Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 114/ШШ2022/0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: *******

            Хариуцагч: *******т холбогдох

            Нэхэмжлэлийн  “Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол ******* дугаар байрны 0******* тоот орон сууцыг ын нэр дээр бүртгэсэн дугаартай улсын бүртгэл, 000*******32244 дугаар бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

        Нэхэмжлэгч  *******

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Соёлмаа нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч *******оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Дархан сум 16 дугаар багийн ******* дугаар байрны ******* тоот 1 өрөө орон сууцыг 2016 оны 09 дүгээр сард *******,*******  гэдэг хүмүүсээс байр зарна гэсэн зарын дагуу очоод худалдаж авч байсан. Манай хамаатны нэг хүн улсын прокурорын газарт ажилладаг, би тэр хүнд ямар муу юм хийснээ мэддэггүй ч надад дургүй байдаг юм. Тэгээд намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж шоронд оруулсан. Би шоронгоос гарч ирээд улсын прокурорт гомдол гаргаж шалгуулсны дагуу намайг хууль бусаар хоригдсон гэдгийг тогтоож, 2016 оны 08 дугаар сарын 2*******-ны өдөр надад төрөөс хууль бусаар хоригдсон байна гээд хохирлын мөнгө гэж 22,000,000 /хорин хоёр сая / төгрөг өгсөн.                                             

Би энэ маргаан бүхий байрыг хохирлын мөнгөөрөө авсан. харин өөрөөс нь авсан мөнгөөр энэ маргаан бүхий байрыг авсан гэж маргаад байгаа юм. харин хээтэй хорооллын 2 өрөө байраа авах эрх нь одоо ч нээлттэй байгаа. Би ******* 10.000.000 /арван сая/ төгрөгөөр авсан. Би тухайн үед хэрэгт шалгаж байсан мөрдөн байцаагчид мөнгө авсан баримтыг шалгаж өгөөч гэхэд, байцаагч би таныг мөнгө аваагүй гэдгийг мэдэж байна, шалгах шаардлагагүй гэж хэлсэн. ын хадам аав нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байгаад, намайг шоронд ордог жил тэтгэвэрт гарсан юм байна. Тэгээд шүүхийн шийдвэрийн таньдаг, мэддэг хүмүүсээрээ иймэрхүү зүйл хийлгэсэн юм уу гэсэн ойлголттой байгаа. Би нэхэмжлэл дээрээ буруу бичсэн байна. Иймд ын нэр дээр бүртгэсэн дугаартай улсын бүртгэл, 000*******32244 дугаар бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа залруулж  байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Соёлмаагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн дугаартай Дархан сум 16 дугаар баг 1 дүгээр хороолол ******* дугаар байрны 0******* тоот орон сууцыг иргэн ын өмчлөлд 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны 122 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  201******* оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хэргийн шүүх хуралдааны 201******* оны 201 дүгээр тогтоол, шүүгчийн гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны “Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол”, 2019 оны 04 дүгээр ын 11-ний өдрийн 03/1031 тоот албан бичиг, мөн газрын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03/03 дугаартай “Худалдан борлогдоогүй эд хөрөнгийн төлбөрт тооцон шилжүүлэх тухай тогтоол” бусад нотлох баримтуудыг үндэслэн  ын өмчлөлд бүртгэсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 8 дугаар зүйл, 29 дүгээр зүйлүүдэд заасан мэдүүлэг хүлээн авах болон бүртгэхээс татгалзах үндэслэлгүй, хууль тогтоомжийн хүрээнд бүртгэл хөтөлсөн. Уг орон сууцыг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэн нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ээр иргэн шилжүүлсэн нь Иргэний хуулийн 110.1-т зааснаар өмнөх өмчлөгч ын өмчлөх эрх дуусгавар болж 000*******32244 дугаартай гэрчилгээ хүчингүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаан дээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, ******* дугаар байрны  0******* тоот орон сууцны улсын бүртгэлийн                        дугаарт ыг бүртгэсэн бүртгэл, 000*******32244 дугаар бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус  хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 1*******-ны өдөр дээрх маргаан бүхий орон сууцны эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн 000496**************0 дугаартай гэрчилгээ авснаар  тус орон сууцны өмчлөгч нь болсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2016 оны 11дүгээр сарын 30-ны өдрийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 180*******0100/01 дугаар тогтоолоор дээрх орон сууцыг битүүмжилсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны 0******* дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай гүйцэтгэх хуудсаар *******оос 26.200.000 төгрөгийг гаргуулан т олгохоор шийдвэрлэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар *******оос битүүмжилсэн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, ******* дугаар байрны  0******* тоот, 18.6 м.кв орон сууцыг төлбөрийн баталгаанд шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 39/3/2898 дугаартай албан бичиг, Давж заалдах шатны шүүхийн 42 дугаар магадлал,  хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны  201 дугаар тогтоолуудаар тус тус тогтоогдож байна.

        Хариуцагч ******* төлбөр авагч ын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдөл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 2018 оны 10 дугаар сарын 0*******,11 дүгээр сарын 06-ны өдрийн 10/18,11/23 дугаартай тогтоол, “Дуудлага худалдааны тогтоол хүргүүлэх тухай” 03/264******* дугаартай албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох ажиллагааны 02 дугаар  тэмдэглэл, “Худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх тухай”, “Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай” 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 03/03 дугаар тогтоол,”Өмчлөх эрх шилжүүлэх тухай” 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03/1031, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 1*******-ны өдрийн “Эрх сэргээх тухай” 1/1*******691 дугаартай  албан бичиг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн маргаан бүхий орон сууцыг ын өмчлөлд бүртгэж, 000*******32244 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйл, 29 дүгээр зүйлүүдэд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй эрхийн улсын бүртгэлийн дугаарт ыг бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэх,  11 дүгээр зүйлийн 11.1.4-д “эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа...” Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д “ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” гэж заасан хуулиар хүлээлгэсэн үүргийг хэрэгжүүлсэн нь хуульд нийцжээ.

         Улмаар , нарын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэргийг үндэслэн тус байрны өмчлөгчөөр Эрхийн улсын бүртгэлийн дугаартийг бүртгэж, 000*******340*******8 дугаартай гэрчилгээ олгосон нь хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасантай нийцсэн, хуулийн 11.9-д  “... өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” гэж заасны дагуу ын өмчлөх эрх дуусгавар болж улсын бүртгэлийн дугаарт Дархан-Уул аймаг Дархан сум 16 дугаар баг 1 дүгээр хороолол ******* дугаар байрны 0******* тоот орон сууц өмчлөгчөөр ыг бүртгэсэн бүртгэл, 000*******32244 дугаартай гэрчилгээ хүчингүй болсон байх тул хүчингүй болсон бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага

 

                ТОГТООХ нь

            1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1,  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын *******т холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймаг, Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, ******* дугаар байрны  0******* тоот орон сууцны улсын бүртгэлийн дугаарт ыг бүртгэсэн бүртгэл, 000*******32244 дугаар бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус  хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1, 48 дугаар зүйлийн 48.2, *******1 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах,  гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНЧИМЭГ