Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2021/00982

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2021/00982

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Г.Б-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 155/2021/00648/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Д.Э (цахим), хариуцагч Г.Б (цахим) нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2016 онд танилцаж үерхэж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өөр хүү Б.И, охин Б.Э нар төрсөн. 2018 оны 12 дугаар сард гэр бүлээ батлуулсан. 2019 оны 4 дүгээр сараас гэр бүлийн хүчирхийлэл, хардалт зэргээс болж тусдаа амьдрахаар шийдсэн. Бид ийм байдалтай амьдрахаар хоёр хүүхдийн минь эрх зөрчигдөж байна гэж үзсэн учраас тусдаа амьдрахаар шийдэж одоо гэрлэлтээ цуцлуулах шийдвэрт хүрээд байна. Би одоогоор Улаанбаатар хотод 4 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.И, охин Б.Э нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Г.Б нь 9 дүгээр сард над руу согтуу эрүүл нь мэдэгдэхгүй мессеж бичиж чиний амьдралд гай болно гэх мэтээр дарамталсан. Хоёр хүүхэд минь яаж байна. Дэмжлэг туслалцаа үзүүлэхийн оронд гай болно гэж дарамталж мессеж бичсэнийг их гайхаж байна. Хоёр хүүхдийн өөрийн нэр дээр авч хариуцагч Г.Бээс тэтгэлэг гаргуулахгүй байх хүсэлтэй байна.

Иймд Г.Б бидний гэрлэлтийг цуцалж, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.И, охин Б.Э нарыг эх миний асрамжид үлдээж өгнө үү. ...Эд хөрөнгийн маргаангүйХүүхдүүд эрүүл саруул бойжиж байгаа. ...Хардаад ажил хийлгэдэггүй учраас цаашид хамт амьдрах боломжгүй. ...2019 оны хавар биед халдаж байсан. Түүнээс хойш тусдаа амьдрах болсон...гэв.

Хариуцагч Г.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2016 оноос үерхэж эхлэн 2018 онд гэрлэлтээ батлуулж 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүү Б.И, охин Б.Э нар мэндэлсэн. 2019 оны 4 дүгээр сараас хойш гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдраад 3 жил болж байна. Одоо буцаж нийлэн хамт амьдрах боломжгүй болсон учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд Д.Э бидний гэрлэлтийг цуцалж, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.И, охин Б.Э нарыг эх Д.Эийг асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. ...Эд хөрөнгийн маргаангүй. ...Гэрлэлт цуцлуулахаар шийдсэн байсан тул ямар нэгэн идэвхтэй үйлдэл гаргаагүй. ...Миний эрүүл мэндийн байдал одоо сайн байгаа. Байнгын асаргаа шаардлагагүй. ...3 жилийн хугацаанд тусдаа амьдарсан. Эргэж хамт амьдарсан ч сэтгэл санаа нийлэхгүй байх гэж бодсоны үндсэн дээр гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрсөн...гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь Г.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2016 онд танилцаж, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэгчдийн дундаас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүү Б.И, охин Б.Э нар төрсөн болох нь бүртгэлийн 6701000022, 6701000021 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. (хх-ийн 4-6 дугаар тал)

Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Г.Б нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2019 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хариуцагч нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдүүдийн нас, хүүхдүүдэд тавих эхийн халамж, эхтэйгээ өсч бойжиж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.И, охин Б.Э нарыг эх Д.Эийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Б.Э, хүү Б.И нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Г.Бийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Г.Бээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Д.Э нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч нь хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулахгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдав.

Нэхэмжлэгч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Г.Б, Д.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.И , охин Б.Э нарыг эх Д.Эийн асрамжид үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч нь хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулахгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Г.Бд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Д.Эт тус тус даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              С.ОЮУНЖАРГАЛ