмжилж байна гэв.

Иймд шүүгдэгч С.Б.Аг өөрт ногдох хохирлыг төлж барагдуулсан үзсэн ба нотлох баримтын хэмжээнд 2.215.800 төгрөгийн баримтыг үнэлж, шүүгдэгч С.Б.Агийн төлсөн 1.200.000 төгрөгий хасч тооцон / эд зүйлс үнэлсэн тайлан, тээврийн хэрэгслийн заррдлын тооцоо ХХ-ийн 49, 118-122 дугаар хуудас/ шүүгдэгч Ш.Б.үгээс 1.015.800 төгрөг гаргуулж хохирогч Д.Ч.Нд олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ш.Б,  С.Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ш.Б.үг эд хөрөнгө хураахгүйгээр 3/гурав/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Б.Аг эд хөрөнгө хураахгүйгээр 2/хоёр /жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш.Б.үд оногдуулсан 3/гурав/ жил 1/нэг/ сарын хорих ял, шүүгдэгч

7 С.Б.Ад оногдуулсан 2/хоёр /жил 6 / зургаа/ сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч С.Б.Ад оногдуулсан 2/хоёр /жил 6 / зургаа/ сарын хорих ялыгтэнсэж, 2/хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтны засрал хүмүүжилд хяналт тавихыг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ш.Б.үгийн цагдан хоригдсон 145/нэг зуун дөчин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ш.Б.үгээс 1.015.800/ нэг сая арван таван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч н Ч.Нд олгосугай.

7. Эрүүгийн **********27 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч С.Б.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б.үгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С.Б.Агийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     М.ЭРДЭНЭ-ОЧИР