| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/146 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/146
2025 01 13 2025/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч П.Болормаа, шүүгдэгч, хохирогч Б.Н, Н.Т /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т, Б.Н нарт холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 194/2025/0004/Э индекстэй хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Т,
2. Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Н,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 02:00 цагийн үед ххх дүүргийн ххх дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “ххх” баарны гадна Б.Нтой замаас машинаа холдуул гэж хэлсэн үгнээс нь болж маргалдаж улмаар биед нь “хамар ясны зүүн хана зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, зүүн хөмсөг, дээд уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,
Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 02:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ххх дүүргийн ххх дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “ххх” баарны гадна Н.Ттэй замаас машинаа холдуул гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар биед нь “дээд, доод 2-р шүдний сулрал, дээд уруулд цус хуралт, доод уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, хамар, хүзүү, нуруу, баруун тохой, өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, хумсанд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч, хохирогч Н.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн учраас нэмж мэдүүлэх зүйлгүй, өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2.Шүүгдэгч, хохирогч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... би бас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн учраас нэмж мэдүүлэх зүйлгүй, өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч Б.Нийн:...би ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх гэх нэртэй бааранд 00 цаг өнгөрч байхад дүү Д, эхнэр нь болох Г, жолооч дүү Л бид нар хамт орсон юм бид бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн.Тэгээд 02 цагийн үед баарнаас гарч ирээд би зорчиж явсан ххх гэх хөх саарал өнгийн ххх загварын машинд суух гэтэл гэнэт хойноос улбар шар өнгийн ххх загварын машин сигналдаад гэрлээрээ дохиод байхаар нь би очоод явлаа шүү дээ гээд хэлтэл өөдөөс маргаад доромжилсон, бууж ирээд надтай заамдалдаад барьцалдаад эхэлсэн, удалгүй намайг гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд цохьсон чинь зодоон эхэлж зодолдох явцад намайг газар унагааж нүүрэнд 2 удаа өшиглөж миний хамар хөмсөг уруул гэмтсэн учир цагдаад хандсан гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч Н.Тгийн:..би дуудлагын жолоочийн ажил хийж явсан, тухайн шөнө буюу 2024 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 02 цагийн санагдаж байна ххх дүүргийн ххх дугаар хороо ххх автобусны зогсоол орчимд улбар шар оранж өнгийн ххх загварын тээврийн хэрэгсэлтэйгээ зорчиж явтал зогсоол руу орох гээд эргэтэл урд талд саарал өнгийн ххх загварын саарал машин байхаар нь би гэрлээрээ дохиод жаахан урагшлаад өгөөч би зөрөөд орчихъё гээд цонхоороо хэлтэл нэг 30 гаран насны туранхай шар залуу ирсэн, тэгээд би машинаас буутал заамдаж маргалдаж эхэлсэн ингээд ноцолдож байтал миний хамарлуу гараараа цохиж нүүрлүү толгойгоороо мөргөж гэмтээсэн юм.Тэгээд удалгүй дуудлага өгсөн залуу ирж салгасан өөр нэг залуу салгах гээд мөн зууралдаад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Г:...ххх дүүрэгт байх “ххх” гэх бааранд ороод согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд 02 цагийн үед гадагш гарсан, машиндаа суух гээд нөхрийн хамт явж байтал манай хамаатны ах Н үл таних намхан залуутай маргаад тухайн залуутай зууралдаж харагдсан тэр үед би нөхөр Д зодоонд оролцох гэх оролдлого хийх үед очиж болиулсан .Тэгээд нөхөр Д машинд дагуулж очиж суулгаад эргэж хартал Н ах үл таних залууд зодуулж байхаар нь очоод болиулсан.Тэгээд Н хамт явсан Л салгаад машиндаа суулгаад байж байтал удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар тал/,
2.4. 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 54-62 дугаар тал/,
2.5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №11960 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Нийн биед хамар ясны зүүн хана зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, зүүн хөмсөг, дээд уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт. /хх-ийн 30-31 дүгээр тал/,
2.6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №11975 дугаартай дүгнэлтэд:
1. Н.Тн биед дээд, доод 2-р шүдний сулрал, дээд уруулд цус хуралт, доод уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, хамар, хүзүү, нуруу, баруун тохой, өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, хумсанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт. /хх-ийн 37-38 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна гэв.
3.2. Шүүгдэгч, хохирогч нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 02 цагийн үед ххх дүүргийн ххх дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “ххх” баарны гадна Б.Нтой замаас машинаа холдуул гэж хэлсэн үгнээс нь болж маргалдаж улмаар биед нь “хамар ясны зүүн хана зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, зүүн хөмсөг, дээд уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,
Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ххх дүүргийн ххх дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “ххх” баарны гадна Н.Ттэй замаас машинаа холдуул гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар биед нь “дээд, доод 2-р шүдний сулрал, дээд уруулд цус хуралт, доод уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, хамар, хүзүү, нуруу, баруун тохой, өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, хумсанд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- шүүгдэгч, хохирогч Б.Нийн:...би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, ххх гэх нэртэй бааранд 00 цаг өнгөрч байхад дүү Д, эхнэр нь болох Г, жолооч дүү Л бид нар хамт орсон юм бид бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн.Тэгээд 02 цагийн үед баарнаас гарч ирээд би зорчиж явсан ххх гэх хөх саарал өнгийн ххх загварын машинд суух гэтэл гэнэт хойноос улбар шар өнгийн ххх загварын машин сигналдаад гэрлээрээ дохиод байхаар нь би очоод явлаа шүү дээ гээд хэлтэл өөдөөс маргаад доромжилсон, бууж ирээд надтай заамдалдаад барьцалдаад эхэлсэн, удалгүй намайг гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд цохьсон чинь зодоон эхэлж зодолдох явцад намайг газар унагааж нүүрэнд 2 удаа өшиглөж миний хамар хөмсөг уруул гэмтсэн учир цагдаад хандсан гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16 дугаар тал/,
- шүүгдэгч, хохирогч Н.Тгийн:..би дуудлагын жолоочийн ажил хийж явсан, тухайн шөнө буюу 2024 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 02 цагийн санагдаж байна ххх дүүргийн ххх дугаар хороо ххх автобусны зогсоол орчимд улбар шар оранж өнгийн тоёота акуа загварын тээврийн хэрэгсэлтэйгээ зорчиж явтал зогсоол руу орох гээд эргэтэл урд талд саарал өнгийн ххх загварын саарал машин байхаар нь би гэрлээрээ дохиод жаахан урагшлаад өгөөч би зөрөөд орчихъё гээд цонхоороо хэлтэл нэг 30 гаран насны туранхай шар залуу ирсэн, тэгээд би машинаас буутал заамдаж маргалдаж эхэлсэн ингээд ноцолдож байтал миний хамарлуу гараараа цохиж нүүрлүү толгойгоороо мөргөж гэмтээсэн юм.Тэгээд удалгүй дуудлага өгсөн залуу ирж салгасан өөр нэг залуу салгах гээд мөн зууралдаад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр тал/,
- гэрч А.Г:...ххх дүүрэгт байх “ххх” гэх бааранд ороод согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд 02 цагийн үед гадагш гарсан, машиндаа суух гээд нөхрийн хамт явж байтал манай хамаатны ах Н үл таних намхан залуутай маргаад тухайн залуутай зууралдаж харагдсан тэр үед би нөхөр Д зодоонд оролцох гэх оролдлого хийх үед очиж болиулсан .Тэгээд нөхөр Д машинд дагуулж очиж суулгаад эргэж хартал Н ах үл таних залууд зодуулж байхаар нь очоод болиулсан.Тэгээд Н хамт явсан Л салгаад машиндаа суулгаад байж байтал удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар тал/,
- 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 54-62 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №11960 дугаартай , 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №11975 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 37-38 дугаар тал/, болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь хоорондоо маргалдан улмаар бие биендээ гэмтэл учруулсныг шүүгдэгч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь бусдыгаа хүндэлдэггүй, аливаа зүйлд хүлээцтэй ханддаггүй байдлаас үүдэж шүүгдэгч нар нь хоорондоо маргалдаж улмаар шалтгаангүйгээр бие биеэ цохиж бие биедээ гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдлүүд байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Н.Т, Б.Н нарын гэм буруугийн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Т, Б.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч нарын буруутай үйдлийн улмаас бие биедээ хохирогч болж хөнгөн хохирол учирсан тул Б.Нийн гэм буруугаас Н.Т нь Эрүүл мэндийн даатгалаас 49.920 төгрөгний эмчилгээ үйлчилгээ авсныг шүүгдэгч Б.Ноос гаргуулж Эрүүл мэндийн даатгалд төлүүлэх,
-мөн хохирогч Б.Нийн баримтаар эмчилгээ хийлгэсэн 530.000 төгрөгний хохирлыг шүүгдэгч Н.Тгөөс гаргуулж, хохирогч Б.Нид олгох, хохирогч Б.Н, Н.Т нар нь сэтгэцэд учирсан хор ургшийг тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Нийг 1000 нэгж нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,
-мөн шүүгдэгч Н.Тг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Н.Т нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгч, хохирогч Б.Н, Н.Т нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, хохирогч Б.Н, Н.Т нар нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Т, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
- шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Б.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
5. Шүүгдэгч Н.Т, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тгөөс нийт 530.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нид олгох, Б.Ноос 49.920 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д Н.Т, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ