Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2017/00097

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2017/00097

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн 16 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, Үхэр онход овогт Б/Р............./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ххолбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилд буруу шилжүүлснээс үүссэн цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2016/01381/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б 2004 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газарт лаборант үйлчлэгчийн албан тушаалд томилогдон тасралтгүй 11 жил ажилласан. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний амралт дуусгаад ажилдаа орохоор хүсэлт гаргахад газрын дарга Галбадрах чиний ажиллаж байсан лаборант үйлчлэгчийн орон тоо байхгүй болсон, үйлчлэгчээр ажилла, нялх хүүхэдтэй байдлыг чинь харж үзээд үйлчлэгчээр ажиллуулж байна гэж хэлээд ТҮ-З-аар цалинжиж байсныг ТҮ-1 болгон бууруулж цапинжуулж эхэлсэн. Энэ тухай ямар ч тушаал шийдвэр танилцуулаагүй, амаараа шийдвэр гаргаад явж байгаа. Тухайн үед энэ асуудлаар Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуйн газарт, аймгийн удирдлагуудад удаа дараа хандаж миний асуудлыг шийдэж өгөхийг хүссэн ч ямар ч хариу өгөхгүй, шийдвэрлэхгүй байсан тул арга буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд буюу дээд шатны байгууллагад гомдол гаргасан. Улмаар яамнаас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариу ирсэн бөгөөд миний асуудлыг судлаж шийдвэрлэх үүргийг Хүнс хөдөө аж ахуйн газарт өгсөн боловч надад өдийг хүртэл ямар ч хариу өгөөгүй тул арга буюу шүүхэд хандаж байна. Намайг миний урьд ажиллаж байсан Хүнс хөдөө аж ахуйн газрын лаборант, үйлчлэгчийн ажлаас тус газрын үйлчлэгчийн ажилд буруу шилжүүлсэнд гомдолтой байна. 2016 оны 3 дугаар сард мал эмнэлэг ариун цэврийн хүрээлэнгээс доктор Сарангэрэл, аймгийн Стандартчилап хэмжилзүйн хэлтсийн дарга Батсайхан нар ирж шалгалт хийж тухайн үед манай газрын даргаар ажиллаж байсан Галбадрахад намайг лаборант үйлчлэгчээр буцааж ажиллуулах үүрэг даалгавар өгч өнөөдрийг хүртэл намайг хууль бусаар, үзэмжээр үйлчлэгчээр ажиллуулсаар байгаад гомдолтой байна. Иймд Б.Баясгапан намайг Хөвсгөл аймгийн Үйлдвэр аж ахуйн газрын лаборант үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилож, ажилд буруу шилжүүлснээс үүссэн цалингийн зөрүү боло* 1,800,000 төгрөгийг Хөвсгөл аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газраас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчлөхдөө: Миний бие Б нь Хөвсгөл аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газарт кхолбогдуулан Хөвсгөл аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын лаборант үйлчлэгчийн [ажилд эгүүлэн томилуулах, ажилд буруу шилжүүлснээс үүссэн цалингийн зөрүү 1,800,000 |төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанаас хамаарч миний нэхэмжлэлдээ дурьдсан ажилд буруу шилжүүлснээс үүссэн цалингийн зөрүү болох 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөхөөр байх тул ажилд буруу |шилжүүлснээс үүссэн цалингийн зөрүү болох 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ажилд буруу шилжүүлснээс үүссэн цалингийн зөрүүг тус хэргийг хянан шийдвэрлэж шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар тооцож хариуцагч Хөвсгөл аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газраас гаргуулж өгнө үү гэж өөрчилж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... гэжээ.

Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторт 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр лаборант, үйлчлэгчээр ажилд орж 11 жил ажилласан. 2015 оны 1 сарын сүүлээр жирэмсний амралтаа аваад, 2015 оны 7 дугаар сард Галбадрах захиралтай уулзаж, ажилдаа орох гэхэд чиний орон тоо байхгүй гээд үйлчлэгчээр ажиллуулсан. Тухайн үед ямар нэг тушаал өгөөгүй. Надад амаараа хэлсэн юм. Ийнхүү ажиллаж байтал 2016 оны 01 дүгээр сард гэрээт гэсэн орон тоо батлагдсан. Сарын 300.000 төгрөгийн цалинтай гэж хэлсэн. Би шимтгэлээ төлөөд гар дээрээ бэлнээр 200 гаруй мянган төгрөг авдаг байсан. Миний нийгмийн даатгалын дэвтэрт 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үйлчлэгчийн ажлаас чөлөөлөв гэж бичсэн байдаг. Гэвч би 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр лаборатортоо ажиллаж байсан. Мөн тус өдрөө буюу 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр дахин үйлчлэгчийн ажилд томилсноор, түүнчлэн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр лаборант ариутгагчаар дахин томилсноор тус тус бичсэн байдаг. 2014 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрөх гээд эмнэлэгт хэвтсэн байх үеэр Үйлдвэр хөдөө аж лаборант ариутгагчийн ажлаас чөлөөлж, Хүнс хөдөө ахуйн үйчлэгчээр томилов гэж бичсэн байдаг. Би нийгмийн даатгалд бичсэн дээрхи бичилтүүдийг саяхан мэдсэн юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг байхад намайг 230.000 төгрөгөөр цалинжуулж байгаад гомдолтой байна. Иймд намайг Хөвсгөл аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газарт лаборант ариутгагчийн ажилд томилж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын дарга Г.Баттулга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын үйлчлэгч Б нь 2016 оны 11 сарын 16-нд танай шүүхийн байгууллагад гаргасан өргөдөл, нэхэмжлэлдээ лаборант үйлчлэгчээр ажиллаж байсныг тушаал бууруулан үйлчлэгчийн ажилд томилон ажиллуулсны цалингийн зөрүү болох 1.800.000 төгрөгийг тус байгууллагаас гаргуулахаар нэхэмжилсэн өргөдөл, гомдол гаргасан байна. Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар нэртэй байсныг өөрчлөн Засгийн газрын 2013 оны 415 дугаар тогтоолоор Үйлдвэр Хөдөө аж ахуйн газар болгон өөрчилсөн, Үйлдвэр Хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/170 тоот тушаалаар аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоог 32 орон тоотойгоор тогтоон ажил албан үүргээр нь нэр заан батлан ирүүлэх үед лабораторийн үйлчлэгч гэсэн албан тушаал байхгүй лаборант ариутгагч гэж орон тоо батлагдан ирсэн тул тухайн үед ажилтай байлгах үүднээс Хүнс газар тариалангийн хэлтсийн мэргэжилтний орон тоон дээр Бг 2014 оны 1-р сарын 17-ноос байгууллагын үйлчлэгчээр ажиллуулж ТҮ-1-3 дугаар шатлалаар ур чадварын 20 хувиар 2016 оны 1 дүгээр сарыг хүртэл цалинг бууруулахгүйгээр ажиллуулж байсан болно. Мөн Засгийн газрын 2015 оны Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/18 тоот тушаалаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдаж ирсэн бөгөөд уг албан тушаалаар лаборант ариутгагч гэж батлагдан ирсэн байна. Уг өргөдөлд дурьдсан Бгийн ажил үүрэг нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байгууллагын бүтэц орон тоо батлагдах үеийн тушаалаар үйлчлэгч гэсэн орон тоон дээр ажиллаж байгаад 2015 оны 1 дүгээр сард ээлжийн амралтаа авч үргэлжлүүлэн жирэмсний амралтаа эдэлж байгаад 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 тоот тушаалаар үйлчлэгчийн ажилдаа томилогдон ажилласан нь тухайн хүний ажлын байрыг хэвээр хадгалан ажиллуулж байна. Б нь ХХААЖДҮ Газрын мал эмнэлгийн албанд Лабораторийн шил угаагч, үйлчлэгч гэсэн ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд шинэ бүтэц орон тоогоор Мал эмнэлгийн хэлтсийн лаборант-ариутгагчийн ажил үүрэг нь мэргэжлийн хүн байх шаардлагатай тул малын эмч хүн ажиллаж байна. Салбарын зүгээс батлагдсан бүтэц орон тоон дээр мэргэжлийн албан хаагчаар хангах чиглэл өгсний дагуу тус байгууллагын бүтэц орон тоонд үйлчлэгч гэсэн орон тоо байхгүй, гэрээт албан хаагч гэсэн цалингийн төсөв батлагдан ирснийг үндэслэн төсөв санхүүгийнхээ зардалд багтаан 2 үйлчлэгч байсныг нэгийг нь орон тооны цомхтгол хийж Бг уг ажлын байран дээр нь хэвээр ажиллуулж байна. Хүнс Хөдөө аж ахуйн яамны баталсан орон тоогоор гэрээт албан хаагч нь 3 хүн байхаар тусгаж өгсөн. Уг зардлын төсөв нь 905.6 мянган төгрөгийн батлагдсан санхүүжилтийн хүрээнд цалинжуулан ажиллуулж байгаа болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б нь Хөвсгөл аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрыг 2004 онд Хөдөө аж ахуйн газар нэртэй байхад ажилд орсон юм байна. Тэр үеэс хойш бүтэц орон тоо болоод салбарын нэршил 3 удаа өөрчлөгдсөн юм. 2013 онд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын тушаал гарсан бөгөөд тус тушаалд лаборант ариутгагч гэсэн орон тоо батлагдаж, тус ажлын байранд мэргэжлийн хүн ажиллуулах чиглэл өгсөн юм. Ийнхүү 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тушаал гаргаж, хурлаар танилцуулсан. Тухайн үед манай байгууллага ихэвчлэн мэргэжлийн бус ажилтантай байсан бол шинэ бүтцээрээ мэргэжлийн хүнийг ажиллуулах болсон. Үүний дүнд мэргэжлийн бус ажилтнууд ажил үүргээсээ чөлөөлөгдсөн. Харин Бг газар тариалангийн хэлтсийн мэргэжилтний орон тоон дээр цалинжуулж ажиллуулж байсан юм. Ийнхүү Б жирэмсэн болж, амралтаа авсан. Жирэмсний амралт нь дуусаад эргээд ажилдаа ороход нь үйлчлэгчийн ажилд Галбадрах дарга томилсон. Г.Баясгалан намайг үйлчлэгчээр томилсон тушаал өгөөгүй, би мэдэхгүй байна гэж хэлж болохгүй. Тухайн үед миний бие тушаал, шийдвэрийг төлөвлөж байсан бөгөөд Б ажлаа хийгээд цалингаа аваад явж байсан шүү дээ. 2015 он, 2016 оны Хөвсгөл аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын сайдын тушаалд гэрээт гэж заагдсан бөгөөд цалингийн санг зааж ирсэн учраас малчин, сахиул, үйлчлэгч гурвын цалинг хувааж тус бүрийг нь 300.000 төгрөгөөр цалинжуулж байгаа юм. Бидэнд төсвөөс илүү гаргаж цалинжуулах эрх байхгүй. Мөн лабаронт ариутгагчийн ажлын байранд мэргэжлийн хүн буюу малын их эмч хүнийг ажиллуулж байгаа. Мал эмнэлэг бол мэргэжлийн байгууллага учраас амьд нянгийн үүсвэртэй харьцдаг. Хэрвээ лаборант ариутгагчийн ажлын байранд мэргэжлийн хүн ажиллуулаагүй, түүнээс гарах үр дагаврыг нь тухайн эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээх юм. Би Хөвсгөл аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын сайдын албан тоотыг Бд танилцуул, газрын дарга болоод 4 хэлтсийн дарга нар Бтай уулзаж доктор Сарантуяа гэх хүнтэй уулзсан уу гэхэд уулзаагүй байсан. Доктор Сарантуяа нь стандарт хэмжил зүйн газрыг төлөөлж Хөвсгөл аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газарт шалгалт хийсэн Тухайн үед Б жирэмсний амралттай байсан юм. Б хүний үгээр үг хийж ийнхүү нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Ххолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилд буруу шилжүүлснээс үүсэх цалингийн зөрүү гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б нь Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуйн газарт 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр лаборант үйлчлэгчээр анх ажилд орж ажиллаж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр лаборант үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдөж мөн өдрөөс Үйлдвэр Хөдөө аж ахуйн газрын үйлчлэгчийн ажилд томилогдож ажиллаж байгаад 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс Үйлдвэр Хөдөө аж ахуйн газрын лаборант ариутгагчаар ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр лаборант ариутгагчийн ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт үйчлэгчээр томилогдсон болох нь Бд 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нээж олгосон №62430 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 17-18-р тал/, Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуйн газрын даргын 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаартай Ажлаас өөрчлөх, томилох тухай тушаал /хх-ийн 4-р тал/, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 32-р тал/, 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 41-р тал/ зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б нь ажил олгогчоос намайг ажилд буруу шилжүүлсэн, би 2014 оны 07 дугаар сарын 08-аас лаборант ариутгагчаар ажиллаж байгаад 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр жирэмсний амралтаа аваад 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эргэж ажилдаа орох гэтэл орон тоо байхгүй гэдэг үндэслэлээр намайг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчлэгчийн ажилд томилсныг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б нь Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай тушаалыг эс зөвшөөрч ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу уг тушаал гарснаас хойш 15 сар 16 хоногийн дараа гаргаж байгааг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч тал ...ажлаас буруу шилжүүлсэн тухай тушаалыг одоо болтол гардаж аваагүй, хариуцагч байгууллагаас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан хариу тайлбар, тайлбарт хавсаргасан баримтуудаас харахад Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 тоот тушаал, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/12 тоот /үйлчлэгч Бг 320.000 төгрөгөөр цалинжуулахаар гаргасан/ тушаал, шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байх боловч шүүх дээрх хүсэлтийг дор дурдсан үндэслэлээр хүлээж авах боломжгүй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт  хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх хугацааг сэргээн тогтоож хэргийг хянан шийдвэрлэж болохоор заасан бөгөөд нэхэмжлэгч талын дээрх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох Бгийн №62430 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажил олгогчоос Бтай 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх ба Б нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажил олгогчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа талаарх гомдлоо нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар ...хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл... гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иймд Бгийн өөр ажилд буруу шилжүүлснийг тогтоолгох, ажилд буруу шилжүүлснээс үүсэх цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ххолбогдох өөр ажилд буруу шилжүүлснийг тогтоолгох, ажилд буруу шилжүүлснээс үүсэх цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэгч Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН