2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/257

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,

улсын яллагч Б.Энхбаяр,

шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч  Б.Чинбат /ҮД:0053/,

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Б.Баттуяа /ҮД:2663/ нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** нарт холбогдох эрүүгийн 2408 01501 1805 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны * дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “******” ХХК-ийн шатахуун түгээх станцад түгээгчээр ажилладаг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо ********* тоотод оршин суух,

 урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, *********,**********,************),

 

Монгол Улсын иргэн, ***** оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг, ар тал хангалт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо ******дугаар гудамж ********тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, ******,******,**********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “....хохирогчид учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч байгаа гэхдээ хохирогчийн тархины хэсэг болон уруул хэсэгт хүнд гэмтэл учруулахаар халдаагүй....” гэв.

            шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...караокены гадаа пиво тойруулж уугаад дуусахад GS25 орж пиво нэмж аваар болсон *******,********* хоёр авч өгнө гэсэн боловч ****** тооцоо хийхдээ хятад мөнгө гаргаж ирснээс болж маргаан үүссэн, ******* нь GS25 дотор касс дээр унтчихсан тэгээд би гаргаж ирээд зодоон болсон. ******,******* хоёр араас гарч ирээд зодолдсон. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. *******,*******  зодсон эсэхийг мэдэхгүй байна. Цаашаа зугтаад ****** араас нь хөөгөөд явсан. Маргааш нь хохирогчтой очиж уулзахад хөмсөг нь цус гараад хатчихсан, уруул нь хавдсан байсан. Би хохирогчийн хөмсөгт нь цохиогүй, зугтаж явахад  нь  ил харагдах  шарх байгаагүй. Хөмсөгний шарх нь ***** үйлдлээс үүссэн. ..”гэв.

 

Эрүүгийн 2408 015011805 дугаартай хэргээс:

Улсын яллагч: хохирогч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 15-18 дахь) хохирогч ****** дахин өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 19-20 дахь тал), гэрч **** мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024  оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 5137  дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал), шинжээч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал), шүүгдэгч ******* гэрчээр өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 22 дахь тал),  ****** сэжигтнээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 50-56 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл  (хавтаст хэргийн 57-64  дэх тал), гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дэх тал), “...зодоон болоод  байна...”гэх дуудлагын  лавлагааны хуудас (хавтаст хэргийн 11 дэх тал), эд мөрийн баримтаар хураагдсан сиди (хавтаст хэргийн 66 дахь тал),

шүүгдэгч ***** өмгөөлөгч *** хохирогчийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 95 дахь тал),

шүүгдэгч ****** эд мөрийн баримтаар хураагдсан сиди (хавтаст хэргийн 66 дахь тал)   зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нар “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2408015011805 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч ***** гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч  нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон бол, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь цагаатгах байр суурь илэрхийлж, улсын яллагч шүүгдэгч нарын гэм бурууг нотлох, яллах байр суурьтай тус тус оролцсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ***,******* нар нь согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ  2024 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр GS-25 дэлгүүрийн  гадна  хохирогч ****** “пивоны төлбөрийг төлж чадсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар ****** нь хохирогчийн хэвлий болон толгойн тус газарт гараараа цохиж, цээж хэсэг рүү нь өшиглөж, ****** нь хохирогчийг цааш дагуулан явж нүүрэн тус газарт удаа дараа цохиж, улмаар хавирч газарт унагаж  баруун хавирга руу өшиглөж цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ****,************ нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

            Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***** өгсөн “... 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайкун” караокены орчим найз ***** гэх эрэгтэйн хамт согтуу явж байгаад гадаа ил шорлог хийж байсан хүнээс шорлог авч идсэн. Ойролцоо хэсэг үл таних хүмүүс пиво тойруулаад ууж байсан. ******** бид хоёр тухайн хүмүүстэй танилцаад би цэргийн ангид ажилладаг гэх залуутай нэг нутаг болж таараад надад пиво аягалж өгөөд пивоноос нь нэг аягийг уусан. Тэгээд ****** гэж өөрийгөө танилцуулсан үл таних эрэгтэй болон түүний найзтай хамт ****** бид хоёр GS25 дэлгүүр рүү пиво авах гэж орсон...Тэгсэн чинь ******гэж өөрийгөө танилцуулсан эрэгтэй нь “та нар хүний пивоноос уучхаад ганц пиво аваад өгчхөж чадахгүй байна уу гэж хэлээд байхаар нь би “пиво авч өгөх албатай юм уу” гэж хэлээд маргаан эхэлсэн. Манай найз **** хувцаснаас нь ********* гэх эрэгтэй татаад GS25 дэлгүүрээс түрүүлж гарсан.****** нь дэлгүүр дотор үлдээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би найзынхаа араас гарсан чинь ******** гэх эрэгтэй миний найз ******** хоолойноос нь заамдаад хананд шахчихсан зогсож байсан...миний найз ****** газар хэвтүүлчихсэн **** гэх эрэгтэй хувцаснаас нь чирж байсан. Би найзыгаа босгож авч явах зорилгоор ******,******** нарыг цааш нь түлхээд холдуулсан чинь ********* гэх эрэгтэй намайг түрүүлж цохисон. Би хойшоо ухраад жоохон зайгаа аваад зогсож байсан чинь ******** гэх эрэгтэй нь над руу хүрч ирээд миний хувцаснаас татаж байгаад миний найзын хажууд авч ирсэн. Тэгсэн чинь ***********гэх эрэгтэй нь баруун гараараа миний хэвлийн орчим газарт 1 удаа, толгойны баруун хажуу талд 1 удаа, баруун хөлөөрөө цээж хэсэгт хөлөөрөө 1 удаа, хөшиглөх цохих үйлдэл хийсэн мөн Идэрмөнх гэх эрэгтэй нь баруун гараараа миний зүүн хавирга орчим газарт 1 удаа цохисон. Дараа нь би зайгаа бариад хойшоо ухарсан чинь ****** нь намайг дагаад, ****** нь болохоор миний найзын хажууд зогсоод үлдсэн. ********* намайг заамдаж барьж байгаад баруун гараараа зүүн хөмсөг 3-аас 4 удаа хурдтай цохисон. Дараа нь намайг хавирч унагаагаад дээрээс хоолой боож байхад нь ойролцоо явж хэдэн хүүхдүүд болиулахаар нь ирэхэд нь ********** миний дээрээс босоод надаас холдсон. Намайг босоход миний зүүн хөмсөг сэтэрчихсэн их хэмжээгээр цус гарсан...”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-18 дахь)

мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ********* дахин өгсөн “... Тухайн өдөр ******* миний хэвлий хэсэг рүү гараараа 1 удаа, толгойн баруун хэсэгт гараараа 1 удаа, баруун хөлөөрөө цээж хэсэгт удаа өшиглөж, цохих үйлдэл хийж, мөн ам руу гараараа 1 удаа цохигдох явцад уруулын дотор тал пэмбийж язарсан юм. Тэрний дараагаар ********* нь намайг заамдаж барьж байгаад баруун гараараа зүүн хөмсөг рүү 3-4 удаа хурдтай цохиж, намайг хавирч унагаад толгой руу гараараа хэд хэдэн удаа цохих явцад цаана байсан хүмүүс болиоч ээ гэж хэлсэн тэгээд босоод ирэхэд миний шанаа хэсгээр цус урсаж хөмсөгнөөс цус гарч баруун чамархай хавдсан байсан..Намайг эхлээд ******** зодож цохисны дараагаар сүүлд нь ******** цохисон...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 19-20 дахь тал)

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ********* “.. бид нар дэлгүүрээс гарах үеэр ********* намайг элэг рүү гараараа цохиж, шалбааг дундуур чирч машины урд аваачсан тухайн үед би босож чадахгүй байсан тул манай найз *********** ирээд болиоч гэхэд ******* зугтаагаад явахад ******** араас нь очиж хувцаснаас нь татаж авч ирээд дахиж *************,******** нар нь цохиж улмаар ******* цаашаа *******нь авч яваад газар унагаагаад цохиод байсан...Манай найз ******** биед тухайн өдөр ******** нь эхэлж 2 удаа гараараа цохисон тэрний дараагаар дахиж ****** нь авч ирээд ******** нийлж гараараа цохиж хөөсний дараа ********,********* авч яваад машинуудын ард зодсон..тус үйл явдлын дараа ******* хөмсөг задарсан байсан... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

 

  Шүүх  шинжилгээний ерөнхий газрын 2024  оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 5137  дугаартай “... ****** биед зүүн хөмсөг, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт   (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

   мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч ******* “...******** биед зүүн хөмсөгний шарх, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна харин баруун чамархайд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

   мөрдөн шалгах ажиллагааны шатанд ****** гэрчээр өгсөн “...намхан нуруутай залууг нь *****бид 2 цохиод унагаасан. Өндөр нуруутай залуугийн хөмсөг нь сэтэрсэн мэт харагдаж байсан ба тухайн гэмтлийг ******* учруулсан. Тэр хоёр хоорондоо уулзаад *******  хохирлыг нь барагдуулахаар болсон...” гэсэн мэдүүлэг

 (хавтаст хэргийн 22 дахь тал),

    мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* сэжигтнээр өгсөн “...********** нь ******** гэх эрэгтэйг заамдаж маргаж байсан тухайн үед ******* бил 2 тус залууг нэг, нэг удаа гараараа цохиход газар унасан. Тэрний дараа хажууд байсан *********** нь тойрч зугтаагаад  байсан. Удалгүй ****** нь ********** хувцаснаас нь чирч машины хажууд аваачиж хэрүүл маргаан хийж ярилцаж байгаад би **** нүүр хэсэг рүү 2 гараараа нэг нэг удаа цохисон чинь буцаж ухраад алхахаар нь хувцаснаас нь татаж найзынхаа дэргэд авч ирсний дараагаар нь манай найз  ********* элэг рүү  гараараа цохиж мөн хөлөөрөө өшиглөж толгой хэсэг рүү гараараа мөн нэг удаа цохих үеэр ******* зүүн гараараа миний хоолой хэсгээс бариад авсан тул ******* цааш дагуулж яваад гараараа цохих явцад хөмсөг нь сэтэрчихлээ гэж ярьж байсан. Зарим үйл явдлыг согтуу байсан тул сайн санахгүй байна.Цагдаа дуудсан гэдгийг сонсоод би тухайн газраас зугтаасан юм....”  гэсэн мэдүүлэг   (хавтаст хэргийн 32 дахь тал),

   таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл  (хавтаст хэргийн 50-56 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл  (хавтаст хэргийн 57-64  дэх тал),гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дэх тал), “...зодоон болоод  байна...”гэх дуудлагын  лавлагааны хуудас (хавтаст хэргийн 11 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч ****** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч **,******* нарын бүлэглэн нүүр болон шанаа, мөн толгойн тус газар нь  гараараа  хэд хэдэн удаагийн  давтамжтай цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нар нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Аливаа гэмт хэргийг бүлэглэж үйлдэх нь ганцаараа үйлдснээс нийгмийн хор аюул, хохирол, хор уршиг ямагт илүү байдаг тул хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан.

 

  Хохирогч ******** зүүн хөмсөгт учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* нүүр болон хөмсөг хэсэг рүү нь гараараа цохисон  идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоотой болох нь үнэн  зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй субьект болох хохирогч **,******* нарын “...цохисон, зодсон...” гэх агуулга бүхий мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын “...зүүн хөмсөг, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 11 дэх тал) зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Тодруулбал, шүүгдэгч ******* би цохиогүй, санахгүй байна, хохирогч *********  давхралдаж унахад гэмтэл учирсан байх гэх шүүгдэгчийн тайлбар нь “...******* биед зүүн хөмсөг, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр няцаагдах ба  шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэггүй бөгөөд түүний мэдүүлэг нь бусад хэрэгт цугларсан нотлох баримтаар давхар нотлогдоогүй тул дангаараа түүнийг цагаатгах үндэслэл болох боломжгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэж үзэх бөгөөд шүүгдэгч *****,****** нарын хохирогч ******* эсрэг нэг эхлэл, өрнөл, төгсгөлтэй эхнээсээ дуусах хүртэл бүлэглэн довтолсон идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий, тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч ********,*********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг” бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

         Эрүүгийн 2408015011805 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон  ****** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “..хор уршигтай холбоотой 200,000 төгрөгийг буцаагаад авчихвал гомдолгүй...”гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 16 дахь тал) авагджээ.

           Шүүгдэгч ******  хохирогч Б**** хаан банкны ***** тоот дансанд нь 300,000 төгрөгийг  2024  оны 12 дугаар сарын 20-ны шилжүүлсэн (хавтаст хэргийн 170 дахь тал) байна.

            Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, түүнд нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлээр “хоёрдугаар” зэрэглэл тогтоогдсон боловч сэтгэцэд учирсан хор уршгийн зардал нэхэмжлэхээс татгалзсан (хавтаст хэргийн 49 дэх тал)  байх тул шүүгдэгч  нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

  Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ****,****** нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** “...650,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч  **** 320 цаг нийтэд  тустай ажил хийлгэх ял оногдуулах...”, шүүгдэгч ******** өмгөөлөгчөөс “... торгох ял оногдуулах...”, шүүгдэгч

 

******* өмгөөлөгч **** “...торгох  ял оногдуулж  өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүх шүүгдэгч ****** гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаж оролцсон, хохирол төлбөрийг төлж  барагдуулаагүй зэрэг байдлыг харгалзан торгох ялын зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч ****** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч **** оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч ***** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Орхон аймаг дахь  Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******** Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 650,000 төгрөгөөр торгох ял бүрэн биелэгдэж  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон (хавтаст хэргийн 100 дахь тал), шүүгдэгч ****** Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ял бүрэн биелэгдэж  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон (хавтаст хэргийн 169 дэх тал)  байх тул тэдэнд энэ тогтоолоор нэмж нэгтгэх ялгүй болно.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн 2408015011805 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******,*********,********* нарыг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” йлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч  ********  300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Нийслэл Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч ********* хохиролд 300,000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч цаашид энэ гэмт хэргийн улмаас эмчлүүлбэл хохирол хор уршгийн зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй,  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****,********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХЦЭЦЭГ