2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар   2025/ШЦТ/164

 

 

 

 

  2025         01          14                                2025/ШЦТ/164

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Н.Түвшинбаяр шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч А.Даваабилэг нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Дд холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 194/2025/0058/Э индекстэй хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.                                                                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т.Д,

          Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Т.Д нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, дунд тасган 1-3 тоот хашааны гадна хохирогч Б.Аыг айлын нөхөртэй явалдлаа гэх шалтгаанаар өшиглөж цохисны улмаас хохирогч Б.Аын биед 7 дугаар хавирганы далд хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.                                                                                            

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

            1.1. Шүүгдэгч Т.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..би мөрдөн шалгах ажиллагааны  үед мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн нэмж  мэдүүлэх зүйлгүй, миний буруу гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Аын:…2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн үед би унтах гээд орондоо орчихсон байж байсан чинь гэрийн хаалга онгойхоор нь өнгийгөөд харсан чинь Оын том эгч Д, Г хоёр хаалгаар шагайгаад гараад ир, ярилцъя гэхээр нь босоод гарсан, гарах гээд босоод, хувцсаа авах гээд боссон чинь Д, Г гэрт орж ирээд, тулаад ирсэн. Тэгэнгүүт хоёулаа намайг бүчиж зогсож байснаа намайг аваад гарсан. Гадаа гараад намайг ийшээ суучих гээд хашааны гадаа байсан машин руу заасан. Би машиных нь арын суудалд суусан чинь урд нь Оын ээж нь болох хөгшин настай хүн сууж байсан. Жолооны ард Оын эгч Ч сууж байсан. Тэгээд намайг голдоо суулгаад, хоёр хажууд Д, Г хоёр суусан. Дөнгөж суугаад л хаалга хаагдсан чинь Г овоо янхан бэ, чи гээд шууд үсдээд, миний дээд уруул руу 1 мөргөөд, нэлээн хэдэн удаа толгой руу цохиод байсан. Би нүүрээ гараараа хамгаалж байсан. Нүүрээ хамгаалаагүй байсан бол нүүрлүү цохих байсан. Толгойны энд тэнд л цохиод байсан. Тэр үед машинд сууж байсан хүмүүс нь наадхаа алаач, ямар овоо юм гэцгээгээд байсан. Гэхдээ ээж нь бол юм яриагүй. Г намайг зодож байхад машин хөдлөөд явж байсан. Тэгээд гудамжны үзүүрт зогсоод, Г намайг машинаас үсдээд буулгасан чинь хажууд Оын бэр эгч Ю машинтайгаа ирээд зогссон байсан. Тэр үед бүгдээрээ нийлээд тал талаас цохиж, зодоод эхэлсэн. Түлхүү зодсон нь Г байх. Бүгдээрээ ээлжлээд хүний нөхрөөр оролддог ямар янхан бэ гээд үсдээд, толгой руу цохиод, элэг рүү цохиод, өшиглөөд байсан. Би яг хэн нь, хаашаа цохисныг мэдэхгүй байна. Би толгойгоо хамгаалаад, доошоо хараад хэвтэж байсан юм. Яагаад ч юм нүүрээ л хамгаалаад байсан. Тэр үед нэг нь ардаас бөгс рүү өшиглөчихсөн. Хэн нь өшиглөснийг мэдэхгүй байна. Тэгээд би босоод, явган суугаад, нүүрээ хамгаалаад сууж байсан чинь Ч, Ду, Ю гурав хойноос үсдэж, гэдийлгээд, Г миний гар утсыг миний царайгаар таниулаад, цоожийг нь нээсэн. Тэгээд О ерөнхийдөө миний талд зогсоод байсан чинь тэд нар явцгаасан. Явах гэж байхдаа Д зүүн талаар явж байхдаа миний зүүн хавирга руу 1 удаа жийсэн. Тэгэхэд нь би амьсгаа авч чадахгүй болоод газар унасан чинь Ю чи битгий жүжиглээд бай гээд гараа атгачихаад толгой руу тоншоод байсан гэх  мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар дугаар/,

           2.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Б:..тухайн өдрийн өглөө нь би Өмнөговиос Улаанбаатар хотод ирсэн. Ирэнгүүтээ би Хороололд буудалд л амьдардаг байсан. А бид хоёр асуудалтай байсан учраас гэртээ очдоггүй байсан. Тэгээд тэр өдрийн орой 23 цаг өнгөрч байхад би гадуур явж байсан чинь надруу А залгахаар нь авсан чинь юм ярихгүй байсан. Тэгээд байж байсан чинь нууцалсан дугаараас залгаад эхнэрийг чинь зодож байна. Чи ажилтай байна уу, хотод байна уу, байвал хүрээд ир гэж намайг дуудсан. Би 10 орчим минутын дараа гэртээ очсон чинь хашаан дотор хүн байгаагүй. Тэгээд А руу залгасан чинь өөр эмэгтэй хүн авахаар нь хаана байгааг нь асуусан чинь танай доохон талд гудманд чинь байна гэж хэлсэн. Тэр газарлуу нь гүйгээд очсон чинь 2 машин зогсож байсан. Нэг машиных нь арын суудал дээр А, урд 2 суудал дээр 2 эмэгтэй хүн сууж байсан. Гадаа нь нэг хөгшин настай эмэгтэй зогсож байсан. Тэгээд Аг харсан чинь үс нь сэгсийчихсэн, зүүн чихнээс нь цус гарчихсан байдалтай сууж байсан. А намайг хараад чи юу хийж байгаа юм гэж асуухаар нь энэ хүмүүс надруу залгаад дуудахаар нь би ирлээ. Энэ юун хүмүүс юм гэж асуусан. Тэгсэн чинь нэг эмэгтэй нь танай эхнэр чинь хүний нөхөртэй явалдаад байгаа болохоор бид нар ирлээ гэж хэлсэн. Тэгсэн чинь О босож ирээд машины түлхүүртэй гараараа миний толгой руу цохьсон чинь толгой хэсгээс цус гарсан. Тэгээд бид хоёр зодолдоод эхлэхэд эгч нар нь салгасан. Эргээд харсан чинь А машинаас буучихсан хашаа налаад зогсож байсан. Нэг эгч нь чамаас болоод энэ хүмүүс зодолдож байна гээд эгч нар нь ээлжилж очоод өшиглөөд, нүүрлүү нь цохиод, есөн шидээр дуудаад байсан. Тэгэхээр нь би бүгдийг нь түлхэж холдуулаад, урдуур нь ороод хаагаад зогссон. Би хүмүүсийг холдуулаад, түлхээд байж байхад хажуугаар Д гэдэг эгч нь миний зүүн талаар орж ирээд А зүүн хавирга хэсэг рүү нь өшиглөсөн чинь А сонин дугараад эвхрээд суучихсан. Тэгээд босгох гэсэн чинь босохгүй байсан. Тэр үедээ би хавирга нь хугарсныг мэдээгүй. Би бүх эгч нарыг нь түлхэж холдуулсан. Тэгээд би бүгдийг нь явцгаа гэсэн чинь О үлдээд, бусад хүмүүс нь явцгаасан. А хөгшин залуугүй бүгдээрээ л цохиод байсан. Яг хавиргыг нь гэмтээсэн хүн нь Д гэдэг эгч нь өшиглөөд гэмтээчихсэн. Д нь бусдаасаа том, биерхүү эмэгтэй байсан. Бусад нь жижигхэн л хүмүүс байсан. Тэгээд А чамайг том биетэй эмэгтэй нь өшиглөсөн гэсэн чинь тэр эмэгтэй нь Д гэж А хэлсэн. О бид хоёр зодолдож байхад О эгч нар нь бид хоёрыг салгасан. А бид хоёрыг салгаагүй. Бид хоёрыг зодолдож байхад А машин дотор сууж байсан. Зодоон дуусаад харахад А хашаа налаад зогсож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

        2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.О:..тухайн өдрийн орой 22 цагийн үед гэж санаж байна, А надруу залгаад хаана байгаа юм хүрээд ир гэж дуудсан. Цаана нь хүмүүс орилж чарлаад, шуугиад байсан. Тэгэхээр нь би гэрийнх нь гадаа очсон. Намайг очиход А машин дотор сууж байсан. Б гэдэг залуу нь машиных нь гадаа хаалгыг нь налаад зогсож байсан. Манай эгч нар бас гадаа нь зогсож байсан. Би машинаас буугаад очсон чинь л Б ь чамаас болж байгаа юм гээд шууд намайг цохиод авсан. Тэгээд Б бид хоёр зодолдож эхэлсэн. Тэгэнгүүт манай эгч нар дайраад, намайг түлхээд холдуулсан. Манай эгч нар надруу л дайраад байсан. Нэг их удаагүй 10 орчим минут л болсон. Тэгээд эгч нар дайрахаа болиод эгч нар явсан. Тэгэхэд Б, А бид 3 үлдсэн. Б нь надаас уучлалт гуйж гар бариад бид хоёр салсан. А гэрийн гадаа очиход Г, Ч, Ю, Д, Б нар гадаа байсан. А машин дотор сууж байсан. Манай ээж бас машин дотор сууж байсан. Бүх юм дуусаад А уулзахад хавирга өвдөөд байна, хугарчихсан юм шиг байна гэж хэлж байсан. Мөн чихнээс нь цус гарчихсан байсан. Баруун, зүүн аль нь байсныг санахгүй байна. Өөр ил харагдах гэмтэл харагдаагүй. Б бид хоёрыг зодолдож байхад манай эгч нар салгасан. А бид хоёрыг салгаагүй. Бид хоёр зодолдож байхад А ойртоо ч үгүй. Машин дотор сууж байсан. Нэг харахад машинаасаа гарчихсан, Б хамт зогсож байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 33 дугаар тал/,

           2.4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын     27-ны өдрийн 6517 дугаартай дүгнэлтэд:

           1. Б.Аын биед цээжний цус хуралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зүүн 7-р хавирганы далд хугарал, баруун зовхи, баруун дал, зүүн бугалга, баруун бугалга, зүүн тохой, зүүн өгзөг, ташаа, гуянд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д  зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

           3. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 36-37 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлуулна гэв.

          3.2.Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс:шүүгдэгчийн хувийн  байдалтай холбоотой баримтууд, хохирогчийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримтуудыг  шинжлэн судлуулна гэв.

          3.3. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

           Гэм буруугийн талаар:

           Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

           Шүүгдэгч Т.Д нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ххх дүүргийн ххх дугаар хороо ххх тоот хашааны гадна хохирогч Б.Аыг айлын нөхөртэй явалдлаа гэх шалтгаанаар өшиглөж цохисны улмаас хохирогч Б.Аын биед “7 дугаар хавирганы далд хугарал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогч Б.Аын:…2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн үед би унтах гээд орондоо орчихсон байж байсан чинь гэрийн хаалга онгойхоор нь өнгийгөөд харсан чинь О том эгч Д, Г хоёр хаалгаар шагайгаад гараад ир, ярилцъя гэхээр нь босоод гарсан, гарах гээд босоод, хувцсаа авах гээд боссон чинь Д, Га гэрт орж ирээд, тулаад ирсэн. Тэгэнгүүт хоёулаа намайг бүчиж зогсож байснаа намайг аваад гарсан. Гадаа гараад намайг ийшээ суучих гээд хашааны гадаа байсан машин руу заасан. Би машиных нь арын суудалд суусан чинь урд нь О ээж нь болох хөгшин настай хүн сууж байсан. Жолооны ард О эгч Ч сууж байсан. Тэгээд намайг голдоо суулгаад, хоёр хажууд Д, Г хоёр суусан. Дөнгөж суугаад л хаалга хаагдсан чинь Г овоо янхан бэ, чи гээд шууд үсдээд, миний дээд уруул руу 1 мөргөөд, нэлээн хэдэн удаа толгой руу цохиод байсан. Би нүүрээ гараараа хамгаалж байсан. Нүүрээ хамгаалаагүй байсан бол нүүрлүү цохих байсан. Толгойны энд тэнд л цохиод байсан. Тэр үед машинд сууж байсан хүмүүс нь наадхаа алаач, ямар овоо юм гэцгээгээд байсан. Гэхдээ ээж нь бол юм яриагүй. Г намайг зодож байхад машин хөдлөөд явж байсан. Тэгээд гудамжны үзүүрт зогсоод, Г намайг машинаас үсдээд буулгасан чинь хажууд О бэр эгч Ю машинтайгаа ирээд зогссон байсан. Тэр үед бүгдээрээ нийлээд тал талаас цохиж, зодоод эхэлсэн. Түлхүү зодсон нь Г байх. Бүгдээрээ ээлжлээд хүний нөхрөөр оролддог ямар янхан бэ гээд үсдээд, толгой руу цохиод, элэг рүү цохиод, өшиглөөд байсан. Би яг хэн нь, хаашаа цохисныг мэдэхгүй байна. Би толгойгоо хамгаалаад, доошоо хараад хэвтэж байсан юм. Яагаад ч юм нүүрээ л хамгаалаад байсан. Тэр үед нэг нь ардаас бөгс рүү өшиглөчихсөн. Хэн нь өшиглөснийг мэдэхгүй байна. Тэгээд би босоод, явган суугаад, нүүрээ хамгаалаад сууж байсан чинь Ч, Д, Ю гурав хойноос үсдэж, гэдийлгээд, Г миний гар утсыг миний царайгаар таниулаад, цоожийг нь нээсэн. Тэгээд О ерөнхийдөө миний талд зогсоод байсан чинь тэд нар явцгаасан. Явах гэж байхдаа Д зүүн талаар явж байхдаа миний зүүн хавирга руу 1 удаа жийсэн. Тэгэхэд нь би амьсгаа авч чадахгүй болоод газар унасан чинь Ю чи битгий жүжиглээд бай гээд гараа атгачихаад толгой руу тоншоод байсан гэх  мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар дугаар/,

           - гэрч Э.Б:..тухайн өдрийн өглөө нь би Өмнөговиос Улаанбаатар хотод ирсэн. Ирэнгүүтээ би Хороололд буудалд л амьдардаг байсан. А бид хоёр асуудалтай байсан учраас гэртээ очдоггүй байсан. Тэгээд тэр өдрийн орой 23 цаг өнгөрч байхад би гадуур явж байсан чинь надруу А залгахаар нь авсан чинь юм ярихгүй байсан. Тэгээд байж байсан чинь нууцалсан дугаараас залгаад эхнэрийг чинь зодож байна. Чи ажилтай байна уу, хотод байна уу, байвал хүрээд ир гэж намайг дуудсан. Би 10 орчим минутын дараа гэртээ очсон чинь хашаан дотор хүн байгаагүй. Тэгээд А руу залгасан чинь өөр эмэгтэй хүн авахаар нь хаана байгааг нь асуусан чинь танай доохон талд гудманд чинь байна гэж хэлсэн. Тэр газарлуу нь гүйгээд очсон чинь 2 машин зогсож байсан. Нэг машиных нь арын суудал дээр А, урд 2 суудал дээр 2 эмэгтэй хүн сууж байсан. Гадаа нь нэг хөгшин настай эмэгтэй зогсож байсан. Тэгээд А харсан чинь үс нь сэгсийчихсэн, зүүн чихнээс нь цус гарчихсан байдалтай сууж байсан. А намайг хараад чи юу хийж байгаа юм гэж асуухаар нь энэ хүмүүс надруу залгаад дуудахаар нь би ирлээ. Энэ юун хүмүүс юм гэж асуусан. Тэгсэн чинь нэг эмэгтэй нь танай эхнэр чинь хүний нөхөртэй явалдаад байгаа болохоор бид нар ирлээ гэж хэлсэн. Тэгсэн чинь О босож ирээд машины түлхүүртэй гараараа миний толгой руу цохьсон чинь толгой хэсгээс цус гарсан. Тэгээд бид хоёр зодолдоод эхлэхэд эгч нар нь салгасан. Эргээд харсан чинь А машинаас буучихсан хашаа налаад зогсож байсан. Нэг эгч нь чамаас болоод энэ хүмүүс зодолдож байна гээд эгч нар нь ээлжилж очоод өшиглөөд, нүүрлүү нь цохиод, есөн шидээр дуудаад байсан. Тэгэхээр нь би бүгдийг нь түлхэж холдуулаад, урдуур нь ороод хаагаад зогссон. Би хүмүүсийг холдуулаад, түлхээд байж байхад хажуугаар Дуламсүрэн гэдэг эгч нь миний зүүн талаар орж ирээд А зүүн хавирга хэсэг рүү нь өшиглөсөн чинь А сонин дугараад эвхрээд суучихсан. Тэгээд босгох гэсэн чинь босохгүй байсан. Тэр үедээ би хавирга нь хугарсныг мэдээгүй. Би бүх эгч нарыг нь түлхэж холдуулсан. Тэгээд би бүгдийг нь явцгаа гэсэн чинь О үлдээд, бусад хүмүүс нь явцгаасан. А хөгшин залуугүй бүгдээрээ л цохиод байсан. Яг хавиргыг нь гэмтээсэн хүн нь Д гэдэг эгч нь өшиглөөд гэмтээчихсэн. Д нь бусдаасаа том, биерхүү эмэгтэй байсан. Бусад нь жижигхэн л хүмүүс байсан. Тэгээд А чамайг том биетэй эмэгтэй нь өшиглөсөн гэсэн чинь тэр эмэгтэй нь Д гэж А хэлсэн. О бид хоёр зодолдож байхад О эгч нар нь бид хоёрыг салгасан. А бид хоёрыг салгаагүй. Бид хоёрыг зодолдож байхад А машин дотор сууж байсан. Зодоон дуусаад харахад А хашаа налаад зогсож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

        - гэрч Т.О:..тухайн өдрийн орой 22:00 цагийн үед гэж санаж байна, А надруу залгаад хаана байгаа юм хүрээд ир гэж дуудсан. Цаана нь хүмүүс орилж чарлаад, шуугиад байсан. Тэгэхээр нь би гэрийнх нь гадаа очсон. Намайг очиход А машин дотор сууж байсан. Б гэдэг залуу нь машиных нь гадаа хаалгыг нь налаад зогсож байсан. Манай эгч нар бас гадаа нь зогсож байсан. Би машинаас буугаад очсон чинь л Б нь чамаас болж байгаа юм гээд шууд намайг цохиод авсан. Тэгээд Б бид хоёр зодолдож эхэлсэн. Тэгэнгүүт манай эгч нар дайраад, намайг түлхээд холдуулсан. Манай эгч нар надруу л дайраад байсан. Нэг их удаагүй 10 орчим минут л болсон. Тэгээд эгч нар дайрахаа болиод эгч нар явсан. Тэгэхэд Б, А бид 3 үлдсэн. Б нь надаас уучлалт гуйж гар бариад бид хоёр салсан. А гэрийн гадаа очиход Г, Ч, Ю, Д, Б нар гадаа байсан. А машин дотор сууж байсан. Манай ээж бас машин дотор сууж байсан. Бүх юм дуусаад А уулзахад хавирга өвдөөд байна, хугарчихсан юм шиг байна гэж хэлж байсан. Мөн чихнээс нь цус гарчихсан байсан. Баруун, зүүн аль нь байсныг санахгүй байна. Өөр ил харагдах гэмтэл харагдаагүй. Б бид хоёрыг зодолдож байхад манай эгч нар салгасан. А бид хоёрыг салгаагүй. Бид хоёр зодолдож байхад А ойртоо ч үгүй. Машин дотор сууж байсан. Нэг харахад машинаасаа гарчихсан, Б хамт зогсож байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 33 дугаар тал/,

           - Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 6517 дугаартай  дүгнэлт. /хх-ийн 36-37 дугаар тал/, болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл,  шүүгдэгч нь хохирогчийг цохиж гэмтэл учруулсан талаар хохирогч, шүүгдэгч нарын аль аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг  зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрсдийн  дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь иргэн Б.Атай айлын нөхөртэй явалдлаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг зодож биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Т.Дгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас хохирогчид  хөнгөн хохирол учирсан хэдий ч  хохирогч Б.А нь эмчилгээ үйлчилгээ авсан талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт прокурорын шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, хохирогч Б.Атай нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн талаар бичгээр хүсэлтээ бичиж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан  байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн  зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

           Шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.А нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэснийг тус тус  дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч Т.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          5. Шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тоооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ