2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар   2025/ШЦТ/141

 

 

 

 

 

 

2025           01          13                                 2025/ШЦТ/141

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч С.Сүрэнхорол, шүүгдэгч А.У  /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Уд холбогдох эрүүгийн “хххх” дугаартай, 186/2025/0019/Э индекстэй хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх,

          - урьд Дорнод аймгийн шүүхийн 1987 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

         - Хэнтий аймгийн шүүхийн 1989 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

         - Хэнтий аймгийн шүүхийн 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 5/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, А.У,

          Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч А.Унь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ххх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 5 буудал орчимд “ххх” ХХК-ийн эзэмшилд байдаг ххх улсын дугаартай "ххх” загварын тээврийн хэрэгслийн баруун хойд талын салхины шилийг чулуугаар цохин хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

     1.1. Шүүгдэгч А.Унь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч  байна  гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

     2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.О:..би ххх дүүргийн 29 дүгээр хороо, ххх тоотод эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Би ххх ХХК-д дэд захирлын албан тушаалд ажлаад сүүлийн нэг жил гаруй ажиллаж байгаа. Манай ххх ХХК-ны эзэмшилд байдаг ххх улсын дугаартай ххх үйлдвэрийн ххх маркийн автобус маань 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ххх дүүргийн ххх дүгээр хорооны нутаг дэвсгэрт тухайн автобусны жолооч болох Н.С тээврийн хэрэгслээ жолоодоод явж байх үед нь согтуу эрэгтэй хүн автобусны баруун хойд талын салхины шилийг чулуугаар цохиод хагалсан талаар жолооч маань надад хэлэхэд нь би мэдсэн. Манай компани тухайн автобусны хагарсан салхины шилийг техник технологийн хэлтэс тухайн автобусны актыг гаргахад 1.520.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Тухайн согтуу эрэгтэй хүн манай автобусны салхины шилийг хагалж манай компанид 1.520.000 төгрөгний хохирол учруулсан, буруутай этгээд тухайн үед автобус жолоодож явж байсан Сн дансанд хийсэн. Харин жолооч компаний менежер болох Ц.Э гэх хүний данс болох ххх тоот данс руу 1.520.000 төгрөгийг хийж манай компанийг хохиролгүй болгосон гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Сийн:...би ххх ХХК-д автобусны жолооч ажилтай, энэхүү ажлыг хийгээд 10 гаруй жил болж байна. Би өнөөдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 20 цаг 40 минут орчмын үед ХХХ Ард кино театр чиглэлтэй ертөнцийн зүгээр урагш чиглэлтэй явж байсан. Би автобусаа бариад 5 буудлын автобусны буудал орчимд автомашины зам дагуу түгжрээд явж байтал автобусны гадна талаас нэг согтуу эрэгтэй хүн автобусны урд талын хаалгыг чанга нүдээд орилоод гуйлгачин минь хаалгаа нээгээч гээд согтуу эрэгтэй хүн орилоод байхаар нь би айгаад тухайн үед хаалгаа нээгээгүй. Учир нь автобусан дотор орж ирээд яачих ч юм билээ гэж бодоод би автобусны хаалгаа тухайн хүнд тайлж нээж өгөөгүй. Би автобусаа бариад түгжрээд урагш явж байтал тухайн согтуу хүн нь автобусны хойно хоцорч үлдсэн. Би автобусаа бариад түгжрээд зогсож байтал автобусанд гэнэт айхтар юм хагарч байгаа юм шиг чимээ гарсан, би автобусны ард талаас машин мөргөчихлөө гэж бодоод автобусаа зогсоогоод буух гэтэл автобусны гадна талд зам дагуу алхаад явж байсан нэг эрэгтэй залуу сая нэг согтуу хүн автобус руу чинь чулуу шидээд цонхыг чинь хагалаад зугтчихлаа шидсэн хүн нь тэнд явж байна гэж хэлэхээр нь би тухайн согтуу хүний ардаас автобусаа орхиод гүйж очиж барьж авсан. Тухайн хүн нь тэр хавьд гэр хорооллын гудамж руу ороод зугтаж байгаад надад баригдсан. Би тэр хүнийг бариад та яагаад автобусны шил хагалж байгаа  юм гэж хэлтэл тухайн хүн нь би хагалаагүй юу яриад байгаа юм, гээд худлаа мэлзээд байхаар нь би тэр хүнийг дагуулж автобусанд очиж хагарсан шилээ харуулсан. Тухайн хүн нь автобусыг очиж хараад согтуу надад агсраад би наадхыг чинь мэдэж байна, би чамайг өрөнд оруулахгүй, Н хотын даргаар төлүүлнэ, би чиний хувийн шилийг хагалаагүй, би төлдөг татварынхаа автобусны шилийг хагалсан гээд надад агсраад байсан. Би тухайн хүнийг надруу агсраад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тухайн согтуу байх үедээ автобусны буудлаас биш автомашины замын голд суух гээд орилоод хаалга цохиод байхаар нь би суулгахгүй үлдээгээд явснаас болж юм шидэж хагалах болсон гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар тал/,

           2.3.ХХХ үнэлгээ ХХК-ийн шинжээчийн ЧД2-24-399 дугаартай Шинжилгээний объектын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1'520'000' /Нэг сая таван зуун хорин мянган төгрөг/-р үнэлэгдэв гэх дүгнэлт. /хх-ийн 28-33 дугаар тал/,

           2.4. ххх банкны ХХХ дугаартай дансанд хохирол болох 1.520.000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлж өгсөн талаарх баримт /хх-ийн 64 дүгээр тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: яллах  дүгнэлтийн хавсралтад дурдсан  нотлох баримтуудыг  шинжлэн судлуулна гэв.

            3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

            Гэм буруугийн талаар:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

      Шүүгдэгч А.Унь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ххх дүүргийн ххх дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 5 буудал орчимд “ххх” ХХК-ийн эзэмшилд байдаг ххх улсын дугаартай "ххх” загварын тээврийн хэрэгслийн баруун хойд талын салхины шилийг чулуугаар цохин хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

     - хохирогч Ө.Он:.. Н.С тээврийн хэрэгслээ жолоодоод явж байх үед нь согтуу эрэгтэй хүн автобусны баруун хойд талын салхины шилийг чулуугаар цохиод хагалсан талаар жолооч маань надад хэлэхэд нь би мэдсэн. Манай компани тухайн автобусны хагарсан салхины шилийг техник технолгийн хэлтэс тухайн автобусны актыг гаргахад 1.520.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Тухайн согтуу эрэгтэй хүн манай автобусны салхины шилийг хагалж манай компанид 1.520.000 төгрөгний хохирол учруулсан, буруутай этгээд тухайн үед автобус жолоодож явж байсан С дансанд хийсэн. Харин жолооч компаний менежер болох Ц.Э гэх хүний данс боло хххх  тоот данс руу 1.520.000 төгрөгийг хийж манай компанийг хохиролгүй болгосон гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр тал/,

          - гэрч Н.С:...би өнөөдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 20 цаг 40 минут орчмын үед би Сэлхээс Ард кино театр чиглэлтэй ертөнцийн зүгээр урагш чиглэлтэй явж байсан. Би автобусаа бариад 5 буудлын автобусны буудал орчимд автомашины зам дагуу түгжрээд явж байтал автобусны гадна талаас нэг согтуу эрэгтэй хүн автобусны урд талын хаалгыг чанга нүдээд орилоод гуйлгачин минь хаалгаа нээгээч гээд согтуу эрэгтэй хүн орилоод байхаар нь би айгаад тухайн үед хаалгаа нээгээгүй. Учир нь автобусан дотор орж ирээд яачих ч юм билээ гэж бодоод би автобусны хаалгаа тухайн хүнд тайлж нээж өгөөгүй. Би автобусаа бариад түгжрээд урагш явж байтал тухайн согтуу хүн нь автобусны хойно хоцорч үлдсэн. Би автобусаа бариад түгжрээд зогсож байтал автобусанд гэнэт айхтар юм хагарч байгаа юм шиг чимээ гарсан, би автобусны ард талаас машин мөргөчихлөө гэж бодоод автобусаа зогсоогоод буух гэтэл автобусны гадна талд зам дагуу алхаад явж байсан нэг эрэгтэй залуу сая нэг согтуу хүн автобус руу чинь чулуу шидээд цонхыг чинь хагалаад зугтчихлаа шидсэн хүн нь тэнд явж байна гэж хэлэхээр нь би тухайн согтуу хүний ардаас автобусаа орхиод гүйж очиж барьж авсан. Тухайн хүн нь тэр хавьд гэр хорооллын гудамж руу ороод зугтаж байгаад надад баригдсан. Би тэр хүнийг бариад та яагаад автобусны шил хагалж байгаа юм гэж хэлтэл тухайн хүн нь би хагалаагүй юу яриад байгаа юм, гээд худлаа мэлзээд байхаар нь би тэр хүнийг дагуулж автобусанд очиж хагарсан шилээ харуулсан. Тухайн хүн нь автобусыг очиж хараад согтуу надад агсраад би наадахыг чинь мэдэж байна, би чамайг өрөнд оруулахгүй, Н хотын даргаар төлүүлнэ, би чиний хувийн шилийг хагалаагүй, би төлдөг татварынхаа автобусны шилийг хагалсан гээд надад агсраад байсан. Би тухайн хүнийг надруу агсраад байхаар нь цагдаад дуудлага өгсөн…гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар тал/,

          -хххх үнэлгээ ХХК-ийн шинжээчийн ЧД2-24-399 дугаартай Шинжилгээний объектын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1'520'000' /Нэг сая таван зуун хорин мянган төгрөг/-р үнэлэгдэв гэх дүгнэлт. /хх-ийн 28-33 дугаар тал/,

          - “ххх банкны ххх дугаартай дансанд хохирол болох 1.520.000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлж өгсөн талаарх баримт /хх-ийн 64 дүгээр тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад эвдүүлж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг  хууль бусаар  хагалж, гэмтээснийг  шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,  гэрчүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч А.У гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.У “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн  талаар:

Шүүгдэгчийн  гэм буруутай  үйлдлийн  улмаас “ххх” ХХК-д 1.520.000 төгрөгийн  хохирол учирсныг  шүүгдэгч  А.Унь  бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирол, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Унь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 Шүүхээс шүүгдэгч А.Уэрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдах нь зүйьэй гэж шүүх үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч А.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

           2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уртнасанг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Унь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           5. Шүүгдэгч А.Унь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн  эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БАТЖАРГАЛ