| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/0019/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/19 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/19
2025 01 16 2025/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч З.Э, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******т холбогдох 2426004730346 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ********* суманд ******* оны ***** дугаар сарын *****-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, регистрийн дугаар *******, тусгай дунд боловсролтой, ********* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, ******* хамт Өвөрхангай аймгийн ***** сумын ******* багийн **** дугаар гудамжны ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Энх тал” хүнсний дэлгүүрийн зүүн талын гарцан дээр “Toyota Prius-20” маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 12.3-д ”Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга
хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч *******г мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн.” гэв.
1.Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 02-ны зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 4 хуудас),
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-8, 11 хуудас),
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2024 оны 11 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн орчим “Энхтал” хүнсний дэлгүүрийн урд талын явган хүний гарцаар гарч явж байхад машин ирээд мөргөсөн. Би газарт унаад босч чадахгүй байж байгаад цагдаа дуудах гээд байж байхад мөргөсөн залуу миний утсыг аваад цагдаа дуудахгүй гээд өгөхгүй байсан. Машинд суулгах гээд байхаар нь гэр бүлийн хүн *******той ярьсан. Удалгүй эмнэлэг, цагдаа нар ирсэн. Би тухайн үед эрүүл байсан. Би өөрөө архи тамхи хэрэглэдэггүй. Энэ ослын улмаас миний сүүж, зүүн талын гарын нарийн шуу хугарсан. Уг ослын улмаас миний биед гавлын баруун дунд хонхорын субдурал цус хуралт зүүн талын шуу яс, сүүж, суудал ясанд зөрөөгүй хугарал, баруун талын шанаа хоншоор ухархай ясны хавсарсан зөрөөтэй хугарал учирсан. Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээний зардал гэж 6,300,000 төгрөг бэлнээр өгсөн, бусад эмчилгээний зардлыг төлсөн байгаа.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11, 73-74 хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны орой ажлаасаа тараад гэртээ ирээд амарч байхад ******* хадам дүү гэрт орж ирээд машиныхаа түлхүүрийг өгчих, би дэлгүүр орчихоод ирье гэхээр нь би машиныхаа түлхүүрийг өгсөн. Удалгүй ******* над руу залгаад хүн мөргөчихлөө гэж надад хэлэхээр нь би такси зогсоогоод Арвайхээр сумын 1 дүгээр багт байх Энхтал дэлгүүрийн гадна очиход ******* миний машинаар хүн мөргөсөн байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх байгаа юм. ******* дүү жолооны үнэмлэхтэй байсан. Миний машинд эвдрэл гараагүй. Тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 66 хуудас),
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “...******* нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн нийт зардалд 4,002,608 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 77 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №783 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 16-19 хуудас),
Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 11 дүгээр сарын сарын 14-ний өдрийн 39 дугаартай дүгнэлт (хх-ийн 54 хуудас),
Цагдаагийн байгууллагын нэгдсэн системийн тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 111 хуудас),
Шүүгдэгч З.Эын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1306 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, жолоочийн лавлагаа, “ЮУКОМ ТИ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №28 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 96, 99-104, 110 хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч З.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Энх тал” хүнсний дэлгүүрийн зүүн талын гарцан дээр ******* улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж явган зорчигч *******г мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байдал нь хавтаст хэрэгт цугларсан баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “....З.Эын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэл нь мөрдөн байцаалтын ажиллагаа болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцож бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэдэг болгоомжгүй үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Иймд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх эмнэлгийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтаар гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч З.Эт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч З.Эт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч З.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энхтал” хүнсний дэлгүүрийн зүүн талын замын гарцан дээр ******* улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, явган зорчигч хохирогч *******г мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд “гавлын баруун дунд хонхорын субдурал цус хуралт /0.64 см/, зүүн талын шуу яс, сүүж, суудал ясанд зөрөөгүй хугарал, баруун талын шанаа, хоншоор, ухархай ясны хавсарсан зөрөөтэй хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, эрүү хамарсан цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 02-ны зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 4 хуудас),
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-8, 11 хуудас)
Хохирогч *******гийн "...2024 оны 11 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн орчим “Энхтал” хүнсний дэлгүүрийн урд талын явган хүний гарцаар гарч явж байхад машин ирээд мөргөсөн. Би газарт унаад босч чадахгүй байж байгаад цагдаа дуудах гээд байж байхад мөргөсөн залуу миний утсыг аваад цагдаа дуудахгүй гээд өгөхгүй байсан. Машинд суулгах гээд байхаар нь гэр бүлийн хүн *******той ярьсан. Удалгүй эмнэлэг, цагдаа нар ирсэн. Би тухайн үед эрүүл байсан. Би өөрөө архи тамхи хэрэглэдэггүй. Энэ ослын улмаас миний сүүж, зүүн талын гарын нарийн шуу хугарсан. Уг ослын улмаас миний биед гавлын баруун дунд хонхорын субдурал цус хуралт зүүн талын шуу яс, сүүж, суудал ясанд зөрөөгүй хугарал, баруун талын шанаа хоншоор ухархай ясны хавсарсан зөрөөтэй хугарал учирсан. Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээний зардал гэж 6,300,000 төгрөг бэлнээр өгсөн, бусад эмчилгээний зардлыг төлсөн байгаа гэсэн мэдүүлэг (хх-ийн 11, 73-74 хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ч.*******ын “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орой ажлаасаа тараад гэртээ ирээд амарч байхад ******* хадам дүү гэрт орж ирээд машиныхаа түлхүүрийг өгчих, би дэлгүүр орчихоод ирье гэхээр нь би машиныхаа түлхүүрийг өгсөн. Удалгүй ******* над руу залгаад хүн мөргөчихлөө гэж надад хэлэхээр нь би такси зогсоогоод Арвайхээр сумын 1 дүгээр багт байх Энхтал дэлгүүрийн гадна очиход ******* миний машинаар хүн мөргөсөн байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх байгаа юм. ******* дүү жолооны үнэмлэхтэй байсан. Миний машинд эвдрэл гараагүй. Тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 66 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №783 дугаартай “...1. *******гийн биед гавлын баруун дунд хонхорын субдурал цус хуралт /0.64 см/, зүүн талын шуу яс, сүүж, суудал ясанд зөрөөгүй хугарал, баруун талын шанаа, хоншоор, ухархай ясны хавсарсан зөрөөтэй хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, эрүү хамарсан цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн, нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт, эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 16-19 хуудас),
Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 11 дүгээр сарын сарын 14-ний өдрийн 39 дугаартай “...1. Уг хэрэг учрал нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд: 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байдаг.
2.“Toyota Prius-20” маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд: МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” тус заалтын 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Явган зорчигч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна.
3.Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна.
4. “Toyota Prius-20” маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч нь гарцаар замд нийлэх замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчиж аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 54 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч З.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Шүүгдэгч З.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч З.Эын гэмт хэрэг үйлдэхдээ унаж тээврийн хэрэгсэл нь “Toyota prius 20” маркийн ******* улсын дугаартай болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, автомашины гэрэл зургийн тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд тус тээврийн хэрэгслийн улсын дугаарыг техникийн шинжтэй алдаа гаргаж эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн техникийн шинжээч томилсон тогтоолд “*******” улсын дугаартай гэж, техникийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 108 дугаартай дүгнэлтэд “9691 УЕЕ” гэж тус тус бичсэн байгааг дурдаж байна.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд “...Энэ хэрэгт холбогдуулж гарсан хохирогчид учирсан хохирлын хувьд 7,673,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогчийн хувьд одоогоор нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан байгаа. Иргэний нэхэмжлэгчийн буюу Эрүүл мэндийн даатгалын санд 4,002,600 төгрөгийн хохирол учирсныг 4,002,700 төгрөгийг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч Ч.*******ын хувьд нэхэмжлэх зүйлгүй учраас хохирол төлбөр байхгүй. Хохирогчийн хувьд сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгох шаардлагагүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн учраас З.Эын хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.
Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Хохирогч ******* нь хохиролд 7,673,000 төгрөг авсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “...******* миний бие 11 сарын 02-ны өдөр авто тээврийн осолд орсноос хойш биеийн байдал хөнгөрч байна. Одоогоор хэвтрийн дэглэм сахиж байна. *******ын ар гэрээс эмчилгээ болон бусад зардалд 7,673,000 төгрөг төлж барагдуулсан. 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралд оролцохгүй. *******т гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, ял шийтгэлийн хувьд хөнгөвчилж өгнө үү.” гэсэн хүсэлт, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг, шүүхээс шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “...Миний бие сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн тайлбарыг өгсөн талаарх шүүхийн мэдэгдэх зэргээр тогтоогдож байна.
Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 4,002,700 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт цугларсан өвчний түүх, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим сангийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч З.Э нь энэ зардлыг төлөх үүрэгтэй байна.
Шүүгдэгч З.Э нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 4,002,700 төгрөгийг төлсөн болох нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хаан банкны “Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 4,002,700 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч Ч.******* мөрдөн шалгах ажиллагаанд “...Миний машинд эвдрэл гараагүй. Тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн.
Иймд шүүгдэгч З.Эыг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч З.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Шүүгдэгч З.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан авсан 51 секундийн бичлэг бүхийн 1 ширхэг CD-ийг хэргийн хамт хадгалах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...З.Эын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлсэн, бусдад учирсан хохирол төлбөрөө бүрэн багадуулсан учраас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нөхцөл байдал байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай үйлдэлд нь 2,700,000 төгрөгөөр буюу доод хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр торгууль оногдуулж, жолоодох эрхийг 1 жилээс хэтрүүлэхгүйгээр хасах саналтай байна. Торгуулийн ялыг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар гүйцэтгүүлэх боломжтой байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус заасан.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан.
Шүүгдэгч З.Э нь ажил хөдөлмөр эрхэлдэг талаар “ЮУКОМ ТИ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №28 дугаартай “Манай байгууллагын барилгын өрөг угсрагч албан тушаалтай Зоригтбаатар овогтой ******* /*******/ нь 1,800,000 төгрөгийн цалинтай ажилладаг нь үнэн болно.” гэсэн тодорхойлолт хэрэгт авагдсан.
Шүүгдэгч З.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч З.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч З.Эт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч З.Эт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч З.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Энхтал хүнсний дэлгүүрийн хяналтын камерын 51 секундын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч З.Эт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч З.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******д хохиролд 7,673,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 4,002,700 төгрөг тус тус төлсөн, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Ч.*******, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаа нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Энхтал хүнсний дэлгүүрийн хяналтын камерын 51 секундын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ