Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2021/00981

 

 

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2021/00981

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: С албаны нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ш.А-д холбогдох,

3,095,100 (гурван сая ерэн таван мянга нэг зуу) төгрөг гаргуулах тухай 155/2021/00887/и дугаар индекстэй иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пхариуцагч Ш.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс Ш.А нь тэтгэмж авсан үйлдэл нь Төсвийн тухай хууль болон нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж байна гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан байдаг. Гэтэл хариуцагч нь тухайн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн боловч үргэлжлүүлэн улс төрийн албан тушаалд ажиллаж байгаа учраас давхардуулж олгож байна гэж үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Манай байгууллагын зүгээс Улсын төсвийг үр ашиггүй зарцуулсан гэж үзэж байна. Тухайн үед санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч В.Нэргүй болон дотоод аудитор Д.Элбэгзаяа нар актыг дээрх үндэслэлээр тавьж хариуцагч Ш.Атэй сонсох ажиллагаа явуулсан. Тэр үед хариуцагч төлнө гээд албан бичиг бичиж өгсөн гэж дотоод аудитор н.Элбэгзаяа хэлсэн. Өөрийн төлнө гэсэн хүсэлтээсээ татгалзаж Сангийн яаманд манай байгууллагаас гаргасан актыг хүчингүй болгуулахаар хүсэлт илгээсэн байсан. Уг хүсэлтийн хариуг Сангийн яамнаас 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай байгууллагад ирүүлсэн. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн дүгнэлтийг гол үндэслэлээ болгон авч үзэж байна. С албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 36-01/100 тоот актаар хариуцагчийг тэтгэмжид авсан 3,095,100 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон байна.

Иймд хариуцагч Ш.Аөөс С албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 36-01/100 тоот актын төлбөр 3,095,100 төгрөгийг гаргуулж аймгийн орон нутгийн орлогын хүү, торгуулийн 100170000000 тоот дансанд оруулж өгнө үү.

...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг хамгийн гол үндэслэлээ болгож байгаа. Энэ заалтаар ажлаас чөлөөлөгдсөнөөр нэг удаагийн тэтгэмж олгоно гэж байгаа боловч хариуцагч нь чөлөөлөгдөөд сонгуулийн үр дүнд дахин улс төрийн албан тушаал буюу Ж сумын 4 дүгээр багийн Засаг даргын ажлыг эрхэлж байгаа. Хариуцагч нь тухайн хугацаанд цалингаа бүтэн авч байсан учир цалин, тэтгэмжийг давхардуулж олгосон нь буруутай байна гэж үзэж акт тогтоосон. Энэ акт нь хуулийн үндэслэлтэй байна....гэв.

Хариуцагч Ш.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу албан тушаалаасаа бүрэн чөлөөлөгдөж байж дахин шинээр сонгуульд өрсөлдөж сонгогддог. Үүний дагуу ажлаасаа чөлөөлөгдөж 6 сарын тэтгэмж болох 3,095,100 төгрөгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсны дагуу сумын иргэдийн хурлаар батлуулж, сумын Засаг даргын Тамгын газрын тушаалаар нягтлан бодогч бүх бичиг баримтын дагуу олгосон. Д.Элбэгзаяа гэх хүнд төлбөр барагдуулна, төлнө гэж хэлсэн удаа байхгүй. Миний тухайд дээрх хурлуудын тогтоол, шийдвэр, сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг үндэслэн авсан учраас хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Улс төрийн албан тушаал нь тухайн эрхэлж байгаа албан тушаалаасаа огцорч байж дахин сонгуульд нэр дэвшдэг бөгөөд дахин сонгууль болох хүртэл хугацаа их ордог. Уг хугацаанд эхлээд чөлөөлөгдөж, дараа нь нэр дэвшин өрсөлдөж, багийн Засаг дарга болдог. Ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа нотлох баримтаар гаргаж өгсөн. Ийм учраас би ажлаасаа чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөний дараа дахин Ж сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшин ялалт байгуулсан. ...Би 2013 оны 02 дугаар сарын 8-ны өдрөөс одоог болтол Ж сумын 4 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байна.

...Акт тогтоосон бичиг ирүүлэх үед буюу 2021 оны 7 дугаар сард мэдсэнГомдол гаргаагүй.

...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгож байна гэж ойлгосон....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С алба нь Ш.Аид холбогдуулан 3,095,100 (гурван сая ерэн таван мянга нэг зуу) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Ш.Аөөс С албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 36-01/100 тоот актын төлбөр 3,095,100 төгрөгийг гаргуулж аймгийн орон нутгийн орлогын хүү, торгуулийн 100170000000 тоот дансанд оруулах гэж тодрууллаа.

Хариуцагч Ш.А нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ....Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу албан тушаалаасаа бүрэн чөлөөлөгдөж байж дахин шинээр сонгуульд өрсөлдөж сонгогддог. Үүний дагуу ажлаасаа чөлөөлөгдөж 6 сарын тэтгэмж болох 3,095,100 төгрөгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсны дагуу сумын иргэдийн хурлаар батлуулж, сумын Засаг даргын Тамгын газрын тушаалаар нягтлан бодогч бүх бичиг баримтын дагуу олгосон....Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгож байна гэж ойлгосон.... гэж мэтгэлцэв.

Хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,095,100 төгрөгийн тэтгэмжийг авсан болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлараар нотлогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.

Ш.А нь 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс одоог хүртэл Ж сумын 4 дүгээр багийн Засаг даргын албан тушаалд ажиллаж байгаа болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ....Би 2013 оны 02 дугаар сарын 8-ны өдрөөс одоог болтол Ж сумын 4 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байна.... гэх тайлбараар тогтоогдож байна.

С алба нь Ж сумын Засаг даргын 2019-2020 оны үйл ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, улмаар Ш.А нь тухайн албан тушаалдаа ажилласан байхад ажлаас чөлөөлөгдсөнөөр үүдэн гарах үр дагаварт хүрэх нөхцөл байдал үүсээгүй байтал ажлаас чөлөөлөгдсөн гэдэг гэх үндэслэлээр Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 1 сарын 30-ны өдрийн Б/04 тоот тушаалаар Засаг даргын Тамгын газрын нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулалын зардлаас 2019 оны 1 сарын 30-ны өдөр 4 дүгээр багийн Засаг дарга байсан Ш.Аид олгосон 3,095,100 төгрөгийг Ш.Аөөр эргүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь С албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 36-01/100 дугаартай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 2-3 дугаар тал)

Хариуцагч Ш.А нь С албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 36-01/100 дугаартай актыг 2021 оны 7 дугаар сард мэдсэн болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ....Акт тогтоосон бичиг ирүүлэх үед буюу 2021 оны 7 дугаар сард мэдсэн.... гэх тайлбараар, уг актыг мэдсэнээсээ хойш холбогдох албан тушаалтан, шүүхэд гомдол гаргаагүй болох нь хариуцагч Ш.Аийн шүүх хуралдаанд гаргасан ....Гомдол гаргаагүй.... гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

Ш.А нь дээрх актад Монгол улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 11.1-д Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана11.2-т Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно. гэж заасан эрхээ хэрэгжүүлж гомдол, нэхэмжлэл гаргаагүй, уг акт хүчин төгөлдөр байх тул хариуцагчийг актаар тогтоосон төлбөрийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл байхгүй байна.

Хариуцагч нь 2016 онд багийн Засаг даргад нэр дэвшихээр өмнө нь эрхэлж байсан Ж сумын 4 дүгээр багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, улмаар ээлжит сонгуулийн дүнд тухайн албан тушаалдаа дахин сонгогдон томилогдсон байхад түүнийг ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан тэтгэмжийг олгосон нь хууль зөрчсөн байх тул хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ....Засаг дарга нь ажлаасаа чөлөөлөгдөж байж сонгуульд дахин нэр дэвших боломжтой байдаг....Сонгогдсон 4 жилийнхээ хугацаанд ажил үүргээ гүйцэтгээд чөлөөлөгдсөн бол тухайн тэтгэмжийг авах боломжтой гэж үзэж байгаа.... гэж тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй болно.

Иимд дээрх үндэслэлээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасныг баримтлан хариуцагч Ш.Аөөс С албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 36-01/100 тоот актын төлбөр 3,095,100 (гурван сая ерэн таван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж аймгийн орон нутгийн орлогын хүү, торгуулийн 100170000000 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С албаны нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 3,095,100 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 64,472 (жаран дөрвөн мянга дөрвөн зуун далан хоёртөгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасныг баримтлан хариуцагч Ш.Аөөс С албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 36-01/100 тоот актын төлбөр 3,095,100 (гурван сая ерэн таван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж аймгийн орон нутгийн орлогын хүү, торгуулийн 100170000000 тоот дансанд оруулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч С албаны нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ш.Аөөс улсын тэмдэгтийн хураамж 64,472 (жаран дөрвөн мянга дөрвөн зуун далан хоёртөгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 дугаартай дансанд оруулсугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ