Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/18

 

  

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум ын  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга                                      М.Пүрэвдорж       

Улсын яллагч                                                    Ц.Мөнх-Эрдэнэ                             

Шүүгдэгч                                                             Ц.*******               

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Б.*******

 

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ц.*******од  холбогдох 2520000000******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

        Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* багт төрсөн, ******* настай, , боловсролтой, , эрхэлсэн ажилгүй, ам бүл , , ийн хамт ******* аймгийн Улиастай сумын Өлзийт баг, Баялаг хэсгийн 0-505 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн иуцлага хүлээж байгаагүй. овгийн ын *******  /РД: ИЮ59**************19/

            Шүүгдэгч  Ц.*******  нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний  өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” гэх газраас зөвшөөрөлгүйгээр тор тавин 4 ширхэг “Зарам”  загас агнасан гэмт хэрэгт холбогджээ.

             Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч  Ц.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

             Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

          1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Ц.******* нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газар ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах аас зөвшөөрөлгүйгээр тор тавин 4 ширхэг “Зарам”  загас агнасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Тухайлбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.гийн “...энэ хэрэгт Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг төлөөлөн томилсон. Монгол Улсын Их хурлын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 тоот тогтоолоор ******* аймгийн ******* сумын ******* багийн нутагт дэвсгэрт байрлах “ ” нь бүхэлдээ хамаарч нийт 25.8 га талбайг хамруулан Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан юм. Тэгээд Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд иуцуулж өгсөн юм. Иргэн Ц.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгаас загас агнасан… байгаль экологид учруулсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Одоогоор хохирол төлсөн зүйл байхгүй. Байгаль экологид учруулсан хохирлоо төлчих юм бол надад энэ хэрэгт холбогдуулан гаргах гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлгээр,

Ц.*******ыг  аас 4 ширхэг Зарам загас тор тавин агнасан талаар мэдүүлсэн  гэрч  Ш.-ийн  “...******* нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны орой т 2 ширхэг тор тавьсан гэж надад хэлсэн гэхдээ би загас барихаар тор тавьж байхыг нь аагүй би машиндаа хүмүүстэй утсаар яриад байж байсан юм.  2024 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Ц.******* тороо татна гээд бас ганцаараа яваад өгсөн намайг чи машинаа халаагаад байж бай гэчхээд яваад өгсөн ирэхгүй удаад байхаар нь араас нь машинтайгаа явж очиход 2 цагдаа ирчихсэн байсан… Ц.******* нийт 4 ширхэг загас барьсан гэж цагдаа нар тоолж хурааж авсан…” гэсэн мэдүүлгээр,

 Энэ талаар мэдүүлсэн гэрч   Б.ын “...Би Цагдаагийн газрын даргын баталсан хуваарь томилгооны дагуу Яруу сумын хэсгийн төлөөлөгч д/ч ын хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хамаарах ын ойролцоо хяналт шалгалтаар ажиллаж байсан. ...Тэр үед Ц.******* гэдэг хүн 2024 оны 12 дугаар сарын 11-ний орой ан дээр нэг бүдэгхэн гэрэл агдахаар нь яваад очиход нэг хүн наана нь загасны тор татаж байсан цаад талд нь бас нэг хүн улсын дугаартай өнгийн маркийн машинтай зогсож байсан. Тэгээд шалгахад 2 ширхэг тор тавьсан байгаа бөгөөд нийт 4 ширхэг загас барьсан байсан. Тэгээд машины жолоочийн бичиг баримтыг үзэхэд Ш.- гэдэг хүн байсан, нөгөө нэг хүн нь бичиг баримт байгаагүй тэгээд 2 ширхэг тор, 4 тооны загасыг түр хурааж аваад тухайн 2 иргэнийг явуулсан. Б. бид хоёрыг явж очиход бичиг баримтгүй хүн нь Ц.******* духны цагаан гэрэл зүүчихсэн наад талд нь цооногоос тороо татаж байсан ин машины жолооч Ш.- нь цаанаас нь машинтай ирээд зогсож байсан юм. Тэгээд гомдол мэдээллээр оруулахдаа бичиг баримттай явсан жолоочийн нэрээр жижүүрт мэдэгдэж бүртгэлд оруулсан. Тухайн үед ойр хавьд бид нараас өөр хүн байгаагүй. Бид хоёрыг наад талаас нь очиж зогсох үед жолооч Ш.- нь цаанаас машинтайгаа ирээд зогссон. Харин нөгөө хүн нь Ц.******* наад талд цооногоос тор татаж гаргаж ирээд байж байсан. Ш.- гэдэг хүн хамт явж байсан гэхдээ яг тор татаж загас барьж байгаагүй…” гэсэн мэдүүлгээр,

  Гэрч Б.ын “…Би цагдаа д/а Б.ын хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хамаарах ын орчимд хяналт шалгалтаар ажиллаж байсан. Тухайн үед зөвшөөрөлгүй аас загас барьсан хэд хэдэн асуудлыг илрүүлж цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж гомдол мэдээллээр оруулан ажилласан. Тэр үед буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний орой д/а Б.ын хамт хяналт шалгалт хийж яваад ын мөсөн дээр бүдэгхэн гэрэл гараад байхаар нь явж очиход нэг хүн загас бариад тор татаад зогсож байсан бид хоёрыг очоод шалгах гэж байхад араас нь 74- 55 улсын дугаартай маркийн машинтай хүн ирсэн тэгээд тээврийн хэрэгслийг шалгахад ямар нэгэн загас ачсан зүйл байгаагүй ин Ц.******* гэдэг хүн нь толгойны гэрэл хийчихсэн 2 тор татаж 4 ширхэг загас барьсан байсан...” гэсэн мэдүүлгээр,

  Шүүгдэгч Ц.*******ын  агнасан загас буюу Зарам  /Пельд/ нэртэй ба түүний үйлдлийн улмаас байгаль экологид 1,91,200  төгрөгийн бодит хохирол учирсан нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай “...1. Улсын Их Хурлын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ******* аймгийн Сантмаргац, Цэцэн-Уул, *******мандал, ******* сумдын нутгийн зарим хэсэг болох орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан. 2. ШУА-Биологийн хүрээлэнгийн Гидробиологийн лабораторийн гаргасан 202 оны судалгаа, Монгол орны загасны лавлахаар т Зарам буюу Пельд (Coregonus peled) зүйлийн загас байна. . Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг загас нь нуруу бага зэрэг бараан, хажуу мөнгөлөг, гэдэс цагаан, бие , босоо. Толгойн ар хэсгээс шууд өргөссөн. Ам тэгш, хоншоор нь доод эрүүнээсээ урт, нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй байгаа шинжээрээ цагаан загасны төрлийн Зарам буюу пельд (Coregonus peled) загас байна. 4. Зарам буюу Пельд (Coregonus peled) зүйлийн загас нь Монгол Улсын амьтны тухай хуульд зааснаар нэн ховор амьтны жагсаалт, Засгийн газрын ховор амьтны жагсаалт буюу 7 дугаар тогтоолд ороогүй, загасны нэг төрөл зүйл юм. 5. Амьтны тухай хуулийн 2 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 9.2.6 дахь хэсэгт заасны дагуу Зарам загасыг жил бүрийн 09 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 0-ны өдөр хүртэл хугацаанд барихыг хориглоно. Тухайн загасыг хэзээ хаанаас хэрхэн барьсныг тогтоох боломжгүй байна. 6.Монгол Улсын Засгийн Газрын 202 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаартай амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын .10-т зааснаар Зарам буюу Пельд (Coregonus peled) зүйлийн загас нь 28400 төгрөг байна. Шинжилгээнд ирүүлсэн нийт 4 ширхэг загасны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 4х28400=965,600 төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэсний дагуу 965,600x2=1,91,200 төгрөг болж байна…” гэсэн дүгнэлтээр болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл  “…Уг газар нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх гэдэг газар байв. Уг нь ******* аймгийн Яруу сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун зүгт 45 км зайд байх бөгөөд улсын тусгай хамгаалалттай газарт хамаарч байв. ...нийт 4 ширхэг нэр төрөл нь тодорхойгүй загас байв. ...үзлэгийн тэмдэглэлээр 2 ширхэг тор, 4 ширхэг загас хураан авав…” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ иуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн  4.1.1-д амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасныг ойлгоно гэж,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан ...загас... хамаарна” гэж зааснаар шүүгдэгч Ц.*******ын агнасан 4 ширхэг Зарам загас нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох “амьтан” гэсэн ойлголтод хамаарч байна.

            Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дэх хэсгийн  9.2.6-д “зарам загасыг жил бүрийн 09 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 0-ны өдөр хүртэл” хугацаанд агнахыг хориглосон байна.

Шүүгдэгч Ц.*******ын загас агнасан газар нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр байрлах ба тус   улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт оршдог болох  нь Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 202 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаартай “******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болно” гэсэн албан бичиг, тус албан бичгийн  хавсралтаар,

Түүнчлэн шүүгдэгчийн загас агнасан гэх ******* аймгийн ******* сумын гэх газрыг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагийг тогтоожээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн -д  “...энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Ц.******* нь хуулийн дээрх заалтыг зөрчиж Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг амьтны аймагт халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр хориглосон хугацаанд хууль бусаар улсын тусгай хамгаалалтай газраас загасыг агнасан  байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд “...улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан...” гэж тодорхойлсон ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар  нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

                                  Хохирол тооцсон талаар:

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэх үүрэгтэй ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр тогтоожээ.

 Шүүгдэгчийн хууль бусаар агнасан 4 ширхэг  Зарам нэртэй загасны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 4х28400=965,600 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-д заасны дагуу “амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэсний дагуу тооцоход 965,600x2=1,91,200 төгрөг болж байна. Шүүгдэгч Ц.*******ын амьтны аймагт учруулсан  нийт хохиролд 1,91,200 төгрөгийг төлж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсан  нь  2025 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн Байгаль Орчны уур амьсгалын сангийн 10090001040 дансанд шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон  тул түүнийг  хохирлын төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн иуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Ц.*******од  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хангагджээ.

Шүүгдэгч Ц.*******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хууль бус ан агнах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай нь  тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн иуцлага хүлээлгэх үндэстэй.

            Шүүгдэгч Ц.*******од  Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн иуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн иуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн иуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг галзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд   шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчид  эрүүгийн иуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, бодит хохирлыг нөхөн төлсөн байдлыг галзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Ц.*******ыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн иуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******од хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1/нэг/ жилийн  хугацаанд түүнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

       Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан загас барих зориулалт бүхий тор 2 /хоёр/ ширхгийг цаашид  ашиглах  боломжгүй  тул  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь  Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн  баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.*******ын  гэмт хэрэг үйлдэж олсон 4 ширхэг Зарам нэртэй загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож шийдвэрлэлээ.    

            Шүүгдэгч Ц.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах   нь зүйтэй гэж үзээд

           

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 6.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн ,4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч   овогт  ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.*******од хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэг, 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д  зааснаар шүүгдэгч Ц.*******ыг  тэнссэн хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн  бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жилийн   хугацаанд түүнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Шүүгдэгч Ц.*******ын өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон Зарам  нэртэй 4 ширхэг загасыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  загас барих зориулалт бүхий тор 2 /хоёр/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн  баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9.Шүүгдэгч Ц.*******  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

 

                    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Н.ДЭЛГЭРМАА