Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/17

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум ын  анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                                 М.Пүрэвдорж        

Улсын яллагч                                                    Ц.Мөнх-Эрдэнэ                             

Шүүгдэгч                                                            С.*******                    

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Б.*******

 

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  С.*******д  холбогдох 2230010019  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:  Шүүгдэгч Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, , , ам бүл-, ийн хамт ******* аймгийн сумын *******-*******09 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн ******* /РД: ДЮ82**************72/

 

Шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ буюу 202 оны 07 дугаар сарын *******-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой багийн нутаг “Бүрчигтий” гэдэг газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж буй компанийн ажилчдын амралтын гэрт хохирогч Д.тай үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж хохирогч Д.гийн зүүн талын шанаа хэсэгт гараараа 3- удаа цохиж, түүний эрүүл мэндэд Эрүүний ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

           Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Хохирогчид шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

                1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:.

 

Шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ буюу 202 оны 07 дугаар сарын *******-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой багийн нутаг “Бүрчигтий” гэдэг газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж буй компанийн ажилчдын амралтын гэрт хохирогч Д.тай үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж хохирогч Д.гийн зүүн талын шанаа хэсэгт гараараа 3- удаа цохисон хэргийн үйл баримт нь

 

Хохирогч Д.гийн  цохиулсан талаараа шууд тусган  мэдүүлсэн  “...би байрлаж байсан гэртээ унтаж байхад ******* аймгаас ******* гэдэг хүн, гэдэг залуутай  ирсэн. Тухайн үед  ,  ******* бид гурав нэг шил архи уусан. Тэгээд ...хоорондоо маргалдсан.  ******* нь миний зүүн талын шанаа руу гараараа 3- удаа цохисон. ...тэнд ажиллаж байсан залуучууд орж ирээд салгасан. ...Тухайн үед манай дүү наанаасаа холд гэж хэлээд манай дүү , ын хамт намайг ирж авсан. ******* гэдэг хүн намайг ална хядна гээд тэр хавиар машинтай яваад байсан. Дүү намайг ирж авсан бөгөөд би гэрт нь хоночхоод маргааш өглөө босоход миний ам өвдөөд ангайж чадахгүй байсан. Тэгээд аймгийн Дөргөн сум руу орж цаашаа хөлсний машинд суугаад аймгийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний зүүн доод талын эрүү хугарсан байна гэсэн бөгөөд би аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. ...миний эрүүнд аппарат хийгээд 3 сар гаран эмчилгээ хийлгэсэн. Одоо миний зүүн доод эрүү сайн эдгээгүй өвчин ороод байна. Дахин зураг авхуулж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмнэлгийн байгууллагаас хэлсэн. ...Наашаа цаашаа хот хүрээ рүү очиж үзүүлж харуулж явсаар байгаад 3,000,000 төгрөгийн хохирол надад учраад байна. Тухайн үед эмчид үзүүлж байсан болох эрүүл мэндийн карт дээр тухайн гэмтлийн талаар бичиж тэмдэглэсэн байгаа. ******* гэдэг хүнийг олж өөрийн эрүүл мэндийн хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлгээр,

 Энэ талаар мэдүүлсэн гэрч Д.ын “...Би гэртээ байж байтал Д. өөрийн дугаар болох 88811 дугаарын утаснаас залгаад “Намайг хүн цохиж, нүдээд, унтуулахгүй байна, ахыгаа ирээд аваач” гэж залгахаар нь би өөрийн нөхөр болох Д.ын хамтаар өөрийн улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой багийн нутаг “Хаяа” гэдэг газраас Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой багийн нутаг “Бүрчигтий” гэх нэртэй газраас очиж авсан... ...очиход дад зодуулсан байдалтай орон дотроо хэвтэж байсан бөгөөд гэрт ороход манай хадам ах Д., Д. хоёр байсан ад нь гадаа ажил хийж байсан. Нүүр хэсэг нь шарх, цус болсон, зүүн талын хацар хэсэг, нүд нь хавдсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлгээр,

 Гэрч П.ын “...Ургамал сум дээр очоод байж байтал С.*******, Д. хоёр бид нарын араас 2 залуутай ирээд бид нар тэндээ 2 шил архи уугаад Д. С.******* нар миний машинтай Бүрчигтий гэдэг газар руу явсан бөгөөд явах замдаа Д. ах согтуудаа С.*******д хандан танай найз намайг хээр хаяад явлаа, би тусгайд ажилладаг байсан, та нарыг тусгайгийн залуучууд авч ирээд жагсаана гээд байсан. Бүрчигтий гэдэг газарт гэрийн гадна ирээд Д. нь машинаас буухдаа 1 удаа газарт унаад гэрт орсон. Гэр рүү Д., С.******* нар түрүүлж ороод Д. ах том том дугараад орилоод байсан. Би гэр рүү ороод С.*******г аваад талбайгаар тойрч яваад буцаад ирэхэд Д. ах дүүгээ дуудаад яваад өгсөн байсан...” гэсэн мэдүүлгээр,

 Гэрч Б.гын “...Завхан аймгийн Ургамал сум руу , С.*******, Д. бид гурав Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй, би болохоор , гэх хоёр залуу Бүрчигтий гэдэг газраас Ургамал сумын төв ороод... тэр залуучууд 2 шил архи ууж дуусаад буцаад Бүрчигтий гэдэг газар руу 1 цагийн үед явсан. ...Би бөхөө үзэж дуусаад 20 цагийн үед Бүрчигтий гэдэг газарт очиход Приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн зөрөөд явахаар нь энэ ямар учиртай машин яваад өгөв гэхэд тэнд байсан хүмүүс С.******* нь Д.гийн эрүүг хуга цохиод дүү нар нь ирээд Д.г аваад явлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

 Гэрч Д.ын “...Завхан аймгийн Ургамал руу яваад тэд нар согтуу зодолдсон байдалтай кемп дээр ирсэн бөгөөд Д. нь эрүү өвдөөд байна гэж байсан. Би хамт яваагүй болохоор хэдэн удаа, яаж цохисныг мэдэхгүй байна. Харин гэрт орж ирсний дараа С.******* нь Д.г гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байхад нь түүний зүүн талын эрүү хэсэгт 2 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгч Д.гийн  “...Хохирогч Д. нь 202 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын цахим санд бүртгэгдсэнээр 0,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Энэ төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаарын дансанд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч С.*******гийн үйлдлийн улмаас хохирогч  гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь 202 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 00000027 дугаартай 1. Иргэн Д.гийн биед Эрүүгийн ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь 202 оны 07 дугаар сард үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гадны цохилтын улмаас үүснэ. . Иргэн Д.гийн биед: Эрүү ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5.Иргэн Д.гийн биед Эрүү ясны хугарал гэмтэл нь дангаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. .Тухайн гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон ад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч С.******* нь хохирогч Д.гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 С.******* нь өөрийн үйлдлийн улмаас дын бие махбодод гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийг зориуд хүсэж хохирогчийн  биед хүндэвтэр гэмтэл учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч Д. С.*******гээс “...эмчилгээний зардал болох 2,500,000 төгрөгийг тохиролцон авсан. Одоо надад С.*******д холбогдох гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлтийг гаргасан тул  түүнийг дад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

                        2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад ******* хангагджээ.

Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн  гэм буруутай нь  тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

            Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд  шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 00,000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.*******д оногдуулсан 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 00.000 / зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ******* /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200,000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч С.*******д 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1., 1.7, 1.8, 3.8 дугаар зүйлийн  , 5 дахь хэсэг, 3.10 дугаар зүйлийн 3, дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д  00 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 00,000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.*******д оногдуулсан 00 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 00,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ******* /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200,000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 00 нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 00,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг түүнд тайлбарласугай.

5.Шүүгдэгч С.*******д  2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

.Шүүгдэгч  С.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  дад төлөх төлбөргүй,түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 1 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н. ДЭЛГЭРМАА