| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0019/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/31 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Г.Ганзориг,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******анд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, хувиараа тээвэрлэлт эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,*******од оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт *******ийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.******* нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ны нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас З.тэй маргалдаж, З.ийн нүүр лүү гараараа цохин биед нь халдаж, эрүүл мэндэд нь “таван хавирганы хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн ухархайн дээд, хажуу ирмэгийн хугарал, зүүн дээд зовхи, баруун зулайд шарх, зүүн, баруун, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун нүдний салстад цус хуралт, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: З. архи ууж байхдаа намайг үгээр өдөөд хасагууд 2-3 машинтай болохоор уухгүй томроод, хасагийн шээс гээд яс, үндсээр доромжлоод зодоон эхэлсэн. Би нүүр лүү нь 2-3 удаа цохиход унахдаа хашааны төмөр зам дээр унасан юм шиг байна лээ. Би гэм хийсэндээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ны нутаг дэвсгэрт байрлах т З.тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хасагийн шээс гэж яс, үндсээр доромжилсон шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харьцаа үүсгэн З.ийн нүүр лүү гараараа цохих, өшиглөх зэргээр халдан зодож, эрүүл мэндэд нь таван хавирганы хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн ухархайн дээд, хажуу ирмэгийн хугарал, зүүн дээд зовхи, баруун зулайд шарх, зүүн, баруун, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун нүдний салстад цус хуралт, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч З. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр оврын машин т очтол таньдаг дүү нар пиво уугаад сууж байсан. Би хамт суугаад пиво ууж байтал Б.******* орж ирэхээр нь би нэг шил архи авч хувааж уугаад гэдэг дүү нэг шил архи нэмж аваад бид нар хувааж уугаад сууж байтал Б.******* хоёр маргалдсан. Сүүлдээ Б.******* над руу бас дайрч хэрүүл хийж байгаад Б.******* таксины жолооч залуутай хамт намайг зодож миний таван хавирга хугарч, зүүн нүдний ухархай цөмөрсөн. Миний зүүн талын нүд хагалгаанд орох шаардлагатай тул эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 7 хуудас/,
- Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Намайг таксинд явж байхад Б.******* залгаж дуудсан бөгөөд би ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг т иртэл Б.*******, хоёр З.тэй хамт архи уугаад сууж байсан. Б.******* З. хоёр хоорондоо маргалдаад З. нь Б.*******г түлхээд унагаад зодолдож эхэлсэн. Би тэр хоёрыг салгаад Б.*******г аваад явах гээд машиндаа суутал З. араас хүрч ирээд миний машиныг өшиглөсөн. Би машинаас бууж яагаад машин өшиглөж байгаа юм бэ, төлж өг гэтэл Б.******* З. хоёр зодолдоод байсан. Би машинаа хол газар тавиад буцаж хүрч ирээд Б.*******г дагуулаад машиныг нь унаад явсан. бид хоёрын дунд ямар нэгэн зодоон огт болоогүй. Тэр хоёр зууралдаад газар өнхрөөд байсан. Би яг хэн нь хэнийхээ хаана цохиж байгааг хараагүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 11 хуудас/,
- Гэрч Ө. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай нөхөр З. нь хувиараа экскаватор барьж ажил хийдэг бөгөөд өчигдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ,од ажил хийхээр явсан. Шөнө 00 цагийн үед над руу залгаад “Намайг хүн дээрэлхээд байна” гэхээр нь би хүү ын хамтаар нөхөр дээрээ очтол зодуулчихсан байсан. Би нөхрөө аваад гэртээ очиж түргэн дуудаж үзүүлсэн чинь эмч нь эмнэлэг рүү очих хэрэгтэй гэсэн боловч манай нөхөр би эмнэлэг рүү явахгүй гэсэн. Өнөөдөр өглөө би нөхрөө дагуулаад д үзүүлтэл манай нөхөр 3 хавирганы хугаралтай, элэг нь хий үүссэн, тархи нь хавагдсан гэх оноштой эмнэлэгт хэвтсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9 хуудас/,
- Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр т таньдаг дүү Б.*******гийн хамтаар иртэл З. пиво уугаад сууж байсан. Тухайн үед З. надаас нэг шил архи уух уу гээд бид хэд хамт архи уугаад ярилцаад сууж байтал З. Б.*******тай маргалдаж зодоон эхэлсэн. Би тэр хоёрыг салгаад Б.*******г авч гараад таксинд суулгатал З. араас гарч ирээд тухайн машины урд хэсгийг өшиглөж зогсоогоод дахин Б.*******тай маргалдаж зодолдсон. Би тэр хоёрыг салгаад Б.*******г таксинд суулгаж явуулаад З.ийн эхнэрийг дуудаад гэрт нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /х.х-ийн 38 хуудас/
- Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 487 дугаар дүгнэлтэд: “ын ийн биед таван хавирганы хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн ухархайн дээд, хажуу ирмэгийн хугарал, зүүн дээд зовхи, баруун зулайд шарх, зүүн, баруун, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун нүдний салстад цус хуралт, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Р. гэжээ /х.х-ийн 15-16 хуудас/,
- Яллагдагч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тухайн өдөр ахтай хамт ирээд ахын машиныг засуулж байтал З. нь гэх хүнтэй хамт архи уугаад сууж байснаа надад архи хийж өгөхөөр нь би буцаад хот руу явна, машин барих учраас архи уухгүй гэтэл З. нь муу сайн хасагууд 2, 3 машинтай болохороо ингээд худлаа томроод, архи уудаггүй байхгүй юу гэхээр нь согтуу хүнтэй маргалдаад хэрэггүй байх гэж бодоод хийж өгсөн архийг нь уусан. Бид хамт архи уугаад сууж байтал З. хасагууд яадаг болчихсон юм гээд хөлөөрөө өшиглөж маргаан эхэлсэн. Би сайн санахгүй байна, мод чулуугаар цохисон зүйл байхгүй, гараараа л зодсон” гэх мэдүүлэг /х.х-ийн 34 хуудас/,
- Мөрдөгчийн тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, түүнд хавсаргасан оношлогооны баримтууд, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэсэн тухай баримт /х.х-ийн 12-13, 17-19, 25 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл /х.х-ийн 39-42 хуудас/,
Хохирогч З.ийн хохиролтой холбоотой баримтууд /х.х-ийн 43-49 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт тус тус авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч З.ийн эрх чөлөөнд халдаж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч З.ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч З.ийн биед халдан зодож таван хавирганы хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн ухархайн дээд, хажуу ирмэгийн хугарал, зүүн дээд зовхи, баруун зулайд шарх, зүүн, баруун, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун нүдний салстад цус хуралт, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.*******, хохирогч З. нарын архидан согтуурч байхдаа хохирогч З. нь шүүгдэгч Б.*******г хэл амаар доромжилон маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч З.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч З. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний хийлгэсэн хохирлын 703 756 төгрөгийг /х.х-ийн 44-49/ баримтаар нэхэмжилснийг, хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 453 462 төгрөг зарцуулсныг тус тус шүүгдэгч Б.******* нь төлж барагдуулсан нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдож байна.
Харин хохирогч З.өөс ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого, нүдний хагалгаанд орох зардал нэхэмжилсэн боловч тэдгээртэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хохирогч З.ийг ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого, цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг гэж шийдвэрлэлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Ганзориг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн 2-13 насны бага насны 4 хүүхэдтэй хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад учирсан хохирлыг төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал, хүсэлт байхгүй гэжээ.
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.өд 703 756 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1 453 462 төгрөг тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.өд 703 756 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1 453 462 төгрөг тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч З. нь ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого, цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА