| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0056/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/151 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Э |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн 2410 03325 1429 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн******* оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний хэсэг”-т монтёрчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо ******** хороолол **** дугаар байрны ******тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ********.**********.************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2410 03325 1429 дугаартай хэргээс:
Улсын яллагчаас хохирогч ******** мэдүүлэг ( хавтаст хэргийн 06-08 дахь тал), хохирогч ******** дахин өгсөн мэдүүлэг ( хавтаст хэргийн 09 дэх тал), гэрч *********** мэдүүлэг ( хавтаст хэргийн 14 дэх тал), гэрч ******* мэдүүлэг ( хавтаст хэргийн 16-17 дахь тал),гэрч ***** мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), гэрч ******* мэдүүлэг ( хавтаст хэргийн 22-23 дахь тал), Шүүх, шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10783 дугаартай шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 27-29 дэх тал),хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 32-33 дахь тал),шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг ( хавтаст хэргийн 53 дахь тал), “...тасарсан тог янзлах гэж эрчим хүчнээс ирсэн согтуу хүн харааж байгаад зодчихоод яваад өглөө..” гэх дуудлагын лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 04 дэх тал),гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 05 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
|
|
Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2410 03325 1429 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл: шүүгдэгч ******** нь 2024 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн *******дүгээр хороо, ******* дүгээр гудамж орчимд хохирогч ***** “цээж хэсэг рүү цохилоо” гэх шалтгаанаар маргалдаж, эрүүн хэсэг рүү нь гараараа цохиж, улмаар хавсарч газарт унагаж, эрүүл мэндэд нь “баруун доод үүдэн 2 дугаар шүд, зүүн доод 1, 2 дугаар шүдний сулрал, дээд, доод уруулын дотор салстад шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ********** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ********** өгсөн “...өчигдөр буюу 2024 оны 08 сарын 13-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 4-р хороо **** тоот гэртээ байж байсан чинь тог тасраад ирэхгүй байхаар нь би өөрийн *********** гэсэн дугаараас манай тог тасраад ирэхгүй байна гэсэн утгатай дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн цахилгааны ажилтан би тахилтад ажилтай байна та унтахгүй байж байгаарай гэсэн хариу өгөхөөр нь хүлээж байсан. 2024 оны 08 сарын 13-14-ний шилжих шөнө 02 цагийн үед тухайн цахилгааны ажилтай холбогдоод одоо Цетан центэр дээр байна гэж хэлэхээр нь хаягаа зааж өгөх гээд урдаас нь тосож явсан би тухайн хүмүүстэй уулзаж машинд чинь суугаад гэрээ заагаад өгөх үү гэсэн чинь буу муу пизда минь гээд хэл амаар доромжлоод байхаар нь чи согтуу байгаа юм уу гээд хэлсэн чинь бууж ирээд намайг цохиод эхэлсэн. Би өмнө харж байгаагүй. Тухайн хүмүүс цахилгааны ажилчид байсан дуудлага мэдээлэл өгсний дагуу ирсэн хүмүүс. Миний нүүр хэсэгт гараараа 3-4 удаа цохисон мөн намайг хавсарч унагаагаад өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 06-08 дахь тал),
мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ****** дахин өгсөн “...2024 оны 08 сарын 13-ны Хан-Уул дүүргийн 4 хороо арцат ******** тоотод ээж *****, дүү ****** нартай хамт гэртээ орой 20 цагийн өнгөрч байхад тог тасраад тог ирэхгүй байхаар нь ээж ** эрчим хүчний **** гэсэн дугаар луу дуудлага өгч ярьсан. Тэгээд удалгүй **** гэсэн дугаараас ээжийн утас луу залгаад ээжтэй яриад байсан. Ээж ***** ярьж дуусаад дуудлагын хүмүүс тахилтад явж байна удахгүй очлоо гэж ярилаа миний хүү хаягаа заагаад өгөөрэй гэж хэлээд утсаа өгсөн. Тэгсэн 2024 оны 08 сарын 14-ний шөнө 02 цагийн үед ********* гэсэн дугаараас залгаад хаягаа зааж өгнө үү яармаг дээр ирсэн байна гэхээр нь би наана чинь гандангаа дагасан засмал зам байгаа тэрийгээ дагаа хүрээд ирье гэж хэлэхэд би өөдөөс нь гараад ******** гудамжинд тосож уулзахад цагаан өнгийн 4 хүний суудалтай ачаатай Пикап машинтай урд жолооч хэсэг дээр урт үстэй залуу, хажууд нь тэр ******** гэх залуу ард талд нар суусан явж байсан. Тэхээр нь би ********* шийд чинь хаана бэ гэхээр нь би мэдэхгүй юм уу урд байгаа заагаад өгье гэж хэлээд хойд талын хаалга онгойлгосон чинь "Нэрийн мэдэхгүй" ********** гэх залуу хойд талын сандал дээр унтаж байх шиг байсан тэгсэн хажуугаас ******* гэх залуу чи одоо яах гээд байгаа юм бэ машин суухгүй гэхээр нь би өө тийм үү уучлаарай гэж хэлээд чи тэгвэл дагаад явчих гээд гудамжаараа алхаад явж байхад та нар энэ ажлаа хийх ёстой шүү дээ гэхэд ********* танай тогийг залгасан ч ялаа байсан ч ялаа гэхээр би чиний ажил юм байгаа биз дээ гэж хэлээд гудамжаар алхаад манай гэрийн үүдэн ирээд урд талын айлд шийд байгаа газраа зааж өгсөн чинь тэгээд тэр залуу тог засаж өгөхгүй байхаар нь би чи очоод янзалж өгөөч ээ ажил хий гэж хэлээд машины цонхоор цээж хэсэг лүү хүрсэн чинь ******** машинаас бууж ирээд тохойгоороо эрүү хэсэг лүү цохиод зүүн талын хөл рүү хавсарч унгаасан чинь цаанаас ээж ******* гарч ирээд манай хүүг зодоод байна хүн амьтнаа аваач ээ гэж хэлсэн хажууд зогсож байсан өндөр туранхай ****** гэх залуу машиндаа ********** суулгаад аваад явсан. Тэхээр нь цагдаа дуудаад цагдаа нар ирээд хамт цагдаагийн хэлтэс лүү явсан. Доод 2 шүд хөдөлж, дээд доод уруул шалбарсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 09 дэх тал),
мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *********** өгсөн“…2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ байж байгаад Сонгинохайрхан дүүргийн тахилтын эцэс дээр цахилгааны схем бэлдээд байж байхад орой 23 цаг 40 минутад аянга бууж тог тасарсан байна гэж диспетчер мэдэгдэж дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн АТП-2293 дугаартай станцын хэрэглэгч дуудлага өгсөн байна гэж хэлсэн. Тэрний дагуу Хан-Уул дүүргийн ******** гудамжинд очих гээд дуудлага өгсөн хэрэглэгчтэй ******** ярьж байгаад *********** гудамж "Тоотын мэдэхгүй" айлын гадаа очиход нэг эрэгтэй залуу гарч ирээд манай гэрт тог гүй болчихсон тог үзээд байх гээд машин суусан тэгэхэд ****** машинаа буу гэсэн чинь тэр залуу өө та нар ингээд хаяад явчихдаг юм уу гэхэд ******* тань луу залгая бид нар цаашаагаа явж юмаа янзаллаа гэсэн чинь нөгөө залуу та нар ингээд яваад өгдөг шүү дээ гээд машинаас буугаад хаалгыг таглаж зогсоод явуулахгүй байсан. ******* бид нар өөр тийшээ явчхаад тань луу залгаж гэсэн чинь нөгөө залуу та нар ажиллаа хийхгүй хаяж явах гээд байна гэхээр нь ********* бид нар ажиллаа мэдчихье гэж хэлсэн нөгөө залуу **********гэдэс хэсэг лүү цохиод авах шиг болохоор нь ******** яагаад байгаа юм бэ гээд тэр залууг цааш түлхээд машинаас буугаад маргалдах гэж байхад би машинаас буугаад салгасан тэгээд цаанаас нэг эгч гарч ирээд та нар яагаад манай хүүхдийг зодоод байгаа юм гэж хэлээд хүүхдээ аваад орсон. Бид хэд цаашаагаа яваад тогоо янзалж байхад жижүүрийн ахлах залгаад та хэд архи уусан байгаа юм уу дуудлага өгөөд байна гэхээр нь бид нар ажилтай явж байхад яаж архи уух уу дээ гэж хэлсэн тэгвэл дараагийн дуудлага луугаа яв гэж хэлээд бид нар даагийн дуудлага луу явсан. Огт танихгүй одоо харвал царайг нь мэднэ. ****** гэдэг хүн ******** гэдэс хэсэгт цохисон харин *******машинаас буух гэж байгаад машины хаалгаар цохисон байж магадгүй өөр ямар нэгэн зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 14 дэх тал),
мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******* өгсөн“…2024 оны 08 сарын 14-ний өдөр ажил дээрээ байж байгаад Сонгинохайрхан дүүргийн тахилтын эцэс дээр цахилгааны схем бэлдээд байж байхад орой 23 цаг 40 минутад аянга бууж тог тасарсан байна гэж диспетчер мэдэгдэж дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн АТП-2293 дугаартай станцын хэрэглэгч дуудлага өгсөн байна гэж хэлсэн. Тэрний дагуу Хан-Уул дүүргийн ****** гудамжинд очих гээд дуудлага өгсөн хэрэглэгчтэй ********* ярьж байгаад арцтын ******* гудамж "Тоотын мэдэхгүй" айлын гадаа очиход нэг эрэгтэй залуу гарч ирээд манай гэрт тог гүй болчихсон тог үзээд байх гээд машин суусан тэгэхэд ******** машинаа буу гэсэн чинь тэр залуу өө та нар ингээд хаяад явчихдаг юм уу гэхэд ********* тань луу залгая бид нар цаашаагаа явж юмаа янзлалаа гэсэн чинь нөгөө залуу та нар ингээд яваад өгдөг шүү дээ гээд машинаас буугаад хаалганы таглаж зогсоод явуулахгүй байсан. ********* бид нар өөр тийшээ явчхаад тань луу залгаж гэсэн чинь нөгөө залуу та нар ажиллаа хийхгүй хаяж явах гээд байна гэхээр нь ********* бид нар ажиллаа мэдчихье гэж хэлсэн нөгөө залуу ****** гэдэс хэсэг лүү цохиод авах шиг болохоор нь ********** яагаад байгаа юм бэ гээд тэр залууг цааш түлхээд машинаас буугаад маргалдах гэж байхад би машинаас буугаад салгасан тэгээд цаанаас нэг эгч гарч ирээд та нар яагаад манай хүүхдийг зодоод байгаа юм гэж хэлээд хүүхдээ аваад орсон…” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 16-17 дахь тал),
мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *********** өгсөн “...2024 оны 08 сарын 14-ний өдөр ажилтай Сонгинохайрхан дүүргийн орбит хэсэгт явж байхад ахлах ******** яармаг дээр хэсэг айл тог гүй болсон байна гэж дуудлага ирлээ явъя гэж хэлэхээр нь ******.********** бид гурав албаны машинаа унаад Хан-Уул дүүргийн 4 хороо луу явж байхад дуудлага өгсөн хүний хаягийг тодруулах гэж ********* утасны дугаар луу залгаж яриад тэгээд арцат в гудамжинд очсон чинь нэг залуу гарч ирэхээр нь ******* шийд чинь хаана байгаа юм гээд асуусан чинь тухайн залуу машинд чинь сууж байгаад заагаад өгье гээд ****** та албаны машин сууж болохгүй машин дотор багаж эд зүйл байна гэж хэлсэн чинь ***** машины цонхоор цээж хэсэгт цохиод авсан чинь тэр залууг цонхоороо цааш түлхэж байгаад машинаас буугаад тэр залууд хандаж та яагаад байгаа юм бэ тогийн шийдээ заагаад өгчих гэж хэлээд маргалдаж байхад ахлах ****** машинаас буугаад ****** явъя гэж хэлээд машинд суулгаад л аваад явж байхад төвөөс залгаад та хэд архи уусан байгаа юм уу гэж ахлах *********ярьж байх шиг байсан. Харин ********* цээж хэсэгт цохихоор нь ******* машины цонхоор гараа түлхэж холдуулаад машинаас буусан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн19-20 дахь тал),
мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******* өгсөн“...2024 оны 08 сарын 14-ний шөнө 00 цаг 30 минутад ******* гэсэн дугаараас нэг эрэгтэй залуу залгаад танай хаяг чинь яг хаана бэ танай яармагийг мэдэхгүй байна гэж хэлэхээр нь би та хэд Оргил худалдааны төв дээр ирээд залгаарай заагаад өгье гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй дахиад **** гэсэн дугаараас залгаад Оргил худалдааны төв дээр ирлээ та одоо гэрийнхээ хаягийг заагаад өгчих гэж хэлээд би утсаа салгахгүй байж байгаад хүү ********** өгөөд цаашаагаа манай хүү хаягийг зааж өгөөд гадаа ирчихлээ гээд гэрээс гарсан. Гадаа хүмүүс чанга чанга яриад байхаар нь би гэрээс гарсан чинь манай хүү ******* нэг залуутай маргалдсан намайг цохичихлоо гээд байж байсан. Намайг очиход цаанаас нэг намхан жоохон бүдүүн дүү залуу гуйж гарч ирээд хүүг маань цохих гээд дайраад байхаар нь би хажууд зогсож байсан туранхай залууг чи наад хүнээ аваач зодох гээд дайраад байх юм гэж хэлсэн чинь тэр залуу машиндаа авч суулгаад цаашаагаа явсан Гэрээс гарахад амнаас цус гарсан шүд лүү цохчихлоо гээд зогсож байсан. Намхан тарган дуу залуутай маргалдаж байсан. Ажлынхаа хувцастай байсан. Намайг гэртээ ороход ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байж байсан. Би цохиж байхын хараагүй цохиулсны дараа гэрээс гарч ирсэн намайг гарч ирэхэд амнаас нь цус гарсан байдалтай байсан. Манай хүү ***** тэр гурван танихгүй залуу байсан. Нэг залуу нь машины жолооны урдаас буугаагүй харин **********.********* нар нь машиныхаа хажууд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 22-23 дахь тал),
Шүүх, шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10783 дугаартай “....******** биед баруун доод үүдэн 2-р шүд, зүүн доод 1,2-р шүдний сулрал, дээд доод уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 27-29 дэх тал),
хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 32-33 дахь тал),
мөрдөн шалгах ажиллагааны шатанд ********* яллагдагчаар өгсөн“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг би хүлээн зөвшөөрч байна. Би урд нь өгсөн мэдүүлэгтээ болсон бүх асуудлыг ярьсан. Тэр дээр нэмж яриад байх зүйл алга байна, хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 53 дахь тал), “...тасарсан тог янзлах гэж эрчим хүчнээс ирсэн согтуу хүн харааж байгаад зодчихоод яваад өглөө..” гэх дуудлагын лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 04 дэх тал),гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 05 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.
Хохирогч ******** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ********** нүүр хэсэг рүү нь гараараа цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******** дээрх хууль бус үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн 2410 03325 1429 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримт шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч ******** нь хохирогчид 1,750,000 төгрөгийг төлсөн гэх боловч төлсөн байдлаа баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, түүнд нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “хоёрдугаар” зэрэглэл тогтоосныг хохирогч ************ зөвшөөрсөн баримтыг (хавтаст хэргийн 34 дэх тал) хэрэгт хавсаргасан боловч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. (Хавтаст хэргийн 77 дахь тал)
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ********* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********** 510.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”, шүүгдэгчээс “...хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч *********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн 2410 03325 1429 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********.***********.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ