| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0093/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/252 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Марал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,
улсын яллагч А.Марал,
шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ /ҮД:2128/ нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн 2403 00629 0863 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “*********” ХХК-нд зохицуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ****** дугаар хороо ****** дугаар байрны ****** тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *********,***********,*********
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүгдэгч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Эрүүгийн 2403006290863 дугаартай хэргээс:
Улсын яллагчаас хохирогч ******** мэдүүлэг ( хавтаст хэргийн 22 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10742 дугаартай шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 14-16 дахь тал), жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа ( хавтаст хэргийн 28 дахь тал), Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын төвийн шинжээч ************* 2024 оны 08 сарын 16-ны өдрийн 40725306 дугаартай шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 35-40 дэх тал), Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад ********** 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1674 дугаартай “мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 46 дахь тал), зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 6 дахь тал), зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 4-5,7,13 дахь тал), зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 70-74 дэх тал), согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 9-10 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 11 дэх тал),
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт( хавтаст хэргийн 9 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа ( хавтаст хэргийн 28 дахь тал), хохирогчийн цагдаагийн байгууллагад гомдол саналгүй тухай гаргасан хүсэлт ( хавтаст хэргийн 58 дахь тал), шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт болон хохирол төлбөр төлж барагдуулсан тухай дансны дэлгэрэнгүй лавлагаа ( хавтаст хэргийн 107-111, 113 дахь тал), шүүгдэгчийн “****** ХХК-нд ажилладаг тухай ажлын газрын тодорхойлолт ( хавтаст хэргийн 112 дахь тал),нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт ( хавтаст хэргийн 114-115 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд ( хавтаст хэргийн116-118 дахь тал), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар ( хавтаст хэргийн 119 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
|
|
Шүүгдэгч “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2403006290863 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ****** нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07 цаг 20 минутын орчимд Хан-уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн замд “Yamaha” маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн дүрмийн 16.1-т заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч **** эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ****** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ****** “...тухай өдөр би гэрээсээ 6 цагийн үед тахилтаас гараад эхний автобусанд суугаад 5 шараас Яармагийн автобусанд суугаад дэнжийн автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явган хүний гарцаар гарч байтал ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй мотоцикл ирээд мөргөсөн. Тухайн үед би мотоцикл ирж байна гэж мэдээгүй нэг мэдэхэд намайг мөргөсөн би ухаан алдсан байсан. Ухаан ороход мөргүүлсэн байна гэж мэдсэн. Удалгүй эмнэлгийн байгууллагаас ирээд эмнэлэг явсан...Гомдол санал байхгүй... Сэтгэцэд учирсан гэм хор нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 22 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10742 дугаартай “...******* биед баруун дунд чөмөгт ясны сэлтэрсэн зөрөөтэй ил хугарал, баруун гуянд шарх, хүзүүний С6-р нугалам нугалмын арын сэртэн арк дайрсан зөрөөгүй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох, журмын 4.1.25-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, ( хавтаст хэргийн 14-16 дахь тал),
жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа ( хавтаст хэргийн 28 дахь тал),
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын төвийн шинжээч ******** 2024 оны 08 сарын 16-ны өдрийн №40725306 дугаартай “...уг мотоциклийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд: Дугуйн хээний гүн, дуут дохио, урд хойд дугуйн тоормос зэрэг нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангаж байна.
Урд их гэрэл сууриараа байхгүй, хуванцар хамгаалалт нь хагарч унасан, хянах самбар байхгүй, арыг харах толь байхгүй, баруун зүүн гар талын дохионы гэрэл байхгүй, дуут дохионы утас салсан, тоормосны гэрэл асахгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг мотоцикл нь урд их гэрэл сууриараа байхгүй, хуванцар хамгаалалт нь хагарч унасан, хянах самбар байхгүй, арыг харах толь байхгүй, баруун зүүн гар талын дохионы гэрэл байхгүй, дуут дохионы утас салсан, тоормосны гэрэл асахгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
Уг мотоциклийн урд их гэрэл сууриараа байхгүй, хуванцар хамгаалалт нь хагарч унасан, хянах самбар байхгүй, арыг харах толь байхгүй, баруун зүүн гар талын дохионы гэрэл байхгүй, дуут дохионы утас салсан байгаа нь осол болох үед үүссэн байх боломжтой хэдий ч техникийн хяналтын үзлэгээр дээрх эвдрэл гэмтлүүд хэзээ яаж үүссэн эсэхийг тогтоох боломжгүй юм.
4. Уг мотоцикл нь шингэн дамжуулгат, ABS тоормосны системтэй ба үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан, тоормос шалгаг децелорометр багажийн тусламжтайгаар уг мотоциклийг унаж үзэн шалгахад тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байсан.
5. Уг мотоцикл нь механик дамжуулгат, дискен тоормосны системтэй бөгөөд тээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал, цаг агаарын байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.
6.Уг авто тэврийн хэрэгслийн дугуйн хээний гүний хэмжээ штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд зуны улирлын 2-3 мм буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандарт шаардлага хангаж байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 35-40 дэх тал),
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад ******* 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1674 дугаартай “ ....Yamaha маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч ****** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөн байна. Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчөөгүй байна....” гэсэн мөрдөгчийн магадалгаа, ( хавтаст хэргийн 46 дахь тал),
зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 6 дахь тал),зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 4-5,7,13 дахь тал), зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 70-74 дэх тал), согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 9-10 дахь тал),гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, ( хавтаст хэргийн 11 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүнийг хангахаар хуульчилсан.
Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн дүрмийн 16.1-т заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1674 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 46 дахь тал) баримтаар тогтоогджээ.
Дээрх зөрчлийн улмаас зам тээврийн осол гарч, иргэн ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 10742 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч ****** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн 2403006290863 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч эмчилгээний зардлын баримт шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүгдэгчээс 19,000,000 төгрөг авсан, гомдол санал, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), шүүгдэгч ********* нь хохирогчийн ******* тоот дансанд 19,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт хохиролд 19,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагджээ.(хавтаст хэргийн 107-111,113 дахь тал),
Хохирогч ******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, Шинжээчийн дүгнэлтэд: “...хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн байх тул цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял шийтгэх, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгч ********** нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан зардалд 19,000,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагын хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгод нийцнэ.
Шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувьд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх үндэслэл бүрдсэн гэж шүүх үзэв.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, хохирогчид хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* оршин суугаа газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ******** мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс буюу албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох хууль зүйн үндэслэлтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн 2403006290863 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******,********,************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3(гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил, 5 (тав) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ************** мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******** нь хохирогч ******* хохиролд 19,000,000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч ******** цаашид энэ гэмт хэргийн улмаас эмчлүүлбэл эмчилгээний зардал болон бусад хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ