Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 114/ШШ2022/0010

 

                                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                       

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуулыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нар

            Хариуцагч: *******т холбогдох

            Нэхэмжлэлийн  “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн *******,******* дугаартай бүртгэлийн Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хороолол ******* байрны ******* тоот, байрны тоотуудад холбогдох бүртгэл,                 ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000691004 дугаартай гэрчилгээний ******* байрны тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

        Нэхэмжлэгч  *******,*******,

        Нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганболд,

        Нэхэмжлэгч *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганболд нарын өмгөөлөгч Л.Оюунсувд

        Нэхэмжлэгч*******,******* нарын өмгөөлөгч А.Кадирбек

        Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга

        Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батсүх

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Соёлмаа нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нараас шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК-д ажилладаг. ”Ласти Интернэшнл” ХХК нь манай  байгууллагад  дулааны  өр  үүсгэсэн  тул  манай  байгууллага  4 орон  сууцыг  хөнгөлөлтэй нөхцөлөөр олгох санал тавьсны дагуу хүлээн зөвшөөрч би тус байрны байрны тоот 62.7мкв 2 өрөө орон сууцыг авахаар болж “Ласти Интернэшнл” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг хийж мөнгөө графикийн дагуу төлөөд явж байтал компанийн удирдлага нь өөрчлөгдөж хэнд мөнгөө төлөх нь ойлгомжгүй болсон тул төлбөрөө зогсоосон. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэх хүн намайг байрнаас албадан гаргуулахаар нэхэмжлэл өгсөнтэй танилцаж миний гэрээт орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гэх хүний нэр дээр гарсан гэдгийг олж мэдсэн. нь “Ласти Интернэшнл” ХХК-ийн хөрөнгө оруулагч байсан гэх бөгөөд хөрөнгө оруулалтын нэмэлт гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хийж Ласти Интернэшнл ХХК-аас д 2 500 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар захирамжилсан ба дээрх захирамжийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулахдаа барьцааны гэрээний хавсралтад заагдсан 44 байрыг д өгөлгүй “Ласти Интернэшнл” ХХК-тай гэрээ байгуулж орон сууц авсан иргэдэд мэдэгдэлгүй орон сууцыг сольж 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн гийн нэр дээр 44 айлын өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Энэ үйлдэл нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 19.4.2, 19.4.3, 19.4.5, 20.1.3, 20.1.9 дэх заалтуудыг зөрчиж бүртгэл хийгдсэн тул Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрээр д олгосон******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс ******* миний гэрээт Дархан сум 11-р баг 13 хороолол байрны тоот 62.7мкв талбайтай 2 өрөө орон сууцтай холбогдох бүртгэлийн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч*******,******* нараас шүүхэд болон өмгөөлөгч А.Кадирбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016.08.29-ний өдөр “Ласти Интернэшнл” ХХК-тай А блокын ******* тоот 3 өрөө байрыг авахаар харилцан тохиролцож,орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж төлбөрийг 100 хувь шилжүүлж 2017 оноос хойш уг байрандаа бодитойгоор амьдарч байна. Гэтэл “Ласти Интернэшнл” ХХК нь өнөөдрийг хүртэл бидний өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэх хүн гуравдагч этгээдээр оролцсон. Бидний маргаж буй байр 2019.02.21-ний өдөр гийн нэр дээр шилжсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч байж би тэр талаар мэдсэн. Улсын бүртгэгч гийн д олгосон орон сууцны өмчлөх эрхийг бүртгэж гэрчилгээ олгоход үндэслэсэн баримт болон мэдүүлэгт “Ласти Итнернэшнл” ХХК болон нарын төлбөрт өгөх байрны жагсаалт гэх баримтад үндэслэсэн байдаг. Уг баримтыг “Ласти Итернэшнл” ХХК болон хөрөнгө оруулагч иргэн нар нь 2018-05-08-ний өдөр үйлдсэн байна. Дээрх баримтад “Ласти Интернэшнл” ХХК нь хөрөнгө оруулагч иргэн д ******* байрнаас нийт 24 байр /орон сууц/-ыг шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон байх ба Дархан-Уул аймаг, Дархан сумын 11-р баг, 13-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах, “Ласти Таун” орон сууцны А блокны 2-р орцын 4 давхрын ******* тоот, 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон ороогүй байсан. Ингээд дээрх “Ласти итернэшнл” ХХК болон иргэн нарын хооронд үйлдсэн төлбөрт өгөх байрны жагсаалтын дагуу Дархан- Уул аймгийн  Улсын бүртгэлийн  хэлтсээс  2019-02-21-ний өдөр ******* дугаартай бүртгэл үйлдэж, гэрчилгээ олгоход дээрх мэдүүлгийн дагуу ******* байрны ******* тоот ороогүй гэрчилгээ гарсан байдаг. Гэтэл нь 2019-02-21-ний өдөр  гэрчилгээ  гарсны  дараа  Дархан-Уул  аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дахин хүсэлт гаргаж ... миний бие 2019-02-21-ний өдөр мэдүүлэг гаргахдаа өргөдөл дээрээ А.Блокийн ******* тоот, 71.46 м.кв байрыг бичээгүй тул залруулж өгнө үү гээд хүсэлт гаргаж, манай эзэмшлийн ******* байрны ******* тоотыг гэрчилгээндээ нэмж гаргуулаад авсан байдаг. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ, 10.6-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана, өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг, 10.6.8.тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд ,тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт, 13.2. Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана, 13.2.1 .өргөдөл, 13.2.2.үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бол өөрчлөлтийг тусгаж, баталгаажуулсан кадастрын зураг, 13.2.3.үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг өөрчлөгдсөн бол эрх бүхий байгууллагын шийдвэр, 13.2.4.барилга байгууламжийн зураг төсөл, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг;, 13.2.5.бүртгүүлэхээр мэдүүлсэн бусад өөрчлөлтийг нотлох баримт, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн зарчим, 4.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж заасныг тус тус ноцтой зөрчиж Улсын бүртгэгч нь маргаан бүхий ******* байрны ******* тоотын өмчлөгч нь мөн гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй байхад зөвхөн түүний гаргасан хүсэлтэд үндэслэн бүртгэл хийсэн нь дээрх улсын бүртгэлийн холбогдох хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

МУЗГ-н 2018-12-26-ны өдрийн Дугаар 397 тоот тогтоолоор баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын ... 2.1.2. мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг нотлох, шаардлагатай тохиолдолд баримтыг холбогдох иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах, 2.1.8. эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах, 5 дугаар зүйлийн 5.6.2-т хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулсан, эсхүл хоёр болон түүнээс олон захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, 5.6.3. барьж дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд тухайн барилгын гүйцэтгэлийг гүйцэтгэгчийн болон өмчлөгчийн тодорхойлсон баримт, 5.7. Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрд ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах  комиссын  дүгнэлттэй  тулгаж  нягтлан, 20 дугаар зүйлийн 20.1. Улсын бүртгэгч дараах тохиолдолд   эрхийн   улсын   бүртгэлд   бүртгэхээс  татгалзана,   20.1.2.  Эд  хөрөнгийн   улсын  бүртгэлийн тухай хуулийн 10.6.1-д заасан өмчлөх эрхийг нотолсон баримт байхгүй бол гэж заасныг тус тус ноцтой зөрчиж, иргэн гаас гаргасан мэдүүлгийн үнэн зөвийг нягтлан шалгаагүй, д 24 орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэг доор гаргаж өгөхдөө өөр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж болох талаарх хийж хэрэгжүүлэх ёстой бүртгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, орон сууц захиалагч нараас зөвшөөрөл аваагүй, орон сууц захиалагч нарын нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтлаагүй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан 5 шаардлагыг хангаагүй, нь өмчлөгч мөн гэсэн ямар ч баримт байхгүй байхад бүртгэл хийсэн нь дээрх хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна. Харин нэхэмжлэгч нар нь орон сууц захиалан бариулах гэрээг 85 сая төгрөгөөр бариулахаар тохиролцож хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК-тай хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эд хөрөнгийн улсын бүртгэлийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-г тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ заалт бол үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бүртгэхдээ тус бүрд нь бүртгэл хийхээр зохицуулсан заалт юм. Гэтэл шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараас нь харвал энэ бүртгэл нь анх удаа бүртгүүлсэн бүртгэл биш 44 айлын орон сууцыг д шилжүүлэхтэй холбоотой хийсэн бүртгэл болох нь тодорхой харагддаг. Гуравдагч этгээд тайлбартаа “Ласти-Интернэшнл” ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээний үүрэг биелүүлээгүй тул барьцааны гэрээ байгуулсан гэдэг. Гэтэл 2016.03.11-ний өдрийн барьцааны гэрээн дээр мөн ******* тоот ороогүй байдаг. Бас 100 хувийн гүйцэтгэлтэй гэж гэрчилгээ авснаас хойш захиалгын байрнууд гарсан гэдэг. Нэхэмжлэгч нарын байгуулсан захиалгын гэрээ 2016 онд байгуулагдаад 2017 хойш өнөөг хүртэл бодитойгоор эзэмшиж байгаа ба орон сууц захиалгын гэрээ байгуулж орон сууцыг худалдаж авснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.Тиймээс нэхэмжлэгч өөрөө Улсын бүртгэлд хандаагүй нь өмчлөх эрхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Мөн 2018.06.21-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/10 631 албан тоотоор ******* тоотыг түдгэлзүүлэх тухай *******т албан бичиг ирсэн. ******* тоот байрын өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн байхад Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Иймд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019-02-21-ний өдрийн ******* дугаартай бүртгэлийн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг 13-р хороолол, ******* байрны ******* тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганболд түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 07-р сарын 07-ны өдөр “Ласти Интернэшнл” ХХК /Регистрийн дугаар: 5613914/ -тай орон сууц захиалгын №020 тоот гэрээ байгуулж Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 -р баг, 13-р хорооллын ******* байрны тоот 62,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авч гэрээний дагуу төлбөрөө бүрэн барагдуулан өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Гэтэл нь “Ласти Интернэшнл” ХХК-ийн хөрөнгө оруулагч байсан гэх бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хийцгээж энэ гэрээгээ үндэслэн "Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан байна.

Энэ гэрээг шүүх баталгаажуулахдаа “Ласти Интернэшнл” ХХК-аас 2,500,000,000 төгрөгийг д мөнгөн хэлбэрээр гаргуулахаар захирамжилсан захирамж гаргасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дээрх захирамжид үндэслэн явуулахдаа хууль журмын дагуу дуудлага худалдаа явуулаагүй, барьцааных нь гэрээний хавсралтад заагдсан зөвхөн барьцааны зориулалттай байруудыг /44 байр/ д өгөлгүй “Ласти Интернэшнл” ХХК-тай гэрээ байгуулж орон сууц авсан иргэдэд мэдэгдэлгүй орон сууцыг нь сольж д олгосон, “Ласти-Интернэшнл” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг мөнгөн болон үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсүгэй гэсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад гийн нэр дээр шилжүүлсэн байна.

          Өөрөөр хэлбэл “Ласти-Интернэшнл” ХХК-тай гэрээ байгуулахдаа  тэргүүн ээлжид ашиглалтад орсон байрнаас ашиг авна гэсэн болохоос байр барьцаалж авна гэж тохироогүй. Гуравдагч этгээдийн зүгээс нэмэлт өөрчлөлт оруулаад, барьцааны гэрээ байгуулаад явсан гэж тайлбарладаг. Гэтэл анхны гэрээний гол зорилго нь тийм байгаагүй. 705 дугаартай Улсын бүртгэлийн дүгнэлтээр орон сууц баригдаж дуусах хүртэл шилжилт хөдөлгөөн хийхийг хориглоно гэсэн байхад ******* д гэрчилгээ гаргаж өгсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна. Иймд ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000691004 дугаартай гэрчилгээний ******* байрны тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Соёлмаагаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед 144 айлын орон сууцыг “Ласти-Интернэшнл” ХХК барьж ашиглалтад оруулаад хөрөнгө оруулагчаар г албан ёсоор бүртгэсэн. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ нь Улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Тухайн иргэдийн мэдээллийг “Ласти-Интернэшнл” ХХК ирүүлээгүй тул Улсын бүртгэлийн хэлтэс мэдэх боломжгүй байсан. Харин захиалагч нарт орон сууцаа Улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь нээлттэй байсан боловч 2 жилийн хугацаанд энэ талаар бүртгэл хийлгээгүй тул өөрт байсан эрхээ ашиглаагүй гэж үзнэ.

Иргэн гийн өмчлөлд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өмчлөлд ******* байрны 2, 4, 5, 6, 9, 10, 14, 23, 25, 33, 34, 35, , 46, 47, 49, *******, 54, 58. 62, 64, 65, 68, 69 тоот орон сууцнуудыг Ласти интернэшнл ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021860 дугаарт бүртгэлээс салгаж эрхийн улсын бүртгэлийн Ү- 2003021861 дугаарт иргэн гийн өмчлөлд бүртгэн 000691004 дугаартай гэрчилгээ олгосон бүртгэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх” бүртгэл биш бөгөөд ******* байрны ******* тоот орон сууцны өмчлөх эрх анх “Ласти интернэшнл” ХХК (РД5613914)-ийн өмчлөлд 144 айлын 8470 метр.кв талбайтайгаар 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 50%-ийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгүүлж

өмчлөх эрх үүссэн байдаг. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 100%-ийн гүйцэтгэлтэйгээр бүртгэл хийлгэх тухай хүсэлт гаргасныг үндэслэн нэмэлт өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд тухай  үед  мөрдөгдөж  байсан  “Эд хөрөнгө өмчлөх  эрх  түүнтэй  холбоотой  эд хөрөнгийн бусад

эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйл, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд

хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу “Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт”-д 18 орон сууцыг нотлох баримтын хамт хууль, журмын дагуу бүртгэлийг хөтөлсөн. Харин иргэн*******,*******,*******, ******* нар нь захиалгын гэрээг “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8 дугаар зүйлийн 8.12, 8.13-т заасны дагуу бүртгэлийн байгууллагад хандаагүй, Ласти интернэшнл ХХК-ийн ирүүлсэн “Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт”-д тухайн иргэдтэй холбоотой мэдээлэл тусгагдаагүй байна.

Монгол улсын Засгийн газрын 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.1.2, 2.1.8, 5.6.2, 5.6.3, 5.7-д заалтын талаар: Дээрх заалтууд нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн гийн өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай бүртгэлд хамааралгүй бөгөөд 144 айлын орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улсын комисс хүлээж авч 2017 оны 03 дугаар сарын 24- нд 100%-ийн гүйцэтгэлтэй бүртгүүлсэн нь тухай үед мөрдөгдөж байсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хууль, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаартай тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-аар зохицуулагдана. Нэхэмжлэлд хамаарах тоотуудыг гийн өмчлөлд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлэхэд өмчлөгч болох Ласти интернэшнл ХХК нь зөвшөөрлөө албан бичгээр өгсөн байдаг бөгөөд хуульд заасны дагуу өргөдөл, план зураг, газрын кадастрын зураг, Фото зураг, шүүхийн шийдвэр гэх мэт нотлох баримтуудыг үндэслэн бүртгэсэн нь хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Ласти интернэшнл” ХХК-тай 01/14 дүгээр “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 дүгээр “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г тус тус байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар ороололд баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжид ашиг авахаар харилцан тохиролцсон “Ласти Интернэшнл” ХХК-иас 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул “Ласти интернэшнл” ХХК-аас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”, 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 03 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”, 2016 оны 3 дугаар . арын 11-ний өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан.

Ингээд “Ласти интернэшнл” ХХК нь “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан төлбөр төлөх үүргээ  биелүүлэхгүй,  байсан  тул уг Хан- Уул  дүүргийн  эвлэрүүлэн  зуучлалд  хандан  өргөдөл

гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор Ласти интернэшнл” ХХК-тай 2017 оны 8 дугаар

сарын 22-ны өдөр 183 дугаартай “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан.

Уг захирамжийн дагуу “Ласти интернэшнл” ХХК нь 2,500,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж, 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн *******,******* дугаарт бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00691001, 00691004 дугаарт гэрчилгээг гаргуулан, дээр дурдсан орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Маргаан бүхий орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахад тус орон сууцуудад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан урьдчилсан тэмдэглэл хийгдээгүй, нэхэмжлэгч нар нь захиалгын жагсаалтад бүртгэгдээгүй, эдгээр хүмүүстэй “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-г байгуулсан талаарх мэдээлэл байхгүй байсан тул эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэж маргаан бүхий орон сууцуудын өмчлөгчөөр бүртгүүлэхээр *******т хандан мэдүүлэг гаргасныг тус байгууллагаас хүлээн авч, г өмчлөгчөөр бүртгэсэн нь хууль зөрчөөгүй.

Нэхэмжлэгч нарт “Ласти интернэшнл” ХХК-тай байгуулсан гэх “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлэх, цаашлаад өмчлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д ихуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасны дагуу миний нэр дээр бүртгэгдсэн хүчин төгөлдөр бүртгэлийг хүчингүй болгуулах үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно” гэж заасан. Нэхэмжлэгч нар өөрсдийн эрх ашиг хууль ёсны ашиг сонирхол зөрчигдлөө гэж үзэж д холбогдох гэрчилгээг хүчингүй болгуулъя гэсэн боловч нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг зөрчигдөж байгаа талаар  нэхэмжлэгч тал баталж чадсангүй. Иргэний хуулийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Талуудын дунд бүртгэлээр өмчлөх эрх нь хүчин төгөлдөр болдог иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Харин нэхэмжлэгч нар эдлэх эрхээ албан ёсоор баталгаажуулаагүй гэж үзэж болно. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нарын “Ласти-Интернэшнл” ХХК-аас хамаараад бүртгүүлээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар өөрсдөө 109.1-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй. Хуулийг мэдэхгүй байгаа нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. өмчлөгч мөн эсэхийг шалгах шаардлагагүй.

Анхнаасаа өмчлөгч биш байсан. Харин гийн өмчлөлд шилжиж байгааг үнэн зөв процессын дагуу явагдсан эсэхийг шалгах ёстой. Талбайн зөрүүний талаар ярьдаг. Талбайн зөрүүнээс болж “Ласти-Интернэшнл” ХХК хоёрын л эрх хөндөгдөнө. Нэхэмжлэгч нарт энэ талаар маргах эрх зүйн үндэслэл байхгүй. Тус байрны ******* тоотыг “Ласти-Интернэшнл” ХХК шилжүүлэх хүсэлт гаргаагүй байхад бүртгэл хийсэн гэдэг. Үүнд эрх ашиг нь зөрчигдөж байна гэж үзвэл “Ласти-Интернэшнл” ХХК л эрх ашиг яригдана. Тийм учраас нэхэмжлэгч энэ талаар ярих шаардлагагүй.

Шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн байхад бүртгэл хийсэн нь нэхэмжлэгч нарын эрх ашигт огт хамааралгүй асуудал. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэгч *******, О.Оюун,******* нараас “Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн *******,******* дугаарт бүртгэлтэй Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хороолол байрны тоот, ******* байрны ******* тоотууд бүхий нэхэмжлэгч *******, О.Оюун, С,Соёлмаа нарт холбогдох 2 байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл”, нэхэмжлэгч*******эс “Улсын бүртгэлийн “******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг” тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын бүртгэлийн “******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  000691004 дугаартай гэрчилгээний ******* байрны тоотын нэхэмжлэгч*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахгэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

         Тус шүүхэд нэхэмжлэгч О.Оюун,******* нар нь хамтдаа, *******,******* нар нь  тус тусдаа нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэргүүдийг шүүх 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 42, 5 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар шүүгчийн захирамжуудаар нэгтгэсэн болно.

         Нэхэмжлэгч нар нь иргэн гийн нэр дээр гаргасан 44 байрны *******,                      Ү-2003021862 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг цуцалж гэрчилгээг хүчингүй болгуулах тухай гомдлоо аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2022 оны 02 дугаар сарын 01,16, 3 дугаар сарын 31-ний өдөр  тус тус гаргаж байсан байх ба Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/224 тоотоор  нэхэмжлэгч *******д, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 7/1469 тоотоор*******,******* нарт, Улсын бүртгэлийн хэлтсийн   2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/448 тоотоор*******д тус тус хариуг хүргүүлсэн байна.

        Нэхэмжлэгч ******* нь “Ласти интернэшнл” ХХК-тай Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол 10 Б блокийн  2 давхарт тоот 62.7 м.кв 2 өрөө орон сууцыг бариулахаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 144 дугаартай, нэхэмжлэгч*******,******* нар нь Дархан сумын 11-р баг, 13 хороолол 10 А блок  4 давхарт ******* тоот 71.46 м.кв 3 өрөө орон сууцыг бариулахаар 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдөр 52 дугаартай, нэхэмжлэгч******* нь  Дархан сумын 11-р баг, 13 хороолол 10 А блок  тоот 62.7 м.кв 2 өрөө орон сууцыг бариулахаар 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 20 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г тус тус байгуулсан  байх ба  шүүхээс Ү-2003018160 дугаартай эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт үзлэг хийхэд нэхэмжлэгч нарын байгуулсан гэх дээрх захиалгын гэрээнүүд авагдаагүй,Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16/2016 дугаар актад хавсаргаж хүргүүлсэн захиалгаар барьсан орон сууцны жагсаалтад 18 иргэний нэр бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нарын нэрс бичигдээгүй, орон сууц захиалагч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8 дугаар зүйлийн 8.12, 8.13-т заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.

         Гуравдагч этгээд нь “Ласти интернэшнл” ХХК-тай  2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16/001/01 дугаартай барьцааны гэрээгээр баригдаж буй орон сууцны барилгаас 1м.кв талбайг 750.000 төгрөгөөр тооцон 2667,22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалж, уг гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар захирамжаар “Ласти интернейшнл” ХХК-аас 2.500.000.000 төгрөгийг д олгохоор шийдвэрлэжээ.

         Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот “... Ласти интернэшнл ХХК-ийн өмчлөлийн 144 айлын үл хөдлөх эд хөрөнгөөс жагсаалтад дурдсан орон сууцуудын захиран зарцуулах эрхийг сэргээж, 44 байрны өмчлөх эрхийг гийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, гэрчилгээг ирүүлэх” тухай  албан бичиг,  иргэн гийн өргөдөл, мэдүүлэг, “Ласти интернэшнл” ХХК-ний 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн “иргэн гийн төлбөрт өгөх байрны жагсаалт”, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн  1/8445 тоот албан бичгүүдийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй  “Ласти интернэшнл” ХХК-ний өмчлөлийн орон сууцнаас  гийн өмчлөлд  2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт 10А байрны ... , ... *******,... тоот орон сууцыг бусад 22 орон сууцын хамт бүртгэж, 000691004 дугаартай гэрчилгээ,******* дугаарт 10Б байрны ... ,...тоот орон сууцыг бусад 19 орон сууцын хамт бүртгэж, 000691001 дугаартай гэрчилгээ олгосон нь эрх бүхий байгууллагын шийдвэр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын  шийдвэрийн дагуу явагдсан байх тул

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д “эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа...” гэж заасныг зөрчөөгүй, хариуцагч нь хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлж гарсан шийдвэрүүд гэж үзэх үндэслэлтэй байна.

        Нэхэмжлэгч нараас 2016 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн “Барьцааны гэрээ”, “Ласти интернэшнл” ХХК-ний 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн “иргэн гийн төлбөрт өгөх байрны жагсаалт”, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн  1/8445 тоот, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот “Эрхийг шилжүүлэх тухай” албан бичигт дурдсан жагсаалтад 10А байрны ******* тоот байхгүй байхад гийн нэр дээр бүртгэсэн нь үндэслэлгүй байна гэж тайлбарлаж байгаа ч  маргаан бүхий орон сууцны өмчлөгч “Ласти интернэшнл” ХХК болон иргэн нарын 10А-гийн 3 тоотыг ******* тоотоор өөрчлөх тухай хүсэлтийг үндэслэн ******* тоотыг улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн нь хэрэгт авагдсан “Ласти интернэшнл” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18/60 дугаартай албан бичиг, гийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, өргөдөл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 4-ны өдрийн  1/17627 тоот, “Ласти интернэшнл” ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Ү-2003018160 дугаартай улсын бүртгэл, 000674797 дугаартай гэрчилгээ, гийн улсын бүртгэлийн *******,Ү-2003021862 дугаартай бүртгэл,000691004,000691001 дугаартай гэрчилгээнүүд зэрэг баримтаар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч нар уг орон сууцны өмчлөгч биш тул тэдний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Мөн  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 02-ний өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 183/Ш32018/02671 дугаар захирамжийн дагуу гарсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн “Эрхийг түдгэлзүүлэх тухай” 4/10631 дугаартай албан бичиг нь   уг хэргийн нэхэмжлэгч  Д.Оюун,******* нарт хамааралгүй  тул хариуцагчийг  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 29.1-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй юм. Дээрх бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 “Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь  иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын улсын бүртгэлээс бүрдэнэ” гэх  эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хамаарах  ба Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д “ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор  шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ“ гэж заасны дагуу   гийн өмчлөлд  2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт 10А байрны ... , ... *******,... тоот орон сууцыг бүртгэж, 000691004 дугаартай гэрчилгээ,******* дугаарт 10Б байрны ... ,...тоот орон сууцыг бүртгэж, 000691001 дугаартай гэрчилгээ олгосноор маргаан бүхий орон сууцны өмчлөгч эрх д үүссэн, дээрх улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй,  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1 –д ” улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар,  лавлагаа  гаргуулан  авч тогтоох,“ үүргээ биелүүлээгүй,Улсын бүртгэлийн ерөнхий

хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 10.2, 10.6, 10.6.8 дахь заалтууд  нь “Ласти интернэшнл” ХХК -аас иргэн гийн нэр дээр шилжилт хийхэд баримтлах заалт биш байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Харин нэхэмжлэгч нар нь “Ласти интернэшнл” ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах” гэрээний дагуу  шилжүүлсэн төлбөрөө  нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага

                ТОГТООХ нь

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19 дүгээр зүйлийн 19.4.1,  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Улсын бүртгэлийн *******,******* дугаарт бүртгэлтэй  Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хороолол 10Б байрны тоот, 10А байрны ******* тоотууд бүхий нэхэмжлэгч *******, О.Оюун, С,Соёлмаа нарт холбогдох 2 байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл”, “Улсын бүртгэлийн “******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000691004 дугаартай  гэрчилгээний 10А байрны тоотын нэхэмжлэгч*******д  холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, ******* дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 210.600 /хоёр зуун арван мянга зургаан зуун/ төгрөгөөс 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, үлдэгдэл 140.400 төгрөгийг нэхэмжлэгч нарт тус буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах,  гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНЧИМЭГ