Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2016/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг

 Улсын яллагч Г.Ганхөлөг

          Хохирогч Б.Ц, О.А

            Шүүгдэгч Б.Э, О.М

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Гөрөөчин Бодьсайханы Э.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар, Б.Э, О.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155дугаар зүйлийн 155.1 дэх зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн \********дугаартай хэргийг 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв,

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Б.Э, О.М нар нь бүлэглэн 2014 оны 02-р сарын 22-ны шөнө 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *********нутаг дэвсгэрт байрлах **********төвийн цонхоор нэвтрэн орж мотобүүк, самсунг СЗ, хэнсэн маркийн нийт 5 ширхэг гар утас хулгайлан авч 550 000 төгрөгийн хохирол,

мөн давтан үйлдлээр бүлэглэж 2014 оны 10-р сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт *******худалдааны төвийн цонхоор нэвтрэн орж зөөврийн компьютер 2 ширхэг, гар утас 10 ширхэг, пүүз 2 ширхэг, футболка 2 ширхэг, цүнх 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч 3 954 000 төгрөгийн хохирол,

шүүгдэгч Б.Э нь 2015 оны 8-р сарын 20-21-нд шилжих шөнө согтуугаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах **************цонхоор нэвтрэн орж 19 ширхэг гар утас, бэлэн 500 000 төгрөг хулгайлан авч 7 120 00 төгрөгийн хохирол учруулсан,

шүүдэгч О.М нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт найз болох Б.Эд байсан самсунг ********гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж борлуулсан болох нь

шүүгдэгч Б.Эгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2014 оны 11 дүгээр сард /яг өдрийг нь сайн санахгүй байна/  М.Т д вакум цонхыг амархан онгойлгож чадна гэж архи ууж байхдаа хэлсэн өдрөөс 2 хоногийн дараа байхаа М.Рийн гэрт очиход М.Р М.Ргийн цонх нь хаалтгүй юм байна лээ гэж байсан, тэгэхээр нь би: хоёулаа очиж үзье гээд М.Ртэй хамт явсан. М.Рийнхөөс **руу явахдаа тэдний гэрээс галын хайчийг аваад явсан.Тэгээд М.Р дээр очоод манаачийн пүүтэгний зүүн талын цонхыг галын хайчаар хөшихөд онгойчихсон. Тэгэхээр нь М.Р бид хоёр уг цонхоор дотогш орсон. Тухайн үед бид хоёр бээлийтэй байсан шиг санагдаж байна. Дотогш орсны дараа би лангуун дотор байсан утаснуудыг гаргаж аваад М.Рийн цаанаас авчирсан 2 ширхэг цүнхэнд хувааж хийсэн. Нийт 10 гаруй утас авсан, мөн шилэн лангууны тавиур дээр байсан 2 ширхэг нотебүүкийг авсан, хувцас байсан газраас эрэгтэй хүний цамц 4 ширхэг, фудболка 2 ширхэг, улаан хар өнгөтэй 2 ширхэг пүүз зэрэг зүйлүүд аваад буцаад цонхоороо гарсан, Тэндээсээ авсан

зүйлүудээ аваад М.Рийн гэрт очсон. Тэгээд М.Р бид хоёр М.Ргаас авсан эд зүйлүүдээ тэнцүү хувааж авсан.

2014 оны 2 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ М.Ртэй хамт захын хойно байдаг гар утасны дэлгүүрийн цонхны төмрийг эвдэн вакум цонхыг онгойлгон дотогш орж 4 ширхэг гар утас авсан. Уг дэлгүүрийг М.Р надад зааж өгсөн.

2015 оны 08 дугаар сарын сүүлээр /яг өдрийг нь сайн санахгүй байна/ хуучин ажиллаж байсан ажлынхаа Мандахаа гэдэг ахтай 3 дугаар хороонд тасалгааны хана хасаж байх зуураа пиво уусан. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байх үед ажлаа дуусаад гэрлүүгээ харьцгаахаар гудамжны дэлгүүрийн үүднээс хоёр тийшээгээ салаад явцгаасан. Тэгээд би уруудаж яваад гэрэлтэй цонх орж 3 касс аваад талбайн наад талын саад орж уугаад нилээн муудсан. Тэгээд тэндээсээ 4 замын таксины зогсоолын хажуу талд байдаг гар утасны дэлгүүр дээр очиход дэлгүүрийн салхивч онгорхой байсан. Тэгэхээр нь тэр салхивчаар нь дотогш орсон. Тэгээд тэр дэлгүүрийн лангуун дотор байсан утаснуудаас аваад халаасандаа болон өвөрлүүгээ хийгээд хаалгаар нь гарсан, тухайн үед хаалганд түлхүүр зоолттой байсан. Тэр дэлгүүрээс нийт 19 ширхэг гар утас авсан байсан Гар утасны дэлгүүрээс утаснууд аваад хот руу гардаг замд байдаг Их-Урц нэртэй буудалд очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь босоод авсан юмнуудаа харахад дандаа самсунг маркийн утаснууд байсан Уг утсан дунд 1 ширхэг Ю маркийн гар утас байсан. Уг утсан дунд самсунг ноте 3 маркийн гар утас 1 ширхэг, самсунг гранд маркийн гар утас 2 ширхэг, 85 маркийн гар утас 1 ширхэг, 54 маркийн 1 ширхэг, 52 маркийн гар утас 2 ширхэг, 51 маркийн 3 ширхэг, ноте 1 маркийн гар утас 3 ширхэг байсан, бусад байсан утаснуудыг нь санахгүй байна. Найз М.Рдөө ноте 1 маркийн нэг ширхэг гар утас өгөөд оронд нь өөрийнх нь барьж байсан 1_С маркийн утсыг авсан. М.Р надад урьд нь хоёр хонины өртэй байсан юм, тэгээд цэргээс ирсний дараа утасныхаа үнийг нэмээд 1 даага өгөхөөр болоод тохиролцсон. Үүнээс хойш би дахиж хулгай хийгээгүй. 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанд татагдаж цэрэгт явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. МБ төвөөс хулгайлан авсан хохирогч М.Б хохирлыг төлж барагдуулж эвлэрлийн гэрээ хийсэн, АНУ төвийн хохирогч Б.Ц, М.Р төвийн хохирогч О.А нарын хохирлыг төлж барагдуулна гэх /хх-ийн 153-157-р хуудас/,

шүүгдэгч О.Мийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2014 оны 11 дүгээр сард байхаа /яг өдрийг нь сайн санахгүй байна/ захын М.Р дэлгүүрийн харуулын цэгийн цаад талд цонхнуудын хамгийн цаад талын цонхоор шөнийн 01 цагийн үед найз Э.Н хамт орсон. Тухайн үед тэр дэлгүүрийн цонхыг Э.Н онгойлгосон. Уг дэлгүүр дотроос 2 ширхэг улаан, хар өнгөтэй нотебүүк, Р200 маркийн цагаан өнгөтэй гар утас, Р100 маркийн хар өнгөтэй гар утас, I рНопе 5 маркийн гар утас, үүнээс өөр 7 ширхэг гар утас /эдгээр утасныхаа маркийг нь сайн санахгүй байна гэх/, эрэгтэй хүний цамц4 ширхэг, футболка 2 ширхэг, улаан хар өнгөтэй 2 ширхэг пүүз зэрэг эд зүйлүүдийг авсан. Авсан эд зүйлүүдээ тэнд зарж байсан ягаан, хар өнгөтэй 2 цүнхэнд хувааж хийгээд авч гарсан. Э.Н бид хоёр тэндээс

гараад манайх руу явсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан юм. М.Ргаас авсан эд зүйлүүдээ манай гэрт аваачсаныхаа дараа хоёулаа тэнцүү хувааж авсан.

2014 оны 2 дугаар сарын сүүлээр намайг гэртээ байхад 22 цагийн үед Э.Н манай гэрт ирээд хоёулаа гадагшаа явчихаад ирье гэсэн. Э.Н захын машин зардаг зогсоолын тэнд очоод намайг эндээ байж байгаарай, хүн харж байгаарай гэж байсан. Би хүн хараад 30-40 минут болсон. Ирэхдээ өөрийн барьсан цүнхэндээ 4 ширхэг гар утас хийчихсэн байсан.

2015 оны 07 дугаар сарын дундуур наадмын дараа Улаанбаатар хот руу яваад 10 дугаар сарын 09-ны өдөр цэрэг татлагын комисст орохоор Мөрөнд ирсэн. Э.Н 9 сарын яг хэдний өдөр ярьсаныг санахгүй байна. Над руу ярихдаа надад гар утас байгаа, найз нь чамд өгнөө, ирж аваарай гэж ярьж байсан. Тэгээд Э.Нтэй 10 дугаар сарын 11 -ний өдөр уулзсан. Э.Н надтай хамт цэргийн комиссод орсон. 10 дугаар сарын 13-ны өдөр Э.Нд би өөрийнхөө барьж байсан 1_<3 маркийн гар утсаа өгөөд оронд нь самсунг ноте 1 маркийн гар утас авсан. Би урьд нь Э.Нд хоёр хонины өртэй байсан, тэгээд тэрийгээ Э.Нд өгөхөө болиод оронд нь даага өгөхөөр болоод тохиролцоод түүнээс гар утсыг авсан. Э.Н надад тайбарлахдаа согтуу байхдаа дэлгүүр ухчихсан юм, тэгээд энэ гар утаснуудыг авсан гэж хэлж байсан. ...Тэдний гэрт очиход Э.Н надад ийм утас байгаа гээд: самсунг гранд 2 маркийн 2 сим ордог алтан шаргал өнгөтэй корпустай 2 ширхэг гар утас, самсунг 85 маркийн алтан шаргал өнгөтэй корпустай гар утас 1 ширхэгийг харуулж байсан. Тэгээд Э.Нд байсан самсунг гранд 2 маркийн 2 сим ордог алтан шаргал өнгөтэй корпустай гар утасны нэг ширхэгийг нь зах дээр үл таних хүнд 115 000 /нэг зуун арван таван мянга/ төгрөгөөр зарж өгсөн. Э.Н өөрөө самсунг 55 маркийн гар утас барьчихсан явж байсан. Харин үлдсэн нэг ширхэг самсунг гранд маркийн гар утсаа гэртээ үлдээсэн Хохирогч нарын хохирлын барагдуулна. хохирогч М.Батмөнхийн хохирлыг барагдуулж эвлэрлийн гэрээ хийсэн гэх /хх-ийн 149-151, 159-р хуудас/,

хохирогч М.Б мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өгсөн: ... Манайх Мөрөн сумын 8 дугаар багийн 13 дугаар байранд МВ төвд гар утас болон гар утасны сэлбэг зардаг юм. Манай гэр ажилтайгаа залгаа байдаг. 2015 оны 8 дугаар сарын 19-нд үйл ажиллагаагаа явуулчхаад орой 20 цагийн үед хаасан. Тэгээд орой 23 цагийн үед унтаж амарсан, шөнө хоёр өнгөрөөгөөд босож бие зассан тэгэхэд зүгээр байсан. Тэгээд өглөө 07 цагт босоод ажил руугаа харсан чинь гэр ажил хоёрын хоорондох хаалга хаагдчихсан байхаар нь гайхаад эхнэрээсээ дунд талын хаалгыг хэн хаачихсан юм бэ гэхэд би хаагаагүй гэж байсан. Тэгэхээр нь гайхаад ажил руугаа ороод ирсэн чинь лангуун дотор байсан гар утаснууд болон орлогын мөнгө болох 500.000 гаруй мянган төгрөг алга болчихсон байсан Лангуун дотор байсан 55 маркийн 6347 сериал дугаартай гар нэг ширхэг. самсунг ноте 3 маркийн 7972 сериал дугаартай гар утас нэг ширхэг, самсунг ноте 2 маркийн гар утас хоёр ширхэг, самсунг ноте 1 маркийн гар утас гурван ширхэг, 2 сим ордог гранд 2 маркийн гар утас хоёр ширхэг, сериал дугаар нь 6071, 0817 гэсэн байгаа, 2 сим ордог галакси мега маркийн гар утас нэг ширхэг, сериал дугаар нь 9876 юм уу 9874 сериал дугаартай байгаа, самсунг галакси 52 маркийн гар утас хоёр ширхэг, самсунг галакси 81 маркийн гар утас нэг ширхэг, 2 сим ордог ЛЖ-Л90 маркийн гар утас 2 ширхэг, 2 сим ордог самсунг Тренд маркийн гар утас хоёр ширхэг, самсунг галакси 54 маркийн гар утас нэг ширхэг, самсунг галакси 53 маркийн гар утас нэг ширхэг нийт 19 ширхэг гар утас бэлэн 500 000 гаруй төгрөг алга болсон байна. Надад учирсан нийт хохирол 7 300 000 төгрөг болж байна. Дээрх гар утаснууд нь бүгд евро стандартын утаснууд байсан. Дээрх гар утаснууд тал нь хайрцагтай, тал нь хайрцаггүй байгаа гэх /хх-ийн 20-22-р хуудас/,

хохирогч Б.Цын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2014,02.22-ны өдөр гэртээ байж байхад дэлгүүрийн манаач Б.Э гэх залуу залгаад хурдан хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ...манай гар утасны дэлгүүрээс хужаа том андриод Мотобүүк маркийн 2 ширхэг гар утас, хужаа андриод самсунг 53 гар утас, Хэнсэс маркийн 2 ширхэг гар утаснууд хулгайд алдагдсан. Хохирлоо барагдуулж авмаар байна гэх,

хохирогч О.Аийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2014.10.22-ноос 23-нд шилжих шөнө хулгай орсон байсан. Манай дэлгүүр 18 цаг өнгөрөөгөөд хаалгаа бариад худалдагч нар нь орлогоо өгөөд 19:30 цаг гээд хаадаг юм. 2014.10.22-ны өдөр ч гэсэн манай дэлгүүр энэ байдлаараа хаагаад 19:30 цаг болж байхад явцгаасан. Манаач нар хамгийн сүүлд хаалгаа түгждэг юм. 2014.10.23-ны өглөө 10 цагт ирэхэд дэлгүүрийн нэг давхарын урд талын цонхоор хулгай орсон байсан. Бид нар худалдагч нартайгаа ярьж байгаад алдагдсан эд зүйлээ бүртгэхэд гар утасны тасгаас нийт 12 төрлийн эд зүйл алга болсон байсан. 2 ширхэг зөөврийн комьпютер, 10 ширхэг гар утас, гутлын тасгаас 2 ширхэг пүүз, бэлэн хувцасны тасгаас эрэгтэй хүний нимгэн цамц 4 ширхэг, фудболка 2 ширхэг, цүнх 2 ширхэг алга болсон байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна гэх,

насанд хүрээгүй гэрч Ц.Ч  мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Самсунг 54 маркийн гар утас барьдаг. Энэ утсыг Э.Н гэдэг найзаасаа авч байсан. Би энэ утсыг авахдаа Э.Н-гээс 51 маркийн гар утастай хамт авсан. ...Мөн Э.Нгээс энэ 2 утсыг авахаас өмнө 9-р сард байхаа ноте 1 маркийн гар утсыг 100 000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх /хх- ийн 23-р хуудас/,

гэрч Б.Д мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 8 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 03 цагаас хойш манай ажлуулдаг МВ нэртэй гар утасны төвд хулгай орсон байсан. Хулгай орсныгоо өглөө 07 цагийн үед мэдээд цагдаад дуудлага өгч тэмдэглүүлж байсан. Манай гар утасны төвөөс нийт 19 ширхэг гар утас хулгайд алдагдсан байсан гэх /хх-ийн 23-р хуудас/,

гэрч Ц.М мөрдөн байцаалтад өгсөн: ... 10 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Манай хажуу айлын Ч.Д манай гэрт гар утас худалдаж авах уу гэсээр орж ирсэн. Орж ирэхдээ ягаан өнгийн ноте 1 маркийн гар утас, хар өнгийн самсунг 51 маркийн гар утас барьсаар орж ирсэн. Тэгэхээр нь хэдэн төгрөг гэж байгаа юм бэ гэсэн чинь энэ хоёр утсыг нийлүулээд 170 000 төгрөгөөр ав гэсэн, Тэгэхээр нь би авах уу гээд нөхрөөсөө асуусан чинь нөхөр маань ав ав, би мөнгийг нь өгчихье гэж байсан. Тэгээд Ч.С  уг хоёр утсыг бэлэн 170.000 төгрөгөөр худалдаж авсан. Ч.Д уг гар утсыг надад өгөхдөө ноте 1 маркийн гар утаснаас өөрийнхөө сим картыг гаргаж аваад надад өгсөн. Тухайн үед би хулгайн гар утас гэдгийг мэдээгүй, өөрсдөд нь мөнгөний хэрэг гарчхаад л зарж байгаа байх гэж ойлгосон гэх /хх-ийн 26-р хуудас/,

гэрч М.Л мөрдөн байцаалтад өгсөн: ...Э.Нгээс энэ утсыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны үер 40 000 төгрөгт бодож өгсөн, гэхдээ би Э.Нд 40 000 төгрөгийг нь өгөөгүй, оронд цонхны материал өгсөн. Э.Н миний өгсөн материалаар ахдаа цонх хийж өгнө гэж байсан ... Би тухайн үед Э.Нг чи яаж ийм олон утастай болсон юм бэ, арай хулгай хийчхээгүй биз дээ гэхэд үгүйгээ, Улаанбаатар хотод байдаг найз маань надад 2 сая төгрөгийн өртэй өрөндөө утас өгч явуулсан гэж ярьж байсан гэх /хх-ийн 31 -р хуудас/,

гэрч Б.Н мөрдөн байцаалтад өгсөн: ...Э.Н 2015 оны 09 дүгээр сард ажил дээр байж байхад энэ утсыг худалдаж авах уу гэж байсан, тэгэхээр нь би хэдэн төгрөгөнд зарах гэж байгаа юм бэ гэхэд та авбал ав би таниас мөнгийг нь цэргээс ирж байгаад авъя гэж хэлээд надад өгсөн. Надад уг утсыг хэдэн төгрөгөөр зарах гэж байгаагаа хэлээгүй, тухайн үед би өөрийнхөө гар утсыг хаячихсан байсан болохоор уг гар утсыг Э.Нээс авсан гэх /хх-ийн 32- р хуудас/ мэдүүлгүүд,

гэрч Н.Н  /хх-ийн 33-р хуудас/, гэрч Э.Б /хх-ийн 34-р хуудас/, гэрч Б.А /хх-ийн 36-р хуудас/, гэрч Б.Б /хх-ийн 66-67-р хуудас/, гэрч Ю.Н /хх-ийн 116- 117-р хуудас/. гэрч С.а /хх-ийн 118-119-р хуудас/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4, 56, 102-103-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5, 14, 57, 104-105-р хуудас/, гар утсанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх- ийн 8,9, 10,11,12,15, 16-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13, 17-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-р хуудас/, эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 50, 61, 93, 124, 125, 137-р хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан, шүүгдэгч О.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б Э.Н нь шүүгдэгч О.Мтэй бүлэглэн 2014 оны 2, 10 дугаар саруудад 2 удаагийн уйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэн дахин буюу 2015 оны 8

дугаар сард ганцаараа үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 18 дугаар зуйлийн 18.1-т зааснаар "нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг" давтан гэмт хэрэг гэх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь нэгдмэл хор уршиг бүхий үргэлжилсэн үйлдэлтэй давтан гэмт хэрэг гэж үзэх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүүгийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Б.Эгийн шүүгдэгч О.Мтэй 2014 оны 02-р сарын 22- нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах АНУ худалдааны төвийн цонхоор нэвтрэн эд зүйл хулгайлсан, 2014 оны 10-р сарын 23-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт М.Р худалдааны төвөөс эд зүйл хулгайлсан үйлдэл холбогдолыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгох санал оруулсныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.

Харин шүүгдэгч О.Мийн сүүлд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,2-т заасан гэмт хэргийг хүндрүүлэх, онц хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчлаагүй тул түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзуүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.М, хохирогч М.Б нар нь шүүхийн шатанд сайн дураараа эвлэрч хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын байгуулсан нотариатаар батлуулсан эвлэрлийн гэрээ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн "Б.Эгээс авсан 2 ширхэг гар утасны мөнгий' хохирогч М.Б өгсэн" гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч О.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн /хх-ийн 194-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 -д заасан үндэслэлээр шүүгдэгч О.Мийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд ирүүлсэн "хохирогч М.Бөд учирсан 7 100 000 төгрөгийн хохиолыг шүүгдэгч Б.Э, О.М нар нь төлж, хохирол төлбөргүй болсон тухай" эвлэрлийн гэрээгээр хохирогч М.Бөд учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзэн хохирогч Б.Цт учирсан 550 000 төгрөгийн хохирогч О.Ат учирсан 3 954 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 184-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Эд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож хавтаст хэргийн 181-р хуудсанд авагдсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015.11,03-ны өдрийн 1/1367 тоот "Б.Эгийн нэр дээр өнөөдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй". 183-р хуудсанд авагдсан 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт "Б.Э нь эцэг, эх дүүгийн хамт амьдардаг. Өрхийн орлого болох 3 дүүгийн 60 000 төгрөгөөс өөр орлогогүй. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой" зэргээс түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна гэж үзэн хорих ял оногдуулж, хохирол төлбөр төлөгдөөгүй тул хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СЭ-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Эгийн цагдан хоригдсон 45 хонсгийгял эдэлсэн хугацаанд нэ оруулан тооцож, О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1,2 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                               тогтоох нь

 Шүүгдэгч  Б.Э, О.М нарыг  давтан үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг  М.Рийг давтан үйлдлээр бусадтай булэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрзг, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг борлуулах гэмт хэрэг уйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай ларламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шуүгдэгч О.Мд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай

З.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч О.Мийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Эг эд хөрөнгө хураахгүйгээр. 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Эгийн цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Эгээс нийт 2 252 000 /хоёр сая хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 18-4-40 тоотод оршин суух Б.Цт 275 000 /хоёр зуун далан таван мянга/ төгрөг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн 27-03 тоотод оршин суух О.Ат 1 977 000 /нэг сая есөн зуун далан долоон мянга/ төгрөг,

О.Мөөс нийт 2 252 000 /хоёр сая хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 18-4-40 тоотод оршин суух Б.Цт 275 000 /хоёр зуун далан таван мянга/ төгрөг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн 27-03 тоотод оршин суух О.Ат 1 977 000 /нэг сая есөн зуун далан долоон мянга/ төгрөг тус тус олгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СО-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт улдээсүгэй.

Э.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч О.М цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

Ю.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх

арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч О.Мд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11 .Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялт^н, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах улсын  яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАТЖАРГАЛ