2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч М.Сэлэнгэ,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, -ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,,од оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч А.******* нь ны нутаг дэвсгэрт 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ч.г “чи архи ууж найзуудтайгаа шоудсан” гэсэн хувийн таарамжгүй харилцаа, хардалтын улмаас нүүр, толгой хэсэгт гараараа цохиж газарт унаган бие хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж хохирогч Ч.гийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын дотор салст, хэвлий, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Цохисон нь үнэн, буруугаа хүлээж байна” гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч А.******* нь ны нутаг дэвсгэрт байрлах д 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ч.г “чи архи ууж найзуудтайгаа шоудсан” гэж маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар түүний нүүр, толгой хэсэгт гараараа цохиж газарт унаган бие хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж биед нь зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын дотор салст, хэвлий, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

            - Хохирогч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би найз гэх хүнийд байж байхад 20-21 цагийн үед А.******* над руу утасдаад гараад ир уулзъя гэсэн. А.*******ын машинд суугаад уулын зам дагуу зардаг шорлог иднэ гээд цаашаа шууд яваад явж байгаад замаас гарч зогсоод А.******* намайг буугаад ир гээд машинаас буулгаад миний гэдэс, давсаг хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд гараараа толгой хэсэг рүү 5-6 удаа цохисон. Би А.*******ад хандаж миний толгой руу битгий цохиод бай гэтэл миний чатны блокыг гарга, би чамайг алъя гэж бодож байсан юм гэх мэтчилэн олон удаа хэл амаар доромжилсон. А.*******ын уур нь гараад намайг шөнийн 01 цагийн үед гэрийн гадаа буулгаж өгсөн. Би 6 жилийн өмнөөс А.*******ыг таньдаг болж, дотно харилцаатай байгаа ба бид хоёр хамтран амьдарч байгаагүй. Миний зүүн талын нүүр хэсэг хавдаж, үүдэн нэг шүд гэмтсэн. А.******* нь машин барьж байсан учир согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 18-19, 48-49 хуудас/,

 

            - Насанд хүрээгүй гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: А.******* гэх хүн манай ээж Ч.тай уулзаж дотно харьцаатай болоод 4-5 жил болж байна. А.******* нь намайг байхгүй үед манай гэрт ээжтэй байж байгаад намайг ирэхээр яваад өгдөг. А.******* нь ээжийг утсаа авахгүй үед над руу байн байн залгаж ээжийг асуудаг. 2024 оны 08 дугаар сарын 24-ны өдөр А.******* нь гэрийн гадаа ирсэн зогсож байсан. Ээжийн найз нь 2024 оны 08 дугаар сарын 26-нд чат бичээд А.******* ээжийг хөдөө дагуулж яваад зодсон гэсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/,

 

- Шинжээч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ч.гийн биед учирсан гэмтэл нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 51 хуудас/,

 

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай дүгнэлтэд: “Ч.гийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын дотор салст, хэвлий, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна”

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Н. гэжээ. /х.х-ийн 28-29 хуудас/,

 

            - Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Ч. бид хоёр дээр уулзаад улсын дугаартай ийн миний машинтай рүү явж байгаад Налайхын бөмбөрцөгтэй уулзвар өнгөрөөд баруун тийшээ явж байтал чи намайг өнөөдөр 13 цагаас орой 20 цаг хүртэл хүлээлгэлээ гэж уурлаад баруун гараараа зүүн шанаа хэсэгт 3 удаа алгадаж, зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Ч.гийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын дотор салст, хэвлий, зүүн гуянд цус хуралт гэмтлийн би учруулсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 63-64 хуудас/ зэрэг болно.

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /х.х-ийн 65-71/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч А.******* нь бага боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

1.3. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч А.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ч.гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

Шүүгдэгч А.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.******* нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас буюу хохирогч Ч.г бусадтай хардаж маргалдан толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, бие хэсэгт нь өшиглөж зодон биед нь зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын дотор салст, хэвлий, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.******* нь хохирогч Ч.г бусадтай хардаж маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.

 

ХОЁР. Шүүгдэгч А.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч М.Сэлэнгэ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч А.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч А.*******ын хувийн байдал, гэмт хэргийн хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч А.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Шүүхээс шүүгдэгч А.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ад оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА