| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 2025/ШЦТ/143 |
| Дугаар | 2025/ШЦТ/143 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/143
2025 01 13 2025/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч Э.М /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн “хххх7” дугаартай, 186/2025/ 0024/Э индекстэй хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоот хашааны зүүн замд 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 06 цаг 09 минутын орчим "ххх" маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж "ххх" маркийн 58-ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Т.А эрүүл мэндэд хөнгөн, С.Д, Б.Ц нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ үнэн зөв өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй, би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Дын:...би тэр өдөр 06:00 цагийн үед ххх улсын дугаарыг нь санахгүй байна саарал өнгийн машинтай хүргэн А, охин Ц нарын хамт буяны ажилд оролцохоор явж байсан. Тэгээд явж байхад хар өнгийн ххх маркийн автомашин бид нарын сууж явсан машины өөдөөс мөргөсөн. Би ухаан алдсан байсан нэг мэдсэн чинь цагдаа, эмнэлгийн машин ирсэн байсан. Тэгээд эмнэлгийн машинтай ГССҮТ-рүү явсан. Яг юу болсон талаар би сайн санахгүй байна миний дотор муухай оргиод хөхний доохон талд өвдөөд байсан. Би суудлын бүс зүүсэн байсан. Би урд суудал дээр сууж байсан гэх мэдүүлэг. /хх-34-35 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Цийн:..тэр өдөр 06 цаг 30 минутын үед нөхөр А, ээж Д хамт буяны ажилд орохоор ххх дүүрэг 16 дугаар хороо, ххх тоот гэрээсээ гараад доошоо уруудаад ххх дүгээр автобусны буудлаас доошоо уруудаад 15-ийн автобусны буудал руу явж байх замд хар өнгийн машин урсгал сөрж орж ирээд манай машины эгц өөдөөс мөргөсөн. Бөөн утаа гараад яах ийх учраа олохгүй шоконд ороод би арын хаалгаар мөлхөж гарсан. Яагаад гэвэл баруун хөл гишгэж болохгүй маш их өвдөж байсан. Тэгээд гараад би шороон дээр суусан толгой эргээд дотор муухай оргиод бөөлжих гээд байсан. Тэр үед ээж хэрхэн яаж гарсныг анзаараагүй нэг мэдэхэд гурвуулаа машинаас гарсан байсан. Нөгөө машины жолооч шал согтуу явчих гээд байхаар нь манай нөхөр тэр хүний машин дотор ороод явуулахгүй гээд тэврээд сууж байсан. Удалгүй эмнэлэг цагдаа нар ирсэн цагдаа нөгөө жолоочийг машинд суулгаж байх шиг байсан гэх мэдүүлэг. /хх-39-40 дүгээр тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Т.Ан:...тэр өдөр 06 цаг 30 минутын үед эхнэр Б.Ц, хадам ээж Д нарын хамт буяны ажилд орохоор гэрээсээ гараад ххх дүгээр автобусны буудлаас урагшаа уруудаад ххх ийн автобусны буудал руу явж байх замд хар өнгийн ххх маркийн улсын дугаарыг нь санахгүй автомашин урсгал сөрж орж ирээд миний жолоодож явсан машины эгц өөдөөс мөргөлдөөд пис пас гээд явчихсан. Би хэсэг шокт ороод сэргэхэд нөгөө машин урд хамар хэсэг нь чихэгдсэн байсан. Би эргэж хараад эхнэр, ээж хоёроос яаж байна зүгээр үү гэхэд эхнэр сулхан дуугаар гайгүй ээ гэж хэлэх шиг болсон. Би машинаас буугаад мөргөсөн машин руу очиход жолооч нь би энд байгаагүй гээд машинаасаа буух гээд байсан. Би хаалгыг нь гаднаас нь дараад чи осол гаргаад хаашаа явах гээд байгаа юм бэ гэж хэлээд хартал тэр залуугаас архи их хэмжээгээр үнэртэж байсан. Тэгээд би согтуу жолооч урсгал сөрөөд машин мөргөсөн гэж цагдаад дуудлага өгсөн. Замын цагдаа ирээд согтолтыг нь согтолттой гарч байсан хохиролд 12.000.000 төгрөг авсан гэх мэдүүлэг. /хх-47 дугаар тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Д.Гн:...яллагдагч Э.М нь ххх дүүргийн ххх дугаар хороо ххх дүгээр гудамжны 1 тоот хашааны зүүн замд 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 06 цаг 09 минутын орчим ххх маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.М нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хххх маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Т.А, С.Д, Б.Ц нарын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Д, Б.Ц, иргэний нэхэмжлэгч Т.А нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.716.342 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.М-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ххх сан банк дахь хххх дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-52-53 дугаар тал/,
2.5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Э.Э:..уг тээврийн хэрэгслийг би өөрийн нэр дээр зээлээр авсан боловч нөхөр унаж хэрэглэдэг. Би өөрөө жолоодох эрхгүй. Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөр Э.М төлнө...” гэх мэдүүлэг, /хх-56 хуудас/,
2.6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №11024 дугаартай дүгнэлтэд:
1. С.Дын биед зүүн өлмий 5-р ясны хугарал, зүүн 9-р хавирганы хугарал, баруун хацар, зүүн шуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
2. Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 59-60 дугаар тал/,
2.7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №11041 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Цийн биед баруун шилбэ ясны далд хугарал, баруун шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 65-67 дугаар тал/,
2.8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №11022 дугаартай дүгнэлтэд:
1. Т.А биед эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй болно гэх албан бичиг. хх-79 дүгээр тал/,
2.9. “ххх” ХХК-ийн ххх үнэлгээгээр тогтоогдсон дүн 6.408.000 төгрөг гэх үнэлгээний тайлан. /хх-83 дугаар тал/,
2.10. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1779 дугаартай магадлагаа. /хх-ийн 94- 95 дугаар тал/,
2.11. Жижүүрийн шуурхай удирдлагын 102 дугаарын ххх мөргөлдсөн гэх лавлагааны хуудас. /хх-ийн 4 дүгээр тал/,
2.12. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтээр асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, нэг чигийн эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам орчин байв гэх дүгнэлт, /хх-ийн 5-8 дугаар тал/,
2.13. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан жолооч Т.Аг драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй гэх тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/,
2.14. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан жолооч Э.Мг драйгер багажаар үлээлгэн шалгахад 3.13% үзүүлэлттэй гэх тэмдэглэл, /хх-ийн 10 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс:яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна гэв.
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Э.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх дүгээр гудамжны 1 тоот хашааны зүүн замд 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 06 цаг 09 минутын орчим ххх маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно”: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж ххх маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Т.Ан эрүүл мэндэд хөнгөн, С.Д, Б.Ц нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч С.Дын:...би тэр өдөр 06:00 цагийн үед ххх маркийн улсын дугаарыг нь санахгүй байна саарал өнгийн машинтай хүргэн А, охин Ц нарын хамт буяны ажилд оролцохоор явж байсан. Тэгээд явж байхад хар өнгийн ххх маркийн автомашин бид нарын сууж явсан машины өөдөөс мөргөсөн. Би ухаан алдсан байсан нэг мэдсэн чинь цагдаа, эмнэлгийн машин ирсэн байсан. Тэгээд эмнэлгийн машинтай ГССҮТ-рүү явсан. Яг юу болсон талаар би сайн санахгүй байна миний дотор муухай оргиод хөхний доохон талд өвдөөд байсан. Би суудлын бүс зүүсэн байсан. Би урд суудал дээр сууж байсан гэх мэдүүлэг. /хх-34-35 дугаар тал/,
- хохирогч Б.Цийн:..тэр өдөр 06 цаг 30 минутын үед нөхөр А, ээж Д хамт буяны ажилд орохоор ххх дүүрэг ххх дугаар хороо, ххх тоот гэрээсээ гараад доошоо уруудаад ххх дүгээр автобусны буудлаас доошоо уруудаа ххх автобусны буудал руу явж байх замд хар өнгийн машин урсгал сөрж орж ирээд манай машины эгц өөдөөс мөргөсөн. Бөөн утаа гараад яах ийх учраа олохгүй шоконд ороод би арын хаалгаар мөлхөж гарсан. Яагаад гэвэл баруун хөл гишгэж болохгүй маш их өвдөж байсан. Тэгээд гараад би шороон дээр суусан толгой эргээд дотор муухай оргиод бөөлжих гээд байсан. Тэр үед ээж хэрхэн яаж гарсныг анзаараагүй нэг мэдэхэд гурвуулаа машинаас гарсан байсан. Нөгөө машины жолооч шал согтуу явчих гээд байхаар нь манай нөхөр тэр хүний машин дотор ороод явуулахгүй гээд тэврээд сууж байсан. Удалгүй эмнэлэг цагдаа нар ирсэн цагдаа нөгөө жолоочийг машинд суулгаж байх шиг байсан гэх мэдүүлэг. /хх-39-40 дүгээр тал/,
- иргэний нэхэмжлэгч Т.А:...тэр өдөр 06 цаг 30 минутын үед эхнэр Б.Ц, хадам ээж Д нарын хамт буяны ажилд орохоор гэрээсээ гараад ххх дүгээр автобусны буудлаас урагшаа уруудаад ххх автобусны буудал руу явж байх замд хар өнгийн ххх маркийн улсын дугаарыг нь санахгүй автомашин урсгал сөрж орж ирээд миний жолоодож явсан машины эгц өөдөөс мөргөлдөөд пис пас гээд явчихсан. Би хэсэг шокт ороод сэргэхэд нөгөө машин урд хамар хэсэг нь чихэгдсэн байсан. Би эргэж хараад эхнэр, ээж хоёроос яаж байна зүгээр үү гэхэд эхнэр сулхан дуугаар гайгүй ээ гэж хэлэх шиг болсон. Би машинаас буугаад мөргөсөн машин руу очиход жолооч нь би энд байгаагүй гээд машинаасаа буух гээд байсан. Би хаалгыг нь гаднаас нь дараад чи осол гаргаад хаашаа явах гээд байгаа юм бэ гэж хэлээд хартал тэр залуугаас архи их хэмжээгээр үнэртэж байсан. Тэгээд би согтуу жолооч урсгал сөрөөд машин мөргөсөн гэж цагдаад дуудлага өгсөн. Замын цагдаа ирээд согтолтыг нь согтолттой гарч байсан хохиролд 12.000.000 төгрөг авсан гэх мэдүүлэг. /хх-47 дугаар тал/,
- иргэний нэхэмжлэгч Д.Гн:...яллагдагч Э.М нь ххх дүүргийн 15 дугаар хороо ххх дүгээр гудамжны 1 тоот хашааны зүүн замд 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 06 цаг 09 минутын орчим ххх маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.М нь согтуугаар тээврийн хэрэгсэл ххх маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Т.А, С.Д, Б.Ц нарын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Д, Б.Ц, иргэний нэхэмжлэгч Т.А нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.716.342 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.М-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-52-53 дугаар тал/,
- иргэний хариуцагч Э.Э:..уг тээврийн хэрэгслийг би өөрийн нэр дээр зээлээр авсан боловч нөхөр унаж хэрэглэдэг. Би өөрөө жолоодох эрхгүй. Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөр Э.М төлнө...” гэх мэдүүлэг, /хх-56 хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №11024 дугаартай, 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №11041 дугаартай, 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №11022 дугаартай дүгнэлтүүд /хх-79 дүгээр тал/, ххх ХХК-ийн 858 дугаартай ххх үнэлгээгээр тогтоогдсон дүн 6.408.000 төгрөг гэх үнэлгээний тайлан. /хх-83 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1779 дугаартай магадлагаа. /хх-ийн 94- 95 дугаар тал/, Жижүүрийн шуурхай удирдлагын 102 дугаарын ххх мөргөлдсөн гэх лавлагааны хуудас. /хх-ийн 4 дүгээр тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтээр асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, нэг чигийн эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам орчин байв гэх дүгнэлт, /хх-ийн 5-8 дугаар тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан жолооч Т.А драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй гэх тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан жолооч Э.Мг драйгер багажаар үлээлгэн шалгахад 3.13% үзүүлэлттэй гэх тэмдэглэл, /хх-ийн 10 дугаар тал/, зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний биед хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд учруулсан, Э.Мг гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “ авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.М нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Мг “авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Хохирогч С.Д, Б.Ц, иргэний нэхэмжлэгч Т.А нар нь хохиролтой холбоотой баримт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гаргаж өгөөгүй. Харин хохирогч С.Д, Б.Ц нар нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн тул Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалын” дагуу хохирогч нарт сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлээр тогтоосоныг хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгч Э.Мгаас сэтгэл санааны хохирол болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 /зургаан зуун жаран мянган/ төгрөгийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.880.000 /арван нэгэн сая найман зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Дт, мөн Б.Цэд сэтгэл санааны хохирол болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 /зургаан зуун жаран мянган/ төгрөгийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.880.000 /арван нэгэн сая найман зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж тус тус олгох, хохирогч Б.Ц, С.Д нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нар Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.716.342 /нэг сая долоон зуун арван зургаан мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгний эмчилгээ,үйлчилгээ авсан байх тул шүүгдэгч Э.Мгаас 1.716.342 /нэг сая долоон зуун арван зургаан мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх, шүүгдэгч Э.М нь иргэний нэхэмжлэгч Т.А хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд 12.00.000 /арван хоёр сая/ төгрөгийг өгсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, уг ялын хамрах хүрээг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 2 /хоёр/ жилийн хугацаанд гадагш явахыг хориглож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан “...шүүх эрх хасах ял дээр нэмж зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан бол оногдуулсан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг” тоолно гэсэн байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн эрх хасах ялыг тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Мг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот ххх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
5. Шүүгдэгч Э.М нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.
6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч Э.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Мгаас нийт 25.476.342 /хорин таван сая дөрвөн зуун далан зургаан мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Дт 11.880.000 /арван нэгэн сая найман зуун наян мянга/ төгрөг, хохирогч Б.Ц 11.880.000 /арван нэгэн сая найман зуун наян мянга/ төгрөгийг тус тус олгох, Эрүүл мэндийн даатгалын санд 1.716.342 /нэг сая долоон зуун арван зургаан мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг төлүүлж, хохирогч С.Д, Б.Ц нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
11. Шүүгдэгч Э.М нь иргэний нэхэмжлэгч Т.А хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд 12.00.000 /арван хоёр сая/ төгрөгийг өгсөнийг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ