Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/16

 

 

 

 

 

 

 

2025           01              14                                           2025/ШЦТ/16

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин,

    Улсын яллагч У.Гантуяа,

    Шүүгдэгч М.о, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овгийн *** ***т  холбогдох 2426003970332 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ***** суманд ***** оны **** дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, **** настай, регистрийн дугаар ***, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, *********** ажилтай, ам бүл ***, ****** хамт Өвөрхангай аймгийн ******** сумын ***** дугаар багийн *** дүгээр гудамжны **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** овгийн *** ***.

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч М.о нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Спортын ордны Б зааланд өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллаж байсан хохирогч ***той маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохисоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.о шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Тэмцээн дуусаад хоёр хүүхдийн маргаанаас болж ***ийн биед гар хүрсэн нь үнэн. Тийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлнө.” гэв.

 

          1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 хуудас)

 

  Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Монгол улсын гавъяат хуульч, УИХ-ын дарга асан ***гийн нэрэмжит жил бүр болдог 21 аймгийн өсвөрийн шатарчдын “Эвлэл-21” гэх багийн аварга шалгаруулах тэмцээн болоод дуусч байсан сүүлийн өдөр байсан юм. Би тэр тэмцээн дээр ерөнхий шүүгч хийсэн. Энэ өдрийн сүүлчийн өрөгийн өмнөхөн Өвөрхангай аймгийн шатрын багш *** овогтой *** гэх хүн согтуу байсан. Шавь нь Өмнөговь аймгийн шатарчин охинд хожигдсон ба тухайн үед ширээний шүүгчийг доромжлоод шавийнхаа хожигдлыг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Ширээний шүүгч нь *** гэх хүн байсан ба намайг ерөнхий шүүгч учраас дуудаж уулзахад ширээний шүүгчийн гаргасан шийдвэр зөв байсан. Тухайн хоёр охин ч өөрсдийн тоглолтоо хүлээн зөвшөөрч гар барилцаж байсан. Гэтэл *** гэх хүн дахиж тоглуулна, Өмнөговийн охин цаганд гар хүрсэн гэж хэлсэн. Би ***т тийм дүрэм байхгүй ээ. Чи хоёр өдөр архи ууж тэмцээнд орж байгаа хүмүүстэй маргалаа, чи энэ заалнаас гарчих гээд мөр рүү нь гараараа зөөлөн хүртэл над руу *** чи хаана байгаагаа мэдэж байна уу, энэ чинь Өвөрхангай ш дээ гэж хэлсэн. *** эргэж хараад баруун гартаа утас атгасан байсан чигээрээ миний нүүр рүү 2 удаа цохисон. Тэгээд миний шүд рүү цохисон, хамар хугарсан. Яг тэмцээн дуусч байх үед болсон. Заалны голд намайг цохисон учраас тэмцээнд оролцож байсан бүрэлдэхүүн, эцэг, эхчүүд, багш дасгалжуулагч нар бүгд харж байсан. Миний хамрын мөгөөрс цөмөрсөн. Үүдэн доод талын хоёр шүд хөдөлсөн. Би сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгох болно. Би олон хоног ажил амьдарлаа алдаж, толгой өвдөж хамраа хүртэл тэгшлүүлсэн. Толгойгоо хотод ирж зөндөө бариулсан. Нүүр ам хөхрөөд одоо л эдгэрч байна.  Би Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Улаан*** хотод ирээд 1 дүгээр эмнэлэгт бас үзүүлсэн. Толгойгоо хувиараа барьдаг хүнээр бариулсан. Эмчилгээ хийлгэсэн болон эмийн сангаас эм авсан баримтууд бол байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 4-5, 33-34 хуудас),

 

  Гэрч Ө.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах Спортын ордонд “Эвлэл-21” орон нутгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөх дөхөж байхад хүмүүс шуугилдаж орилолдоод байхаар нь эргээд харсан чинь Ерөнхий шүүгч хийж байсан Эрдэнэдорж ахын хамар орчмоос цус гоожсон  байсан. М.***ыг хүмүүс чирээд гаргаж байгаа харагдсан. Настай хүнийг өөр цохих хүн байхгүй, М.*** л цохисон гэж бодож байна. *** ах архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, М.*** 2 өдрийн турш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43-44 хуудас),

 

  Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Арвайхээр сум Спортын ордны “Б” зааланд УИХ-ын дарга асан ***гийн нэрэмжит орон нутгийн бүсийн “Эвлэл 21” шатрын тэмцээн болсон юм. Тухайн өдөр би тэмцээний шүүгчээр ажиллаж байсан юм. Бүх тоглолтын стандарт тоглолт нь дуусчихаад хүүхдүүдээ ширээний хуваариар нь байр эзлүүлэх гээд оноо тэнцсэн хүүхдүүдээ хооронд нь дахин тоглуулсан юм. Тэгээд миний шүүж байсан ширээн дээр Өмнөговь аймгаас нэг хүүхэд Өвөрхангай аймгийн нэг хүүхэд хоорондоо тоглож байхад Өвөрхангай аймгаас тоглож байсан хүүхэд тухайн тоглолтондоо шатрын байрлалдаа хожигдож байсан юм. Тэгээд Өмнөговь аймгаас тоглож байсан хүүхэд Өвөрхангай аймгаас тоглож байсан хүүхдийн ноён морь 2-ыг нь давхар шалсан чинь нөгөө Өвөрхангай аймгаас тоглож байсан хүүхэд нь боломжгүй нүүдэл буюу ноёнгоо холдуулахгүй, морио холдуулах нүүдэл хийх үед *** согтуу орж ирээд тоглолт хараад зогссон юм. Тэгээд Өмнөговь аймгаас тоглож байсан хүүхэд боломжгүй нүүдэл хийлээ гээд цагаа зогсоосон юм. Тэгсэн *** Өмнөговь аймгаас тоглож байсан хүүхдийг цагаа унахаар цагаа унтраачихлаа гэхээр нь би компьютероор шүүж байсан шүүгчийг дуудаад шүүгч ирээд шалгаад үзүүлтэл 1 минут 26 секунт хэвээрээ байсан. Тэгээд шүүгч цаг нь унасан зүйл байхгүй байна, тоглолтоо үргэлжлүүл гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд тоглож байсан хүүхэд уйлаад байхаар нь би ерөнхий шүүгч ***ийг дуудаж энд ийм зүйл болсон юмаа гэж тоглолтын үйл явдлыг тайлбарлаад шалгуултал *** шүүгч буруу байхгүй байна гэж хэлчихээд цааш явж байхад үед  өмнөөс нь ***  *** шүүгч рүү очиж хоорондоо ярилцаж байснаа бие биенийгээ түлхээд ***ийг нэг удаа цохиод авсан. Тэгээд хүмүүс салгасан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46-47 хуудас),

 

 Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар эмчилгээ авсан эсэхийг цахим системээс шалгахад 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1 удаагийн 37,082 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Иймээс дээрх иргэний 37,082 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900200080 дугаартай дансанд тушаачихвал ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41 хуудас),

 

          Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 693 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 12-13 хуудас),

 

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1311 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 52-53 хуудас) зэрэг болно. 

 

 Хэрэгт шүүгдэгч М.оын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 155 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69, 71-75 хуудас) зэрэг  авагдсан байна.

 

          2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч М.о нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Биеийн тамир спортын зааланд хохирогч ***ийн биед нь хүч хэрэглэн халдсаны улмаас шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тодорхойлогдсон хөнгөн хохиролд хамаарч буй үйл баримт, гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд шүүгдэгч М.оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч М.о нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.  Шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй  боловч хохирогч ***, гэрч Ө.***, *** нарын мэдүүлэг болон шүүх шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлт зэргээр бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч М.от холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

                    Шүүгдэгч М.от холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

           Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.о нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Биеийн тамир, спортын газрын “Б” зааланд зохион байгуулагдаж байсан өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллаж байсан  ***той маргалдаж, түүний  хамар хэсэгт гар утас барьсан гараараа цохисоны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруу хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

  Хохирогч ***ийн “...2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Монгол улсын гавъяат хуульч, Улсын Их Хурлын дарга асан ***гийн нэрэмжит жил бүр болдог 21 аймгийн өсвөрийн шатарчдын “Эвлэл-21” гэх багийн аварга шалгаруулах тэмцээн болоод дуусч байсан сүүлийн өдөр байсан юм. Би тэр тэмцээн дээр ерөнхий шүүгч хийсэн. Энэ өдрийн сүүлчийн өргийн өмнөхөн Өвөрхангай аймгийн шатрын багш *** овогтой *** гэх хүн согтуу байсан. Шавь нь Өмнөговь аймгийн шатарчин охинд хожигдсон. Тухайн үед ширээний шүүгчийг доромжлоод шавийнхаа хожигдлыг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Ширээний шүүгч  *** намайг ерөнхий шүүгч учраас дуудаж уулзахад ширээний шүүгчийн гаргасан шийдвэр зөв байсан. Тухайн хоёр охин ч өөрсдийн тоглолтоо хүлээн зөвшөөрч гар барилцаж байсан. Гэтэл *** гэх хүн дахиж тоглуулна, Өмнөговийн охин цаганд гар хүрсэн гэж хэлсэн. Би ***т “тийм дүрэм байхгүй. Чи хоёр өдөр архи ууж тэмцээнд орж байгаа хүмүүстэй маргалаа, чи энэ заалнаас гарчих” гээд мөр рүү нь гараараа зөөлөн хүртэл над руу *** “чи хаана байгаагаа мэдэж байна уу, энэ чинь Өвөрхангай ш дээ” гэж хэлсэн. *** эргэж хараад баруун гартаа утас атгасан байсан чигээрээ миний нүүр рүү 2 удаа цохисон. Тэгээд миний шүд рүү цохисон, хамар хугарсан. Яг тэмцээн дуусч байх үед болсон. Заалны голд намайг цохисон учраас тэмцээнд оролцож байсан бүрэлдэхүүн, эцэг, эхчүүд, багш дасгалжуулагч нар бүгд харж байсан. Миний хамрын мөгөөрс цөмөрсөн. Үүдэн доод талын хоёр шүд хөдөлсөн. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгох болно. Би олон хоног ажил амьдарлаа алдаж, толгой өвдөж хамраа хүртэл тэгшлүүлсэн. Толгойгоо хотод ирж зөндөө бариулсан. Нүүр ам хөхрөөд одоо л эдгэрч байна.  Би Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Улаан*** хотод ирээд 1 дүгээр эмнэлэгт бас үзүүлсэн. Толгойгоо хувиараа барьдаг хүнээр бариулсан. Эмчилгээ хийлгэсэн болон эмийн сангаас эм авсан баримтууд бол байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-34 хуудас),

 

  Гэрч Ө.***ийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах Спортын ордонд Эвлэл-21 орон нутгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөх дөхөж байхад хүмүүс шуугилдаж орилолдоод байхаар нь эргээд харсан чинь Ерөнхий шүүгч хийж байсан Эрдэнэдорж ахын хамар орчимоос цус гоожсон байдалтай байсан. М.***ыг хүмүүс чирээд гаргаж байгаа харагдсан. ...*** ах архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. М.*** 2 өдрийн турш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43-44 хуудас),

 

  Гэрч ***ын “...2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Арвайхээр сум Спортын ордны “Б” зааланд УИХ-н дарга ***гийн нэрэмжит орон нутгийн бүсийн “Эвлэл 21” шатрын тэмцээн болсон юм. Тухайн өдөр би тэмцээний шүүгчээр ажиллаж байсан юм.  ...*** согтуу орж ирээд тоглолт хараад зогссон юм. Тэгээд Өмнөговь аймгаас тоглож байсан хүүхэд боломжгүй нүүдэл хийлээ гээд цагаа зогсоосон юм. Тэгсэн *** Өмнөговь аймгаас тоглож байсан хүүхдийг цагаа унахаар цагаа унтраачихлаа гэхээр нь би компьютероор шүүж байсан шүүгчийг дуудаад шүүгч ирээд шалгаад үзүүлтэл 1 минут 26 секунт хэвээрээ байсан. Тэгээд шүүгч цаг нь унасан зүйл байхгүй байна, тоглолтоо үргэлжлүүл гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд тоглож байсан хүүхэд уйлаад байхаар нь би ерөнхий шүүгч ***ийг дуудаж энд ийм зүйл болсон юмаа гэж тоглолтын үйл явдлыг тайлбарлаад шалгуултал *** шүүгч буруу байхгүй байна гэж хэлчихээд цааш  явж байхад үед  өмнөөс нь ***  *** шүүгч рүү очиж хоорондоо ярилцаж байснаа бие биенийгээ түлхээд ***ийг нэг удаа цохиод авсан. Тэгээд хүмүүс салгасан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46-47 хуудас),

 

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 хуудас)

 

          Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 693 дугаартай “...1. Үзүүлэгч ***ийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруу хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

         

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

  1. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

          4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 12-13 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

         Шүүгдэгч М.оын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт ач холбогдолтой.

 

           Шүүгдэгч М.оын хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,  түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

          Шүүгдэгч М.оын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.

        

          2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

         Улсын яллагч У.Гантуяа шүүх хуралдаанд  “...Хохирогч *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хамар ясны хугарал гэмтлийн эмчилгээ үйлчилгээний зардал нийт 37,082 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь нөхөн төлөгдөөгүй болно. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ” гэж заасны дагуу улсын яллагчийн зүгээс дээрх мөнгөн дүнг гэм буруутай этгээдээс гаргуулах саналтай байна. Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан байгаа. Энэхүү аргачлалын дагуу хохирогч ***ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна гэх дүгнэлтийг үндэслэн 1-р зэрэглэлд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хувь хэмжээ хязгаарын дотор хохирогч ***ийн сэтгэцэд учирсан хор уршгийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд мөнгөн дүнгээр тооцож хохирлыг барагдуулах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд “*** нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 37,082 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул үүнийг шүүхийн тогтоолд тусгуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

         Шүүгдэгч М.о нь хохирогчид учирсан хохирол, хор уршгийг төлөхөө илэрхийлсэн болно.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.

            3.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

     

          Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар хохирогч *** нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

 Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн  Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж хуульчилсан. 

 

    Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1311 дугаартай “1.2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч ***ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна.

 

     2. ***ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.

 

     3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 52-53 хуудас) гарсан байна. 

 

             Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

 

           Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэмт буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга

хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж,

 

            Уг аргачлалын 4 дүгээр зүйлд “нэгдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байна.” гэж заасан.

 

           Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг” байхаар шинэчлэн тогтоосон байна.

                 

Иймд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.оаас 4,99х660,000=3,293,400 төгрөгийг гаргуулж  хохирогч ***ид олгох нь зүйтэй байна.

 

         3.2.Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд “...*** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар эмчилгээ авсан эсэхийг цахим системээс шалгахад 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1 удаагийн 37,082 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Иймээс дээрх иргэний 37,082 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900200080 дугаартай дансанд тушаачихвал ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн.

 

          Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д  “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.

           Хохирогч *** нь  2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт  үзүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 37,082 төгрөгийн зардал гарсан болох нь иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-ийн 36, 41 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.оаас 32,082 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

 

           3.3.Хохирогч ***ид 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр  шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “...Сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгосон. Надад нэхэмжлэх зүйлс байгаа боловч баримтаа гаргаж өгөөгүй болохоор болохгүй болчихоод байна. Тухайн үед миний буруутай ямар ч үйлдэл байгаагүй. Мөрдөн байцаалтанд би үнэн зөвөөр бодит болсон явдлыг мэдүүлсэн болохоор тэр мэдүүлгээрээ хэргийг шийдвэрлүүлмээр байна. Би гомдолтой байна.” гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

           4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч М.оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тал бүрээс харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгж  буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. гэсэн дүгнэлтийг,

         

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч М.о нь хувийн дасгалжуулагч ажилтай ба хүүхдүүдэд байнгын хичээл зааж, нааш цааш явдаг ажилтай учраас нийтэд тустай ажил хийх боломжгүй. Үүнийг улсын яллагч харгалзан үзсэн байх. Өөр хэлэх зүйлгүй. гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

           

           Шүүгдэгч М.о нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

          

           Шүүх шүүгдэгч М.от эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.оыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.от шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

          Шүүгдэгч М.о нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.от авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч *** овгийн *** ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн *** ***ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.от шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.оаас  Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2,

497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 3,293,400 төгрөгийг гаргуулж хохирогч ***ид,

 

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар 37,082 төгрөгийг гаргуулж Эрүүл  мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

 

           5. Шүүгдэгч М.о нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч *** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.от авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.от авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ