Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2019/01119

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2019/01119

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 08-13 тоотод оршин суух, РЮ81112176 дугаар регистртэй, эрэгтэй, Дархад овогт Гомбосүрэнгийн Гансүхийн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 913.422 /есөн зуун арван гурван мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 155/2019/01001/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагч байгууллагын захирал М.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 9 дүгээр сараас Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд /одоогийн нэр/ сургуульд чөлөөт бөх биеийн тамирын багшаар ажилд орсон. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр намайг ажил дээр дуудаж сургуулийн нягтлан өгсөн. Мэдэгдлийн утга нь ээлжийн амралтыг дуусахаар ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн байсан юм. 2018-2019 оны хичээлийн жилийн миний ээлжийн амралт 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилсэн. Ингээд 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа очсон. Мөн өдөр сургуулийн захирал М.Бат-Эрдэнэтэй би таарсан. Бичиг хэргийн ажилтан Цэцэгсайхантай уулзахад таны ажлаас чөлөөлөх тушаалыг гарга гэсэн гэж хэлсэн. Ийм учраас би ажилдаа яваагүй. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажил дээрээ очиж, захирал М.Бат-Эрдэнээс ажлаас чөлөөлсөн тушаалаа гардан авсан. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал дээрээ орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн байсан. Үүнийг би үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуульд чөлөөт бөх биеийн тамирын багшийн ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 913.422 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 17 дугаар байрны 51 тоотод оршин суух, РЮ81092111 дугаар регистртэй, эрэгтэй, Шарнууд овогт Лхагваандоржийн Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Гансүх ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуульд 2015 оны 9 дүгээр сараас эхлэн чөлөөт бөх биеийн тамирын багшаар ажилласан байдаг. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр түүнийг батлагдсан төсвийн хүрээнд орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас халсан байна. Орон тоо хасагдах гэдэг нь тодорхой албан тушаалын ажлын байр байхгүй болсны дагуу холбогдох албан тушаалтан шийдвэр гаргасан байх ёстой. Энэ тухай Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт Төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, орон тоо, дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасан тул сургуулийн захиралд ажилтны орон тоо хасах эрх олгогдоогүй байна. Ийм учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар Г.Гансүхийг ажлаас чөлөөлж болохгүй. Орон тоо хасагдсаны улмаас чөлөөт бөх биеийн тамирын багшийг ажлаас халсан гэж байгаа ч өөр 2 багшийг ажилд авсан байдаг. Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлд үр дүнгийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар ажлаас халсан тушаалд дурьдаагүй, холбогдох баримт байхгүй. Орон тоо хасагдсан болох нь нотлогдохгүй, ажлаас чөлөөлсөн тушаал хуулийн шаардлага хангахгүй байна.

Нэхэмжлэгч Г.Гансүх анх шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 913.422 төгрөг нэхэмжилж байсан. Нэг өдрийн цалинг 39.714 төгрөгөөр тооцсон. Харин одоо шаардлагаа нэмэгдүүлж, 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 80 хоногийн цалин хөлс 3.177.120 төгрөг гаргуулна.

Иймд Г.Гансүхийг Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуульд чөлөөт бөх биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3.177.120 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын захирал Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 25-06 тоотод оршин суух, РЭ75121416 дугаар регистртэй, эрэгтэй, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуульд захирал ажилтай, Хатиган овогт Мөнх-Очирын Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Гансүхийн тус байгууллагад холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Г.Гансүх тус байгууллагад 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 тоот тушаалаар чөлөөт бөхийн багшаар анх ажилд орсон. Чөлөөт бөхөөр хичээллэж буй хүүхдийн тоо 1 дүгээр ээлжинд 7-8 хүүхэд, 2 дугаар ээлжинд 1-2 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд тус мэргэжлийн хичээлийн хамран сургалт байхгүй, хүүхдийн тоо, анги дүүргэлт туйлын хангалтгүй, тухайн багшийн ур чадвараас шалтгаалан чөлөөт бөхөөр суралцагчид аймаг, улсын тэмцээнээс уг төрлөөс тодорхой амжилт гаргаагүй нь манай сургуулийн зорилго чиглэлд нийцэхгүй болсон тул нэн даруй тодорхой арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон. Мөн нийгмийн даатгалын өр төлбөртэй гарах болсон, аймгийн Засаг даргаас батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвөө зарцуул хэмээн удаа дараа ирүүлсэн үүрэг чиглэл, Сангийн яамнаас өгсөн чиглэлийг биелүүлэн ажиллах нь төсвийн шууд захирагчийн үүрэг юм. Иймээс нэхэмжлэгч Г.Гансүхтэй байгуулсан үр дүнгийн гэрээний 5.5-д Мэргэжлийн багш нарын анги дүүргэлт 1 ээлжиндээ 10-аас доошгүй хүүхэдтэй болсон тохиолдолд тухайн багшийн хөдөлмөрийн гэрээг цуцална гэх заалт, захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэр зэргийг үндэслэн, үүссэн нөхцөл байдалд тулгуурлан хуулийн дагуу ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэж, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/14 тоот тушаалаар Г.Гансүхтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Манай сургууль 57 хүний бүтэц орон тоогоор батлагдсан боловч хувиарлагдсан төсөв энэ орон тоонд хүрэхгүй. Төсөв орон тоондоо багтааж ажиллая гэсэн үндсэн дээр шийдвэр гаргасан. Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар бүх багш нарын талаар авч хэлэлцсэн боловч Г.Гансүхийг сурагчид сонгохгүй байна гэх үндэслэлээр санал нэгтэй чөлөөт бөх биеийн тамирын багшийн орон тоог хасахаар асуудлыг шийдвэрлэсэн. Манай сургууль хөнгөн атлетик, сагсан бөмбөгийн багшийг орон тооны дагуу ажилд авсан. Чөлөөт бөх биеийн тамирын багш Г.Гансүхийг дээрх хоёр орон тооны багшаар хөрвүүлэн ажиллуулах боломжгүй. Мэргэжлийн багш нар ажиллах шаардлагатай байдаг. Би удирдах газраас өгсөн шийдвэрийг үндэслэж шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Гансүх нь Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 913.422 /есөн зуун арван гурван мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.177.120 /гурван сая нэг зуун далан долоон мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааг хэтрүүлж Г.Гансүх нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацаны цалин 913.422 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 155/ШЗ2019/02317 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул уг хугацааг сэргээн тогтоох нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Гансүхийг батлагдсан төсвийн хүрээнд нийцүүлэн, үр дүнгийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн орон тоо хасч ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэйнэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Г.Гансүх Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуульд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөт бөхийн багшаар томилогдон ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нутгийн аваргууд спортын ахлах сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ...Тушаах нь: 1. Гомбосүрэн овогтой Гансүхийг чөлөөт бөхийн багшаар...2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай Б/24 дугаар тушаал, 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 29 дугаар хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ, Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон №А1058391 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Чөлөөт бөхийн багш Г.Гансүхийг батлагдсан төсвийн хүрээнд орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Нутгийн аваргууд спортын сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Аймгийн Засаг даргын 1/1026 тоот захирамж, Сангийн сайдын 4-3/2566 дугаар албан бичгийн батлагдсан төсвийн хүрээнд орон тоогоо зохицуулж ажиллуулах шаардлагатай болсон тул ээлжийн амралтын хугацаа дуусмагц ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж байна гэх бичилттэй Г.Гансүхэд мэдэгдэл хүргүүлэх тухай 65 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Орон тоо цомхотгох тухай А/34 тоот тушаал, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Г.Гансүхийн ажлаас чөлөөлөх тухай Б/14 тоот тушаал, зохигчийн тайлбар зэргээр нотлогдов.

Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8Төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, орон тоо, дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасан тул ерөнхий боловсролын сургуулийн захиралд багш, ажилтны албан тушаалын орон тоог цомхотгож, орон тоо хасагдсан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөх эрх байхгүй.

Г.Гансүхийг ажлаас чөлөөлөх тухай Б/14 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д ...орон тоо хасагдсан..., Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д Багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-д Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэх зүйл заалтыг баримталж Г.Гансүхийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл сургуулийн захирал нь багш, ажилтныг ажилд авах, ажлыг өөрчлөх, ажлаас чөлөөлөх эрхтэй, батлагдсан төсөвт тохируулан ажиллах үүрэгтэй байна. Гэтэл чөлөөт бөхийн багшийн орон тоог цомхотгож, батлагдсан төсвийн хүрээнд орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Г.Гансүхийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй, хууль тогтоомжид заасан ямар эрх бүхий байгууллага шаардснаар ажлаас халсан тухайгаа нотлож чадахгүй байх тул ажлаас буруу халжээ.

Хариуцагч нь Г.Гансүхийг ажлаас чөлөөлөхдөө анги дүүргэлт хүрэхгүй, төсөв дутагдалтай, үр дүнгийн гэрээний 5.5-д заасан Мэргэжлийн багш нарын анги дүүргэлт 1 ээлжиндээ 10-аас доошгүй хүүхэдтэй болсон тохиолдолд тухайн багшийн хөдөлмөрийн гэрээг цуцална гэх заалт, захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэр зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэх тайлбар гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор буюу 3.177.120 /гурван сая нэг зуун далан долоон мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн бүтэн ажилласан 2019 оны 4 дүгээр сард 784.438 төгрөг, 5 дугаар сард 749.728 төгрөг, 6 дугаар сард 715.018 төгрөг авч байсан нь түүний А1058391 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул бүтэн ажилласан сүүлийн 3 сарын цалин 2.249.184 төгрөг : нэг сард 749.728 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 34.871 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл буюу ажлын нийт 78 хоногийн цалин 2.719.938 төгрөг болж байх тул илүү нэхэмжилсэн 457.182 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байна.

Иймд Г.Гансүхийг Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуульд чөлөөт бөх биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.719.938 /хоёр сая долоон зуун арван есөн мянга есөн зуун гучин найм/ төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, илүү нэхэмжилсэн 457.182 /дөрвөн зуун тавин долоон мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгал шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг суутган, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 913.422 /есөн зуун арван гурван мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 26.472 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ. Хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.719.938 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 58.469 төгрөгөөс 31.997 төгрөг, бүгд 102.197 төгрөгийг улсын орлогод оруулах, улсын тэмдэгтийн хураамж 26.472 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: 1. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд спортын ахлах сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай Б/24 тоот тушаал, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуулийн захирлын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Г.Гансүхийг ажлаас чөлөөлөх тухай Б/14 тоот тушаал давхардсан, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Төсвийн захирагч нарт чиглэл хүргүүлэх тухай 1/35 тоот албан бичиг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Бүх шатны төсөв захирагч нарт 1/1026 тоот албан бичгүүд нотариатаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.Бямбадоржид шүүх хуралдааны тов мэдэгдсэн бөгөөд хэргийн материалтай танилцуулахаар шүүхээс дуудсан үед болон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Дархад овогт Гомбосүрэнгийн Гансүхийг Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуулийн чөлөөт бөх биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.719.938 /хоёр сая долоон зуун арван есөн мянга есөн зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гансүхэд олгон, илүү нэхэмжилсэн 457.182 /дөрвөн зуун тавин долоон мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Гансүхийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалэрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуульд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.472 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 26.472 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 102.197 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА