2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар  2025/ШЦТ/09

 


   2024          12         31                              2025/ШЦТ/09
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор, улсын яллагч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч А.С, О.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, Т.Тамир нарыг  оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.С,
           - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б нарт холбогдох эрүүгийн “хххх” дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд.
    Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
1. Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суух хаягтай, 2019 онд Нийслэлийн шилдэг менежерээр шагнуулсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А.С, 
2. Монгол улсын иргэн, ххх  тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,  
- урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял ялаар шийтгүүлж байсан, О.Б, 
Холбогдсон хэргийн талаар:
           Шүүгдэгч А.С нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 6 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ххх  дүүргийн 15 дугаар хороо, ххх  тоотод, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ххх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өглөөний гудамжид байрлах паб-д гэх газарт “ххх” покерын клубыг цахим орчинд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйлс ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан,  
         - Шүүгдэгч О.Б нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйлийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тогтлоомыг яллагдагч А.Стай хамтран үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 6 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ххх дүүргийн 15 дугаар хороо, ххх тоотод, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ххх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өглөөний гудамжид байрлах паб-д гэх газарт ххх покерын клубын олсон ашиг болох мөнгийг арилжааны банкны ATM, ПОС төхөөрөмж ашиглан гаргахад хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.     
                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:
    Гэм буруугийн талаар: 
    Шүүгдэгч А.С нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 6 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ххх дүүргийн 15 дугаар хороо, ххх тоотод, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ххх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өглөөний гудамжид байрлах паб-д гэх газарт ххх покерын клубыг цахим орчинд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйлс ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан,  
         - Шүүгдэгч О.Б нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйлийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тогтлоомыг яллагдагч А.Стай хамтран үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 6 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ххх дүүргийн 15 дугаар хороо, ххх тоотод, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ххх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өглөөний гудамжид байрлах паб-д гэх газарт ххх покерын клубын олсон ашиг болох мөнгийг арилжааны банкны ATM, ПОС төхөөрөмж ашиглан гаргахад хамжигчаар оролцсон гэм буруутай болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /5-6 дугаар тал/, гэрч П.Г мэдүүлэг /1 дүгээр хавтас, 152 дугаар тал/, гэрч Ж.Ган-Эрдэнийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, 163-164 дүгээр тал/, гэрч Г.Б мэдүүлэг /1 дүгээр хавтас, 171-174 дүгээр тал/, ххх мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 47240014 дугаартай мөрдөгчийн магадлагаа /4 дүгээр хавтас, 207-210 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын эдийн засгийн шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 107 дугаартай дүгнэлт /5 дугаар хавтас,  72-78 дугаар тал/, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын тоон ул мөр илрүүлэх хэлтсийн шинжээч, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Б 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа  /4 дүгээр хавтас, 211-214 дүгээр тал/, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын тоон ул мөр илрүүлэх хэлтсийн шинжээч, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Б 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /5 дугаар хавтас, 102-105 дугаар тал/,  ххх цагдаагийн ахлах дэслэгч Б.Д 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 47240056 дугаартай мөрдөгчийн магадлагаа /6 дугаар хавтас, 82-91 дүгээр тал/, “ххх" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №24-406 дугаартай шинжээчийн дүгнэлт / 6 дугаар хавтас, 92-134 дүгээр тал/, Хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн тогтоолууд, мөрдөгчийн саналууд, гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд, “Хаан” банкны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 29/907 дугаартай,    “Хаан” банкны 2024 оны    02 дугаар сарын 05-ны өдрийн 29/1474 дугаартай, “Хаан” банкны 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 29/1743 дугаартай, “Хаан” банкны    2024    оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 29/2858 дугаартай, “Хаан” банкны 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 29/2730 дугаартай, Худалдаа хөгжлийн банкны 6/1949 дугаартай албан бичгүүд, мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №47240014 дугаартай магадлагаа, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. 
    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 
         Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.С,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 
    Шүүгдэгч А.С, О.Б нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 
    Энэ хэргийн улмаас шүүгдэгч А.С, О.Б нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэм хорыг арилгасан байна гэж үзлээ.   
    Шүүгдэгч А.С, О.Б нар нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байна.
    Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Прокурорын санал болгож, хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял,
    - мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан ялаас чөлөөлж,
    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж танилцуулахад, зөвшөөрсөн тул Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 
 Иймд шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэрэгт 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял,
    - мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан ялаас чөлөөлж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 
 Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
 Шүүгдэгч А.С, О.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 20 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч А.С, О.Б нарт ххх дүүргийн эрүүгийн хэрэгийн анхан шатны 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 78 дугаар шүүгчийн захирамжаар Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт  тогтоох таслан сэргийлэх арга хэжээг авсаныг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох,  
- шүүгдэгч А.С, О.Б нарын   гэмт  хэрэг үйлдэхдээ олсон  ашиг, орлого болох 582,853,091 /таван зуун наян хоёр сая найман зуун тавин гурван мянга ерэн нэгэн/ төгрөгнөөс Ц.О нэр дээр 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 291.631.099 төгрөгийн үнэ бүхий улсын бүртгэлийн эзэмших эрхийн  бүргэлтэй, бүртгэлийн Y-1427002395 дугаартай ххх мод сумын 1 дүгээр баг, ххх хотхон 11 дүгээр байр б тоот хаягт байршлалтай 108 мкв талбайтай хувийн бүртгэлийн Г-1427000903 дугаартай ххх зуун мод сумын 1 дүгээр баг, ххх хотхон 11 дүгээр байр тоот хаягт байршлалтай 120мк талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, 
              - Ц.Ц-ийн нэр дээр эзэмших эрхийн бүртгэлтэй бүргэлийн Г-1427002687 дугаартай ххх мод сумын 1 дүгээр баг, ххх хотхон 11 дүгээр байр а тоот хаягт бүртгэлтэй 489мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, үл хөдлөх хөрөнгө,
            - Н.Гийн эзэмшлийн Хаан банк 42 дансуудыг прокурорын прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан 48,880,655 /дөчин найман сая найман зуун наян мянга зургаан тавин таван / төгрөг, Г.Э эзэмшлийн Хаан банкны 10 дансуудыг прокурорын прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан 2.980.632 /хоёр сая есөн зуун наян мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөг, Ү.М эзэмшлийн Хаан банкны 38 данснуудыг прокурорын зөвшөөрлөөр хязгаарлагдсан 15,539,405 / арван таван сая таван гучин есөн мянга дөрвөн зуун таван/ төгрөг нийт 67,400,693 төгрөгийг улсын орлого болгох, үлдэгдэл зөрүү мөнгө болох 223,821,299 / хоёр зуун хорин гурван сая найман зуун хорин нэгэн мянга хоёр зуун ерөн есөн/ төгрөгийг  шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “ххх”  маркийн хар өнгийн зөөврийн компьютер, цэнэглэгчийн хамт 1 ширхэг хураагдсан эд зүйлс нь Эрүүгийн цагдаагийн албаны эд мөр хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа зэргийг улсын орлго болгох,  
          - иргэн О.Б, Ц.Н, Э.Г, Н.Г, А.Г,  Ж.Ш, М.Ү, Э.Г, О.Б, Ц.Га, Г.Б, А.П / О.Я нарын эзэмшлийн нэр дээрх бүртгэлтэй бүх арилжааны банкны дансуудын зарлагын гүйлгээний  шилжилт хөдөлгөөнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй  болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 
                                                                                                          ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.С  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгт зохион байгуулагчаар, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаасан” гэмт хэргийг үйлдсэн,
- Шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
    2. Шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14000/ арван дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялаар,
    - мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
- Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.
    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ст оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлсүгэй.
             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ст оногдуулсан 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял,
             - Шүүгдэгч О.Бт  оногдуулсан 3000 нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 90 хоногийн  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, О.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  тус тус сануулсугай.
             6. Шүүгдэгч А.С, О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгч  нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай. 
            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 20 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
             8. Шүүгдэгч А.С, О.Б нарт ххх дүүргийн эрүүгийн хэрэгийн анхан шатны 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 78 дугаар шүүгчийн захирамжаар Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэжээг авсаныг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр боломгоц тус тус хүчингүй болгосугай.
              9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. 3. 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч А.С, О.Б нарын гэмт  хэрэг үйлдэхдээ олсон ашиг, орлого болох 582,853,091 /таван зуун наян хоёр сая найман зуун тавин гурван мянга ерэн нэгэн/ төгрөгнөөс Ц.О-ийн нэр дээр 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 291.631.099 төгрөгийн үнэ бүхий улсын бүртгэлийн эзэмших эрхийн  бүргэлтэй, бүртгэлийн Y-1427002395 дугаартай ххх сумын 1 дүгээр баг, ххх хотхон 11 дүгээр байр б тоот хаягт байршлалтай 108 мкв талбайтай хувийн бүртгэлийн Г-1427000903 дугаартай ххх мод сумын 1 дүгээр баг, ххх хотхон 11 дүгээр байр тоот хаягт байршлалтай 120мк талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, 
- Ц.Ц-ийн нэр дээр эзэмших эрхийн бүртгэлтэй бүргэлийн Г-1427002687 дугаартай ххх сумын 1 дүгээр баг, ххх хотхон 11 дүгээр байр а тоот хаягт бүртгэлтэй 489мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, үл хөдлөх хөрөнгө,
           - Н.Г эзэмшлийн Хаан банк 42 дансуудыг прокурорын прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан 48,880,655 /дөчин найман сая найман зуун наян мянга зургаан тавин таван / төгрөг, Г.Эын эзэмшлийн Хаан банкны 10 дансуудыг прокурорын прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан 2.980.632 /хоёр сая есөн зуун наян мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөг, Ү.М эзэмшлийн Хаан банкны 38 данснуудыг прокурорын зөвшөөрлөөр хязгаарлагдсан 15,539,405 / арван таван сая таван гучин есөн мянга дөрвөн зуун таван/ төгрөг нийт 67,400,693 төгрөгийг улсын орлого болгохыг, үлдэгдэл зөрүү мөнгө болох 223,821,299 / хоёр зуун хорин гурван сая найман зуун хорин нэгэн мянга хоёр зуун ерөн есөн/ төгрөгийг  шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч А.Саас 111.910.649 /нэг зуун арван есөн сая есөн зуун арван мянга, зургаан зуун дөчин ес/ төгрөгийг, шүүгдэгч О.Баас 111.910.649 /нэг зуун арван есөн сая есөн зуун арван мянга, зургаан зуун дөчин ес/ төгрөгийг тус тус гаргуулж  улсын орлого болгохыг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “ххх”  маркийн хар өнгийн зөөврийн компьютер, цэнэглэгчийн хамт 1 ширхэг хураагдсан эд зүйлс нь Эрүүгийн цагдаагийн албаны эд мөр хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг,
          - иргэн О.Б, Ц.Н, Э.Г, Н.Г, А.Г,  Ж.Ш,  М.Ү, Э.Г, О.Б, Ц.Г, Г.Б, А.П, О.Я нарын эзэмшлийн нэр дээрх бүртгэлтэй бүх арилжааны банкны дансуудын зарлагын гүйлгээний  шилжилт хөдөлгөөнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй  болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгасугай.    
          10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
          11. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
          12. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.БАТЖАРГАЛ