| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/78 |
| Огноо | 2016-05-29 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2016/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу
Улсын яллагч Л.Отгончимэг
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1- т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Г.С-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шуугдэгч Г.С нь 2016 оны 02 дугаар сарын 11-ны орой согтуугаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****нутаг дэвсгэрт байрлах **********сургууль дотор иргэн Д.Цтай архины хагалсан шилээ цэвэрлэ гэсэн шаардлагыг эсэргүүцэн
маргалдаж түүний зүүн гарыг шилээр зүсэж биед нь зүүн сарвууны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь
шүүгдэгч Г.С хэрэг бүртгэлтэд өгсөн; 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр найз *****хоёртой ******-ны фудволд 2 том пиво, 1 шил архи хувааж уугаад хүргэж өгөөд найз *****бид 3 *******сургуулийн заал орсон. ...********* бүсээ тайлтал миний өвөрт байсан шилтэй архи унаад хагарчихсан юм. Заал руу ороод сууж байтал жижүүр орж ирээд дуудаад коридорт хагалсан архиа цэвэрлэ гэхээр нь би тонгойгоод хагарсан шилнүүдийг нь түүж байтал миний араас нэг юм хэлсэн хараалын үг хэлсэн байх яг юу гэж хэлснийг нь сайн санахгүй байна. ...миний уур хүрээд яахаараа би түүдэг юм бэ гэтэл жижүүр намайг барьж аваад хавсарч унагаагаад миний 2 гараас барьж аваад тавихгүй байсан. Би тавиулах гэж ноцолдож байгаад цэвэрлэж байсан архины шилээрээ гарыг нь зүсчихсэн юм. Тэгээд цагдаа ирээд би эрүүлжүүлэхэд ороод гарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчтой эвлэрч уучлалт гуйж, хохирлыг төлсөн, бид эвлэрсэн гэх мэдүүлэг,
хохирогч Д.Цы хэрэг бүртгэлтэд өгсөн. 2015 оны 02 дугаар сарын 11-ний орой 17:00 цагийн үед *****сургууль дээр жижүүрт гарах гэж ээлж хүлээж авсан. ...Жижүүрийн өрөөндөө сууж байтал заалны коридорт шил хагарах шиг болохоор нь яваад очтол хүрэн дээлтэй залуу архи хагалчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би тэр залуугаас юу болж байгаа юм бэ гэсэн чинь нөгөөх залуу чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь би сургуулийн жижүүр байна наад шилээ түүгээд алчуур аваад арччих гэсэнд тэр залуу заал руу яваад орчихсон. ...Тэгээд нөгөө залууг чи хагалсан юм байна тэрийгээ цэвэрлэчих гэсэн чинь нөгөө залуу хагалсан архин дээрээ очоод хагархай шил барьж аваад би хагалаагүй гээд урагшаа алхаад ирэхээр нь би ухарч алхаад хананд тултал миний хажуугаар гараад зугтах гэхээр нь би баруун гараас барьж автал гартаа байсан шилний хагархайгаар миний зүүн гарын алганы ар талын хэсэг дээр дараад зүсчихсэн. Тэгээд миний гараас цус гараад тогтохгүй байсан. Тухайн үед зааланд тоглож байсан хүүхдүүд гарч ирээд эмнэлэг, цагдаа руу дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 87 тоот дүгнэлт: 1 2 Д Ц биед зүүн сарвууны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирсан байна. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн‘зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүул мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. б.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэтээс хамаарна гэжээ /хх-ийн 12-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэсэн хэдий ч хохирогч Д.Ц нь шүүгдэгч Г.Стэй сайн дураараа эвлэрсэн болох нь хэрэгг авагдсан шүүгдэгч, хохирогч нарын байгуулсан нотариатчаар батлуулсан эвлэрлийн гэрээ, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэпгээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн
71.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч *********эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1.Боржигон Г.С-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,
2 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Г.С эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүи, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх
тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Сд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлуүлсүгэй.
б.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн
304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ