Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/25

 

      Баян-Өлгий аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

      Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-,

      Шүүгдэгч И.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.т.ж овогт И-ын Г-д холбогдох эрүүгийн 2513000000013 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 19....оны ... дугаар сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, ... настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Алтай сумын .... дугаар /Бардам/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Самен төре жангир овогт Игинатигийн Гүлжайна, регистрийн дугаар: БА83020102;

    

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч И.Г- нь 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн өөрийн төрсөн хүү болох П.М-ийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан байхад П.М-ийг нас барсан талаар улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 2.400.000 төгрөгийг хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд 2,400,000 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Гэм буруугийн талаар:

            1. Прокурор Я.Д- шүүх хуралдаанд: “Шүүгдэгч И.Г-д холбогдох шүүх хуралд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч И.Г- нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нас барьсан өөрийнхөө төрсөн хүү болох П.М-ыг нас барсны бүртгэл хийлгэхгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр 2022 оны 10 дугаар сараас эхэлж 2024 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгогдох хүүхдийн тэтгэмж болох 100,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд авч нийгмийн халамжийн санд 2,400,000 төгрөгийн хохирол учруулан нийгмийн халамжийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдсэнээ мөрдөн байцаалтын шатнаас эхэлж сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хүсэлт гаргасан. Учирсан хохирол, хор уршгийг арилгасан ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Нийтдээ 2,400,000 төгрөгийн хохирол учирсан. 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн бүрд олгосон 300,000 төгрөгийг буцаад төлөх ёстой гэж 2,700,000 төгрөг төлсөн. 2021 онд шүүгдэгчийн хүү П.М- амьд байсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын холбогдох халамжийн сангийн данснаас 300,000 төгрөг гаргуулан шүүгдэгч И.Г-д олгуулах тухай шийтгэх тогтоолд тусгуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй. Баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглүүлэх саналтай байна. Битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй” гэв.

            2. Шүүгдэгч И.Г- шүүх хуралдаанд: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

            3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б- шүүх хуралдаанд: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэм буруугийн маргаангүй. Хохирлыг төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээж авч 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын төрөл хэмжээнд тохиролцсон. Уг ялыг тус аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт эдлүүлэх саналтай байна. Өөрөө нялх хүүхэдтэй. Нөхөр нь ажилгүй.” гэв.

           

            4. Шүүгдэгч И.Г- нь 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн өөрийн төрсөн хүү болох П.М-ийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан байхад П.М-ийг нас барсан талаар улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 2.400.000 төгрөгийг хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд 2,400,000 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь Баян-Өлгий аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/699 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 03-04 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/, гэрч К.П-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, гэрч А.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ээс эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хүлээн авсан баримт бичиг /хавтаст хэргийн 21-24 дэх тал/, Баян-Өлгий аймаг дахь Төрийн банкны салбарын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 47/830 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 26-34 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/1328 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, яллагдагч И.Г-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            7. Шүүгдэгч И.Г- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            8. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын иргэдэд мөнгөн дэмжлэг олгох тухай” 93 дугаар тогтоолоор иргэн бүрт 300,000 төгрөгийн мөнгөн дэмжлэг олгосон бөгөөд шүүгдэгч И.Г-гийн хүү нь болох П.М- нь тухайн үед амьд байсан тул Халамжийн сангийн 100900017033 тоот дансанд тушаасан гэх 2,700,000 төгрөгөөс 300,000 төгрөг гаргуулан шүүгдэгч И.Г-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч И.Г-гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Иймд шүүгдэгч И.Г-д Эрүүгийн хуулийн тусгай 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

11. Шүүгдэгч И.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газарт газар шороо болон мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоохоор шийдвэрлэв.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж байна.

14. Шүүгдэгч И.Г- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж байна. 

 

15. Шүүгдэгч И.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.т.ж овогт И-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бодит байдлыг нууж, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-г 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч И.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газарт газар шороо болон мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч И.Г- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Нийгмийн халамжийн сангийн 100900017033 тоот данснаас 300,000 төгрөгийг буцаан гаргуулж, шүүгдэгч И.Г-д олгосугай.

 

8. Шүүгдэгч И.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК