| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/00345/И |
| Дугаар | 142/ШШ2019/00605 |
| Огноо | 2019-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 142/ШШ2019/00605
| 2019 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 142/ШШ2019/00605 | Орхон аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянталын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг ******* тоотод оршин суух, овогт // нарт холбогдох
3.435.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 142/2019/00345/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний биие ******* нь Г.*******ын хүсэлтээр 3,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаатай, өдрийн 0,8 хувийн хүүтэй, зээлийг хугацаа хэтэрвэл хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд заасан 3,000,000 төгрөгийг зээлдэгч Г.*******ын 509358648 тоот дансанд шилжүүлсэн. Шилжүүлэхдээ зээлдэгч Г.*******ын зөвшөөрлөөр 1 сарын хүүг суутган шилжүүлсэн. Зээлдэгч Г.******* нь зээлийн гэрээнд заасан хугацаанд үндсэн мөнгө болон хүүг төлөхгүй өдийг хүрсэн учраас 2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 2019 оны 03 дугаар сарын 11-ийг хүртэл хугацааны алданги 435,000 төгрөг, үндсэн мөнгө 3,000,000 төгрөг нийт 3,435,000 төгрөгийг Г.*******, нараас нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүндрэлтэй, сар дутуу төрж 15 хоногтой нялх биетэй байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Миний бие Н.*******аас 3.000.000 төгрөг аваагүй. Харин 2019 оны 01 дүгээрс арын 09-ний өдөр 2.280.000 төгрөг авсан. Би Н.*******аас 3.000.000 төгрөг зээлэе гэхээс өмнө 2018 оны 12 дугаарс арын 14-нд авсан 1.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 500.000 төгрөгийг суутгаж аваарай гэж хэлэхэд 720.000 төгрөг суутгаж аваад 2.280.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд одоо 3.000.000 төгрөгийг алдангийн хамт нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн хари тайлбартаа: О. би 3.000.000 төгрөг зээлсэн тухайн гэрээн дээр гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ 3.000.000 төгрөг аваагүй. Манай эхнэр бид хоёр зээлийн гэрээнд гарын үсэг зурахаас өмнө 2.280.000 төгрөгийг Н.******* манай эхнэрийн дансруу шилжүүлсэн байсан болохыг мэднэ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.******* нь Г.*******, О. нарт холбогдуулан 3.435.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагаас 2.280.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин хариуцагч О. 3.000.000 төгрөгийг аваагүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хариуцагч О. нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн харилцаанд оролцоогүй учир төлбөрийг хариуцах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. гэж заасан байх ба 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ хүчинтөгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж заасан байх бөгөөд зохигчдын хооронд 2019 оны 01 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байна.
Тиймээс хариуцагч Г.*******аас 2.280.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.155.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 69.910 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 2.280.000 төгрөгөнд ноогдох 51.430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч Г.*******аас 2.280.000 /хоёр сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.155.000 /нэг сая нэг зуун тавин тав мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй, хариуцагч О.д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.910 /жаран есөн мянга есөн зуун арав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 1.115.00 төгрөгөнд ноогдох 51.430 /тавин нэг мянга дөрвөн зуун гуч / төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ